Шударга ёс оюутны нүдээр - МУИС-ГГФ-ГУУМ-1 ангийн оюутан Эрдэнэбат

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - МУИС-ГГФ-ГУУМ-1 ангийн оюутан Эрдэнэбат
Шударга ёс нь нийгмийн амин сүнс юм. Хүн сүнсээ алдчихвал амьд үхсэний оронцог болдог билээ. Үүний адилаар шударга ёс алдагдвал нийгэм бүхлээрээ хямралд орно. Гэхдээ үүнийг явцуу утгаар нь ойлгох биш өргөн утгаар нь ойлгох нь зөв зүйтэй асуудал юм. Хүний амьд явж, амьдрах, амьдралын гол зорилго нь хүн хүнээрээ байх, тэр тусмаа хүн шиг амьдрах юм.

Монголын СГЗ О.Дашбалбар агсан “Амьддаа бие биеэ хайрла” хэмээх шүлэг нь тэр чигээрээ хүний амьдралын зорилгыг тодорхойлсон байдаг. Иймд бид бүгд шударга ёсыг зөвхөн нийгмийн улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаа болон ахуй амьдрал дээр гаргах нь учир дутагдалтай юм.

Шударга ёсыг хүн бүр эхлээд өөрөөсөө хайж олох хэрэгтэй. Энэ нь хамгийн энгийнээр бодоход “Уудаг ус нь хурдан муудаад ус хийсэн саваа угааж цэвэрлэх нь чухал” гэдэгтэй агаар нэгэн буй.

Оросын алдарт зохиолч Шолохов “Шударга ёс бол амьдрал гэдэг гүн далайн ёроолыг гэрэлтүүлэгч гэрэл” хэмээн хэлсэн байдаг.
Тэр гэрэлийнх нь хүчин чадал нэмэгдэхэд далайг бүхэлд нь гэрэлтүүлж далайн доторх бүх зүйл нүдэнд ил тод, тод томруун харагддагтай адилаар шударга ёс оршин байгаа цагт амьдралын бараан сүүдэр арилна.

Гэхдээ одоогийн манай улсад шударга ёс аль эрт алга болсон. Дэлхийн II-р дайны дараагаар Япон улс нь манайхаас ядуу орон байсан. Гэвч одоо дэлхийн өндөр хөгжилтэй гүрэн болж чадсан. Гэвч манай улс хэвээрээ л байж байна. Япон улсын хөгжлийн гол нууц нь шударга ёс. Японд оршин тогтнож, хүмүүсийн ухамсарт нь нэвт шингэсэн байдагтай холбоотой. Сүүлийн жилүүдэд Монгол орны хүн ам эрс өсч байна. Өсгөхийн тулд засгийн газар, болон төрөөс их зүйл хийж байгаа. Жишээ нь: -Шинээр төрсөн хүүхдэд 100000 төг

Хүүхэд бүрт 1 улиралд 25000төг

Сард 3000төг гэх мэт

Монгол улсын хуулинд 0-18насны бүх хүнийг хүүхэд хэмээн заасан байдаг.
Гэвч манай Монголын гэрэлт ирээдүйг авч явах хүүхэд, багачууд шударга ёсыг огт мэдэхгүй өсөж байгаа нь нууц биш. Үүний учир нь өнөөгийн Монголын нийгэмд Оросын алдарт зохиолч Пушкин “Хүнийг төлөвшүүлдэг гол зүйл бол хүрээлэн буй орчин юм” гэж хэлсэнтэй агаар нэгэн зүйл огт алга. Энэ маягаар бид бүгд өдөр хоногийг өнгөрөөж, он цагийг элээсээр байвал Монгол үндэстний тусгаар тогтнол, орших эс оршиход хүрсэн том асуудал гарч ирж байна шүү !!!

Иймд та бүхэн шударга бус ёстой таарвал Муу муухайгаас нь салгаад Хэр буртагийг нь арилгаад, эвтэйхэн эвийг нь олоод, аргалж чаргалж байгаад төрийн түшээддээ аваачаад өгчихөөрэй.

Бид шударга ёсоор дутаж “Хөлөөрөө толгой хийж
Толгойгоороо хөл хийж” хүний хорвоогийн тоосонд дарагдаж үнэн шударгаар ангаж цангаж арай хийж амь зууж хорвоогийн шар нар, бор хоногийг өнгөрөөж элээж явна.