Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 87 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 87 дугаар шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 268.1, 269.1-Хээл хахууль авах, Хээл хахууль өгөх

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 2 дугаар                                                    Дугаар 87                                             Улаанбаатар
сарын 27-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Ням-Очир
Улсын яллагч: Ц.Оюунчимэг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: А.Адъяасүрэн /0270/, Т.Мөнхцэцэг /0300/, Ө.Батчулуун /0048/, Ё.Өнөрбаяр /0201/, Л.Отгонбаяр /0373/
Нарыг оруулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр 269.1-д зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г, Т, А нарт холбогдох 20710245 тоот эрүүгийн хэргийг 2008 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн … онд … аймгийн … суманд төрсөн, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл … эхнэр хүүхдийн хамт … аймгийн … сумын … баг …тоотод оршин суух 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх С.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн …онд … аймгийн … суманд төрсөн, эрэгтэй, халх, дээд боловсролтой хуульч мэргэжилтэй, ам бүл …, эхнэр …хүүхдийн хамт … аймгийн … сумын …баг …тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ … аймгийн сум дундын … дүгээр шүүхэд Ерөнхий шүүгч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Т.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, …онд … аймгийн … суманд төрсөн, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл …, ээжийн хамт … аймгийн … сумын …дугаар баг … тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ … аймгийн прокурорын газарт хяналтын прокурор ажилтай байсан, 2007 оны 7 дугаар сарын 5-ы өдөр прокурорын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх Г.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, …онд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл …, эхнэр … хүүхдийн хамт … аймгийн … сумын … дугаар баг … тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ … аймгийн Сум дундын … дүгээр шүүхэд шүүгч ажилтай байсан 2007 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх А.
Шүүгдэгч С нь “иргэн У-г хүчиндсэн” эрүүгийн 20610373 тоот хэргийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор … аймгийн прокурорын газрын жолооч Б-р зуучлуулан 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр … аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г, тус шүүхийн ерөнхий шүүгч Т, шүүгч А нарт 1.800.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэргийг,
Шүүгдэгч Г нь … аймгийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа шунахайн сэдэлтээр тус аймгийн Сум дундын … дүгээр шүүхийн шүүгч Т. С нартай урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн хяналт тавьж яллах дүгнэлт үйлдсэн С нарт холбогдох эрүүгийн 20610373 тоот хэргийг уг хэргийн яллагдагч С-д ашигтайгаар шийдвэрлүүлэхийг амлаж, … аймгийн прокурорын газрын жолооч Б-р зуучлуулан С-с 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 800000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Т, А нар нь … аймгийн прокурор Г-тай урьдчилан үгсэн тохиролцож, тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С нарт холбогдох эрүүгийн 20610373 тоот хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх үед шүүгчийн бүрэлдэхүүнд орж, С-д ашигтайгаар шийдвэрлэхийг амлаж Өвөрхангай аймгийн прокурорын газрын жолооч Б-р зуучлуулан С-с 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Т нь 500000 төгрөг, А нь 500000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С мэдүүлэхдээ: Би анх хүчингийн хэрэгт холбогдоод энэ хэрэгтээ шалгагдаад хэрэг прокурорт шилжээд аймгийн прокурорын газарт өдөр болгон очиж прокурор Г дээр бүртгүүлээд явж байсан чинь тэнд Б-тэй таараад “ энд юу хийж яваа юм бэ? Зүг үү?” гэхээр нь би “зүгээрээ” гээд өнгөрсөн дараа нь дахиад таараад “юу хийгээд яваад байгаа юм бэ? Зүгээр үү?” гэхээр нь “аан гайгүй ээ шалихгүй зодооны хэрэгт ороод” гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд 2007 оны 12-р сарын дундуур яг хэдэнд гэдгийг санахгүй байна. Миний хэрэг шүүх рүү шилжсэний дараа Б таараад “ яасан юу хийгээд яваад байгаан” гэхээр нь болсон хэргээ хэлсэн чинь тэгээд ямархуу байна гэхээр нь гайгүй байхаа өмгөөлөгч гайгүй гээд байгаа гэсэн чинь, үгүй энэ хэрэг чинь их хэцүү өмгөөлөгч нар чинь угаасаа гайгүй гэж хэлж байгаад явуулчихдаг юм. Чи ахдаа цагдаа дээр хэлэхгүй яасан юм бэ? Энэ хэрэг чинь их хэцүү цагдаа дээр байхад нь хэлсэн бол аргалж болох байсан. Гэхдээ ах нь хэдэн хүнтэй уулзаад үзье харин мөнгө хэрэг болно, чи машинаа яасан юм бэ гэхээр нь саяхан зарсан гэсэн чинь чамд мөнгө байгаа юу гэсэн. Хэдэн төгрөг хэрэг болох вэ? Гэсэн чинь 7.0 сая төгрөг гэхээр