Шударга ёс оюутны нүдээр - МУИС-Хууль Зүйн сургууль оюутан Ж.Тамжид

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - МУИС-Хууль Зүйн сургууль оюутан Ж.Тамжид
“Хувь хүн эрх чөлөөгөө заяамал гэж ойлгож байхад дарангуйлагчид эрх чөлөөг өөрсдөө өгдөг гэж боддог. Хүмүүс хоорондоо зохицон амьдрахаа шударга гэж үздэг байхад дарангуй бодолтнууд шударга ёсыг бид тогтоодог гэж ярьдаг”
Фридрих А.Хаек

Шударга ёсыг хүн болгон л өөр өөрийн өнцгөөр хардаг байх. Шударга бус байдлыг ч мөн адил өөр өөрсдийн харж буй өнцөгөөрөө дүгнэдэг. Хэн нэгний хувьд шударга гэж боддог зүйл өөр хэн нэгний хувьд тэр нь шударга бус байж болохыг үгүйсгэхгүй. Харин оюутан миний хувьд шударга ёс хэмээх байшингийн нэг л цонхоор харж үүнээс гарах арга замыг эрэлхийлсэн юм. Магадгүй танд шударга бус байдал тохиолдож байсан л байх. Хүүхдээ цэцэрлэгт оруулах, их сургуульд орох, ажил орох гээд л бүх юм арын хаалга, танил талаараа шийдэгдэж байна гэх мэтээр бидний өдөр тутмын амьдралд шударга бус байдал нэгэнтээ танил болжээ. Хүмүүс үүнийг хоорондоо ярилцахаас үүнээс гарах арга замыг ярихгүй байгаа нь үүнийг шийдэхийг хүсэхгүй байгаа юм болов уу гэсэн бодол орж ирсэн юм. Энэ олон шударга бус байдалаас зөвхөн олон нийтэд үйлчилдэг /төрийн алба/-ны шударга бус байдлын талаар авч үзхээр шийдсэн юм..Олон нийтэд үйлчилдэг хүмүүсийг /төрийн албан хаагч/ иргэд шударга бус, авилга их авдаг гэхчилэн маш ихээр хардаж шүүмжилдэг. Иргэд хардах нь зүйн хэрэг чухам яагаад хардаж байна вэ? гэдгийн шалтгааныг л олох хэрэгтэй.

Үүнийг миний хувьд доорхи байдлаар дүгнэж байна
  1. Төрийн байгуулагуудын мэдээлэлийн самбарт мэдээлэл огт байхгүй иргэдэд нээлттэй бус, гаргаж буй шийдвэрийнхээ үндэслэлийг огт хэлдэггүй.
  2. Иргэдийн өөрсдийн тавих хяналт /төрийн бус байгууллага/ сул байгаатай л холбоотой байна. 
  3. Олон нийтэд үйлчилдэг хүмүүс өөрсдийгөө иргэдэд үйлчилдэг гэж харахаасаа төрд үйлчлэх ёстой тухайлбал төрийн байгуулагуудад үйлчилэх гэж хардаг. Энэ нь магадгүй өөрсдийнхөн нэртэй манай хуулийн нэр томъёотой холбоотой байна гэлтэй олон нийтийн албыг /төрийн алба/ , олон нийтэд үйлчлэх ёстой хүнийг /төрийн албан хаагч/ хэмээн нэрлэдэг үүнтэй холбоотой юм.
Тэгвэл үүнээс яаж гарах вэ?
Иргэдэд үйлчилдэг байгууллага иргэдэд мэдээлэл нь хаалттай байдагаас иргэд тэндээс ямар үйлчилгээ авахаа мэдэхгүй үүнээс шалтгаалан хүнд суртал, шударга бус байдал гарсаар байна. Мэдээлэлтэй, мэдлэгтэй хүн хүнээс шаардаж мэднэ тэгвэл мэдээлэлгүй хүмүүс хүнээс юм шаардахгүй хүний шаардсан юмыг ингэх л ёстой юм байх гэж боддог нь нууц биш юм. Төрийн байгуулагууд мэдээлэлийн самбараа байнга шинэчлэх хэрэгтэй.

Иргэдийн хяналт буюу төрийн бус байгуулага маш хүчтэй ажиллах
Ж нь: америкийн нэгдсэн улсад төрийн бус байгуулага хэрхэн хяналттай ажиллаж байна вэ? “Олон нийтийн шүүхийн төлөө Техасчууд” гэдэг нэртэй ТББ-нь Бүгд найрамдах нам, Ардчилсан намаас Техасын Дээд шүүхийн шүүгчийн 3 орон тоонд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид нь өөр үүсвэрээс сонгуулийн компанит ажлынхаа ихээхэн хэмжээний мөнгийг цуглуулж байгаа болохыг олж тогоосон байна. Манайд байгуулагдаж буй төрийн бус байгуулагууд маш богинохон настай зөвхөн нэг төслийн сургаар байгуулагдаж, тэгээд төсөл дуусахаар нь үйл ажиллагаа нь зогсдог. Энэ нь төрийн бус байгуулагын хуулийг эргэн харж хяналтаа тавих эрхийг өргөжүүлэх хэрэгтэй энэ нь иргэний нийгэм хөгжих чухал бааз суурь болно.
Төрийн албан хаагчид гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүс төрд бус иргэдэд үйлчилдэг гэдгээ ухамсарлах, төрийн албаны хуулийн нэр томъёог солих хэрэгтэй байгааг харуулсаар байна. Өөрөөр хэлбэл /public service, public servant/ PUBLIC хэмээх үгийг төрийн бус нийтийн гэж орчуулах хэрэгтэй байна.

“Шударга ёс хүчгүй байх, хүч чадал шударга биш байх хоёулаа аюултай”
Жозеф Жубер

 
МУИС-Хууль Зүйн сургууль оюутан Ж.Тамжид