Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 72 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 72 дугаар шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 200.2, 268.1, 269.1-Хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх борлуулах, Хээл хахууль авах, Хээл хахууль өгөх

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 05 дүгээр                                              Дугаар 72                                              Баянхонгор сум
сарын 15-ны өдөр

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж,
Нарийн бичгийн дарга Р.Уранцэцэг,
Улсын яллагч М.Сүхчулуун,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Алтанхүү, Д.Уранчимэг, Б.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн 200.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Б, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Ч, мөн хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Б, Д, Ц нарт холбогдох хэргийг 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, … аймгийн …сумын харъяат, …онд төрсөн, … настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл … хүүхдүүдийн хамт амьдрах, …аймгийн … сумын … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хувьдаа хашаа байшингийн хөрөнгөтэй гэх, Бр.
Монгол улсын иргэн, … аймгийн … сумын харъяат, … онд төрсөн, … настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл … хүүхдүүдийн хамт амьдрах, … аймгийн … сумын … дугаар багийн нутаг задгайд оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хувьдаа 5 ханатай гэрийн хөрөнгөтэй гэх Ц
Монгол улсын иргэн, … аймгийн … сумын харъяат, …онд төрсөн, … настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл … нөхөр хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хотын … дүүргийн … тоотод оршин суух хаягтай, … аймгийн … сумын … тоотод түр оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хувьд оногдох хөрөнгөгүй гэх, Б.
Монгол улсын иргэн, … аймгийн …сумын харъяат, …онд төрсөн, … настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл … эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, … аймгийн … сумын … тоотод түр оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хувьд оногдох хөрөнгөгүй гэх, Д.
Монгол улсын иргэн, …аймгийн …сумын харъяат, онд төрсөн, … настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэгт холбогдохын өмнө … аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Хөдөлмөрийн эрүүл ахуй, газар тариалан, ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан. ам бүл … нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, … аймгийн … сумын … дүгээр багт оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хувьд оногдох хөрөнгөгүй гэх, Ч.
Шүүгдэгч Бр нь 2006 оны 9 дүгээр сард 1997.05.14-ны ний өдөр Байгаль орчны сайдын 75 тоот тушаалаар батлагдсан Монгол улсад хэрэглэхийг хориглосон буюу хязгаарласан химийн бодисын жагсаалтад орсон хорт бодис болох мөнгөн усыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олж авч улмаар Д, Б нарт зарж борлуулсан гэмт хэрэгт
Шүүгдэгч Б, Д, Ц нар нь 2006 оны 10 дугаар сарын 10-ны үеэр өөрсдийн ажилуулдаг усан тээрмийн үйл ажиллагааг МХГ-ын улсын байцаагч нар лацдаж түр зогсоосны дараа МХГ-ын байцаагч Ч, Т, Х, нарт … зоогийн газарт хамт хоолонд орж байхдаа тээрмийн үйл ажиллагаандаа дэмжлэг үзүүлэхийг хүсэн бэлнээр 400.000 төгрөгийг хээл хахууль өгөхийг завдсан гэмт хэрэгт, Мөн 2006 оны 9, 11 дүгээр сард 1997.05.14-ний өдөр Байгаль орчны сайдын 75 тоот тушаалаар батлагдсан Монгол улсад хэрэглэхийг хориглосон буюу хязгаарласан химийн бодисын жагсаалтад орсон хорт бодис болох мөнгөн усыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, ашигласан гэмт хэрэгт
Шүүгдэгч Ч нь МХГ-ын улсын байцаагчийн албан тушаалаа ашиглан 2006 оны 10 дугаар сарын 10-ны үеэр …сумын “Х” гэх газарт тээрэм ажиллуулдаг иргэн Д-с тээрмийн лацыг авч өгье, ажиллах зөвшөөрөл авч өгье гэж урьдчилан амлан 400.000-500.000 төгрөг нэхэж, 200.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Бр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:
Би 2006 оны 9 дүгээр сард … аймгийн ... хилээр гарч усан тээрэм худалдаж аваад В гэдэг жолоочийн машинд ачуулаад өөрөө түрүүлээд хилээр орж ирсэн. Тэгээд усан тээрэм ажиллуулахад мөнгөн ус заавал хэрэглэдэг гэхээр нь … боомтын наана … хад гэх газраас үл таних Монгол залуугаас 14 килограмм мөнгөн усын 650000 төгрөгөөр худалдан авсан. аймагт ирээд зөвшөөрөл олдохгүй болохоор нь тээрмээ ажиллуулж чадаагүй юм. Харин 14 килограмм мөнгөн усаа зах дээр байдаг чингэлэгтээ хийгээд байж байтал Б мөнгөн ус сураад байна гэхээр нь 1 килограммыг 70.000 төгрөгөөр тооцоод 2 килограммыг 140.000 төгрөгөөр түүнд худалдсан. Дараа нь 2006 оны 11 дүгээр сарын дундуур Д зах дээр тааралдаад мөнгөн ус байна уу гэхээр нь би усан тээрмээ ажиллуулж чадахгүй байгаа тул хэрэгтэй хүнд нь худалдчихъя гэж бодоод түүнд 2 килограммыг нь 140.000 төгрөгөөр худалдсан юм. Тэгээд зах дээр байсан үлдэгдэл 10 орчим килограмм мөнгөн усаа Цагдаагийн хэлтэст хураалгасан. Би мөнгөн усыг хортой, хүний биед муу нөлөөтэй гэдгийг ерөнхийд нь мэддэг. Харин хориглосон хортой бодис гэдгийг мэдэхгүй байсан. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:
Би … аймгийн … сумын “У” гэх бутлуурт тээрмийн аймгийн захиргаанаас байгуулагдсан Орон нутгийн өмчит “Б” ХХК-ийн зөвшөөрлийн үндсэн дээр ажиллуулж байтал 2006 оны 10 дугаар сарын 10-ний өдөр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч, Т, Н, Х нар ирээд тээрэмдээ мөнгөн ус хэрэглэж байна гээд манай тээрмийг хааж лацдаад яваад өгсөн. Улсын байцаагч нар манай тээрмээс 900 грамм мөнгөн ус хурааж авсан. Би мөнгөн усыг 2006 оны 9 дүгээр сард … аймгийн 2 танихгүй залуугаас манай аймагт зардаг ханшнаас бага ханшаар 3 килограммыг 180.000 төгрөгөөр худалдан авсан юм. Манайх усан тээрэмдээ саармагжуулах төхөөрөмж хийлгэсэн тул түүндээ ашиглах зорилготой байсан юм гэв.
Шүүгдэгч Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Хохирогчоор байцаалт өгөхдөө… Тээрэм хаасны дараа Б, Д бид 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байцаагч Ч-ийн өрөөнд байж байтал Ч байцаагч… Д ахаа та нааш ир дээ гээд дагуулж гараад 20 орчим минут болоод буцаад хамт орж ирсэн. Тэгээд Д бид хоёр байцаагч Ч-ийн өрөөнөөс гараад явж байхдаа Д надад… Ч мөнгө өгвөл тээрмийг чинь ажиллуулж өгье гэхээр нь би 200000 төгрөг өгсөн чинь чамлаж байна, 400000-500000 төгрөг байх ёстой гэж байна. Чи бас онгойлгуулах гэж байгаа биз дээ гээд надаас 100000 төгрөг нэхэхээр нь би Д-д өгсөн юм. Мөнгө авсаны дараа байцаагч Ч тээрэм онгойлгож өгөөгүй, мөнгөө чамлаад онгойлгож өгөхгүй байна гэж бодож байна. /1 хавтас.х18-19/,…Д над дээр ирээд Ч-д мөнгө өгсөн юм чинь өргөдлөө бичээд өгчих үү гэхээр нь мөнгө өгсөн нь үнэн юм чинь өргөдлөө бичээд өг өг гэсэн юм. Тэгээд Д өргөдөл бичээд Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр хамгаалалын байцаагч А-д оруулж өгсөн юм. Дараа нь Ч надтай тааралдаад.., та өргөдөл бичиж өгсөн байна, би танаас мөнгө нэхээгүй, мөнгө аваагүй гэхээр нь … чи Д-ийг дагуулж гаргаад 200.000 төгрөг авсан байсан шүү дээ, Д надаас 100.000 төгрөг авсан гэхэд Ч … би Д-с 200.000 төгрөг авсан гэхдээ би мөнгө өгсөн хүнийг хариуцлагад татуулах гээд уг мөнгийг чинь Х-д серийн дугаараар нь хадгалуулчихсан байгаа гэж хэлсэн юм. Би Д-д 100.000 төгрөг өгсөн нь үнэн гэжээ. /1 хавтас.х-20, 46,48/ … МХГ-ын байцаагч Ч, Т, Х нарыг … зоогийн газарт хоолонд оруулж байтал Д нь Б бид хоёрыг дуудаж гаргаад дөрвөн байцаагч байгаа юм чинь дөрвөн зуун мянган төгрөг өгье гэж ярилцаад мөнгөө нийлүүлээд сонингийн цаасанд боогоод Б-г өгчих гэхэд Б цүнхэлсэн тэгээд хоолоо идэж байгаад дуусах үед…бид нарын тээрмийн үйл ажиллагааг явуулах арга хэмжээ авч өгөөч бид нар хэдэн төгрөг цуглуулсан юм гээд Б уг мөнгөө гаргаж өгөхөд Т эхлээд юу гэсэн үг вэ болохгүй гээд гараад явцгаасан, бидний мөнгийг аваагүй юм гэжээ. /1 хавтас.х. 16, 20, 46/.
Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:
Би 2006 оны 9 дүгээр сард алт авдаг Г эгчийн нөхөр Бр-ээс 2 килограмм мөнгөн усыг 140000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ мөнгөн усыг Орон нутгийн өмчит “Б” ХХК-иас олгосон зөвшөөрлийн дагуу усан тээрэмдээ ашиглах зорилготой байсан юм гэв.
Шүүгдэгч Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: 2006.10.10-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч, Т Н, Х нар ирээд зөвшөөрөлгүй мөн мөнгөн ус хэрэглэж байна гээд тэр хавийн дөрвөн тээрмийг хаасан. /1 хавтас.х42/ … тээрмийг хааснаас хойш 7 хоногын дараа Д, Ц бид гурав … хоолны газар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч, Т, Х нарыг хоолонд оруулсан. Ц, Д бид гурав мөнгө өгөх талаар яриад надад Д, Ц хоёр нэг, нэг зуун мянган төгрөг өгсөн. Би мөнгийг нь цүнхэндээ хийчихсэн байсан гэжээ. /1 хавтас.х.44/
Шүүгдэгч Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:
2006 оны 11 дүгээр сарын үед усан тээрэмдээ ашиглах зорилгоор Бр-ээс мөнгөн ус байна уу гэхэд тээрэмдээ ашиглах гэж жоохон мөнгөн ус авчирсан гэсэн. Тэгээд би түүнээс 2 килограмм мөнгөн усыг 140000 төгрөгөөр худалдаж авсан юм.
2006 оны 10 дугаар сарын 16-17-ны үед МХГ-ын байцаагч Ч-ийн өрөөнд улсын байцаагч Т, Х, Н улаан толгойн тээрмийн Ц бид нар сууж байхад Ч намайг дуудаж гаргаад захиргааны арын хоолны газрын коридорт зогсоод… тээрмийг чинь онгойлгож өгье та хэдийг өгөх гэж байна вэ? Хэрэв онгойлгож өгвөл 400000-500000 төгрөг авна гэхээр нь би надад байгаа нь 200000 төгрөг байна гэхэд … за тэгвэл наад 200000 төгрөгөө өгчих, би Б-д өгөх гэж байгаа юм гээд надаас 200000 төгрөг авсан. Би мөнгөө тоолж өгөөгүй, надад ердөө 200000 төгрөг байсан ба бүгд арван мянгатын дэвсгэртүүд байсан юм. Би та нар маргааш очоод онгойлгоод өг, бензин хийчих гээд 50000 төгрөг өгсөн. Тэгээд Ч бид хоёр буцаад цуг өрөөнд нь орсон. Би Ч-ийн өрөөнөөс гараад Ц-д энэ тухайгаа хэлээд түүнээс 100000 төгрөг авсан. Тэгээд байцаагч Ч онгойлгож өгөхгүй болохоор нь … Ц бид хоёр Ч-тэй уулзаад тээрэм онгойлгож өгөхгүй юм бол мөнгөө буцааж авъя гэхэд бензинийхээ мөнгийг ав гээд 50000 төгрөг ширээнийхээ нүднээс гаргаад өгсөн. 200000 төгрөгийн талаар юу ч хэлээгүй гэв.
Гэрч Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг:
2006.10.10 ны өдөр Ч, Х, Н хамтаар удирдамжийн дагуу шалгалт хийсэн юм. Тэгээд Ц эзэнтэй тээрэм, Б эзэнтэй тээрэм, Д эзэнтэй тээрмийг мөнгөн ус хэрэглэсэн гээд хаасан юм. Эдгээр хүмүүсийг 10 дугаар сарын 11 ны өдөр ирж уулзаарай гээд явсан. 12 ны өдөр бид актаа үйлдсэн. 3-4 хоногийн дараа бид 4 байцаагч тээрмийн Д, Ц нартай уулзаад Ч байцаагчийн өрөөнд сууж байхад Ч байцаагч Д ахаа гараад ир гээд хамт гарсан. Тэгээд удалгүй ороод ирсэн. Бид нарт мөнгө төгрөгний талаар юм хэлээгүй. (1 хавтас 26) харин бензиний мөнгө гэсэн юм ярьж байсан ба тэр мөнгийг Ц-д буцааж өгүүлсэн. (1 хавтас.х.27) Х, Ч, Н бид нар Ч байцаагчийн өрөөнд Д, Ц нарын хамтаар сууж байхад Ч Д ахаа хоёулаа гараад уулзая гээд гарсан, тэгээд удалгүй хоёулаа буцаад ороод ирсэн гэжээ. (2 хавтас 27)
Гэрч Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг:
Тээрэм хаасны дараа Ч байцаагчийн өрөөнд тээрмийн Д, Ц нартай байцаагч Х, Т бид нарыг сууж байхад Ч нь Д ахаа гараад ир уулзъя гээд дагуулж гараад удалгүй орж ирсэн. Тэгээд Ч байцаагч Д нарын тээрмийг онгойлгож өгдөг юм билүү гэж ярьж байсан гэжээ. (1 хавтас 27).
Гэрч А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг:
Манай аав Бр 2006 оны 9 дүгээр сард тээрэм оруулж ирсэн. Тэгээд нэг өдөр аав намайг Б гэдэг хүнд үүнийг аваачаад өг гэсэн зүйлийг нь би Амьчуулийн дэлгүүрийн орчим аваачиж өгсөн. Би мөнгөн ус гэдгийг нь мэдээгүй гэжээ. (2 хавтас х.84)
Гэрч Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг:
2006 оны 10 дугаар сарын 26 нд Т байцаагч манай өрөөнд орж ирээд тээрэмтэй холбоотой асуудлаар ярих зүйл байна гэхээр нь би өрөөнд нь орсон чинь Ц байсан. Тэгээд Ц надад төрийн албан хаагч ёс зүйгүй ажиллаж болдог юмуу, мөнгө …… нэг улсын байцаагч нөгөө улсын байцаагчийнхаа ажлыг шалгадаггүй юм та гомдол өргөдөлөө Мэргэжлийн хяналтын газрын даргад хандаж гарга гэж хэлсэн. Харин өргөдлөө бичээд надад өг, заавал өргөдлөө өг гэж хэлээгүй. Д Ц нар миний нэр дээр өргөдөл гаргасан байсныг би мэдээгүй байсан гэжээ. (2 хавтас. 288-289)
Гэрч Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг:
Манай мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гомдол ирсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэсэн талаархи бүртгэл байдаг. Энэ бүртгэлд 2006 оны 10 дугаар сарын 27 өдөр Д Ц нар байцаагч Ч-тэй холбоотой өргөдөл өгсөн. Үүнийг хүлээж аваад Мэргэжлийн хяналтын газрын дарга О дээр оруулж өгөхөд хэлтсийн даргад цохсон. Үүнийг 2006 оны 10 дугаар сарын 31 ний өдөр хүлээлгэн өгсөн үүнээс хойш 11 дүгээр сарын 1 ны дотор Д нь Ч бид хоёр хоорондоо тохирсон учир өмнө өгсөн өргөдлөө татаж авъя гэсэн утгатай өргөдөл дахин гаргаж өгсөн. Үүнийг О даргад танилцуулахад … даргатай танилцуулаад өмнө өгсөн өргөдөлтөй нь хамт … аймгийн ЗДТГ-ын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл хүргүүл гэсэн. Тэгээд 31/279/193 тоотоор хүргүүлсэн гэжээ. (2 хавтас х 267,271-272)
Гэрч Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг:
“Б” ХХК нь гар аргаар алт олборлогч нарын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор иргэдэд алт олборлохдоо усан тээрэм ажиллуулах зөвшөөрөл олгож байсан. Мөнгөн ус хэрэглэх зөвшөөрлийг би олгодог хүн биш, харин мөнгөн ус хэрэглэх аюулгүй ажиллагааны зааварчлагыг өгж байсан. Мөнгөн усыг химийн хортой бодис гэдгийг мэднэ гэжээ. (2 хавтас х.290)
… аймгийн МХГ-ын Хөдөлмөрийн харилцааны хяналтын Улсын байцаагчид гаргасан өргөдөлд:
…байцаагч Ч нь Д-г ганцааранг дуудаж гаргаад аймгийн захиргааны гуанзны коридорт уулзаад … та хоёрын тээрмийг 10 хоног ажиллах зөвшөөрөл өгье та хоёр хэдэн төгрөг өгөх вэ? гэсэн санал тавиад 400.000-500.000 төгрөг өг гэсэн. Бид хоёр дундаасаа 200.000 төгрөг Ч-д өгсөн. Гэвч Ч нь энэ чинь юу ч биш гэж чамлан 10 хоног ажиллах зөвшөөрөл олгоогүй. ….бид хоёр мөнгөө эргүүлж нэхсэн боловч өгөөгүй гэжээ.(1 хавтас.х.7)
… аймгийн МХГ-т гаргасан
…улсын байцаагч Ч-ийн эсрэг бичсэн боловч бид зөвшилцөлд хүрсэн учир өөрийнхөө нэрийг татаж авсан тухай Д-н өргөдөл (1 хавтас.х.8)
Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2007.7.17-ны өдрийн 3127, 3128, 3129, 3130 тоот шинжээчийн дүгнэлт:
Шинжилгээнд ирүүлсэн дээрхи 7 ширхэг мөнгөлөг өнгийн шингэн бодисоос тус тусад нь 50 гр шинжилгээний дээжүүдийг авлаа. Үүний дараа дээж тус бүрт чанарын анализын шинжилгээ явуулахад дээрхи шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг савтай мөнгөлөг өнгийн шингэн бодис нь мөнгөн усын хими болон физик шинж чанарыг үзүүлсэн тул мөнгөн ус байна гэсэн дүгнэлтийг өгөх үндэслэл боллоо. Мөнгөн ус нь химийн бодисын ангилалын хорт бодисын ангилалд багтдаг болно. Дүгнэлт:
1. Шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг хуванцар савтай мөнглөг өнгийн бодисууд нь мөнгөн ус байна. Мөнгөн ус нь химийн бодисийн ангилалд багтдаг болно гэжээ. (2.хавтас.х173)
Хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл 2006.10.13-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, акт (1 хавтас.х73-75), Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар, архивын лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1.хавтас.х 53, 55, 56, 58, 60, 81-84), гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтас.х113), 207.06.12-ны өдрийн улсын байцаагчийн акт (2 хавтас.х158-159, 161-162, 164), 2007.04.06-ны өдөр эрүүгийн 20603376 тоот хэргийг 20703067 тоот хэрэгт нэгдсэн тухай тогтоол (2.хавтас.х107) зэрэг болно.
Шүүгдэгч Бр нь 2006 оны 9 дүгээр сард Байгаль орчны сайдын 1997.05.14-ний өдрийн 75 тоот тушаалаар батлагдсан Монгол Улсад хэрэглэхийг хориглосон буюу хязгаарласан химийн бодисын жагсаалтанд орсон хорт бодис болох мөнгөн усыг зохих зөвшөөрөлгүйгээр, борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, шүүгдэгч Д Б нарт 4 кг мөнгөн усыг 280.000 төгрөгөөр худалдан борлуулж, хорт бодисыг хууль бусаар олж авсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д, Б нарын шүүгдэгч Бр-аас мөнгөн ус худалдан авсан тухай мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 3127, 3128, 3129, 3130 тоот шинжээчийн дүгнэлт /IIхавтас. Х173/, … аймгийн … сумын эрдэнэ төв зах дээр байрлах чингэлэгт хадгалагдаж байсан эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /IIхавтас. Х. 17-18/ зэргээр,
Шүүгдэгч Б, Д, Ц нар нь 2006 оны 9 дүгээр сард Байгаль орчны сайдын 1997.05.14-ний өдрийн 75 тоот тушаалаар батлагдсан Монгол Улсад хэрэглэхийг хориглосон буюу хязгаарласан химийн бодисын жагсаалтад орсон хорт бодис болох мөнгөн усыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олж аван, хадгалж хорт бодисын хууль бусаар олж авах, хадгалах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д, Б нар нь шүүгдэгч Бр-с нэг килограмм мөнгөн усыг 70.000 төгрөгөөр 4 килограмм мөнгөн усыг нийт 280.000 төгрөгөөр худалдан авсан тухай мэдүүлэг, шүүгдэгч Ц нь 3 килограмм мөнгөн усыг 180.000 төгрөгөөр худалдан авсан тухай мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, … аймгийн … сумын нутагт орших “.. толгой”, “… толгой”, “… ягаан” гэх газруудад ажиллуулж байсан тээрмүүдийн үйл ажиллагааг шалгаж, зогсоох тухай … аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт, дүгнэлт /Iхавтас.х.66, Iхавтас.х 70-72, Iхавтас.х 73-75/, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 3127, 3128, 3129, 3130 тоот шинжээчийн дүгнэлт /II хавтас. х173/ зэргээр,
Шүүгдэгч Б, Д, Ц нар нь 2006 оны 10 дугаар сарын 10-ны үеэр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарыг … аймгийн … сумын нутагт орших “… толгой”, “… толгой”, “… ягаан” гэх газруудад тээрмийн үйл ажиллагааг нь шалгаж, зогсоосны дараа Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Т, Х, Ч нарт … сумын төвд байрлах … зоогийн газарт хамт хоолонд орж байхдаа өөрсдийн ажиллуулдаг бутлуурт тээрмийн үйл ажиллагаандаа дэмжлэг үзүүлэхийг хүсэж бэлнээр 400.000 төгрөгийг хээл хахууль болгон өгөхийг завдаж, хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нар, гэрч Э, Х нарын мөрдөн байцаалтанд өгсөн… Б, Д, Ц нар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч, Т, Х нарын байцаагч нартай … зоогийн газарт хоолонд орж байхдаа зоогийн газраас гарч, 400000 төгрөг нийлүүлж, сонингийн цаасанд боогоод дээрхи байцаагч нарыг өөрсдийн ажиллуулдаг усан тээрмийн лацын авч, 14 хоног ажиллуулах зөвшөөрөл өгөхийг хүсэж, бэлнээр өгөхөөр ширээн дээр гаргаж тавьсан тухай мэдүүлэг зэргээр,
Шүүгдэгч Ч нь … аймгийн мэргэжлийн хяналтын газарт Хөдөлмөрийн эрүүл ахуй, газар тариалан, ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2006.10.10-дын үеэр … аймгийн … сумын нутаг “Хүйтэн ягаан” гэх газар бутлуурт тээрэм ажиллуулдаг Д-ийн тээрмийг лацдаж үйл ажиллагааг нь зогсоосны дараа усан тээрмийн лацыг нь авч өгье, 14 хоног ажиллах зөвшөөрөл олгоно гэж урьдчилан амлан 200000 төгрөгийн хээл хахуулийг бэлнээр өөртөө авч, хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д, Ц нарын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор байцаалт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д, Б, Ц болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь … аймгаас байгуулагдсан Орон нутгийн өмчит “Б” ХХК-иас бутлуурт тээрэм ажиллуулах зөвшөөрөл олгосон, … аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан, мөн бутлуурт тээрмийн үйл ажиллагаанд ашиглах хорт бодис болох мөнгөн ус хэрэглэх зааварчлага өгсөн, саармагжуулах төхөөрөмж суурьлуулан, зөвлөгөө өгсний дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан тул Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар зүйчлэгдэж байгааг зөвшөөрөхгүй гэж байгаа боловч Орон нутгийн өмчит “Б” ХХК нь /Iхавтас.х162-64/ Ц 2006.03.03-ны өдрөөс 3 сар ажиллах түр зөвшөөрөл, Б 2006.09.13-ны өдөр үйлдвэрлэлийн бус аргаар ашигт малтмал олборлох түр зөвшөөрөл /Iхавтас.х 62, 63-64/, хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлд химийн хорт бодис ашиглахгүй байх тухай /IIхавтас.х.166-168/, мөн гэрч М, /IIхавтас х.81/. Ж /II хавтас х. 290/ нарын мөрдөн байцаалтын шатанд мөнгөн ус ашиглах зөвшөөрөл олгоогүй харин саармагжуулах төхөөрөмжийг яаж ашиглах тухай зааварчлага өгсөн тухай мэдүүлэг зэргээр,
мөн шүүгдэгч Д, Б, Ц нь хээл хахууль өгөхийг завдаагүй, бид нарт тухайн үед тийм их хэмжээний мөнгө байгаагүй, бид нар мөнгө ширээн дээр гаргаж тавиагүй гэж мэдүүлж байх боловч мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын болон гэрч Э, Х нарын… тээрмийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсэж арван мянгатын дэвсгэртүүд гаргаж ирсэн талаархи мэдүүлэг зэргээр,
шүүгдэгч Ч түүний өмгөөлөгч нь хээл хахууль аваагүй энэ талаар гэрч болон хангалттай нотлох баримт байхгүй гэх боловч энэ гэмт хэрэг нь хохирогч Д шүүгдэгч Ч нарын хооронд болсон төдийгүй, мөнгө өгөх авах үед гэрчлэх гэрч байхгүй ба хохирогч нь өөрт байсан арван мянгатын дэвсгэртүүдээр хоёр зуун мянган төгрөгийг өгсөн тухайгаа мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус няцаагдаж байгаа болно.
… аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2006.10.10-ны өдрийн 056 тоот шийтгэврээр Ц 30.000 төгрөгөөр, 018 тоот шийтгэврээр Д-г 30.000 төгрөгөөр, 075 тоот торгуулийн хуудсаар Б-г 5000 төгрөгөөр тус тус торгосныг хүчингүй болгож, химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д зааснаар химийн хорт бодисыг зориулалтын бусаар ашигласан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. /II хавтас.х 169-171/.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Бр-г хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг хууль бусаар олж авсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б, Д, Ц нарыг хүчтэй үйлчлэх хорт бодисыг хууль бусаар олж авах, хадгалах, ашиглах гэмт хэрэг үйлдсэн, мөн хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ч-г хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Бр нь анх удаа хорих ял шийтгүүлэх гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаагаар хянан харгалзах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Ч-г үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг,
Шүүгдэгч Д, Б, Ц нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, мөн хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээ хийсэн боловч тэдгээрийн хүсэл зоригоос үл хамаарч гэмт хэрэг туйлдаа хүрээгүй зэрэг байдлуудыг тус тус харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц-н … аймгийн … сумын нутаг “.. толгой” гэх газар ажиллуулж байсан бутлуурт тээрмийг, шүүгдэгч Д-н … аймгийн … сумын нутаг “… ягаан” гэх газар ажиллуулж байсан бутлуурт тээрмийг, шүүгдэгч Б-н … аймгийн …сумын нутаг “… толгой” гэх газарт ажиллуулж байсан бутлуурт тээрмийг Улсын болон … аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын хамтарсан 2007.06.12-ны өдрийн 31/16, 19/108, 401/,25/475, 31/16, 19/105, 401, 25/475, 2007.06.14-ний өдрийн 31/16, 19/114, 401, 25/475 тоот дүгнэлтүүдээр үйл ажиллагааг зогсоож, улсын орлого болгохоор акт тогтоосон болохыг дурьдах нь зүйтэй байна. /IIхавтас 158, 161-162, 164-165/.
Байцаан шийтгэх ажиллагааны зардал 227600 төгрөгийг шүүгдэгч Бр, Б, Д, Ц нар нь төлсөн болохыг … аймгийн шүүхийн тамгын хэлтэс 2008.05.06-ны өдрийн 21/64 албан тоот ирүүлсэн байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн усыг Байгаль орчны сайдын 1998.6.23-ны өдрийн 84 тоот тушаалаар батлагдсан журмын хавсралтын 33-д зааснаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авч байгаль орчны болон эрүүл ахуйн байцаагчдын хяналт дор устгахыг Онцгой байдлын ерөнхий газарт даалгах нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу 200000 төгрөгийг шүүгдэгч Ч, 280000 төгрөгийг шүүгдэгч Бр тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 268, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Бр-г хорт бодисыг хууль бусаар олж авсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд , шүүгдэгч Ч-г хээл хахууль авах гэмт хэрэг гэм буруутайд, шүүгдэгч Д, Ц, Б нарыг хорт бодисыг хууль бусаар олж авах, хадгалах гэмт хэрэг үйлдсэн, хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. … аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2006.10.10-ны өдрийн 056, 018 тоот шийтгэвэр, 075 тоот торгуулийн хуудсыг тус тус хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн 200.2-д зааснаар шүүгдэгч Бр-г хоёр жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар шүүгдэгч Ч-г тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин ес дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая нэг зуун хорин долоон мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг журамлан мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч Д-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун гурван мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жар дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая нэг зуун наян мянган төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг журамлан мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч Б-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун гурван мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жар дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая нэг зуун наян мянган төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг журамлан мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч Ц-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун гурван мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жар дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая нэг зуун наян мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д-д Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун гурван мянган төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жар дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая нэг зуун мянган төгрөгөөр торгох хүнд ялд багтааж, шүүгдэгч Д-д гурван сая нэг зуун мянган төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун гурван мянган төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жар дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая нэг зуун мянган төгрөгөөр торгох хүнд ялд багтааж, шүүгдэгч Б-д гурван сая нэг зуун мянган төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Ц-д Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун гурван мянган төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жар дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая нэг зуун мянган төгрөгөөр торгох хүнд ялд багтааж, шүүгдэгч Ц-д гурван сая нэг зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
7. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Бр-д оногдуулсан хоёр жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Бр-д оногдуулсан хоёр жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хоёр жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг …аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг журамлан мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг баривчлах, гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Ч, Д, Ц нарт тус тус мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар шүүгдэгч Ч-д оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Ч-с хоёр зуун мянган төгрөг, шүүгдэгч Бр-с хоёр зуун наян мянган төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
12. Шүүгдэгч Д, Б, Ц нар төлөх төлбөргүй, шүүгдэгч Д, Б,Ц, У, Ч нар цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.
13. Шүүгдэгч Б, Д, Ц нарын гурван ширхэг усан тээрмийг Улсын болон … аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын хамтарсан дүгнэлтээр улсын орлого болгохоор акт тогтоосон болохыг дурьдсугай.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар Улаанбаатар хот дахь Онцгой байдлын Ерөнхий газарт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн усын Байгаль орчны сайдын 1998 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 84 тоот тушаалаар батлагдсан журмын хавсралтын 33-д зааснаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргаанын байгууллагаас зөвшөөрөл авч байгаль орчны болон эрүүл ахуйн байцаагчдийн хяналт дор устгахыг Онцгой байдлын ерөнхий газарт даалгасугай.
15. Шүүгдэгч Бр, Д,.Б, Ц, Ч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
17. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг аймгийн шүүхэд гаргаж болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ Б.ЦОЛМОН