Мөрдөн шалгах хэлтсийн 2009 оны 1-р улиралд хийж гүйцэтгэсэн ажил

A- A A+
Мөрдөн шалгах хэлтсийн 2009 оны 1-р улиралд хийж гүйцэтгэсэн ажил
Тус хэлтэс нь 2009 нэгдүгээр улиралд хуульд заасан харъяаллын 79 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.
Эдгээрийн 35 нь өмнөх оны үлдэгдэл байх бөгөөд энэ улиралд 18 хэрэгт тус хэлтсийн мөрдөн байцаагч нар эрүүгийн хэрэг үүсгэж, 7 хэргийг харьяаллын дагуу хүлээн авчээ.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 12 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 15,2 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 8 хэргийг буюу 10 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 13 хэргийг буюу 16,4 хувийг харьяаллын дагуу шилжүүлэхээр тус тус шийдвэрлэж 4 хэргийг буюу 5,0 хувийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэсэн байна.

Эрүүгийн хэрэгт нийт 152 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдаж шалгагдаж байна.

Гомдол, мэдээлэл хүлээн авах төв нь нийт 275 гомдол, мэдээлэл хүлээн авснаас “Гомдол, мэдээллийн нэгдсэн бүртгэл”-д гэмт хэргийн шинжтэй 180 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс бичгээр 122, утсаар 72, шуудангаар 65, интенетээр 7 гомдол, мэдээлэл ирсэн байна. Мөн төвийн ажилтнууд 314 иргэнтэй биечлэн уулзаж, 594 хүнтэй утсаар холбогдож хууль зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Тайлангийн хугацаанд 194 /өмнөх оны үлдэгдэл 25/ гомдол, мэдээллийг хянан үзсэн байх бөгөөд шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл 22 гомдол, мэдээлэлд буюу 11.3 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, 80 гомдол, мэдээлэлд буюу 41.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, 63 гомдол, мэдээллийг буюу 32.4 хувийг харъяаллын дагуу шилжүүлж, 3 гомдол, мэдээллийг буюу 1.5 хувийг эрүүгийн хэрэгт хамтруулан шалгасан байна. Тайлант хугацааны эцэст 26 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна.