Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 85 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 85 дугаар шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 268.1, 269.1-Хээл хахууль авах, Хээл хахууль өгөх

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 6 дугаар                                             Дугаар 85                                           Баянхонгор сум
сарын 23-ны өдөр

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн танхимд хийсэн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж
Нарийн бичгийн дарга Э.Гантулга
Улсын яллагч М.Сүхчулуун
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Алтанхүү, Д.Уранчимэг нарыг оролцуулан шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар шүүгдэгч О, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч Ч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 20803125 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч-1: Монгол улсын иргэн, ...онд ... аймагт төрсөн, эрэгтэй, ... настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ... сумын ... жилийн дунд сургуулийн захирлын ажилтай, ам бүл..., эхнэр, хүүхдүүдийн хамт ... сумын ... баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, дундын өмчийн .. өрөө орон сууцтай, хэрэг хариуцах чадвартай, О.
Шүүгдэгч-2: Монгол улсын иргэн, ...онд ... аймгийн ... суманд төрсөн, эмэгтэй, ...настай, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, ... сумын ... жилийн дунд сургуульд химийн багш ажилтай, ам бүл ..., нөхөр, хоёр хүүхдийн хамт, ... сумын ... багт оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ... ханатай гэр, газар бүхий хашаатай, Ч.
Шүүгдэгч ... сумын ...жилийн дунд сургуулийн захирал О нь Ч-ийн багшлах эрхгүй буюу мэргэжлийн бус, багшаар ажилласан жил нь тасалдалтай, дүтуу буюу хуульд заасан шаардлагыг хангаагүй болохыг урьдчилан мэдсээр байж түүний ашиг сонирхлын үүднээс Боловсролын тухай хуульд 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохын тулд албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлүүдийг хийснийхээ шан харамж болгон 200.000 төгрөгийн хээл хахуулийг 2007 оны 11 дүгээр сард авсан.
Шүүгдэгч Ч нь 2007 оны 11 дүгээр сард ... сумын ... жилийн дунд сургуулийн захирал О-д 200.000 төгрөгийн хээль хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдожээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:
... Би албан тушаалын байдлаа ашиглан багш Ч-д олгогдох ёсгүй тэтгэмжийг олгосон нь буруу. Ч багшлах эрхгүй, мэргэжлийн бус байсан, мөн сургуульд багшаар ажиллахдаа бөглөж өгсөн анкетыг нь үзэхэд багшаар тасралтгүй ажилласан гэж үзэх боломжгүй байсан, мөн багшаар ажилласан жил нь 5 жилдээ хүрхээргүй байсан. Тэгээд Ч багш Боловсролын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуух тэтгэмжид хамруулж өгөхийг 2 удаа хүсч байсан болохоор би хөөцөлдөж олгуулахаар болгосон нь буруу юм...
Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг:
Ерөнхий боловсролын дунд сургуульд 5 жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа багш нарт тэтгэмж олгохоор хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу манай сургуулиас тэтгэлэгт хамрагдах багш нарийн нэрсийг ... сумын ... жилийн сургуулийн сургалтын менежер Г багш гаргаж, Аймгийн Боловсрол соёлын газарт явуулсан. Энэ судалгааг 2007 оны 10 сард /хх-100/ ... нэр бүхий 11 хүний нэрс ирсэн, 12 хүний мөнгө шилжүүлсэн байсан.../хх-101/ Эдгээр 11 хүндээ мөнгийг тараахад дансанд нэг хүний 587000 төгрөг үлдсэн юм. Ингээд Боловсрол соёлын газраас шалгалтаар ирсэн хүмүүсээс ...энэ мөнгийг Ч-д олгох эсэхийг асуухад /Ч багшийн нэр нь яваад мөнгө олгох нэрсэд нэр нь байхгүй байсан/ мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд багшаар ажилласан жил нь тэтгэлэг авах багш нарын ажилласан жилд хамрагдахгүй, гэхдээ удахгүй УДШ-ийн тайлбар гарах байх гэж хэлж байсан. Нэгэнт дансанд орж ирсэн мөнгийг Ч багшид өгвөл яасан юм бэ гэж би Боловсрол соёлын газрын нягтлан бодогч Б-д аймаг орж ирэхээрээ 2-3 удаа хүсэлт тавьж байсан. Мөн энэ мөнгийг олгож өгөөч гэж Б багш надад хүсэлт тавьсан. Тэгээд би та өөрийнхөө тэтгэмж авах материалыг бүрдүүлж байгаарай гэж хэлсэн, тэгээд материал бүрдүүлж өгөхөөр нь би аймгийн боловсролын газарт авчирч өгөөд мөнгө нь олгогдсон. Би Б нягтлан бодогчийг гуйж байгаад энэ мөнгийг олгуулсан юм. /хх-100/
Би хээл хахуулийг хясан боогдуулах замаар аваагүй, харин олгогдох ёсгүй мөнгийг хүнээс гуйж олгосон нь миний буруу. Би Б-д мөнгө төгрөг амлаагүй, өгөөгүй. Би Б-д багшлах эрхгүй, мэргэжлийн бус, ажилласан жил нь хүрээгүй багшид мөнгө олгохоор ирүүлсэн байна гэж хэлж байсан нь үнэн, тэгээд дараа нь нэгэнт ороод ирсэн мөнгө тул олгож өгнө үү гэж гуйсан... мөн Ч багш 2008 оны 6 дугаар сард хөдөлмөрийн гэрээ нь дуусч, ажилгүй болж байгаа юм, нэгэнт дансанд ороод ирсэн мөнгө байгаа юм чинь гэрийнх нь амьдрал ахуйг бодоод олгоод өгөөч гэж гуйхад Б материалыг нь бүрдүүлээд явуул, нэр нь түрүүнд нь багш нарын материалтай орж ирсэн гэж хэлсэн. /хх-102/ Би Ч багшаас мөнгө төгрөг авж байгаагүй, харин түүнд багшлах эрхийн үнэмлэх авч өгөхөөр 2007 он, 2008 онд ч гэсэн аймаг орох болгондоо сураглаж байсан, сүүлдээ Боловсролын газрын арга зүйч нь Боловсролын сургууль төгсөөгүй хүнд багшлах эрхийн үнэмлэх олгохгүй гэсэн, би багшлах эрхийн үнэмлэх олж өгнө гэж түүнээс 5000 төгрөг авсанаа санахгүй байна. /хх-102/
Би тэтгэлгийн мөнгийг олгосон, гэхдээ Ч тэтгэлэг авсан багш нараас 3-4 сарын дараа өвөл авсан. Б энэ мөнгийг олгож болохгүй гэж хэлсэн, би өгчих гэж гуйж байгаад зөвшөөрүүлсэн. Ч надаас гуйгаад байхаар нь хөөцөлдөж авч өгсөн /хх-52-53/.
