Баянгол дүүргийн шүүхийн 88 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Баянгол дүүргийн шүүхийн 88 дугаар шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 273.2-Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2008 оны 03 дугаар                                                  Дугаар 88                                           Улаанбаатар хот
сарын 10-ны өдөр

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Батбаатар,
Улсын яллагч Сагсай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20511095 дугаартай хавтаст хэргийг шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, …онд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл …, эхнэр хүүхдийн хамт … дүүргийн … дугаар хороо … дугаар байрны … тоотод оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй, 2000 онд Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1, 99 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Д-д холбогдох хэргийг 2008 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Д нь … аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа төсөв захирагчийн хувьд төсөвт төвлөрүүлэн зарцуулах ёстой хөрөнгийг төсөвт төвлөрүүлэхгүйгээр хувийн хадгаламжийн дансаар дамжуулан санхүүгийн бичиг баримт бүрдүүлэхгүйгээр хоол, архи, тодорхой баримтгүй зарцуулсан зэргээр 4684030 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д:
Би … оны … дүгээр сард … аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Анх тушаалаа аваад явахдаа ажлыг нь сайжруулах, аймгийн удирдлагатай нягт ажиллах, үйл ажиллагааг сайжруулах үүрэг авсны дагуу ажиллаж ирсэн. Би Цагдаагийн хэлтэс болон ажилчдийнхаа ар гэрт анхаарал тавьж ажиллаж ирсэн. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулиас зарим нэр томьёог хэлмээр байна. Мөн аймгийн Засаг даргатай бүтээгдэхүүний үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний дагуу ажиллаж үр дүнг тооцож ирсэн. 2005 оны 05 дугаар сарын 25.26-ны үед чөлөө авсан, 2005 оны 06 дугаар сарын 1,2-ний үед миний ажлыг түдгэлзүүлсэн. 2005 онй 01 дүгээр сарын 29-нд ажлаас халагдсан. Надад хувьдаа авч завшсан, хууль бусаар зарцуулсан нэг ч төгрөг байхгүй, орж ирж байсан хандивын мөнгийг зохих журмаар нь зарцуулж байсан, иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг болон талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үр дүнгийн гэрээ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжиллээ.
Нийслэлийн прокурорын газраас Д нь … аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа 2003 оны 11 дүгээр сарын 30-аас 2005 оны 12 дугаар сарын 2-ыг хүртэлх хугацаанд төсөв захирагчийн хувьд төсөвт төвлөрүүлэхгүйгээр хувийн хадгаламжийн дансаар дамжуулан санхүүгийн бичиг баримт бүрдүүлэхгүйгээр хоол, буудал, архи зэрэгт 4.784.030 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Д-н зориулалтын бусаар зарцуулсан гэх 4.784.030 төгрөг нь 2003 оны 11 дүгээр сарын 30-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 02-ыг хүртэлх хугацаанд зарцуулагдсан байх ба гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 42.500 төгрөгөөр тооцоход үлэмж хэмжээ болж байна. Иймд Д-д Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273.1.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73 дугаар зүйлийн 273.1.1 дэх хэсэгт заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн гэсэн үндэслэлээр улсын яллагч Д-г яллахаас татгалзаж түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байх тул түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 250 дугаар зүйлийн 250.1, 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нийслэлийн прокурорын газраас Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.1.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Д-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ц-ийн хөтөлж байсан тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хуурамч падаан 5 ширхэг зэргийг хавтаст хэрэгт үлдээж, 3 хавтас бүхий фото танилцуулгыг /альбом/ Д-д буцаан олгосугай.
4. Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, Д-д эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож, түүнд барьцааны эд хөрөнгө болох 250.000 төгрөгийг буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ Ц.ОЮУНЧИМЭГ