Шударга ёс оюутны нүдээр - МУБИС-МОСС-ийн оюутан С.Баярхүү

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - МУБИС-МОСС-ийн оюутан С.Баярхүү
Хууль–гууль–дууль болохын үлгэр
Урьд хоёр найз хулгана явж байгаад нэг нь халтираад шаварт уначихжээ. Тэгээд найз нь нөгөөхөө аврах гэж гахайнаас хялгасаа өгөөч, шаварт унасан найзыгаа татаж гаргах гэсэн юм гэжээ. Гахай тахианаас өндөг авчирч өг гэдэг. Тахианаас очиж өндөгөө өгөөч, өгсөн өндөгийг чинь би гахайд өгнө, гахай надад хялгасаа өгнө, хялгасаар нь би шаварт унасан найзыгаа аврана гэж хулгана учирлажээ. Тэгсэн тахиа буудай руу явуулжээ…

Өнөөдөр манай нийгэм яг ийм л байна. Үүнийг авилгал хүнд суртал гэж тодорхойлж болно. Энэ нь бүр тогтсон жишиг хэв маягтай болж бүр хэлбэрээ олж байгаа нь үнэхээр хамарсалтай юм.

Хоёр жилд нэг болдог хуульчдын сонгон шалгаруулалт гэж алдарт авилгалын бизнес үүний тод жишээ юм. Хуульчдын сонгон шалгаруулалтанд хамгийн тааруу ажилд (Хөдөө орон нутагт томилогдох) томилогдох хүн нэг сая таван зуун маянган төгрөг, хотод боломжын ажилд орох нь (нотариатч, өмгөөлөгч…) долоогоос найман сая төгрөг өгвөл бүх зүйл бүтэж байна.

Ямар байна? Муухай байгаа биз. Хуулийнхан шүү дээ. Хуулийнхан …
Нөхөд өө? Ер нь энэ авилгал хүнд сурталыг яах вэ? Залхуу хүн ханын толгойноос махаа авч идэхээс залхуурч турж үхлээ гэдэг шиг энэ ялзралыг хараад суултай биш.

Хууль !!! Хууль байхгүй биш. Харин хууль нь хэрэгждэггүй, хуулиа мэдэхгүй, мэдрүүлэхгүй байна. Цөөн хэдэн хуулийг гууль болтол нь нэвтэрхий мэдэгчид, эсвэл хууль гэж юу байдгийг мэддэггүй дуракууд энэ завхаралын хаалгыг томоос том дэлгээд хоёр сая таван зуугууланг нь яг л сүлжээний бизнес шиг мунхаруулан татсаар байна. Нөгөө алдарт авилгалаар гарсан хуульчидын (сайн хуульчид бий л дээ) нэг болов уу?

Хэргийг шийдсэн түүхээс: Нэг залуу бааранд архи ууж танхайран, вип өрөөнийх нь хивсэн дээр бие засчихаж. Тэгсэн баарны эзэн бухимдан хэрэлдэж байгаад цохичихжээ. Энэ хэргийг … дүүргийн шүүгч “Бусдыг биеэ авч явах чадваргүй байхыг далимдуулсан ” гэж баарны эзэнд есөн жилийн хорих ял оноожээ.

Үгүй ээ та боддоо? Танай гэрийн том өрөөний чинь хивсэн дээр нэг согтуу мэдрэл бие засчихаад хэрэлдээд байвал та лав цохино гэдэгт эргэлзэх юм алга. Уг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн гэмт үйүлдлийг хүндрүүлж, үздэг гээд л бас бус юи баймаар.

Авилгатай тэмцэх газарт ирсэн дөрвөн зуу гаруй гомдлоор нэг зуун жард нь анхаарал хандуулахад ихэнх нь шүүгчийн санаатай буруу шийдвэртэй холбоотой байх аж. Ийм л байна. Хууль байна. Харин Хуулийг Хуулийнхан ч хүртэл замхаруулж гууль болгож байна. Удахгүй дууль болгоно доо. Гол дүрд нь аягүй бол ерөнхийлөгч тоглож Уулыг тал болтол нурааж Талыг там болтол ухаж алтыг нь аваад Есөн үеэрээ дээлэндээ багтахгүй Ерийн бус … ерөнхийлөгчөө гээд л … хойч үеийнхэн маань дууль хайлж уйлан гаслах юм байнал даа.

Үгүй ээ. Хэрвээ бид ардчилсан нийгэмд амьдардаг нь үнэн юм бол оюутан залуус эвлэрэлдэн нэгдэж Авилгал хэмээхийн үүдийг тас хийтэл хааж түлхүүргүй цоожоор түгжих ёстой.

Оюутнууд нь эх орныхоо оюуны цөм нь болж, ирээдүйн хөдөлгөгч зүтгүүр байхын тулд, авилгалчидын өмнөөс шанаа (хууль хэрэгжихийг хэлэв) өгч сурах хэрэгтэй байна. Хоёр хулганы үлгэр шиг байдлыг булшилж хууль үйлчилдэг болгохын төлөө хичээцгээе.

Ирээдүй өнөөдрөөс эхэлдэг.