Шүүгдэгч Ч-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:
Би мөрдөн байцаалтанд мэдүүлгээ өгсөн байгаа. Миний хувьд багшлах эрхгүй байсан нь үнэн, гэхдээ би багшаар 6 жил орчим ажиллаж, харин тасралтгүй багшаар ажиллаж байгаагүй. Аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд багшаар 1994-1998 он хүртэл ажиллаж байгаад тасалдан, өөр ажил хийсэн тэгээд 2004-2006 оны 7 сар хүртэл ... суманд, 2006 оны 8 сараас ...суманд багшаар ажиллаж байгаа. Хэрэгт байгаа миний төрийн албан хаагчийн анкет үнэн зөв бөглөгдсөн байгаа. Тэгээд боловсролын тухай хуульд заасны дагуу тэтгэмж авах багш нарын материал бүрдүүлж Г багшид өгсөн. Эхний удаа надад мөнгө олгохоор шийдвэрлээгүй байсан. Дараа нь надад мөнгө олгогдсон. Энэ мөнгөнөөс би захирал О-д 200.000 төгрөг өгсөн нь үнэн. Энэ мөнгийг өгөхөд надтай хамт миний охин байсан.Тэгээд гэртээ очоод нөхөртөө үлдэгдэл 385000 төгрөгийг тоолж өгсөн юм...
Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
5 жилээс дээш хугацаагаар ажилласан багш нарт тэтгэлэг олгохоор болж, сургалтын менежер Г сургуулийн багш нараас материал бүрдүүлж 2007 оны 9 дүгээр сард явуулсан юм. Миний хувьд улсад 18 жил ажилласнаас боловсролын байгууллагад 6 жил ажилласан ...Тэгээд 2007 оны 10 дугаар сард Г багш надад Э та хоёрын нэр хасагдсан талаар захирал ярьсан гэж хэлсэн. Тэр үеэр захирал О аймаг яваад ирсэн байсан, тэгээд би захирал руу орж, миний нэр хасагдсан гэж та хэлсэн байна, яагаад хасагдсан юм болоо гэхэд мэдэхгүй, намайг захиргааны урд талбай дээр явж байхад боловсролын газрын арга зүйч тааралдаад таны нэрийг хасагдсан байна гэж хэлсэн, өөр зүйл мэдэхгүй гэсэн. Хэд хоногийн дараа аймаг руу хувийн ажилаар явж байхдаа аймгийн боловсролын газар орж, химийн чиглэл хариуцсан арга зүйч Ц-с миний нэр яагаад хасагдсан юм бэ гэхэд би дуулаагүй, мэдэхгүй гэж хариулсан. Тэгээд удаагүй манай суманд багш нарын тэтгэлэг ирж, хүмүүс мөнгөө авсан, захирал миний нэрийг байхгүй байсан гэж хэлсэн. Удалгүй аймгийн боловсролын газраас шалгалт ирсэн, шалгалтын үеэр хурал хийгээд тэтгэлэгт хамрагдах ёстой багш нараас тэтгэлэг аваагүй багш Э, Ч нар байгаа гэж хэлсэн, ямар шалтгаанаар хасагдсан талаар яригдаагүй. Шалгалт явсаны дараа захирал 2-3 хоногийн дараа аймаг явсан, тэгээд аймгаас явж ирээд хагас сайн өдөр намайг гэртээ байхад дотуур байранд байдаг хүүхдээр захирал сургууль дээр дуудуулсан байсан. Тэгээд намайг өрөөнд нь ороход захирал “би сая аймаг ороод таны тэтгэмжийг хөөцөлдөөд ирлээ, өнөө маргаашийн дотор материалыг бүрдүүлээд над дээр аваад ир, та энэ мөнгөө одоо л авахгүй бол дараа нь авч чадахгүй шүү, энэ мөнгийг чинь өгөхөөр аймаг дээр 2 хүн аргалсан, нэг хүнийх нь 50.000 төгрөгийг албаны мөнгөнөөс өгчихөөд ирлээ, нэг хүний регистрын дугаарыг нь аваад ирсэн даваа гариг гэхэд шилжүүлнэ, тэгээд би хөөцөлдөөд ирсэн юм чинь та намайг илүү бодох юм байгаа биз дээ, та нэг дэх өдөр гэхэд энэ мөнгөө аваад надад мөнгөө яаралтай өгөөрэй, би шилжүүлэх гээд байна шүү гэж хэлсэн. Би уг нь захирлыг аймаг явахад нь тэтгэлэг хөөцөлдөөд ир гэж гуйгаагүй, харин миний багшлах эрхийн үнэмлэхийг хөөцөлдөөд ирээрэй гээд 5000 төгрөг өгөөд явуулсан юм. Тэгэхдээ бас миний материалыг буцааж өгөөд тэр багшлах эрхийн үнэмлэх чинь бүтээгүй, 5000 төгрөгөөр чинь хүн аргалчихсан шүү гэж надад хэлсэн.Тэгэхлээр нь би “за тэгвэл” тэтгэлэгийн чинь мөнгийг авья гэж хэлсэн. Тэгээд 1 дэх өдөр авах гэхэд Засаг дарга байхгүй байсан гэтэл захирал Засаг дарга байхгүй байна уу, би банкны хүмүүстэй уулзаад өгье гээд яаруулаад байсан ба тэр өдөртөө авч чадаагүй... Маргааш нь нягтлан мөнгийг авч өгсөн, тэгээд мөнгөө аваад 16 цагийн үед охинийг дагуулаад сумын цэцэрлэгийн эрхлэгч М-эй уулзахаар явж байтал захирал О захиргаанаас гарч ирээд банкны цаад талд зогсож байсан ба намайг дуудахлаар нь очиход холбоо руу оръё гэсэн. Холбоонд ороод захирал нөгөө мөнгөө нэхэж байна гэж ойлгоод 200.000 төгрөг гаргаж өгсөн. Уг нь мөнгөний хэрэгцээ их байсан боловч намайг өгөхгүй бол дарамталж хавчих байх гэж бодоод өгсөн...захирал 50000 төгрөг 2 хүнд өгнө гэдгээ хэлсэн, мөн намайг илүү бодох ёстой юм байгаа биз дээ гээд байсан болохоор би 100000 төгрөг захиралд бодож өгсөн.Тэгээд ер нь захирал надад таарамжгүй харьцдаг байсан болохоор намайг энэ мөнгийг өгчихөөр гайгүй болох болов уу гэж бодож мөнгө өгсөн...Би захиралд мөнгөө 10000-тын дэвсгэрт 20 ширхэгийг гаргаж өгсөн, миний дэргэд охин Бц байсан, бид буланд зогсож байсан...тэр оройноо захирал аймаг явсан. Би үлдсэн 385000 төгрөгөө нөхөр А-даа өгсөн, нөхөр ширүүн зантай болохоор захиралд мөнгө төгрөг өгсөнөө хэлээгүй. Манай нөхөр нягтлан хийж байсан болохоор надаас 5 жилээс дээш ажилласан багш нарт 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө олгож байна гэж яригдаад байсан, яагаад ийм бага байгаа юм бэ гэхээр нь би хэлэлгүй дуугүй өнгөрсөн. Гэтэл 12 сард манай нөхөр багш нарын хамгийн дээд талын тэтгэлэг хэд байх ёстойг асуугаад мэдсэн байсан, тэгээд уурлаад мөнгөө яасан гэхээр нь би үнэнийг хэлсэн чинь “ чи улсын өгсөн мөнгийг бүтнээр нь ав, үгүй бол буцаа гэж уурлаад байсан, би энэ талаар багш нартаа хэлэхэд багш нар ч гэсэн улсаас зүгээр олгож байгаа мөнгийг хэн нэг нь дундаас нь авах эрх байхгүй, буцааж авах хэрэгтэй гэж хэлэхлээр нь энэ дагуу би өргөдлөө сумын иргэдийн хуралд гаргаж шалгуулсан юм.../хх67-69/
Захирал тэтгэлэгээ одоо авахгүй бол хавраас та ажилгүй болно, дахин мөнгө олдохгүй шүү гэж айлгаж байсан болохоор би арга буюу 200.000 төгрөг захирал О-д тэтгэлэг олгосон гэж өгсөн...захирал багш 50000 төгрөг албаны мөнгөнөөс өгчихсөн гэж хэлсэн болон түүний регистр үзүүлээгүй, өөрөө амаараа хэлсэн. Түүнээс би өөрөө сайн дураараа өгье гэж хэлээгүй ...Хахуульд 200000 төгрөг өгсөнөө хүлээн зөвшөөрч байна, 200.000 төгрөгөө эргүүлж авахгүй, 200.000 төгрөгөө буцааж авъя гэж хэлээгүй /хх-71-72/
Гэрч З-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
Би БСШУЯ-ны санхүү, эдийн засгийн газарт 2006 оны 3 дугаар сараас эхэлж ажиллаж байна, манайд ирсэн судалгааны материалд 177-р дугаар дээр Ч 6 жил багшилсан гэж ирүүлсэн байна. 2007 оны 8-дугаар сард энэ нь ирсэн байна. ... аймгийн Боловсрол, соёлын газраас ирүүлсэн нэрсэд Ч ирсэн байна. Ирүүлсэн гүйцэтгэл нь 2008 оны 3-дугаар сард ирсэн. Түүн дээр нэрсийн жагсаалтын 12 дугаар дээр Ч нь 585700 төгрөг хүлээж авсан тухай гарын үсэг бүхий баримтыг ... аймгийн Боловсрол соёлын газраас ирүүлсэн байна./хх-25/
Гэрч Д-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
2006 оны 9-сараас Аймгийн боловсрол, соёлын газарт арга зүйчээр ажиллаж байна. О, Ч хоёрыг танина. Надад О захиралтай Ч-д тэтгэлэг олгох асуудлаар ярилцаж байсан зүйл байхгүй. Ч-д тэтгэлэг олгох асуудлаар 2007 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Аймгийн боловсрол, соёлын газрын хурлаар авч хэлэлцсэн юм. Энэ хурлаар Ч нь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд багшилж байсан болон ерөнхий боловсролын сургуульд 5 жил ажилласан эсэхийг тодруулахаар тэтгэлэг олгохыг түр түдгэлзүүлсэн. Зөвхөн Ч биш аймгийн хэмжээнд энэ маягаар түдгэлзсэн багш нарын лавлагааг холбогдох сургуулиудаас