Мөрдөн шалгах хэлтсийн 2008 онд хийж гүйцэтгэсэн ажил

A- A A+
Мөрдөн шалгах хэлтсийн 2008 онд хийж гүйцэтгэсэн ажил
Гомдол, мэдээлэл хүлээн авах төв нь нийт 1010 гомдол, мэдээлэл хүлээн авснаас “Гомдол, мэдээллийн нэгдсэн бүртгэл”-д гэмт хэргийн шинжтэй 652 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Нийт гомдол, мэдээллийг хүлээн авсан хэлбэрээр үзвэл биечлэн 152 буюу 15.0 хувийг, утсаар 359 буюу 35.5 хувийг, шуудангаар 237 буюу 24.4 хувийг, интернетээр 13 буюу 1.2 хувийг, факсаар 15 буюу 1.4 хувийг, бичгээр 234 буюу 23.2 хувийг тус тус хүлээн авсан.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь урьд оны үлдэгдэл гомдол, мэдээллийн хамт 2008 онд нийт 684 гомдол, мэдээлэл шалгажээ.
Хүлээн авч хянан үзсэн нийт 684 гомдол, мэдээллийн 67 гомдол, мэдээлэлд буюу 9.8 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, 400 гомдол, мэдээлэлд буюу 58.4 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, 133 гомдол, мэдээллийг буюу 19.4 хувийг харъяаллын дагуу шилжүүлж, 59 гомдол, мэдээллийг буюу 8.6 хувийг эрүүгийн хэрэгт хамтруулан шалгасан байна.
Дээрх гомдол, мэдээллийг нийт 627 албан тушаалтанд холбогдуулан гаргасан байх бөгөөд тэдгээрийг төрийн албаны ангиллаар нь авч үзвэл төрийн улс төрийн албан хаагчид холбогдох 93 буюу 14.8 хувь, төрийн захиргааны албан хаагчид холбогдох 162 буюу 25.8 хувь, төрийн тусгай албан хаагчид холбогдох 130 буюу 20.7 хувь, төрийн үйлчилгээний албан хаагчид холбогдох 140 буюу 22.3 хувь байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан 94 буюу 14.9 хувь, гадаадын иргэн 8 буюу 1.2 хувийг тус тус эзэлжээ.
Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг тэдгээрийн агуулга, холбогдох байгууллага, салбараар авч үзвэл нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 106 /57 нь Засаг даргын үйл ажиллагаанд, 49 нь Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаанд/, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 173 /72 нь цагдаа, 15 нь прокурор, 13 нь шүүх, 4 нь хил хамгаалах, 15 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх, 17 нь мэргэжлийн хяналт, 3 нь татвар, 21 нь гааль, 13 нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад/, боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарт хамаарах 86 /40 нь боловсрол, 22 нь эмнэлэг, 12 нь нийгмийн даатгал, 12 нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт/, төрийн захиргааны төв байгууллага /яам/-д хамаарах 12, газар, ашигт малтмалын салбарт хамаарах 90 /84 нь газар, 6 нь ашигт малтмал, кадастр/, төрийн болон орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд хамаарах 46, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хамаарах /хувийн хэвшил/ 58, сонгуулийн үйл ажиллагаанд хамаарах 11, УИХ-ын гишүүний үйл ажиллагаанд хамаарах 7, бусад гомдол, мэдээлэл 95-ийг тус тус эзэлсэн байна.
Тайлант хугацаанд хуульд заасан харъяаллын 192 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.
Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилвал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 56 буюу 16.9 хувь, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 24 буюу 7.2 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 21 буюу 6.3 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 4 буюу 1.2 хувь, хээл хахууль авах 59 буюу 17.8 хувь, хээл хахууль өгөх 44 буюу 13.2 хувь, хээл хахууль зуучлах 8 буюу 2.4 хувь, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 7 буюу 2.1 хувь, бусад 108 буюу 32.6 хувийг эзэлж байна.
 
Эрүүгийн хэргийг гэмт хэргийн ангиллаар нь авч үзвэл хөнгөн 7 хэрэг буюу 3.6 хувийг, хүндэвтэр 130 хэрэг буюу 67.7 хувийг, хүнд 55 хэрэг буюу 28.6 хувийг тус тус эзэлж байна.
Мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэргийн 87 хэрэгт Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасны 68-г гомдол, мэдээллийн дагуу, 19-г өөр эрүүгийн хэргээс тусгаарлаж шалгажээ.
Эрүүгийн хэрэгт нийт 447 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсан бөгөөд холбогдогчдыг албан тушаалын байдлаар авч үзвэл төрийн улс төрийн албан хаагч 23 буюу 5.1 хувийг, төрийн захиргааны албан хаагч 65 буюу 14.5 хувийг, төрийн тусгай албан хаагч 92 буюу 20.5 хувийг, төрийн үйлчилгээний албан хаагч 60 буюу 13.4 хувийг эзэлсэн байна. Харин аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан 200 буюу 44.7 хувийг, гадаадын иргэн 7 буюу 1.5 хувийг тус тус эзэлжээ.
Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 58 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 30.2 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 37 хэргийг буюу 19.2 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 40 хэргийг буюу 20.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлэхээр тус тус шийдвэрлэж, 13 хэргийг буюу 6.7 хувийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэсэн байна.
Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн 58 хэргийн зүйлчлэлийг авч үзвэл төрийн албан тушаалтан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 18, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 9, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 8, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 1, хээл хахууль авах 29, хээл хахууль өгөх 18, хээл хахууль зуучлах 5, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 2, бусад зүйл хэсэг 5 байна.
Эдгээрээс 23 хэргийн 46 яллагдагчид шүүхээр ял шийтгэсэн байна.
Мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэрэгт гэмт хэргийн улмаас 31 163 874 361 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд 4 366 552 496 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад барагдуулж, 6 050 617 260 төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн ажиллажээ.
Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаас хойш мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэргийг 2003-2007 онуудад буюу сүүлийн таван жилийн хугацаанд мөрдөн шалгаснаар бүртгэгдсэн болон шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн дундажтай харьцуулвал мөрдөн шалгасан эрүүгийн хэрэг 94.8 хувиар өссөн, шүүхээр хянан шийдвэрлэсэн хэрэг 20.8 хувиар нэмэгдсэн байна.