Мөрдөн шалгах хэлтсийн 2012 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

A- A A+
Мөрдөн шалгах хэлтсийн 2012 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
Тайлангийн хугацаанд нийт 398 гомдол, мэдээлэл хүлээн авснаас “Гомдол, мэдээллийн нэгдсэн бүртгэл”-д гэмт хэргийн шинжтэй 171 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь 2011 оны мөн үетэй харьцуулахад 72 хувиар буурсан байна.

Урьд оны үлдэгдэл 12 гомдол, мэдээлэл, шинээр хүлээн авсан 171 нийт 183 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 42 гомдол, мэдээлэл буюу 23.0 хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар өссөн, 66 гомдол, мэдээлэл буюу 36.0 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар буурсан, 59 гомдол, мэдээлэл буюу 32.0 хувийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.5 хувиар буурсан, 1 гомдлыг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгасан байх бөгөөд ажиллагаанд 15 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 92.3 хувьтай байна.

Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн агуулга, холбогдох байгууллага, салбараар авч үзвэл нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 52 /43 нь Засаг даргын үйл ажиллагаанд, 9 нь ЗДТГ-ын үйл ажиллагаанд/, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 23 / 4 нь цагдаа, 4 нь шүүх, 7 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 3 нь мэргэжлийн хяналт, 3 нь гааль, 2 нь хил гамгаалах/, боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарт хамаарах 29 /21 нь боловсрол, 5 нь эмнэлэг 2 нь улсын бүртгэлийн албанд, 1 нь даатгал/ газар, ашигт малтмалын салбарт хамаарах 9, яамдын үйл ажиллагаатай холбоотой 7, УИХ-ын гишүүнд холбоотой 3, төрийн болон орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд хамаарах 11, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хамаарах /хувийн хэвшил/ 19 бусад 30 тус тус эзэлсэн байна.

Эдгээр гомдол, мэдээллийг хүлээн авсан хэлбэрээр нь ангилвал бичгээр 70, утсаар 7, шуудангаар 92, интернетээр 5, биечлэн 6, факсаар 3 гомдол, мэдээлэл иржээ.

Тайлангийн хугацаанд хуульд заасан харьяаллын 434 үйлдэлтэй, 109 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь 2011 оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар өссөн байна.

Эдгээрийн 26 нь өмнөх оны үлдэгдэл байх бөгөөд тайлангийн хугацаанд 47 /эрүүгийн хэргээс тусгаарлаж үүсгэсэн 5/ хэрэгт тус хэлтсийн мөрдөн байцаагч нар эрүүгийн хэрэг үүсгэж, 22 хэргийг харьяаллын дагуу хүлээн авчээ. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 2 материалд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 1 эрүүгийн хэргийг сэргээн шалгажээ. Шүүх, прокурорын нийт 11 эрүүгийн хэрэг буцсан байна.

Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилвал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 40 буюу 19.0 хувь, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 18 буюу 9.0 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 10 буюу 5.0 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 4 буюу 2.0 хувь, хээл хахууль авах 26 буюу 14.0 хувь, хээл хахууль өгөх 20 буюу 10.0 хувь, хээл хахуульд зуучлах 6 буюу 3.0 хувь, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 6 буюу 3.0 хувь, бусад 72 буюу 35.0 хувийг эзэлж байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 22 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 20.0 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар буурсан, 16 хэргийг буюу 15.0 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар шилжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар өссөн, 16 хэргийг буюу 15.0 хувийг харьяаллын дагуу шилжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 хувиар өссөн, 18 хэргийг буюу 17 хувийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, 1 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Тайлант хугацааны эцэст ажиллагаанд 36 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Эрүүгийн хэрэгт нийт 179 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65 хувиар өссөн байх бөгөөд холбогдогчдыг албан тушаалын байдлаар авч үзвэл төрийн улс төрийн 22 буюу 12 хувь, төрийн захиргааны 35 буюу 19 хувь, төрийн тусгай 11 буюу 6 хувь, төрийн үйлчилгээний 32 буюу 18 хувь, энгийн буюу аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан 79 буюу 45 хувийг эзэлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн хэрэгт нийт 66 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татсан байх бөгөөд тэдгээрийн зүйлчлэлийг авч үзвэл төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 10, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх5, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 1, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 1, хээл хахууль авах 7, хээл хахууль өгөх 4, хээл хахуульд зуучлах 2, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 4, бусад 16 байна.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 5 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

Мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэрэгт 23 тэрбум төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд 1.3 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад барагдуулж, 3.6 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн ажиллажээ.