гаргаж ирүүлэхээр болсон. Тэгээд 2007 ондоо багтаад түдгэлзүүлсэн багш нарт өгөх эсэх нь тодорхой болж, санхүүгийн нягтлан Б дээр тэтгэлэг олгогдсон. Анх багш нарт тэтгэлэг олгох хүсэлтийг тухайн сургуулиудын захирлаас гаргаж ирүүлсний дагуу БСШУЯ-нд бүх нэрс явсан. Энэ нэрсээр ирүүлсэн мөнгийг олгох асуудлаар 2007 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хуралдаж хэнд олгохоо шийдвэрлэсэн юм. Эхний мөнгө олгоход Ч-ын ажилласан жилийг тодруулахаар хойшлуулсан байна. Дараа нь сургуулиас ирүүлсэн баримтыг үндэслэн мөнгийг олгосон. БСШУЯ-руу явсан нэрсийн жагсаалтыг би мэдэхгүй, ирүүлсэн нэрсээр тэтгэлэг олгох багш нарт захирлын тушаал гарсан байх. Багш Ч багшлах эрхийн үнэмлэх авсан эсэх талаар манай боловсрол соёлын газар хэлэлцээгүй, миний хувьд ойлгохдоо 5 жилээс дээш жилээр багшилсан багш нарт энэ тэтгэмжийг олгох юм байна гэж ойлгосон, багшлах эрхийн үнэмлэх авсан эсэх талаар ерөөсөө яригдаагүй. 2007 оны 5-6 сарын үед ... сумын багш Ч-ын багшлах эрхийн талаар яригдсан... энэ асуудлаар 2 жил БСШУЯ руу материал явсан гэж яригдсан, БСШУЯ-наас гаргасан багшлах эрх олгох, хянахтай холбоотой заалт зөрчигдсөн учраас Ч багшид эрх олгогддоггүй гэж байсан, одоогоор авч чадаагүй байгаа./хх48-49/
Гэрч Б-ийн шүүхийн шинэчилсэн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
Би багш Ч-д олгогдох ёсгүй мөнгийг өгсөн гэдгийг мэдэхгүй, манай дарга мэдэх байх. Тэтгэмж авах багшийн гол шалгуур нь 5 ба түүнээс дээш жил хөдөө сум, баг, тосгонд ажилласан байх ёстой. Тэгээд бид тухай сургуулиас ирүүлсэн материалын дагуу л нэрсийг яам руу явуулсан. Эхний удаа Ч багшид тэтгэмж олгох асуудлыг олгоогүй, ажилласан жилийг нь магадлахаар болсон. Тэгээд дараа нь олгосон. Олгох асуудлыг би шийдвэрлээгүй, дарга мэднэ, би зөвхөн мөнгийг нь л шилжүүлсэн. Ер нь бол багш нарт тэтгэмж олгох журмыг яамнаас ирүүлсэн байсан, тэр журмыг захирал О, мөн аймгийн боловсрол соёлын газар баримтлах ёстой байсан, яагаад тэр журам зөрчигдсөнийг би сайн мэдэхгүй байна.
Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
Боловсролын хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу ... сумын ерөнхий боловсролын сургуулиас 12 багш, цэцэрлэгийн нэг багш тэтгэлэгт хамрагдсан, ... сумаас хасагдсан багш байгаагүй, эхлээд 11 багшид тэтгэлэг олгосон байсан, дараа нь Э багш авах ёстой гээд нөхөж авсан. Анх сургуулиас ирүүлсэн багш нарын нэрсэд Ч багшийн нэр нь байсан, хасагдаагүй. Би ерөнхий боловсролын сургуулийн 11 багш, 1 цэцэрлэгийн багшийн нэр дээр ирүүлсэн 7572900 төгрөгийг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ... сумын төрийн сангийн дансанд шилжүүлсэн. Энэ мөнгө дотор Ч багшийн тэтгэлэгийн мөнгө хамт шилжсэн. ... сумын төрийн сангийн төлөөлөгч Ба хуваарилж, ня-бо С-д хувааж өгдөг. БСШУЯ болон Аймгийн боловсрол, соёлын газрын зүгээс Ч-д олгосон тэтэлэгийн мөнгийг хассан, хойшлуулсан зүйл байхгүй, яамнаас бидний явуулсан нэрсээр ирүүлсэн мөнгийг бид ярилцаад Ч нь олон жил хими, биологийн багш хийсэн учир өгөх нь зүйтэй гэж үзсэн, тэгээд мөнгийг шилжүүлсэн /хх-ийн 50 / 2007 оны 10.3-ны өдрийн №103 дугаартай албан бичгээр хүргүүлсэн тоот /хх-96/ нь 2007.10.03-ны өдрийн хурлын протоколын үндсэн дээр сургуульд нэрсийг явуулсан. Гэхдээ энэ бол мөнгө шилжүүлсэн тухай баримт биш. Ч багшийн хувьд 5 жилээс дээш ажилласан байсан эсэхийг тодруулахаар нэрийг үлдээсэн, дараа нь 12 хүний нэрээр 2007.10.11-ний өдөр шилжүүлсэн, угаасаа 12 хүний мөнгө шилгүүлсэн. Ч нэрээр мөнгө шилжүүлсэн тухайгаа би захирал О-д хэлсэн байсан. Нэлээн сүүлд аймаг дээр ирж уулзахдаа О захирал Ч-д мөнгө шилжүүлсэн юм уу, уг нь мөнгө авах ёсгүй л хүн байгаа юм даа, багшлах эрхийн үнэмлэх аваагүй гэж ярьсан. Тэгэхээр нь би шилжүүлсэн гэдгээ дахиад хэлсэн юм. Энэ судалгааг манай Боловсрол, соёлын газрын хяалт, шинжилгээ, үнэлгээний албаны дарга Бт хийсэн. Дараа нь мөнгө шилжүүлэх үед би Бт даргаас Ч-ын мөнгийг шилжүүлэх эсэх талаар зөвлөлдөж байгаад Бт дарга шилжүүл гэж хэлээд шилжүүлсэн.