Шударга ёс оюутны нүдээр - МУИС-ГГФ Газарзүйн-2 Р.Болдбаяр

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - МУИС-ГГФ Газарзүйн-2 Р.Болдбаяр
Монгол улс эртнээс нааш түүхийн урт удаан хугацаанд сайн муу олон л зүйлийг үзжээ. Тэнгэрээр овоглож, дэлхийн талыг эзэгнэж ч явлаа, Нанхиад үндэстэний дотоод бодолгод автаж 200 гаруй жил манжид дарлагдсан. Сайн муу 2-н туйлийг үзжээ. Гэвч 20-р зууны эхэн хагасаас Монгол улс маань дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах хариуцлагатай бөгөөд урт нарийхан замдаа орсон юм. Энэ замаар бид хөлөө алдахгүй буруу замруу оролгүй явж ирсэн. Энэ замаараа ч явсаар байх байхаа.

Гэвч энэ байдал сүүлийн жилүүдэд алдагдаж бидний амьдрах нөхцөл бололцоо улам л муудаж амьд явах маань ч баталгаагүй болж байнуу даа гэмээр.

Өнөөгийн бидний амьдар ч буй нийгэм хэдийгээр ардчилсан, шударга нийгэм ч гэсэн жинхэн утгаараа шударга, адчилсан бүх хүмүүс эрх тэгш байж чадаж байна уу? Тиймээ энэ бүхэн заримынх нь хувьд шударга, харин заримых нь хувьд шударга бус байж болох юм. Өнөөгийн хүмүүсийн ярьж байгаагаар энэ ардчилсан нийгэмд аль овсгоотой авхаалжтай нь л амьдарна гэж ярьж байна. Энэ нь ч ёсоороо болж аль л овжин зальтай нь аль шударгаар яваа нэгнээ ашиглаж аль өорох өөрийнхөө төлөө, өөрөө л болж байвал боллоо гэсэн дэндүү хувиа хичээсэн байдлыг бий болгож байна. Энэ бүхэн шударга бус байдалыг бий болгоод байна.

Нийгэм маань энэ хэвээрээ яваад байвал цаашид юу болох вэ? магадгүй сайн тал байх л байх. Гэвч муу тал нь дийлж ирээдүй болсон хүүүхэд, ирээдүйг бидэнд бэлгэлсэн хөгшчүүл маань гудманд гарсан ноход шиг болох вий дээ.

Тиймээ энэ бүхний талаар үе тэнгийн оюутан залуус маань юу гэж бодож явдаг талаар өчүүхэн судалгаа явуулж түүн дээрээ энэ эссег үндэслэн бичсэн.

Судалгаанд нийт 100 гаруй оюутан оролцсон ба гарсан үр дүнг доор %-иар илэрийлсэн болно. Судалгаанд оролцсон нийт оюутнуудын
1. авилга, хүнд суртал 74.2%
2. улс төрийн буруу үйл ажилгаа 44.3%
-ядуурал
-үнийн өсөлт
-татвар
3. ялгаварлан гадуурхах 26.8%
-Мөнгөөр
-Сурлагаар
-Хүйсээр
4. хүчирхийлэл 20.6%
-Хүний наймаа
-Мөнгөний төлөөх тэмцэл
-Гэр бүлийн
-хүчирхийлэл хүчирхийлэлээ төрүүлэх
5. Бусад 38.1%
-Харьцааны соёл
-Архи, тамхи
-Хуурч мэхлэх гэж үзсэн байна.

Энэ бүхээс үзхэд манай нийгэм тэр чигтээ улс төрийн буруу үйл ажилгаа, авилгаар дүүрчихсэн юм шигээ. Ямар ч хүнтэй ялгаварлаад яахав тэд чинь зүгээр л хүн бидэнтэй адил тэднийг ядуу зүдүү, эрэгтэй эмэгтэй нь хамаагүй шүү дээ.

Энэ бүхийг доод давхараас нь эхлэн цэвэрлэхүү, эсвэл дээрээс нь үү? Нийгмийг тэр чигт нь шинэчлэхүү? ҮГҮЙЭЭ… Бид төрийн томчуудаас буруугаа хайхын оронд нь зүгээр л өөрсдөөсөө л хайж өөрсдөө л хичээж, хийж эхэлцгээё. Бид дор бүрнээ ёс суртхуунтай, шударга, үүргээ ухамсарлаж биелүүлдэг байвал дээр бишүү. Бид эрхээ мэддэг шүү дээ тэрэн шиг үүргээ бас мэддэг л байя. Бид өөрсдөө л нийгмээ сонгосон тиймээс бид энэ байдалаас өөрсдөө л гар ч чадна. Биднийг хэн ч гаргаж өгөхгүй.