Мөрдөн шалгах хэлтсийн 2010 оны үйл ажиллагааны тайлан

A- A A+
Мөрдөн шалгах хэлтсийн 2010 оны үйл ажиллагааны тайлан
1.Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн талаар
 
Тус хэлтэс нь өмнөх жилийн үлдэгдэл 17 гомдол, мэдээлэл, шинээр хүлээн авсан 466 нийт 483 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 49 гомдол, мэдээлэл буюу 10.0 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, 227 гомдол, мэдээлэл буюу 47.0 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, 177 гомдол, мэдээлэл буюу 37.0 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 3 гомдол мэдээлэл буюу 1.0 хувьд эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж шийдвэрлэсэн бөгөөд ажиллагаанд 27 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 94.0 хувьтай байна.

Гомдол, мэдээллийн шийдвэрлэлт хуулийн анхны хугацаанд 100 буюу 22.0 хувь, хугацаа сунгаж шийдвэрлэсэн 356 буюу 78.0 хувийг эзэлж, хугацаа хэтрүүлж шалгасан гомдол, мэдээлэл байхгүй, нийт хүлээн авсан гомдол, мэдээлэл өнгөрсөн оноос 216-аар буюу 31.6 хувь буурсан үзүүлэлттэй байна.

Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн агуулга, холбогдох байгууллага, салбараар авч үзвэл Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 90 /63 нь Засаг даргын үйл ажиллагаанд, 27 нь Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаанд/, салбар яамдын үйл ажиллагаанд хамаарах 4, Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 134 /20 нь цагдаа, 9 нь прокурор, 16 нь шүүх, 2 нь хил хамгаалах, 24 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага,3 нь тагнуул, 22 нь мэргэжлийн хяналт, 16 нь татвар, 19 нь гааль, 2 нь онцгой байдал, 1 нь Зэвсэгт хүчин/, Боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарт хамаарах 75 /34 нь боловсрол, 23 нь эмнэлэг, 3 нь нийгмийн даатгал,8 нь хөдөлмөр халамж үйлчилгээ, 7 нь улсын бүртгэл/, Газар, ашигт малтмалын салбарт хамаарах 21 /11 нь газар,10 нь ашигт малтмал кадастр/, Төрийн болон орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд хамаарах 16, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хамаарах /хувийн хэвшил/ 37, УИХ-ын гишүүний үйл ажиллагаанд хамаарах 3, банк санхүүгийн үйл ажиллагаанд хамаарах 10 бусад 97-ийг тус тус эзэлж байна.
 
2. Эрүүгийн хэргийн талаар
 
Тус хэлтэс нь тайлант хугацаанд хуульд заасан харьяаллын 494 үйлдэлтэй 136 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд Монгол улсын Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 60 буюу 44.0 хувь, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 8 буюу 6.0 хувь, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 5 буюу 4.0 хувь, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 3 буюу 2.0 хувь, Хээл хахууль авах 32 буюу 24.0 хувь, Хээл хахууль өгөх 3 буюу 2.0 хувь, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 7 буюу 5.0 хувь, бусад 18 буюу 13.0 хувийг тус тус эзэлж байгаагийн зэрэгцээ нийт шалгасан эрүүгийн хэрэг өнгөрсөн оноос 49-өөр буюу 26.4 хувь буурсан үзүүлэлттэй байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан дээрх эрүүгийн хэргээс 51 /49-г нь гомдол мэдээллээр, 2-г нь тусгаарлаж эрүүгийн хэрэг үүсгэсэн/ хэрэгт тус хэлтсийн мөрдөн байцаагч нар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн эрүүгийн хэргээс 5 хэргийн мөрдөн байцаалтыг сэргээн шалгаж, байгууллагын сайтад эрэн сурвалжлагдаж байгаа 2 этгээдийн талаарх мэдээллийг гэрэл зургийн хамт оруулж, эрэн сурвалжлагдаж байсан 1 этгээдийг олж баривчилсан. Одоо тус хэлтсийн хэмжээнд түдгэлзээтэй эрүүгийн 7 хэрэгтэй байна.

Эрүүгийн хэрэгт нийт 348 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсанаас Төрийн улс төрийн албан тушаалтан 22 буюу 6.0 хувь, Төрийн захиргааны албан хаагч 89 буюу 26.0 хувь, Төрийн тусгай албан хаагч 50 буюу 14.0 хувь, Төрийн үйлчилгээний албан хаагч 45 буюу 13.0 хувь, Энгийн буюу аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтан 136 буюу 39.0 хувь, Гадаадын иргэн 6 буюу 2.0 хувийг тус тус эзэлж байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 39 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 29.0 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 42 хэргийг буюу 31.0 хувийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорын хяналтанд, 25 хэргийг буюу 18.0 хувийг харьяаллын дагуу тус тус шилжүүлэн шийдвэрлэж, 13 хэргийг буюу 10.0 хувийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, эрүүгийн 5 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлж, одоо ажиллагаанд 12 эрүүгийн эрүүгийн хэрэг шалгагдаж байна. Эрүүгийн 63 хэргийг мөрдөн байцаалтын үндсэн хугацаанд шийдвэрлэсэн нь нийт шийдвэрлэсэн хэргийн 50.8 хувийг эзэлж байна.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн 39 хэргийн зүйлчлэлийг авч үзвэл Төрийн албан тушаалтан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 13, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 1, Хээл хахууль авах 22, Хээл хахууль өгөх 2, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зүйл ангиар 1 хэрэг байна.

Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн 42 хэргийг үндэслэлээр нь авч үзвэл 7 хэрэг нь Монгол улсын Өршөөлийн үзүүлэх тухай хуулиар, 27 хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1-т зааснаар, 4 хэрэг нь мөн хуулийн 24.1.2-т зааснаар, 4 хэрэг нь 208.1.2-т заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болсон байна.

Шүүхээс 8, прокурорын шатнаас 4 нийт 12 эрүүгийн хэрэг буцсан бөгөөд 8 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтанд шилжүүлж, 3 эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 1 эрүүгийн хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөн байцаагчийн 26 мэдэгдэл бичсэнээс хугацаандаа хариу авсан 24, хугацаа болоогүй 2 байна.

Шалгасан гомдол мэдээллийн хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авахуулах албан бичгийг 21 удаа явуулж 16 хариу авсан болно.

Тайлангийн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 830,000,813.00 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд барагдуулж, 5,069,712,560.00 төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн ажилласан байна.

Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргүүдээс 55 шүүгдэгчид холбогдох 20 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнээс 3 шүүгдэгчид холбогдох 1 хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан, 3 хэрэгт холбогдох 4 шүүгдэгчийг цагаатгасан бөгөөд 16 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнээс хорих ялаар 12 хүн, торгох ялаар 7 хүн, албадан ажил хийлгэх ялаар 2 хүн, тэнссэн 3 хүн, Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдсан 14 хүн, хэрэгсэхгүй болгосон 9 хүн / прокурор яллахаас татгалзсан 2, эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн 7 хүн /, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлхийг хойшлуулсан 1 хүн тус тус байна.
 
МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТЭС