Шударга ёс оюутны нүдээр - Улаанбаатар Их Сургууль Монгол-Хятад хэлний 1б Ц.Лхамжав

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - Улаанбаатар Их Сургууль Монгол-Хятад хэлний 1б Ц.Лхамжав
Шинэ дэлхийг авч явах шинэ хүмүүс ирж явна тэдэнд боломж олгох нь бидний үүрэг.
XIV Далай лам.

Нийгэм хэмээх хүмүүний ертөнцийн гэр бүлээс нэгэн дээврийн дор Монгол нэрээр өрх тусаарласан улс гэр минь . Ингээд би өөрийгөө нийгмийн бүтээгдэхүүн , бие хүн , гэр бүл эх орныхоо ирээдүй гэдэг үүднээс энэхүү эссе-г бичиж байна . Өнөөгийн нийгэм болох бидний мөр зэрэгцэн алхаж яваа , алагтай цоогтой ардчилал хэмээх эрин зуунд хөл тавих үүд хаалгыг нээж өгсөн, өвөг дээдсүүдийн туулж ирсэн замналыг түүх бидэнд өгүүлдэг ээ.

Харин бид эцэг өвгөдийнхөө бадрааж өгсөн гал голомт , хязгааргүй уудам газар нутаг , хэмжээлшгүй их баялгаа харийнханд алдаж , эрх тэгш эв найрамдалтай цогцлоон бүтээхийн оронд , идэш тэжээлээ хувааж ядан ахиралдах нохойн авир мэт бие биенээ хэмлэсээр байх уу ?

Ардчилал , эрх чөлөө , төрт ёс , хууль дүрэм , төр барих эрх гэхчлэн төмөр хөшигөөр өөрсдийгөө халхалж , өдөр хоног цаг минут бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмэн минь бүсээ чангал , авилгалыг дарна , асуудлыг цэглэнэ гэж дүү бид нар(ард иргэд)-нхаа тархийг угааж байдаг том ах нар(ерөнхийлөгч,УИХ,засгийн газар г.м төрийн эрх баригчид) минь хөшигөө нээгээд дүү нарыхаа дуу хоолойг сонсож , чангалсан бүсээ сулруулж , өргөсөн тангараг , хэлсэн амандаа хүрэх цаг нэгэнт болжээ. Хэдий “Ах нь сургадаг дүү нь сонсдог “ гэсэн үг байдаг ч дүү нар бид бүхэн ах нарийнхаа энэ уриаг таслан зогсоохгүй бол “Бухын доодохыг харж үнэгэ турж үхэв” гэдэгтэй утга нэг зүйл болж байна.

Үүний эсрэг ард иргэд бид бүхэн гар хумхин, хувиа борлуулж довоо шарлуулж суухын оронд дуу хоолойгоо нэгтгэж , дор бүрнээ тэмцэцгээе! Гэхдээ би эх оронч Монгол үндэстэн гэж цээж дэлдэн худал үнэн үг бичсэн лоозон барьж хий хоосон жагсаал цуглаан хийж, түүндээ гэм зэмгүй ард иргэдийг татан оруулж, нийгмийн эмх замбараагүй байдлыг үүсгэн “Эх орон ард иргэдийн төлөө” гэсэн үгээр халхавч хийн өөртөө ашигтай байдлыг үүсгэдэг хэсэг бүлэг хүмүүсийн үйлдэл биш юм.Үүний тод жишээ нь: 2008 оны 7-р сарын 1-ний өдөр сонгуулийн шударга бус байдлын улмаас Монголчуудын түүхэнд хар мөр үлдээсэн эмгэнэлт хэрэг болсныг бид санаж байгаа. Иймд шударга хөдөлмөрлөе, бэлэнчлэхээ болъё, залхуурлаас ангижрая, өөрийгөө дайчлая гэсэн уриаг эх орны маань эд эс болсон би чи та бид бүхэн мөрдлөг болгон ахуй амьдралдаа хэрэгжүүлвээс зөв голдирлоор оршин тогтнох үндэс болж бид бүгдийн хүсээд байгаа шударга амьдралын эхлэл болно.Шударга хүчирхэг нийгмийн ганхашгүй суурь байхын тулд эрүүл сэтгэлгээ өөртөө итгэх итгэлийг бий болгоцгооё!

Олны хүч оломгүй далай.