Мөрдөн шалгах хэлтсийн 2011 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

A- A A+
Мөрдөн шалгах хэлтсийн 2011 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
1. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн талаар:

Хэлтсийн хэмжээнд 2010 оны үлдэгдэл 27 гомдол, мэдээлэл, тайлангийн хугацаанд шинээр хүлээн авсан 233 нийт 260 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 37 гомдол, мэдээлэл буюу 14.2 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, 110 гомдол, мэдээлэл буюу 42.3 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, 93 гомдол, мэдээлэл буюу 35.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд ажиллагаанд 11 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 95.7 хувьтай байна.

Гомдол, мэдээллийн шийдвэрлэлт хуулийн анхны хугацаанд 76 буюу 30.5 хувь, хугацаа сунгаж шийдвэрлэсэн 173 буюу 69.4 хувийг эзэлж, хугацаа хэтрүүлж шалгасан гомдол, мэдээлэл байхгүй болно.

Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн агуулга, холбогдох байгууллага, салбараар авч үзвэл Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 48 /44 нь Засаг даргын үйл ажиллагаанд, 4 нь Иргэдийн төлөөлөгчдийн үйл ажиллагаанд/, Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 48 / 9 нь цагдаа, 2 нь прокурор, 4 нь шүүх, 3 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 6 нь мэргэжлийн хяналт, 3 нь улсын бүртгэлийн албанд, 5 нь татвар, 16 нь гааль, /, Боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарт хамаарах 34 / 23 нь боловсрол, 9 нь эмнэлэг, 2 нь хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст/, Газар, ашигт малтмалын салбарт хамаарах 13, Яамдын үйл ажиллагаатай холбоотой 9, Төрийн болон орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд хамаарах 14, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хамаарах /хувийн хэвшил/ 7, Авто тээврийн газарт хамаарах 7, Төмөр замын үйл ажиллагаанд хамаарах 4, ГИХАЭА-нд хамааралтай 1, Стандарчлал хэмжил зүйн газартай хамааралтай 5, Цаг уурийн хүрээлэнтэй хамааралтай 5, Иргэний нисэхийн үйл ажиллагаатай хамааралтай 2, Банкны үйл ажиллагаатай хамааралтай 7, Аудитын байгууллагтай хамааралтай 1, УИХ-ын гишүүний үйл ажиллагаа, сайдад хамаарах 4, бусад 52 тус тус эзэлсэн байна.

2. Эрүүгийн хэргийн талаар:

Тус хэлтэс нь тайлант хугацаанд /2010 оны үлдэгдэл 12 эрүүгийн хэрэг/ хуульд заасан харьяаллын 292 үйлдэлтэй 84 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд Монгол улсын Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилвал Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 25 буюу 29.7 хувь, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 7 буюу 8.3 хувь, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 5 буюу 5.9 хувь, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 4 буюу 4.7 хувь, Хээл хахууль авах 23 буюу 27.3 хувь, Хээл хахууль өгөх 4 буюу 4.7 хувь, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 2 буюу 2.3 хувь, бусад 14 буюу 16.6 хувийг тус тус эзэлж байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан дээрх эрүүгийн хэргээс 37 хэрэгт тус хэлтсийн мөрдөн байцаагч нар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 25 хэрэг буюу нийт шалгасан хэргийн 29.7 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 15 хэрэг буюу 17.8 хувийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорын хяналтанд, 9 хэрэг буюу 10.7 хувийг харьяаллын дагуу тус тус шилжүүлэн шийдвэрлэж, 5 хэрэг буюу 5.9 хувийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, эрүүгийн 2 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлж, одоо ажиллагаанд 29 эрүүгийн хэрэг шалгагдаж байна. Эрүүгийн 31 хэргийг мөрдөн байцаалтын үндсэн хугацаанд шийдвэрлэсэн нь нийт шийдвэрлэсэн хэргийн 69.0 хувийг эзэлж байна.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн 25 хэргийн зүйлчлэлийг авч үзвэл Төрийн албан тушаалтан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 8, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 1, Хээл хахууль авах 12, Хээл хахууль өгөх 2, Хээл хахууль зуучлах 1, бусад 1 тус тус байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөн байцаагчийн 18 мэдэгдэл бичсэнээс хугацаандаа хариу авсан 6, хугацаа болоогүй 12 байна.

Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 84 хэргээс 5 хэрэг шүүхээр шийдвэрлэгдснээс 8 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шийтгэж, 3 шүүгдэгчийг хорих ялаар, 4 шүүгдэгчийг торгох ялаар, 1 шүүгдэгчийг тэнсэн харгалзах ялаар шийтгэж, 1 шүүгдэгчийг цагаатгасан байна.
 
Мөрдөн Шалгах Хэлтэс