нь надад тийм их мөнгө байхгүй гээд 4.0 сая төгрөгөөр тохирсон. Тэгээд одоо хэдэн төгрөг байна гэхээр нь 3.0 сая төгрөг байна гэсэн чинь за наад мөнгөө өгчих үлдсэн мөнгөө шүүх хурлаас өмнө өгөөрэй гэж хэлж байсан. Энэ мөнгөөр яах гэж байгаа юм бэ? Гэсэн чинь яах нь чамд хамаагүй, харин хэнд ч хэлж болохгүй шүү амаа “скочдсон” юм шиг байгаарай би зохих хүмүүст нь өгнө. Дараа нь чамд би тайлбараа хийнэ, харин би нэг ч төгрөг авахгүй гэж хэлж байсан. Тэгээд 2007 оны 1-р дүгээр сарын 24-ны өдөр шүүх хуралдаан болоод, шүүх хурал дээр хохирогч У гар утсаараа авсан аймаар зураг гаргаж ирсэн, шүүх хуралдаан үргэлжлээд би шүүх хуралдааны эцсийн үгэн дээрээ шүүх эмнэлгийн дүгнэлтийг харж үзээч гэж хэлж байсан. Тэр шүүх хуралдаан 2-дугаар сарын 6-ны өдөр болтол шүүх хуралдаанд шүүх шинжээч эмч оролцуулахаар болж хойшилсон. Тэгээд дараагийн шүүх хуралдаан болж надад 2 жил 6 сарын хорих ял өгөөд тэр ялаа тэнсэн болгож шийдвэрлэсэн. Тэрнээс хойш Б надаас үлдэгдэл 1 сая төгрөгөө өг гээд байнга нэхэх болсон. Гэрт ирэхээр нь заримдаа уулзаад бололцоотой болохоороо өгнө гээд заримдаа байхгүй байна гэж хэлүүлээд явдаг байсан. Сүүлд нь Б манай ахтай таараад танай дүү ёстой хоншооргүй зан гаргасан даа гэж ярьж байсан гэсэн. Дараа нь би “Нарантуул” зах дээр ачаа ачаад зогсож байсан чинь Б прокурорын машинтайгаа “ДСП” хавтан аймаг руу ачуулах гэж байна гээд явж байхаар нь тус болох санаатай очсон чинь чамтай одоо ярих юм байхгүй би одоо хуулийн сургууль төгсөж байгаа, чамтай аймагт очоод ярина шоронд явуулна гэж байсан. Тэр надаас мөнгө нэхээд байхаар нь манай эхнэр юун мөнгө нэхээд байгаа юм бэ? Гэхээр ийм ийм учиртай юмаа гэсэн чинь Г очиж уулзсан чинь Г юун мөнгө гээд уурлаад хөөх шахам гаргасан гэсэн. Дараа нь Б ирээд яагаад эхнэртээ хэлсэн юм бэ? Одоо тэр асуудал хамаагүй, би эхнэрт чинь мөнгө авахгүй гээд хэлсэн харин надад 200000-300000 төгрөг олоод өгч чадна биз дээ, ахдаа энэ 30 машиныхаа / ЗИЛ-130/ дугуйг тайлж зараад мөнгө олоод өг. Би чамайг шоронд явуулж чадна шүү гээд байсан. Тэгээд болохгүй болохоор нь би энэ ерөөсөө намайг хулхидаад байна гэж бодоод өөрөө хэргээ илчилж очъё гэж бодоод Эрүүгийн цагдаагийн газарт очсон чинь … гэж хүнтэй уулз гэхээр нь очоод энэ хүн надаас өчнөөн мөнгө аваад ингээд намайг залилаад байна гэсэн чинь та ерөөсөө манай даргатай уулз гээд даргатай нь уулзаад надаас ийм мөнгө авсан надад ийм нотлох баримт байна гээд мессэжээ үзүүлсэн чинь надаас байцаалт авсан. Ийм л юм болсон доо гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г мэдүүлэхдээ: Намайг … аймгийн мөрдөн хяналтын прокурор байхад аймгийн орлогч прокурор Д 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр С, У нарт холбогдох 20610373 тоот хэрэг цохолтоор ирсэн. Би уг хэргийг мөрдөн байцаалтын шатанд хянаагүй. С-ийг У-г хүчиндэн зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т зааснаар, У-д худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр ирүүлсэн байсан. Би хэргийг хүлээн аваад тэр өдөр нь буюу өдөрт нь яллах дүгнэлт үйлдээд хэргийг Сум дундын … дүгээр шүүхэд шилжүүлсэн. Тэгээд 2007 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хуралдаан болсон. Шүүх хуралдаан хэлэлцүүлгийн шат болон шүүмжлэлийн шат бүгд дууссан. Шүүмжлэлийн шатанд улсын яллагч миний бие С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т зааснаар 5 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх санал оруулсан. Шүүх хуралдаан хойшилсон, шүүх хуралдааныг хойшлуулах асуудал нь шүүхийн бүрэн эрхийн асуудал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоол, захирамжид эсэргүүцэл бичиж болохгүй гэсний дагуу эсэргүүцэл бичээгүй, шүүх эцэслэн шийдээгүй хэрэгт эсэргүүцэл бичих эрх улсын яллагчид байдаггүй.
Шүүгдэгч С өөрөө шүүх хуралдаанд эцсийн үгэн дээрээ шинжээчийн дүгнэлтэн дээр анхаарч өгөөч гэж хэлж байсан. Тэгээд дараагийн шүүх хуралдаан 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдөр болоод би улсын яллагчаар шүүх хуралдаанд оролцож өмнөх шүүх хуралдаанд тавьсан санал болох С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т зааснаар 5 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, У-д Эрүүгийн хуулийн тусгай тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх санал оруулсан. Харин шүүх зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2-т заасныг 126.1-т зааснаар зүйлчилж 2 жил 6 сарын хорих ял өгч У-д нэгэн адил 2 жилийн хорих ял өгч тус тус тэнсэж хянан харгалзсан. Шүүх хуралдаан дууссаны дараа Улсын ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан зааврын дагуу шүүхэд төлөөлөх туслах прокурор Ш-д би шүүх хуралдаанд зүйлчлэл өөрчлөгдсөн асуудлыг Улсын яллагчийн дүгнэлт шийтгэх тогтоолын хамт үзүүлэхэд яагаад энэ зүйлчлэл өөрчлөгдсөн юм бэ? гэж асуусан. Тэгэхээр нь би шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан өөрчлөгдлөө