Ч-д тэтгэлэг олгохгүй гэсэн шийд гараагүй, ажилласан хугацааг нь тодруулж байж олгоё гэсэн хурлын шийдвэр гарсан. Би Ч-д мөнгө өгөхгүй гэж ерөөсөө яриагүй, бид сургуулиудын захирлаас ирүүлсэн судалгаагаар үндэслэн олгож байсан. Манай аймгийн хэмжээнд 550 гаруй багш авсан, харин О захирал өөрөө л Ч багшлах эрхийн үнэмлэхгүй хүн гээд яваад байсан, манай боловсролын газрын зүгээс олгохгүй гэж шийдвэрлээгүй ...6 жил багшилсан гэж сургуулийн захирлын ирүүлсэн судалгааг үндэслэн БСШУЯ руу явуулж, түүнийг үндэслэн төрийн сангаар дамжуулан ирүүлсэн мөнгийг бид зохих журмаар нь суманд нь хуваарилсан юм./хх-91-92/
Гэрч Ё-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
Би 2004 оноос хойш сумын төсвийн газруудын нягтлан бодогчоор ажиллаж байна, 9 жилийн дунд сургуулийн санхүүг хариуцдаг. 2007.10.16-ний өдөр багш нарын тэтгэмж гэж 7.572.900 төгрөг төрийн сангийн дансны хуулгаар сургуулийн 31200 дугаартай дансанд орж ирсэн, багш нарын нэрс байгаагүй. Энэ мөнгийг 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сургуулийн захирал О нэр бүхий 12 багшийн мөнгө олгох жагсаалтыг ирүүлсэн. Энэ багш нарын нэрсийн 12 дугаарт Ч, химийн багш, 6 жил ажилласан 97628 төгрөгийн үндсэн цалинтай, 585700 төгрөгийн тэтгэлэг авахаар нэрийг оруулж ирсэн байсан. Би мөн өдөр буюу 10 дугаар сарын 25-нд материал бүрдүүлж өгсөн нэр бүхий 11 багшид 6.987.200 төгрөгийг бэлэн мөнгөний хүсэлт № 22-р олгосон. Тэгээд 585700 төгрөг төрийн сангийн дансанд үлдсэн. Олгосон нэрсээс харахад Ч багшийн мөнгө үлдсэн байсан. Энэ мөнгө 10 дугаар сарын 25-ны өдөр олгогдоогүй тухайд гэвэл тэр өдөр захирал О аймгийн боловсролын газраас ирүүлсэн жагсаалтанд Ч багшийн нэр байхгүй байна, мөн мөнгөн тэтгэлэг авах баримт болох зураг, бусад баримт нь бүрдээгүй байгаа тул битгий олгоорой гэж байсан. Ингээд 2007.11.6-ний өдөр бэлэн мөнгөний хүсэлт №24-р 585700 төгрөгийг багш Ч-д хүлээлгэн өгсөн байна...Тэр үед нярав байгаагүй тул би өөрөө энэ мөнгийг хүсэлт бичиж, банкнаас өөрөө очиж авч, Ч-д өгсөн юм. Баримтууд нь 2007 оны кассын баримтанд 2007.7.4-ний өдрөөс 2007.12.31 ний хоорондох баримтад үдэж хавтасласан байна./хх-54-55/
Насанд хүрээгүй гэрч Бц-ийн шүүхийн шинэчилсэн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
Би ээжийгээ захирал О-д 200.000 төгрөг өгснийг нь мэдсэн. Анх ээж сургуулийн няравын өрөөнд орж мөнгөө авсан, тэгээд гарч ирээд тоолоход дан 10000-тын дэвсгэртүүд байсан, нийт 585000 төгрөг авсан байсан. Ингээд ээж бид хоёрыг явж байхад захирал манай ээжийг дуудаад холбоонд орсон, тэгээд ээж цүнхнээсээ 10000-тын дэвсгэртүүд тоолоод захиралд өгсөн. Би тэр үед хажууд нь ойролцоо зогсож байсан, ээж тоолж өгсөн, захирал тоолчих уу гэж байсан, тэгээд холбооноос гараад би ээжээс та захиралд өртэй юмуу гэхэд үгүй гэж байсан, бид хоёр гэртээ очиход ээж аавд үлдэгдэл мөнгөө өгөхөд аав тоолж авсан, тэгэхэд 385000 төгрөг байсан, ингээд дараа нь би ээж захиралд 200.000 төгрөг өгсөн болохыг нь мэдсэн юм. Би мөрдөн байцаалтанд 10 ширхэг дэвсгэртээр 20.000 төгрөг өгсөн гэж хэлээгүй, буруу бичсэн байна, намайг гүйцэд уншуулаагүй гарын үсэг зуруулсан юм.
Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
2007 оны 11 дүгээр сарын 6-ний өдөр билүү 9-ний өдрийн аль нэгэнд нь би ээж Ч-ын хамт сургууль дээр нягтлан бодогч С гуайн өрөөнд ганцаараа ороод гарч ирэхдээ мөнгө авч гарч ирсэн.Тэгээд коридорт тоолж үзээд ээж 585000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд сумын цэцэрлэгийн багш М гэдэг хүнтэй уулзахаар сургуулиас гараад явж байх замд сургуулийн захирал О захиргааны байрны өмнөөс биднийг тосч ирээд, ээжид холбоо руу оръё гэж хэлсэн. Тэгээд бид гурав сумын холбоо руу ороход захирал багш ээжид “одоо миний унаа аймаг явлаа” гэж хэлэхэд ээж цүнхнээсээ... мөнгө гаргаж өгсөн. Захирал багш тэр мөнгийг зүгээр аваад л халаасандаа хийсэн, ээж бид 2 гэрийн зүг явсан, захирал багш холбоон дотор үлдсэн.Би ээжээс та захиралд өртэй юм уу гэж асуухад өргүй гэж хариулсан, өөр зүйл асуугаагүй. Тэр өдрөө аавд үлдсэн 385000 төгрөгийг өгөхөд аав ээжээс ийм мөнгө ирж байна уу гэж асуухад ээж тийм гэсэн, өөр зүйл яриагүй./хх-87-88/
Гэрч А-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
Би яг тодорхой цаг хугацааг мэдэхгүй байна....2007 .10.20-ны өдрийн орчим болов уу, хагас сайн өдөр гэртээ амарч байхад захирал дуудаж байна гээд явсан. 2 цаг орчмын дараа ирээд тэтгэлэгийн мөнгийг өгөхөөр боллоо гэж байсан...Ингээд 385000 төгрөг авчирч өгсөн, тэгэхээр нь би чи яагаад ийм бага мөнгө авч байгаа юм бэ, дор хаяж 500000 төгрөгөөс дээш авах юм байна гэхэд авсан нь энэ гэж байсан. Ингээд би хамт тэтгэлэг авсан багш Э, П зэргээс асуухад 600000 орчим төгрөг авсан байсан тул эхнэрээсээ асуусан чинь уучлаарай, О захирал чиний мөнгийг хөөцөлдөөд ирлээ, надад тодорхой хэмжээний мөнгө өг, би 2 хүн аргалж ирсэн, тэдгээрт хүмүүст тавь, тавин мянган төгрөг өгсөн, түүнийг нь одоо банкаар шилжүүлнэ, дээрээс нь намайг бод гэж хэлээд нэг зуун мянган төгрөг авсан байсан...тэтгэлэгийн мөнгө хүлээн авсан өдрөө О-д 200.000 төгрөг өгсөн байсан, гэхдээ О манай эхнэрийг ажлаас чинь хална гэж дарамталж байгаад авсан байсан, эдгээрийг манай эхнэр надаас нууж байгаад сүүлд нь надад хэлсэн. Энэ асуудлаар би О-ой уулзах гэхэд хүлээж авах боломжгүй гээд уулзахгүй болохоор нь нэг өдөр гэрт нь орж, энэ нөхцөл байдлын талаар хэлсэн чинь чи хэлдэг газар нь хэлж, авдаг мөнгөө гаргуулаарай гэхлээр нь тэгнэ гээд гарсан. Би эхнэртээ хэлж шийддэг гэзар нь шийдүүл гэж хэлээд сумын захиргаа /ИТХ/-нд мэдэгдсэн чинь тэд авлигатай тэмцэх газар явуулсан байсан./хх-131/
Гэрч П мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
Ч тэтгэлэгийн мөнгөө яаж авсан талаар би мэдэхгүй, 2007 оны 11-12 дугаар сарын үед сургуульд хурал хийсний дараа Ч багш “захирал багш намайг дуудаж, тэтгэлэгээ ирж ав гэхээр нь очиход, би аргалж байж тэтгэлэгийн мөнгийг чинь өгөхөөр болсон шүү, тийм учраас аргалсан хүнд мөнгө өгнө гэж хэлээд 200.000 төгрөг авчихсан, би энэ талаараа нөхөртөө хэлээгүй байна гэж” хэлсэн, Ч, захирал О нар хоорондоо маргалдлаа гэж байсан, би өөрөө хараагүй, нөхөр нь сургууль дээр ирж захиралтай муудалцсан гэж сонсож байсан./хх-86/
Гэрч М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
Би сургууль дээр багш нарын дунд гарсан ярианаас захирал О Ч-ээс 200.000 төгрөг авсан байна гэж сонсоод Ч-ээс би өөрөө ...чи хүүхдийн бие муу байна гэж хэлээд захиралд мөнгө өгч дамжуулсан гэж хэлээ биз дээ, гадуур ийм яриа байна, арай тэр хүүхэддээ өгүүлсэн мөнгийг чинь хүмүүс буруугаар яриад байгаа юм биш биз гэж асуухад, тэрээр би хүүхэддээ мөнгө төгрөг өгөөгүй юмаа, захирал цаанаа хүнд хөөцөлдөж өгсөн, мөнгө өгнө гэж хэлээд надаас 200.000 төгрөг авчихсан юм гэж хэлсэн... Анх 2007 оны 10 дугаар сард авсан багш нарын тэтгэмжийн дараахан ...захирал надад илүү, нэр цохож ирүүлээгүй 585000 төгрөг байна, таньд өгөх гэтэл 110000 төгрөгийн зөрүү гарах гээд байна, та авахуу, яах уу гэж асууж байсан...би нарийн шийд хэлээгүй өнгөрсөн ....би 25 жил багшилсан болохоор 680000 гаруй төгрөг авах байсан болхоор дутуу мөнгө авмааргүй байсан, сүүлд нь зөрүүг нь хөөцөлдөх хэцүү байх гэж санаад аваагүй юм ... дараа нь тэр мөнгийг Ч-д өгсөн гэж дуулдаж байсан/хх-89-90/
Гэрч С-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт, орсонтой холбогдуулж, аймгийн боловсролын газраас сургалт зохион байгуулсан, энэ сургалтаар 5 жилээс дээш хугацаагаар ажиллсан багш нарын дэлгэрэнгүй судалгаа гаргах зөвлөмж өгсөн, үүндээ биеийн байцаалт, санхүүгийн баримтыг үндэслэн ажилласан жилийг тогтоох, ажиллаж байсан хугацааг ажиллаж байсан байгууллагааснь тодруулга баримт бүрдүүлж тогтоосны эцэст тэтгэмж олгоно гэсэн. Ингээд баримт бүрдүүлэх явцад Ч нь манай сумын сургуульд 2-жил ажилласан, урд нь ажиллаж байсан газрынх нь баримт байхгүй, багшлах эрхийн үнэмлэхгүй, 6 жил боловсролын байгууллагад ажилласан эсэх нь баримтаар байхгүй байсан, тэгээд эхний ээлжинд тэтгэлэг авах хүмүүсийн нэрсэд багтаагүй. Тэгээд дараагийн ээлжинд нь авсан . Тухайн үедээ ... суманд болон аймгийн сургалт, үйлдвэрийн төвд багшилж байсан гэж хэлж байсан...Ч багш тэтгэлэг олгож өгөх хүсэлт тавихад нь захирал О хөөцөлдөж олгож өгье, материалаа бүрдүүлж өг гэж хэлж байсан./хх-56/
Баримт бичиг үзлэг хийсэн тэмдэглэл тухай ... аймгийн боловсрол соёлын газрын хурлын тэмдэглэл, 2007.10.2, №17... ажилласан жилийг нь магадлан тодорхойлж, заавар журмыг тодруулах....багш нарын нэрсийн жагсаалтын 4 дүгээрт ... сумын багш Ч гэжээ /хх-32-34/
Захирал О-ийн 207.8.28-ны өдөр гаргасан ... сумын 9 жилийн сургуулийн багш нарын ажилласан жилийн судалгаа... багш Ч , улсад 19 жил, хими биологийн багшаар 6 жил ажилласан тухай /хх-47/ баримт.
