Шударга ёс оюутны нүдээр - МУИС-Биологийн Факультет Ой судлал-3 Д.Даваажаргал

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - МУИС-Биологийн Факультет Ой судлал-3 Д.Даваажаргал
Хүн гэдэг нийгмийг бүрдүүлдэг. Нийгмийн амьдрал нь олон талын харилцаан дунд оршиж, түүнийг нь ёс зүй зохицуулж байдаг.
Ёс суртахуун нь хүн төрөлхтөний амьдралын нийтлэг зүй тогтол, үндэсний онцлогоор бүрэлддэг. Тэр нь нийгмийн хүмүүжлээр уламжлагдаж үндэсний нийтлэг төрхөө хадгалж байдаг.

Сократ, Платон нар ёс суртахууны хүмүүжилд ухаан чухал ба ёс зүйн ухаан л зөв төрх,үйлдлийг гаргадаг. Ухааны төөрөгдлөөс л алдаа муу уршиг гардаг гэж сургаж байжээ. Хүмүүс хүсэл зоргоо хүний ёсоор цэгнэж засах гэдэггүй, үүний эсэргээр биеийн хэрэгцээг хангах “би” хэмээх аминчхан хүслээр амьдарч байна. Түүнд сувдаг сэтгэл, атаат дайсан, хууран мэхлэлт л байж өөрийн төрх гэж байдаггүй ба мунхаг болно.

Философичид ёс зүйн талаар дараах тодорхойлолтыг хэлсэн байна.
Сократ: “шударга ёс бол бусдад үйлдэх буян юм. Сайн хүн гэж шударга хүнийг хэлнэ.”

Платон: “төр” зохиолдоо шударга ёс бол алтнаас үнэтэй. Түүн шиг буян үгүй, шударга бус чанар шиг муу муухай юм үгүй.
Демокрит: “ үүргээ белүүлэх, хүн төрхөө хадгалах нь шударга ёс. Бурханд элэгтэй хүн л шударга бусыг үзэн яддаг” гэжээ.
Гельвиция: “хувь хүний үйлдэл нийтийн сайн сайханд нийцэх нь шударга ёс юм. Эргээд нийгэм ч иргэндээ шударга хандах ёстой. Шударга бусаас хамгаалахын тулд нийгмийн дэг журам тогтоох ёстой.

Шопенгауэр: “ёс суртахууны үндэсмйн тухай” бүтээлдээ –шударга ёсны мэдрэмж өрөвдөх сэтгэлд хувилдаг. Тэр нь хүн гомдоох амиа хичээх, үл тоомсорлохоос биднийг зайлуулдаг. Ийнхүү ёс зүйн ухаан шударга чанарыг хүний ёсны үнэ цэнэ, агуулга талаас сэтгэлзүйн үүднээс тайлбарлаж иржээ.

Чухам хүү шударга ёс нь хүмүүнлэг ёсны эрхэм чанар, хүмүүний хоорондын харилцааны нэг чухал тал буюу.
Бодит байдалд оршин буй нийгэмд маань шударга ёс үйлчилж байна уу. Та бодоод үздээ. Чингисийн монгол гэж үгээрээ цээжээ дэлдэж байхад түүний ард гэр бүл салалт, өнчин хүүхэд, өвчин зовлон, үр хөндөлт, архидалт, тамхидалт, хардалт, үзэн ядалт, хулгай дээрэм, амиа хорлох үзэгдэл ар араасаа цуварсаар.

Ажиглаад сайн харвал –гудамжний гуравдагч үеийнхэн гарцан байгаа. Энэ эмгэнэлүүд энэ чигээр үргэлжилбэл монгол улс орших уу, эс орших уу дээрээ тулна.
Хүйтэн дайнаас илүү аймшигт өвчин болох ДОХ жилд 3 сая хүний амийг авч байна. 2,7 сая хүнтэй монголд 48 хүнд уг өвчний шинж тэмдэг илэрч түүний ард 25000 хавьтагч байгаа гэсэн таамаглал байна. Хайрыг буруугаар ашиглаж замбараагүй байснаас гарч байна.

Хатуухан хэлэхэд хийчээлээ хийж байгаа хэдэн оюутныг эс тооцвол оюутнууд маань эрдэмд шимтэх бус архи ууж, тамхи татаж сурч байна. Нөгөө талдаа боловсролыг амиа зогоох ажил хийхийн тулд л авч, багш нар нь ч аргаа барахдаа их мөнгө олъё гэвэл энийг сур гэдэг болж.Залуучууд маань ингэж сураад гарвал ирээдүй маань ямар байх вэ. Бодоод үзье. Энэ бүхний анхдагч учир шалтгаан юу вэ. Би энд хэн нэгнийг буруутгах гэсэн юм биш. Нийгэм маань нэг л сайн урагшлахгүй байгааг мэдэж байна. Ингэж явсаар байгаад энэ биесээ барах уу.

Хүн бол зүрх сэтгэлийн амьтан. Тиймээс сэтгэл амгалан бол бие амгалан байх ба сэтгэлийг дагаж бие өөрчлагдөж эндээс “би” гэх нийгмийг бүрдүүлэгч зөв оршин тогтнол бий болно.

Хүний энэхэн амьдралд ховорхон учирах энэ заяагаа буртгалан амьдарвал хайран. Бидний өвөг дээдэс дэлхийн талыг эзлэн явахдаа, буурал түүхийн нугачаанд сөхрөн нугарч байхдаа ч дээд тэнгэрээс заяат дээдсийн үр сад хэмээн нэгдэн зовлон бэрхшээлийг давдаг байсан шиг та бид алдаа эндэгдэлээ ухааран оюуны хийгээд соёлын гол хүч болсон уламжлал, шударга ёсоо сэргээн хөгжүүлэх учиртай. Шударга ёс алдагдахад үнэнийг үгүйсгэх, бурууг зөвтгөх, эрүүл бус хандлага амьдралд бий болдог. Зан чанараа төлөвшүүлж хүнийг хүндэлж сурснаараа, бусдын төлөө амьдарснаараа сайхан бодлыг тээж хайрыг хөгжүүлснийхээ дараа бас нэгэн тийм хүнийг олоод ханилан сууж биесээ хайрлаваас тэр зөв жудагтай гэр бүлийн харилцаа энэ нийгмийг өөрчилнө. Хүн бүр:

Амьдралдаа зүй ёсоор хандаж, үнэнээр явж, хүмүүсийг алаг үзэж ялгаварлалгүйгээр хайр энэрэл, шударгыг эрхэмлэн эерэг бодол, үйлдэлтэй байваас дэлхий хэдий том ч зовиургүй засаж болно.

Дээд тэнгэрээс заяат хөх толбот монголчууд
та бидний цог заль замбуулинд бадрах болтугай.