Мөрдөн шалгах хэлтсийн 2009 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

A- A A+
Мөрдөн шалгах хэлтсийн 2009 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
Тус хэлтэс нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, байгууллагын зорилт, 2009 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор энэ оны эхний хагас жилд дараахь ажлыг хийж гүйцэтгээд байна.
 
Нэг. Мөрдөн шалгах ажлын талаар

Тус хэлтэс нь хуульд заасан харъяаллын 127 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.

Эдгээрийн 39 нь өмнөх оны үлдэгдэл байх бөгөөд 42 хэрэгт тус хэлтсийн мөрдөн байцаагч нар эрүүгийн хэрэг үүсгэж, 20 хэргийг харьяаллын дагуу хүлээн авчээ. Түүнчлэн эрүүгийн 4 хэргийг тусгаарлаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 5 материалд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэнээс сэргээсэн 1 эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулсан байна.

Мөн 3 эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлж, прокуророос нэмэлт мөрдөн байцаалтанд 16 хэрэг буцаж ирсэн байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 37 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 29,3 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 14 хэргийг буюу 11,1 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 22 хэргийг буюу 17,4 хувийг харьяаллын дагуу шилжүүлэхээр тус тус шийдвэрлэж 14 хэргийг буюу 10,3 хувийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэсэн байна.

Тайлант хугацааны эцэст ажиллагаанд 40 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Эрүүгийн хэрэгт нийт 237 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдаад байгаа бөгөөд холбогдогчдыг албан тушаалын байдлаар авч үзвэл төрийн улс төрийн 4.6%, төрийн захиргааны 18.1%, төрийн тусгай 17.7%, төрийн үйлчилгээний 15.7%, энгийн буюу аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтан 43.4%, гадаадын иргэн 0.6%-ийг тус тус эзэлж байна.

Эдгээрээс 77 485 000 төгрөгийн хохиролтой 5 хэргийн 9 яллагдагчид шүүхээр ял шийтгэсэн байна.

Мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэрэгт гэмт хэргийн улмаас 4 000 454 928 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд 823 578 533 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад барагдуулж, 4 482 003 886 төгрөг, 13 500 ам.долларын эд зүйлийг битүүмжлэн ажиллажээ.

Гомдол, мэдээлэл хүлээн авах төв нь нийт 595 гомдол, мэдээлэл хүлээн авснаас “Гомдол, мэдээллийн нэгдсэн бүртгэл”-д гэмт хэргийн шинжтэй 268 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс бичгээр 239, утсаар 150, шуудангаар 122, интернетээр 16 гомдол, мэдээлэл ирсэн байна. Мөн төвийн ажилтнууд 240 иргэнтэй биечлэн уулзаж, 468 иргэнтэй утсаар холбогдож хууль зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Тайлангийн хугацаанд 398 /өмнөх оны үлдэгдэл 25/ гомдол, мэдээллийг хянан үзсэн байх бөгөөд шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл 42 гомдол, мэдээлэлд буюу 10.5 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, 192 гомдол, мэдээлэлд буюу 48.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, 124 гомдол, мэдээллийг буюу 31.1 хувийг харъяаллын дагуу шилжүүлж, 8 гомдол, мэдээллийг буюу 2.0 хувийг эрүүгийн хэрэгт хамтруулан шалгасан байна. Тайлант хугацааны эцэст 32 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна.

Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн агуулга, холбогдох байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл төрийн улс төрийн албан хаагчид холбогдох 12.4%, төрийн захиргааны албан хаагчид холбогдох 26.1%, төрийн тусгай албан хаагчид холбогдох 19.1%, төрийн үйлчилгээний албан хаагчид холбогдох 24.3% байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан 17.6%, гадаадын иргэн 0.3%-ийг тус тус эзэлжээ.

Тус хэлтсийн 19 мөрдөн байцаагч гомдол мэдээлэл шалгах болон эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийхээр давхардсан байдлаар 18 аймаг, суманд томилолтоор ажиллажээ.
 
Хоёр. Бусад ажлын талаар

Гадаадад мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах эрх зүйн орчны талаар США-тай хамтран “Гадаад улс оронд ЭБША явуулах эрх зүйн орчин” сэдэвт судалгаа хийж цаашид авах арга хэмжээг тодорхойлох, зохих саналыг боловсруулах талаар хамтран ажиллаж байна. Албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийн талаар УДШ-ийн Ерөнхий шүүгч, УЕП нарт танилцуулга хүргүүлсэн.

Мөрдөн шалгаж шийдвэрлэсэн хэргүүдэд шүүхээс хийсэн дүгнэлтийг судлаж, мөрдөн байцаагч нарт мэдээлэл хийсэн.

Хэлтсийн дэвшүүлсэн зорилтыг хангах, мөрдөн шалгах ажлын чанар, эрүүгийн хэргийн илрүүлэлт, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх талаар зохиож байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар сонсгол хэлэлцүүлэх хуваарийн дагуу “Хууль хяналтын байгууллагуудын алба хаагчдаас үйлдэгдсэн гэмт хэрэг”, “Газар ашигт малтмалын чиглэлээр үйлдэгдсэн гэмт хэрэг”, Боловсрол, эрүүл мэнд нийгмийн үйлчилгээний чиглэлээр гарч байгаа гэмт хэргийн талаар, төрийн өндөр албан тушаалтнуудаас үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаар хариуцсан хэсгүүдийн үйл ажиллагааны чиглэлээр сонсгол тавьж хэлэлцүүлсэн.
 
Гурав. Дүгнэлт, санал

Тайлангийн хугацаанд тус хэлтэс нь Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актын хүрээнд хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, төлөвлөсөн ажлаа тодорхой түвшинд биелүүлэн ажилласан гэж үзэж байна.

Цаашид хэргийн шийдвэрлэлтийн байдалд анхаарч, үр дүнг улам сайжруулах, хэрэг материалыг шуурхай, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэх, шалгасан хэрэг, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг тухай бүр авах, гологдол гаргахгүй байх тал дээр анхаарч дүгнэлт хийн ажиллах шаардлагатай байна.
 
2009.06.28