гэсэн. Тэгсэн Ш прокурор энэ асуудал шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан зүйлчлэл өөрчлөгдсөн учир эсэргүүцэл бичээд эсэргүүцэл хүлээж авахгүй гэсэн. Прокурорын байгууллагад хяналтын хүрэх түвшин гэж байдаг, эсэргүүцэл бичээд биелэгдсэн байдлаар нь тогтоодог. Нэгэнт нэмэлт мөрдөн байцаалтанд буцаагүй, хэрэгсэхгүй болоогүй юм чинь эсэргүүцэл бичих шаардлага байхгүй юм байна гэсэн. Энэ хэрэг өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т зааснаар зүйлчлэгдэх болсон гол үндэслэл нь шинжээчийн дүгнэлтээс болсон. Шинжээчийн дүгнэлт нь өөрөө хүндэвтэр гэж гарсан байсан. Учраас энэ зүйл ангиар зүйлчлэгдэх болсон байсан. … аймагт ганц шинжээч эмч байдаг энэ эмч өөрөө шүүх хуралдаанд оролцоод өөрөө өөрийнхөө гаргасан дүгнэлтээ өөрчилсөн учраас эсэргүүцэл бичих шаардлага байхгүй юм байна гэж хэлсэн, би ч эсэргүүцэл бичих шаардлага байхгүй юм байна даа гэж бодож байсан. Тэгээд улсын яллагчийн дүгнэлтээ аймгийн прокурор тухайн үед байхгүй байсан учраас туслах прокурор Д-д танилцуулсан. Танилцуулахдаа дээрх байдлуудаа мөн адил тавьсан, тэгсэн туслах прокурор Д чи Ш прокурортой уулзаарай гэж хэлж байсан. … аймагт эсэргүүцэл бичих асуудлыг эрх бүхий прокуророос эсэргүүцэл дээр цохолт хийсний дараа прокурорууд өргөтгөсөн хурал хийж байгаад эсэргүүцэл бичих асуудлаар заавар зөвлөмж өгдөг, надад эсэргүүцэл бичих асуудлаар тодорхой заавар өгөөгүй. Тийм учраас Би эсэргүүцэл бичээгүй. Тэгээд би 2007 оны 5 дугаар сард энд хотод сургалтанд ирсэн, тэр сургалтын дундуур намайг … аймгийн орлогч болгохоор тушаал гаргасан байсан. Би тэгээд … аймагт очоод 2007 оны 6 дугаар сарын 1-ний өдөр гэхэд … аймагт очихоор заасан байсан. Тэгээд би … аймагт очсон. Тухайн үед прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны байцаагч М тэнд хэрэг шалгаж байсан, тухайн хэрэгт би хяналт тавьж байсан. Тэгсэн М байцаагч чамайг бас хэрэгт сэжиглэж байгаа байцаалт авна гэж хэлсэн. Тэгээд байцаалт авсан. Ямар үндэслэлээр юу ярьж байгаа юм бэ? гэсэн чинь Б гэж хүн өөрт чинь 800000 төгрөг өгсөн гэж байсан. Тэгэхээр нь би наад асуудлыг чинь би мэдэхгүй та нар намайг шалгаж болно наад асуудал чинь асуудал болох юм бол миний ажил амьдралаар тоглох болно би нутгаасаа хол ажил хийх гэж ээжээсээ 1200км хол байгаа намайг битгий хэлмэгдүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би 2007 оны 7 дугаар сард мэдээ тайлан хүргэж өгөх гээд ирсэн чинь миний ажил хийх эрхийг 2007 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөр түдгэлзүүлсэн байсан. Тэгээд энд ирээд Б гэж мөрдөн байцаагчтай уулзаад шалгагдсан, Б бол намайг таамаглалаар шалгаж байсан. Намайг энэ асуудлаар шалгаж болно. Харин миний эрхийг заавал түдгэлзүүлэх шаардлага байсан юм уу гэхэд, ингэж шалгах шаардлагатай гэж хэлж байсан. Одоо энэ хэрэгт холбогдоод байгаа асуудал нь С нь Б миний хэргийг аргалж өгөөч гэж өөрийн ярьж байгаагаар 3.0 сая төгрөг өгсөн гээд өгсөн мөнгөө өөрөө дэвсгэртээр нь хэлдэг, Б нь болохоор 2.6 сая төгрөг өгсөн гэж хэлдэг. Эхлээд мэдүүлэхдээ 10000-тын дэвсгэрт 2 боодол, 600000 төгрөг нь задгай байсан гээд, дараа нь 10000-тын дэвсгэрт 1 боодол, 5000-тын дэвсгэрт 2 боодол байсан гээд 2-3 янзаар зөрүүтэй мэдүүлдэг. Б нь шүүгдэгч С-д чи надад 2.6 сая төгрөг өгсөн гээд хэлээд өгөөч гэж байсан байдаг. Энэ мөнгөнөөсөө надад 800000 төгрөг өгсөн гэж хэлсэн байгаа. Энэ 800000 төгрөгийг би аваагүй. Яагаад вэ? Гэхээр хэрэг дээр ярихгүй бол болохгүй нэг зүйл нь би яагаад шийдвэрээ хурдан гаргасан бэ гэхээр хохирогч У ээжтэйгээ цуг хүрч ирээд “би сургуульд сурдаг юмаа, одоо манай дадлага эхэлсэн би чөлөө авах гэсэн юм. Эсвэл хэргээ хурдан шийдүүлмээр байна” гэхээр нь би “би чамд чөлөө өгөхгүй, одоо хэргийг чинь шүүх рүү шилжүүлэх гэж байна” гээд хэргийг хүлээн авсан өдрөө яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү шилжүүлсэн. Энэ хэрэг над дээр ирснээс хойш хэрэг шүүхэд шилжсэний дараа ч гэсэн би С, Б нараас мөнгө авч С-д ашигтайгаар шийдүүлнэ гэж амлаж байсан асуудал байхгүй. Энэ асуудал бол миний гаргасан шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэлүүдээр харагдана. Би шийдвэрүүдээ Улсын Их хурлаас баталсан хууль, Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан аргачилсан заавар болон бусад хууль тогтоомжуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн. Түрүүн улсын яллагчийг яллах дүгнэлтээ хууль тогтоомж зөрчин үйлдсэн гээд яриад байсан. Прокурорын байгууллагын тухай хуулийн 215 дугаар зүйл гээд яриад байсан. Би яллах дүгнэлт үйлдэхдээ энэ зүйл ангид заасны дагуу яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Прокурор яллах дүгнэлт үйлдсэн бол шүүхэд тэр яллах дүгнэлтийн хүрээнд шүүхэд төрийг төлөөлөн яллах ёстой байдаг. Би С-д Эрүүгийн хуульд заасны дагуу 5 жил 1 сарын хорих ялыг эдлүүлэхээр санал болгосон шүүх зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан түүнд ял оногдуулсан. Эсэргүүцэл бичээгүй асуудал бол, эсэргүүцэл бичих эсэхийг шуурхай зөвлөгөөнөөр авч хэлэлцээд бич гэж үүрэг өгдөг. Надад тийм үүрэг өгөөгүй учраас би бичээгүй. Б-ийн анхны мэдүүлэгт байдаг Г-д 800000 төгрөг өгөх гээд очсон чинь намайг “Эрээн өмдтэй 40 литрийн бетонтой ус түрээд явж байхад нь саарал машинд дуудаж суулгаад 800000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Дараагийн мэдүүлэг дээрээ би Г-ны өрөөнд очсон чинь “Г гэр рүүгээ явъя гээд гэрт нь очсон чинь хаана мөнгө хийх үү гэж байгаад варены шилэнд хийгээд юмны араар тавьсан” гэсэн байсан. Ингээд илтэд зөрүүтэй мэдүүлгүүд өгөөд байсан байгаа, яг хэзээ өгсөн юм бүү мэд ажлын өдөр байсан юм уу амралтын өдөр байсан юмуу? Мэдэхгүй, гэрт нь өгсөн юм уу мэдэгдэхгүй зөрүүтэй мэдүүлэг өгөөд байсан байгаа. Худлаа ярьж байгаа хүн бол илтэд зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Мөн Б-ийн мэдүүлэг бусад мэдүүлгүүдээр дандаа үгүйсгэгдэж байдаг. Эхний мэдүүлэг дээрээ “Тэнхлэг” зочид буудалд А, Т бид хэдтэй очоод эхний ээлжинд 300000 төгрөгийн идэж уух юм аваад дайлж цайлсан гэсэн байдаг. Сүүлийн мэдүүлэгтээ 100000 төгрөг болсон тэрний дараагийн мэдүүлэгт болохоор 200000 төгрөг болсон. Ингээд илтэд зөрүүтэй мэдүүлэг өгөөд байсан байгаа. Өөрийнх нь бас мэдүүлэг байдаг надад Солонгосоос мөнгө явуулсан би машин авч байгаа гэж хэлээд дайлж цайлсан гэсэн байдаг. Би ямар хэрэг аргалъя гэлтэй нь биш ингэж хэлээд шүүгч А, Т бид нартай архи уусан үнэнээр нь мэдүүлсэн байсан. Тэр явдал дээр бол нэг доор ажилладаг хүн машин техник авлаа гэхээр 5 дахь өдөр байсан маргааш амралтын өдөр юм чинь гэж бодоод цуг явсан. Ийм асуудал зарим нэг доор ажилладаг хүмүүсийн хувьд хааяа нэг байдаг байсан. Тэнд очоод миний ходоод өвдөөд байсан учраас огт архи уугаагүй. Бид нар Б-ийн машиныг мялааж байгаа юм гээд мөнгөө нийлүүлээд нэг шил архи авч өгч байсан, Б бас архи авсан. Тэнд Б-ийг гоё машин авсан байна дараа мөнгөтэй болж байгаад бүгдээрээ мялаана гэсэн яриа гарч байсан. Тэгэхэд эхний ээлжид Т шүүгч согтоод унаад өгсөн. Дараа нь А согтоод унаад өгсөн Б бол согтуу байсан. Миний ходоод өвдөөд байсан учраас би эрүүл байсан. Тэнд хэрэгтэй холбоотой асуудал яриагүй зүгээр машин техник яриад Т шүүгч морь яриад байсан. Тэгэхэд Б гадаа гараад шат руу бөөлжсөн, тэгээд тэнд ажилладаг нэг хүнтэй хэрэлдээд байсан. Миний машины хаалгыг гараашийн хаалгаар цохиод сэвтүүлчихлээ гээд байсан. Тэнд бас хоёр охин байсан тэр буудалд ажилладаг бололтой байсан. Би тэр хоёр охинтой ойр зуурын юм яриад сууж байсан чинь удалгүй яваад өгсөн. Тэгээд шөнө 03 цагийн үед Б бид нарыг хүргэж өгсөн. Б-ийн мэдүүлэг бас байгаа би “Г-д 500000 төгрөг өгье гэсэн чинь уурлаад тийм юм байхгүй гэж хэлж байсан гэсэн, дараа нь болохоор С-тэй уулзаад мөнгө төгрөгөө тохирсон” гээд миний хувьд тийм асуудал байхгүй. Би С, У хоёртой нэг удаа хэрэг прокурор дээр байхад уулзсан чинь хоёулаа би ч тэгээгүй, ингээгүй гээд байхаар нь энэ хоёр шүүх дээр очоод учраа олно биз гээд хэргийг явуулсан юм. Ер нь бол энэ хэрэг яагаад гарах болсон бэ гэхээр Б намайг энэ хэрэгт холбогдуулъя гэсэн зорилготой байсан. Сүүлд би … аймагт байхдаа Б ярьсан чинь Б надад “чи энэ хэрэгт ямар ч холбоогүй шүү. Намайг дарамтлаад байхаар нь би ингээд хэлсэн юм. Олон хүнд өгсөн гээд хэлчих юм бол гайгүй байж магадгүй гээд ингээд хэлсэн юм” гэж байсан. Тэгэхээр нь би уурлаад чи надаар яаж тоглож байна аа гэсэн чинь уучлаарай би одоо үнэн ээ хэлнэ гэж байсан. Тэгээд дараа нь үнэн ээ хэлнэ гээд надаас зугтаагаад яваад байсан. Хэрэг прокурор дээр байхад Ус цаг уурын станцын хажууд Б, Т шүүгчтэй цуг зогсож байсан. А бас араас ирж таарсан, тэгээд би уулзсан чинь Б надад “би одоо чиний царайг харж чадахгүй их хэцүү байна өргөдлөө өгнө” гэхээр нь “чи арай ч дээ хүнээр ингэж тоглоод” гэж хэлээд өнгөрч байсан. Б-ийн зорилго нь болохоор С-с ямар ч хамаагүй зорилгоор юу ч гэж хэлээд хамаагүй мөнгө авах сонирхолтой байсан. Энэ байдал нь гэрч Бг-ийн мэдүүлэг дээр тодорхой байгаа Б миний нэрийг бариад С-ийг дарамталж байсан байгаа. Яллах дүгнэлтэн дээр байгаа утсаар мессэж явуулсан тэмдэглэл гээд байгаа энэ тэмдэглэл нь болохоор хойшлуулшгүй ажиллагааны журмаар бэхжүүлж авсан тэмдэглэл байсан. Энэ тэмдэглэл дээр хөндлөнгийн ямар ч гэрч байлгалгүй авсан байгаа. Утсаар явуулсан мессэж гэдэг бол ямар ч үед хэдий хугацаагаар хадгалж болно ингээд хадгалсан мессэжийг хэзээ ирсэн ямар утаснаас ирсэн гэдгийг нь тодорхой харж болно. Гэрч Бгийн мэдүүлэг тэр бол яах арга байхгүй өөрөө бичсэн байна лээ. Гэрч Бг-ийн мэдүүлгийн товч утга нь болохоор Б болохоор 7 сая төгрөг гэж хэлээд 4 сая төгрөг авахаар тохирсон Б үлдэгдэл мөнгө байнга нэхэж байсан, Г прокурортой уулзсан гэж хэлж байсан энэ бол үнэн, тэр үед шүүхээс хоёр хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаад ороод ирсэн надад арга хэмжээ тооцохоор болоод байж байсан учраас Бг-ийн юу яриад байгааг ойлгохгүй гаргасан нь үнэн. Бг нь угаасаа хэргийн оролцогч биш учраас түүний юу ярьж байгааг сонсоод суух боломж байгаагүй, Бг ч гэсэн ойлгомжтой юм яриагүй тэрний дараа Б над дээр орж ирээд С-ийн эхнэр энд юу хийгээд явж байгаа юм бэ? гэхээр нь би мэдэхгүй ээ Б гээд нэг юм яриад байна. өө би С-с мөнгө зээлсэн юм гэж хэлээд гараад явсан. Бг 2 дугаар сарын 10-ны үед намайг энэ хэрэгт холбоогүй юм байна. Гээд яваад өгсөн. Хэрвээ холбоотой гэж үзсэн бол намайг хууль хяналтын газарт шалгуулах бүрэн боломж байсан. У, Ж, Т нараас мөрдөн байцаагч мэдүүлгийн нотлох баримт цуглуулахдаа хувийн сонирхолтой хандсан гэдэг нь харагддаг. Мөрдөн байцаагч байцаалт авахдаа хэлж байгаа үгийг өөрчилөөд бичээд байх боломжтой, байцаалтан дээр огт яригдаагүй юм бичдэг. Миний мэдүүлгэн дээр байгаа “намайг орлогч прокурор болсныг хэн ч мэдэхгүй харин хахууль авсныг … аймгийнхан бүгд мэднэ, …аймагт очоод асуухад бүгд гэрчлэнэ” гэсэн агуулгатай юм бичсэн байгаа. Тэгэхээр нь би “миний мэдүүлгийг өөрчилж хачин агуулгатай юм бичсэн байна” гэсэн. Надад ингэж хандаж байгаа юм чинь хууль эрх зүйн мэдлэггүй Ж, У нарын мэдүүлгийг яаж авсан гэдэг нь тодорхой харагдана. Т шүүгчийн мэдүүлгийг хүртэл өөрчилөөд гарын үсэг зурсаны дараа нь мөнгө гэсэн үг нь дээр нь мөнгөө гээд “Ө” үсэг нэмээд бичсэн байсан. Энэ нь тэр мэдүүлгийг харахад сүүлд нь нэмж бичсэн гэдэг нь харагддаг. Ийм байдлуудаас харахад мөрдөн байцаагч энэ хэрэгт хувийн сонирхолтой хандсан гэдэг нь харагдаж байгаа. Би мөрдөн байцаагч Ба-с татгалзах саналаа прокурорт гаргаж байсан. Намайг … аймагт очих үед мөрдөн байцаагч энэ хэрэгт гол хүн болоод байгаа Б нь Ба байцаагчтай хамт Хужирт руу цуг явсан байсан. Тэр хоёр их дотно, хэрэг буцлаа гэхэд Б “өө одоо найз дээрээ очих нь байна” гэсэн юм яриад явж байдаг хүн. Дээрх асуудлуудыг прокурорт удаа дараа тавьж байсан боловч миний хүсэлтүүдийг хүлээж аваагүй. У-ийн өргөдлөө буцааж авсан асуудал бол У өөрөө байцаалтаа өгсөн. 3 дугаар сарын 6-ны өдөр хүсэлт гаргаад өргөдлөө буцааж авсан. Гэдгээ хэлсэн байна лээ. Энэ хэрэг дээр миний гаргасан шийдвэр бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 215 дугаар зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд гаргасан шийдвэрүүд нь С-с хээл хахууль авсан учраас С-д ашигтайгаар шийдвэрлүүлэх тийм ямар ч хийх ёстой үйлдлээ хийгээгүй объектив талын шинж түүнээс үүдэн гарах объект, субъект бол биш юм. Шүүх дээр шүүгдэгчид шүүгдэгчийг гэм бурууг тогтоох түүнд ял өгөх асуудлыг шүүх шийддэг. Намайг эсэргүүцэл бичээгүй асуудлыг Ш прокурор тодорхой мэдүүлсэн байна лээ. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа 9 сар явуулсан миний эрхийг түдгэлзүүлсэн 8 сар болсон. Мөрдөн байцаалтын ажиллагааг түүвэрлээд харах юм бол 40 хүрэхгүй хоног ажиллагаа хийсэн байгаа. Мөн 40 хоногт нь хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх асуудал явагдсан байдаг. Нөгөө прокурорын тасралтгүй хяналт нь хаана байгаа юм бүү мэд. 5 сарын хугацаанд Авилгалтай тэмцэх газарт, Нийслэлийн прокурор, Сүхбаатар дүүргийн прокурорын газар зэрэг байгууллагуудаар дамжиж явсан. Нотлох баримт цуглуулахдаа зөвхөн таамаглал дэвшүүлэн хээл хахууль авсан байж магадгүй гэж үзэн мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьж түүнийхээ дагуу нотлох баримт цуглуулсан. Энэ хугацаанд хүсэлт гомдол гаргаж байсан миний хүсэлтийн дагуу хэрэг 2 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан, мөн миний хүсэлтийн дагуу Сү прокурор үүрэг болгосны дагуу Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасны дагуу хэрэг үүсгэн шалгаад түүнийгээ хэрэгсэхгүй болгосон. Ийм байдлаар шалгагдаж байсан Б-ийг гэрч болгоод өнөөдөр шүүх хурал дээр авч орж ирж байгаа нь туйлын харамсалтай байна. Энэ бол илт санаатай гаргадаг алдаа, хэрэгт холбоотой хэрэгийн материалтай танилцсан, хэрэгт хувийн сониролтой хүнийг тэр хэрэгт нь гэрчээр оролцуулна гэдэг бол хэн ч ойлгох асуудал гэж би үүнийг маш олон хүнээс асууж байсан. Үүнийг мэдэхгүй хүн гэж байхгүй гэж байсан. Сүүлд нь хэлэхэд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хийх ёсгүй зүйлээ хийсэн, албан үүргээ урвуулан ашигласан гэсэн субъект болохгүй би хурал дээр хууль тогтоомжид заасны дагуу албан үүргээ гүйцэтгэсэн. Би ямар нэг хийх ёстой үйлдлээ хийгээгүй асуудал гараагүй Б-ийн гүтгэлгийн дагуу намайг шалгаж байгаа. Одоо хэцүү байна, жил гаран хаана юу хийгээд байгаагаа мэдэхгүй бөөнөөрөө ороод байцаалт өгдөг байсан. Б нь болохоор галзуу хүн шиг нэг зүйлээ өчнөөн олон янзаар яриад байдаг байсан, энэ хүн яагаад байгаа юм бол гэж бодоод сэтгэцийг нь шалгуулдаг юм уу гэж байсан чинь хугацаа хожих хэргээ хэрэг биш болгох гэж байсан юм байна лээ. Ингээд хэргээ хэрэгсэхгүй болгоод ял завшаад одоо шүүх хуралдаан дээр орж ирээд гэрч болоод зогсож байгаа нь харамсалтай.
