Шударга ёс оюутны нүдээр - Эко ази ДС-ийн оюутан Ч Бэлгүүтээ

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - Эко ази ДС-ийн оюутан Ч Бэлгүүтээ
Дээд тэнгэрээс заят хөх монголын үр сад бид даяршилагдаж буй дэлхий ертөнцтөй хөл нийлүүлэн орчин үеийн хөгжил дэвшил шинжлэх ухааны ололт амжилтыг байнга мэдэрч Түүх соёл үндэс угсаагаараа ямагт бахархаж нэгэн үе монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ цуурайтуулж дэлхийд нэрээ мөнхөлсөн ухаант хүмүүн суут баатаруудын үр сад нь та бид билээ, Манай орон дэлхийн өндөр хөгжилтөй бүс нутагаас 3-7 мянган км алслагдсан далайд гарцгүй эх газрын гүнд дэлхий 2 үлэмж эх гүрний хүрээлэлд өргөн уудам нутгаараа тарьж байршсан 2,5 сая хүн амтай түүнээс улбаалсан нэн бага зах зээлийн багтаамжтай тусгаар тогтносон улс юм, Монгол улс ардчилсан замыг сонгон Хүнлэг иргэний ардчилсан нийгмийг зохцлуулан хөгжүүлэхийн төлөө зорьж яваа нь сайн хэрэг мөнөөс мөн, Гэв ч ардчилсан төртөй ард түмэн маань өнөөдөр ардчилал гэдгийг өөр өнцөгөөс харж бодит утгаараа ардчилалын үр шимээс мэдэр ч чадахгүй байсаар 18 жилийг ардаа орхижээ, Ардчилал гэдэг дур зоргоороо авирлахыг хэлэх биш Ардчилал гэдэг эрх үүрэгээ ухамсарласан хуулийг чандлан сахидаг шударга ёсыг шүтээн болгосон үүнийгээ иргэний ариун журамт үүрэг мэт санадаг ухамсарт иргэдийг хэлнэ гэж би ойлгодог, Би ардчилсан нийгэмд төрж өссөн ардчилсан хувьсгалтай нас ижил ард түмний нэг хэсэг бөгөөд 18 нас хүрч өөрийн бодолоор явах цаг нэгэнт боллоо, Учир юу вэ? Гэвэл өнгөрсөн түүхээрээ бахархаж хэзээ ч дийлдэшгүй мэтээр цээжээ дэлдэн омогшдог хүмүүс олон болжээ, Түүхээрээ бархархах нь эх орон ч үзэлийн нэг хэсэг мөн болов ч өнгөрсөн юм бүхэн иргэн ирж өнөөгийн монгол орныг хөгжүүлэхгүй гэдгийг ойлгосон юм, Өнөөдрийн монголын хөгжилийг орчин үеийн оюутан залуучууд бид тодорхойлно,

Мөхөж буй үндэстэн түүхээрээ онгирдог,
Сэргэж буй үндэстэн ирээдүйгээрээ бахархдаг,
Шударга бус зүйлийг ялан дийлж Бахдам сайхан эх орныхоо хөгжил цэцэглэлт гэрэл гэгээтэй амьдралын төлөө одооноос эхлэн хичээж Хуулийг чандлан сахин ёс суртахуунтай хүнлэг энэрэнгүй авилга өгж авах сөрөг үзэгдэлээс ангид байн өөрыгөө ямагт шинэ зүйлээр цэнэглэж байвал хөгжилийн гарц нээгдэх болно, Баян ядуу нь чухал биш нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэх нь хамгаас чухал Шударга ёсыг төрөөс биш Шударга ёсыг баян чинээлэг иргэдээс биш Шударга ёсыг өөрөөсөө хаая Та муу зүйлд автагдахгүй шударга байж чадвал таны ойр дотны хүн бас таныг дагах болно, Та тэгж чадвал нийгэмд манлайлагч байн монголын хөгжил дэвшилийг саатуулж буй аалзны торыг гэтлэн давах чин зориг сэтгэлийн эх хүчийг бий болгоно гэж Эзэн монголчуудаа хандан хэлэхэд нь өчүүхэн миний эрхэм зорилго оршино,

Бурхан шүтдэг шигээ
Тусгаар тогтнолоо хүндэтгэе
Бахдам сайхан эх ороноо мөнхөд бадараан хөгжүүлж Эх болсон байгалиа хайрлан хамгаалъя Залуусаа.