... аймгийн Боловсрол, соёлын газраас гаргасан ... аймгийн ББС-ийн тэтгэмж авах багш нарын судалгааны ... сум 11 багшид гэсний 3 дугаарт Ч гэсэн /хх-40/ баримт.
... сумын дунд сургуулийн багш нарын тэтгэмжид 2007.10.11-ний өдөр шилжүүлсэн мөнгө 7.572.900 болох тухай ... ... аймгийн Боловсрол соёлын газрын төрийн сан, хаяалтын түшний хуулга /хх-29/
Баримт бичиг үзлэг хийсэн тэмдэглэл /хх-57/ ба хуулбарлагдсан баримтууд: ... сумын дунд сургууль, мөнгөн орлогын журнал, 2007.10.16-ний өдөр 7.572.900 төгрөг /хх-60/
Захирал О-ийн 2007.10.25-ны өдөр гаргасан ... сумын 9 жилийн дунд сургуулийн тэтгэмж авсан багш нарын нэрсийн жагсаалтын 12 дугаарт Ч, химийн багш, 6 жил, мөнгө дүн 7.572.900 гэж /хх-61/.
... сумын дунд сургуулийн захирал О-ийн багш Ч-д мөнгөн тэтгэмж олгох тухай 2007.11.1-ний 51 тоот тушаал/хх-93/.
Нягтлан Ё-ын багш Ч-д 2007.11.6-ний өдөр 585700 төгрөгийн тэтгэмж олгосон тухай баримт /хх-65/ зэрэг болно.
Шүүгдэгч ... сумын 9 жилийн дунд сургуулийн захирал О нь Ч-ын багшлах эрхгүй, мэргэжлийн бус, багшаар ажилласан жил нь тасалдалтай, дутуу буюу хуульд заасан шаардлыг хангаагүй болохыг урьдчилан мэдсээр байж түүний ашиг сонирхлын үүднээс Боловсролын тухай хуульд 2006 оны 12 дугаар сарын 8-ний өдөр орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохын тулд албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлүүдийг хийснийхээ шан харамж болгон 200000 төгрөгийн хээл хахуулийг 2007 оны 11 дүгээр сард авсан, шүүгдэгч Ч нь 2007 оны 11 сард ... сумын 9 жилийн дунд сургуулийн захирал О-д 200000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн .... Би албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, багш Ч-д олгогдох ёсгүй тэтгэмжийг олгосон нь буруу, Ч багшлах эрхгүй, мэргэжлийн бус байсан, мөн сургуульд багшаар ажилласан жил нь тасалдалтай, 5 жилдээ хүрэхгүй байсан гэх мэдүүлэг, мөн түүний буруу...нэгэнт ороод ирсэн мөнгө тул олгож өгнө үү... мөн Ч багш 2008 оны 6 дугаар сард хөдөлмөрийн гэрээ нь дуусч, ажилгүй болж байгаа юм, гэрийнх нь амьдрал ахуйг бодоод олгоод өгөөч гэж гуйхад Б энэ мөнгийг олгож болохгүй гэж хэлсэн, би өгчих гэж гуйж байгаад зөвшөөрүүлсэн, Ч надаас гуйгаад байхаар нь хөөцөлдөж авч өгсөн /хх-52-53,100/ гэх мэдүүлэг, гэрч С-ийн .... Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт, орсонтой холбогдуулж, аймгийн боловсролын газраас сургалт зохин байгуулсан, зөвлөмж өгсөн, ингээд баримт бүрдүүлэх явцад Ч нь манай сумын сургуульд 2 жил ажилласан, урд нь ажиллаж байсан газрынх нь баримт нь байхгүй, багшлах эрхийн үнэмлэхгүй, 6 жил боловсролын байгууллагад ажилласан эсэх нь баримтаар байхгүй байсан, багш Ч тэтгэлэг олгож өгөх хүсэлт тавихад нь захирал О хөөцөлдөж олгож өгье гэж хэлж байсан /хх-56/ гэх мэдүүлэг, гэрч Д-ийн .....анх багш нарт тэтгэлэг олгох хүсэлтийг тухайн сургуулиудын захирлаас гаргаж ирүүлсний дагуу БСШУЯ-нд бүх нэр явсан. Энэ нэрсээр ирүүлсэн мөнгийг олгох асуудлаар 2007 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хуралдаж хэнд олгохоо шийдвэрлэсэн юм. Эхний мөнгө олгоход Ч-ын ажилласан жилийг тодруулахаар хойшлуулсан байна. Дараа нь сургуулиас ирүүлсэн баримтыг үндэслэн мөнгийг олгосон. БСШУЯ- руу явсан нэрсийн жагсаалтыг би мэдэхгүй Ч багш одоогоор багшлах эрх авч чадаагүй байгаа /хх-48-49/ гэх мэдүүлэг, гэрч Н-ийн ..... Ч-ын ажилласан хугацааг нь тодруулж байж олгоё гэсэн хурлын шийдвэр анх гарсан, бид сургуулиудын захирлаас ирүүлсэн судалгаагаар үндэслэн олгож байсан, харин О захирал өөрөө л Ч багшлах эрхийн үнэмлэхгүй хүн гээд яваад байсан.....6 жил