Шүүхийн хэлэлцүүлэт шүүгдэгч Т мэдүүлэхдээ: 2006 оны 12 дугаар сард С-д холбогдох хэрэг манай шүүх дээр ирсэн. Манай шүүхийн хэрэг хувиарлалт тойргийн журмаар компьютерт хувиарладаг. С-д холбогдох хэрэг энэ журмаараа К шүүгч дээр хувиарлагдсан байсан. 2007 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хуралдаан болоод шүүх хурлдааны процессын явцад гэмтлийн зэрэгт эргэлзээ төрж шүүгдэгч өөрөө шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Хохирогч нь олон янзаар мэдүүлгээ өгч худлаа ярьж ямар гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдохгүй, шүүгдэгч бид хоёр урьд өмнө бэлгийн харьцаатай байсан гэж мэдүүлэг өгч байсан тул шүүх хуралдаан завсарлаад, шүүгдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 102, 103 дугаар зүйлд заасан журмийн дагуу шинжээч эмчийг оролцуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн хүрч шүүх хуралдаан хойшилсон. Тэнд яагаад оролцуулах шаардлага гарсан бэ? гэхээр хохирогч У нь С-эй бэлгийн харьцаанд орсоныхоо дараа зодуулж хүндэвтэр гэмтэл авч орж ирсэн. Орж ирэхдээ зодуулсаныхаа дараа эмчид үзүүлээгүй 3 хоног гэртээ хэвтсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй зүгээр нэг эм уугаад гэртээ байж байгаад хүндэвтэр гэмтэл гарсан гэхээр нь шинжээч эмчийг оролцуулаад шүүх хурлаа хийсэн. Энэ хэргийг яагаад ярих болж байна гэхээр, энэ хэрэгт холбоотойгоор хээл хахууль авсан гэж үзэж байгаа учраас энэ хэргийг ярих шаардлага гарч байна. С-д холбогдох хэргийн хувьд бол хохирогч У нь өмнө ч гэсэн бэлгийн харьцаанд орж байсан, өмнө нь Уянгад цуг явж байхдаа бэлгийн харьцаанд орж байсан гэдгээ мэдүүлдэг. Дараа нь энэ хоёр энэ хэрэг болох үедээ нэг баарны үүдэнд нэрийг нь би одоо санахгүй байна, тэр баарны үүдэнд С микро автобустайгаа ирээд тэнд хоёулаа пиво ууж байгаад аль аль нь согтуу хоёулаа өөр газар очоод бэлгийн харьцаанд орсон. Тэнд бэлгийн харьцаанд орж байгаад У, С-ийн гуянаас маш хүчтэй базсан байдаг.
Тэгээд шүүх хуралдаан хойшлоод дараагийн шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулаад шүүх хуралдааны үед дүгнэлт гаргасан шинжээч эмч өөрийнхөө гаргасан дүгнэлтийг өөрчлөөд. Хохирогчид одоогийн байдлаас харахад хүндэвтэр гэмтэл биш байна. Учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болно гэхээр нь шинжээч эмчийн дүгнэлтийг үндэслэн зүйлчлэлийг өөрчилсөн. Энэ хэрэгт холбогдож байгаа нь бол 2007 оны өдрийг нь санахгүй байна цайндаа явах гэж байсан чинь гадаа үүдэнд нэг цагаан тэрэг зогсож байсан. Энэ хэний тэр вэ? гэсэн чинь “Б ийм тэрэг авсан” гэж байсан. Дараа нь Б надтай таараад ахаа би ийм тэрэг авсан мялаахгүй юм уу? Гэсэн яриа өрнөөд өнгөрч байсан. Тэр өдөр 5 дахь өдөр байсан, манай гэр рүү явах замд нэг баар байдаг юм, би тэр бааранд ороод нэг пиво уугаад байж байсан чинь Б над руу утасдаад “та хаана байна” гэхээр нь би харих гэж байна гэсэн чинь “өө хүргээд өгье” гэсэн тэгэхээр нь би “юун сайн юм бэ хүргээд өг” гэсэн чинь удалгүй Г, А, Б 3 хүрээд ирсэн. Тэгээд машин тэрэг мялаах асуудал болоод байсан учраас нэг газар орж суухаар болоод “Тэнхлэг” гэдэг бааранд орсон. Би тухайн үед нэрийг нь мэдээгүй сүүлд нь мэдэж авч байсан. Тэнд болсон яриа юу вэ гэхээр нэг хүн ч гэсэн ийм гоё машин авдаг нь аштай юу даа ах нь бензин хийж өгөөд нааш цааш явах үед тусална биз дээ гэсэн яриа өрнөж байсан., хэрэг ажлын талаар огт яриагүй. Тэгээд Г, А бид хэд мөнгөө нийлүүлж байгаад нэг шил архи авч өгсөн, Б өөрөөр бас архи авч байсан. Би өөрөө нилээн ууж согтсон. Тасраад унасан байсан, шөнө нь намайг хүргэж өгсөн, маргааш нь бямба гариг намайг босоогүй байхад хашааны хаалга нүдээд Б гадаа зогсож байсан, манай гэрийн яг урд талд 100 гаад метр хүрэхгүй зайд шатахуун түгээх станц байдаг тэр колонкоос бензин аваад явж байна гэж байсан. Тэгээд Б надаас ахын бие яаж байна гэхээр нь өчигдөр жоохон уусан бие муу байна гэсэн чинь тэгээд бид хоёр нэг шил архи хувааж уусан дуустал нь уугаагүй ийм л юм болсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А мэдүүлэхдээ: 2007 оны 1 дүгээр сарын үед өдрийн сайн санахгүй байна. Өдөр хуралтай байж байгаад ажлаа тараад гэртээ хариад байж байсан, тэр үед манай эхнэр байхгүй байсан. Тэгсэн над руу утсаар яриад “Б машин авсан гэнээ гараад ир” гэсэн. Гараад ирсэн чинь гадаа нэг суудлын жижиг япон тэрэг зогсож байсан. Тэр үед над руу хэн залгасан гэдгийг нь санахгүй байна, бодвол энэ 3-н нэг нь залгасан байх. Б манай дүү Солонгосоос мөнгө явуулаад би машин авсан. Тэгээд илүү гарсан мөнгөнөөс би машинаа угааж байна гэж хэлж байсан. Манай гэр аймгийн төвийн бараг урд захад нь байдаг юм. Тэгээд манай гэрийн урд талд ил задгай газар зогсож байгаад нэг шил архи хувааж уусан. Дараа нь хэдүүлээ нэг газар орж сууя гээд маргааш амралтын өдөр юм чинь гээд урагшаа “Тэнхлэг” гээд бааранд очоод зочид буудлын өрөөнд орсон. Эхлээд нэг 2 ортой өрөөнд орсон чинь бага өрөө байна гээд 3 ортой өрөөнд орсон. Тэнд 3-4 шил архи уусан байх хамгийн түрүүнд би тасраад унаад өгсөн. Маргааш өглөө нь хамгийн түрүүнд босоод Б-г сэрээгээд гэртээ хүргүүлсэн манай эхнэр хотоос ирсэн байсан. Тэгээд гэртээ хонсонгүй гээд авгайтайгаа маргаад байж байсан. Маргааш нь үдээс өмнө Г, Б хоёр цугтаа ахиад ирсэн тэгээд бид хэд цугтаа урагшаа баруун аймаг руу явдаг замд байдаг гэр гуанзанд очиж нэг хоёр шил архи уусан тэгээд гэртээ ирсэн. Хэрэг шийдвэрлэсэн талаар бол К шүүгчийн илтгэсэн хэрэг байсан. Шүүх хуралдаан дээр С нь хохирогчтойгоо хоёулаа шүүгдэгч болчихсон байж байсан. Гэмтлийн зэрэг дээр эргэлзээтэй асуудал бол шүүх хурал дээр хохирогч гар утсаараа авч байсан гээд юуны гэдэг нь мэдэгдэхгүй зураг гаргаж ирсэн. Энэ зураг нь мөрдөн байцаалтын шатанд урд нь гарч ирж байгаагүй юм байна лээ. Энэ байдлаас болоод шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай юм байна гээд шинжээч эмчийг оролцуулсан. Шинжээч эмч өөрөө үзэлгүй дүгнэлт гаргасан хохирогчид учирсан гэмтэл хөнгөн гэмтэл байсан байна гээд өөрийн дүгнэлтээ өөрчилсөн. Ийм учраас шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбогдуулан зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн. Цугтаа архи уусан, түүнээс өмнө, хойш Б-тэй янз бүрийн хэрэг , төвгийн талаар ярьж тохиролцож байсан асуудал байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б мэдүүлэхдээ: 2007 оны 1 дүгээр сард анх ажил дээрээ С-тэй таарсан тэгээд “сонин юу байна” гээд мэндлээд өнгөрч байсан. Тэрнээс хойш хоёр хоногийн дараа С-тэй ахиж таараад “сонин юу байна зүг үү гэсэн” чинь “зүгээр ээ шалихгүй зодооны хэрэгт шалгагдаж байна” гэж хэлээд өнгөрсөн. Тэрнээс хэд хоногийн дараа ажлаа тараад явж байсан чинь С машинтайгаа гадаа зогсож байсан. Би машинаа бариагүй үедээ мэдэгдэх хуудас тараадаг ажил хийдэг байсан юм. Тэр өдөр С “надтай уулзах гэсэн юм” гэхээр нь ”чи машинтай явж байна уу” гэсэн чинь “тийм” гэсэн тэгэхээр нь би “тэгвэл би чамайг бас нэг юманд гуйя намайг 9 дүгээр хороо руу дөхүүлээд өгөөч” гэсэн чинь “за” гэсэн тэгээд хоёулаа цуг 9 дүгээр хороо орж би хариу мэдэгдэх хуудсаа оруулж өгөөд гарч ирээд “би одоо харих гэж байна” гэсэн чинь С “би таныг дөхүүлээд өгье” гэсэн. Тэгээд явж байсан чинь С би нэг баларсан хэрэгт ороод байна, хаанаасаа хаалгач нь дээр гэдэг юм, та надад туслаач” гэсэн тэгэхээр чи чинь яасан юм бэ? гэсэн чинь “би шоронд явах дээрээ тулаад байна” гэсэн чи шалихгүй зодооны хэрэгт орсон гэсэн биз дээ? Арай хүн амьтан хутгалсан юм биш биз? Гэсэн чинь “арай ч үгүй ээ, тэрнээс арай өөр хэрэгт ороод байна ”чи надад туслаач” гэсэн. Тэгэхээр нь хэрэг чинь хаана хэн гэж хүн дээр байгаа юм бэ? гэсэн чинь Г гэдэг прокурор дээр байж байгаад өнөөдөр шүүх рүү хэрэг шилжчихлээ гэсэн. Тэгэхээр нь би ах нь ямар эрх мэдэлтэй хүн биш наад асуудлыг чинь мэдэхгүй гэж хэлээд тэр үед машин манай гэрийн гадаа ирж байсан, би тэгээд гэр рүүгээ яваад орсон. Маргааш нь би Г прокурортой таараад манай найзын дүү С гээд хүний хэрэг өөр дээр чинь байгаа юм уу? Намайг нэг хэлж яриад өгөөч гээд байна гэсэн чинь “өө тэр хэргийг би шүүх рүү шилжүүлсэн, наад хэрэг чинь угаасаа айхтар хэрэг” гэж хэлээд өнгөрсөн. Маргааш нь үдийн ундны цагаар С-тэй уулзаад наадах чинь хэцүү хэрэг гэж байна, хэргийг чинь шүүх рүү шилжүүлчихсэн, удахгүй шүүх хурал чинь болно гэж хэлээд өнгөрсөн. Маргааш нь билүү хоногийг нь сайн санахгүй байна, С-тэй таараад машинд нь суусан чинь С “чи надад тусал, Г прокурорт дамжуулаад хэлээд өг, 500000 төгрөг өгье гээд хэлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би наадах чинь хэцүү дээ, юу ч гэсэн хэлээд үзье гэсэн. Тэгээд Г прокурорт хэлсэн 500000 төгрөг өгье гэж байна, хэргийг яриад өгөөч гэж байна гэж хэлээд энэ асуудал эхэлсэн юм. Тэгээд 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр үдээс хойш, гэхдээ яг өдрийг нь сайн санахгүй байна 5 дах өдөр байсан. Намайг ажил дээрээ байж байсан чинь С над руу яриад би гадаа чинь хүрээд ирсэн байна мөнгөө, машинтай нь цуг аваад ирлээ гэсэн. Тэгээд би 2.6 сая төгрөг машинтай нь цуг аваад С-ийг буулгаад, Г прокурорын өрөөнд нь явж ороод С нөгөө мөнгөө аваад ирлээ би 2.6 сая төгрөг машинтай нь цуг авчихлаа гэсэн. Тэгсэн угаасаа ажил тарах болж байна хоёулаа манай гэрт очъё би хувцсаа солъё гэсэн, тэгээд гэрт нь очоод Г прокурор одоо ээж ирэх болж байна, би гал түлье гээд гал асаах гэж байхад нь нөгөө мөнгө нь энэ байна гээд 2.6 сая төгрөг гаргаж ирээд ширээн дээр нь тавьсан чинь “за наадахаа тавьчих би галаа түлээдхэе, тэгж байгаад хоёулаа наад мөнгийг чинь хувиарлана” гэсэн. Тэгээд Г прокурор “за Т шүүгчид 500000 төгрөг, А шүүгчид 500000 төгрөг өгнө, үлдсэн 1.6 сая төгрөгийг хоёулаа 800000, 800000 төгрөгөөр нь хувааж авна шүү, харин зардлаа чи даана шүү хоёр гурван өдөр цаад хүмүүстэй чинь идэж уух асуудал гарна. Тэр мөнгийг нь чи өөрийнхөө авсан 800000 төгрөгөөс гарган шүү гээд би “за” гэж хэлээд С-ийн машинтай хоёулаа гараад явсан. Тэгээд ажил дээр очоод Т шүүгчийг асуусан чинь жижүүр дөнгөж сая гараад явсан гэхээр нь зам дээрээс Т шүүгчийг аваад цаашаа явж А шүүгчийг гэрээс нь аваад урагшаа … явдаг замын тэнд байдаг дээрээ буудалтай “Тэнхлэг” гээд зоогийн газарт очоод бид нар идэж уугаад зарим нь тасарсан, үүрээр гэр гэрт нь хүргэж өгсөн. Хамгийн түрүүнд А шүүгчийг дараа нь Т шүүгчийг хүргэж өгөөд хамгийн сүүлд нь Г прокурорыг гэрт нь хүргэж өгөөд би өөрөө гэртээ харьсан. Маргааш нь би Г прокурорыг эхэлж гэрээс нь аваад дараа нь хоёр шүүгчийг гэрээс нь аваад ахиад манай аймгаас урагшаа явдаг замын хажууд байдаг гэр гуанзанд очиж нэг хоол хийлгэж идээд нэг шил архи хувааж уугаад аймгийн хойшоо жоохон зайдуу задгай газар бас нэг шил архи уугаад тэр өдөр их гоё дулаахан өдөр байсан. Тэгээд аймгийн төв рүү орж хоёр шүүгчийг гэр гэрт нь хүргэж өгөөд Г прокурор бид хоёр заал орж тэмцээн үзээд цуг жоохон байж байгаад салсан. Тэгээд маргааш нь ням гаригт Г прокурор дээр очсон чинь бетонтой ус түрчихсэн явж байсан. Тэгэхээр нь би “нөгөө мөнгөө хэзээ өгөх юм бэ” гэсэн чинь “өө би хэлээд ярьсан, болсон, чи өөрөө очоод өгчих би маргааш ажилтай жоохон юм угаамаар байна гэсэн. Тэгээд би эхлээд Т шүүгчийг гэрээс дуудаж гаргаж ирээд 500000 төгрөгөө өгсөн, дараа нь А шүүгчийг бас гэрээс нь дуудаж гаргаж ирээд 500000 төгрөгөө өгөөд, гэртээ харьсан. Сүүлд 2 дугаар сарын 6-ны үед шүүх хурал нь болоод би тэр үед аймгаас 15 км зайтай байдаг гүүрэн дээр даргатай цуг хүн гаргаж өгөөд явж байсан чинь Г прокуророос мессэж ирсэн. “С-ийн шүүх хурал болоод тэнсэнтэй гарлаа үлдэгдэл мөнгөө С-с авч өгөөрэй” гээд мессэж бичсэн тэгэхээр нь би зөрүүлээд С руу мессэж бичсэн. “за нөхрийн хэрэг бүтсэн бол өөрийн хэрэг бүтсэн гэсэн үг үлдэгдэл мөнгөө Г прокурорт өгөөрэй” гэж бичиж явуулсан. Сүүлд нь 6 дугаар сард Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газарт очоод энэ хэрэг ийм болсон гэв.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б 2008 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлэхдээ: “… Миний бие … аймгийн прокурорын жолоочоор ажилладаг юм. 2007 оны 1 сард миний зүс таних С прокурор дээр явж байсан. Тэгээд уулзахад зодооны хэрэгтэй байгаа гэж хэлсэн. Тэгтэл нэг орой гэрийн гадаа ирээд өнөөдөр миний хэрэг шүүх рүү шилжчихлээ