Шударга ёс оюутны нүдээр - MУИС-Хууль зүйн сургууль 2-1 ангийн оюутан Б.Баттогтох

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - MУИС-Хууль зүйн сургууль 2-1 ангийн оюутан Б.Баттогтох
Шударга бус явдлыг цэглэхэд цучил нэмэрлэе!

Хэн шударга ёсыг хайж байна,
тэр шударга ёсыг бүтээж байдаг.

Монгол улс Үндсэн хуулиндаа ‘’хүний эрх, эрх чөлөө шударга ёс үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нйигэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм болгоно” гэсэн билээ. Энэхүү эрхэм зорилго маань хэр зэрэг хэрэгжиж байгаа бол? Харамсалтай нь тун сул байна. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг уландаа гишгэгсэд туйлын олширчээ. ‘’Шударга ёс өнөөдөр нударга ёс болчихоод байна’’./ Ардчилсан намын дарга асан Ц.Элбэгдорж/

Уг нь шударга ёс зүй ёсны/ зөвийн/ төлөө цэх зогсох байр суурь байдаг билээ. Гэтэл юуг зөв, буруу вэ? гэдгээ мэдэх билүү? ‘’Эрх зүйг шударга ёсныг бий болгох явдлыг хангах зорилт , зориулалттайг хэн бүхэн хүлээн зөвшөөрнө байх. Харин юуг шударга ёс гэж үзэх талаар хүмүүс цөм санал нэгтэй байж чаддаггүй аж.’’/С.Нарангэрэл Монголын дэлхийн эрх зүйн тогтолцоо., 2001он/ Эрх зүй шударга ёс хоёр салгаж ойлгож болохгүй юм. Учир нь шударга ёсонд эрх зүй өөрөө байх ёстой.

Юун эрх зүй яриад явчихав гэж бүү гайхаарай!

Шударга ёсны талаар ярьж буй учраас эрх зүйг зайлшгүй ярих учиртай. Ам нээвэл уушиг нээ гэдэг дээ.нэгэнт л шударга ёсыг мандуулж, бусармаг явдлыг түүх болгоё гэсэн уриатай энэ эссэ маань гэсэн уриатай учраас өнөөгийн шударга бус явдлыг дурьдахгүй өнгөрч боломгүй юм. Бид бүгдээрээ л харж байгаа. Гагцхүү яаж илэрхиилэхээ мэдэхгүй бүдчиж явна уу даа. Шударга сонгуулиа явуулж чадахаа байлаа. Төрийн албан хаагчид авилга хээл хахуульд идэгдэж, бузар булай явдлын үүр уурхай болж гүйцлээ. Шударга ёсыг хүмүүс зүг чиг заагч ‘’луужин’’ мэтээр өдөр тутмын амьдралдаа хэрэглэж , чиг баримжаагаа болгодог байх ёстой. Шударга бус явдлын наад захын жишээ гэхэд их, дээд сургуульд элсэхэд өгөх ёстой шалгалтыг нь өгөөд орж байхад, мөнгөөр цохиод орж байгаа хоёрын хооронд өдөр шөнө шиг ялгаатайгаар шударга ёс алдагдаж байна. Мөнгө төлөөд орчих байсан юм бол эртхэн сургуулиасаа гараад ажил хийдэг байж дээ гэж бодоход хүргэж байна.

Хүн өөрөөсөө болон шударга ёсыг ямагт шаардаж байдаг. Шударга ёсны төлөөх хүсэл эрмэлзлэл нь хүний төрөлх араншин юм./Л.Өлзийсайхан Liberty 2006/1/ Шударга ёс гэж лоозогнодог хүмүүс нийгэмд олон байдаг. Орой болгон зурагтаар сүржин ярьдаг ч хачир дээрээ шударга бус явплыг өөгшүүлж явна.’’Зарим хүн уурлаж магадгүй, бас олон хүн зөв ойлгоно гэдэгт итгэж байна.’’/Н.Лүндэндорж Liberty сэтгүүл2006/1/

Саяхан номын их дэлгүүрээр ‘’VERITAS’’/үнэн шударга/ гэх ном худалдаанд гарчээ. Уг номыг С.Эрдэнэболд бичжээ. Тэрээр номондоо ‘’бидний монголчуудын зорьж буй нийгэм, улс орны маань тогтолцоо эдийн засгйин эрүүл саруул өсөн дэвших бүхий л хандлага ‘’ шударга ёс’’-ны буурин дээр сүндэрлэж байж сая хүчирхэг аз жаргалтай монгол улс цогцлох юм. Монгол улсын хөгжил дэвшилд мэргэжил бүхэн , эх орноо гэсэн сэтгэл бүр үнэ цэнэтэй. Тэр дундаас эрх зүйн боловсролтой ард түмэн хэмээн өгүүлжээ. Шинэ залуу үе ийнхүү шударга ёсыг хүсэмжилж байна. Шударга хүн, шударга төр, шударга хууль, шударга зарчим, шударга шийдвэр, шударга өрсөлдөөн байсан цагт сая нйигэм амгалан байх болно. Би хувьдаа энэхүү номыг ихэд үнэлж, олон залуус уншаасай гэж энэ завсар уриалах гэсэн юм.

Өнөөгийн нийгмийг жирийн оюутны нүдээр харахад болж бүтэхгүй юм зөндөө байна.Шударга ёсны гэрэлт өдөр ирэх хүртэл гээд зүгээр суух уу. Үгүй ээ. Залуусаа …….