багшилсан гэж сургуулийн захирлын ирүүлсэн судалгааг үндэслэн БСШУЯ руу явуулж, түүнийг үндэслэн төрийн сангаар дамжуулан ирүүлсэн мөнгийг бид зохих журмаар нь суманд нь хуваарилсан юм... Ч багшийн хувьд 5 жилээс дээш ажилласан байсан эсэхийг тодруулахаар нэрийг үлдээсэн... дараа нь шилжүүлэхээр болсон /хх91-92 / гэх мэдүүлэг, тэтгэмж авах багш нарыг хянаж хэлэлцэх тухай ... аймгийн боловсрол, соёлын газрын тодорхойлж, заавар журмыг тодруулах... багш нарын нэрын нэрсийн жагсаалтын 4 дүгээрт ... сумын химийн багш Ч гэх баримт /хх32-34/, мөн О-ийн багш Ч мөнгөн тэтгэмж олгох тухай 2007.11.1-ний 51 тоот тушаал /хх93/, нягтлан Ё-ын багш Ч 2007.11.6-ний өдөр 585700 төгрөгийн тэтгэмж олгосон тухай баримт /хх-65/, шүүгдэгч Ч О-д 200.000 төгрөг өгсөн гэх талаарх гэрч П /хх-85/, Г-ийн шүүхийн шинэчилсэн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ч-ын ... Захирал О 2007 оны 11 сар гарсан хойно аймаг орж хөөцөлдөж байж бүтээж ирлээ.../хх-71-72/ аймаг дээр хүнд 100.000 төгрөг өгөхөөр болсон мөн намайг илүү бодох юм байгаа биз дээ гээд байсан болохоор... би холбоонд орохдоо захирал нөгөө мөнгөө нэхэж байна гэж ойлгоод 200.000 төгрөг өгсөн, захиралд мөнгөө 10000-тын дэвсгэрт 20 ширхэгийг гаргаж өгсөн, миний дэргэд охин Бц байсан, би үлдсэн 385000 төгрөгөө нөхөр А өгсөн / хх-67-68/, тэтгэлэг олгосон гэж О-д 200.000 төгрөг өгсөн, хээл хахуулийн 200.000 төгрөг өгснөө хүлээн зөвшөөрч байна..гэх /хх71-72/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О-г хээл хахууль авах, шүүгдэгч Ч-ыг хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ч химийн багшаар тасралтгүй 5 жил ба түүнээс дээш хугацаагаар ажилласан гэх үндэслэлгүй, мөн багшлах эрхгүй буюу мэргэжлийн бус болох нь тогтоогдож байх ба Ч тэтгэмж авах боломжгүй гэдгээ мэдсээр байвч тухайн тэтгэмжид хамруулж өгөхийг захирал О-с гуйж, тэтгэмж олгохыг хүссэн болох нь шүүгдэгч О-ийн ... Ч надаас гуйгаад байхаар нь хөөцөлдөж авч өгсөн./хх-52-53/ гэх мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой өгсөн мэдүүлэг, гэрч С-ийн...Ч багш тэтгэлэг олгож өгөх хүсэлт тавихад нь захирал О хөөцөлдөж олгож өгье гэж хэлж байсан /хх-56/ гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байгаа бодит байдал нь Ч өөрийнхөө ашиг сонирхлын үүднээс О-р албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй, үүргийг хийлгүүлэхэд хүргэсэн гэж үзнэ. Мөн шүүгдэгч О 5 ба түүнээс дээш жил тасралтгүй багшаар ажилласан багш нарт тэтгэмж олгохтой холбоотой хууль тогтоомжийг зөрчиж буюу багш Ч тэтгэмж авах хангалттай нотлох баримтгүй болохыг удирдах албан тушаалтны эрх хэмжээний хүрээнд мэдсээр байж түүнийг тэтгэмжид хамруулахаар Ч нь хими биологийн багшаар 6 жил ажилласан талаар албан судалгаа гарган ... аймгийн Боловсрол, соёлын газар болон БСШУЯ руу явуулсан, мөн аймгийн Боловсрол, соёлын газраас багш Ч-ын ажилласан жилийг нь магадлан тодорхойлж, заавар журмыг тодруулахаар болж, тэтгэмж олгох эсэх асуудлыг албан ёсоор шийдвэрлээгүй байхад тус газрын санхүүгийн мэргэжилтэн Ү-д.... нэгэнт ороод ирсэн мөнгө тул олгож өгөөч, Ч багш 2008 оны 6 дугаар сард хөдөлмөрийн гэрээ нь дуусч, ажилгүй болж байгаа юм, ар гэрийнх нь амьдрал ахуйг бодоод олгож өгнө үү гэж удаа дараа гуйх зэргээр зүй бус шаардлага тавьсаар Боловсрол, соёлын газрын албан ёсны шийдвэргүйгээр тэтгэмжийн мөнгийг өөрийн сургуулийн данс руугаа шилжүүлсэн /хх-102/ зэрэг нь шүүгдэгч О-г албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үүргийг Ч-ын ашиг сонирхлын үүднээс хийсэн үндэслэл болж байх ба тухайн үйлдлүүдийг хийснийхээ төлөө Ч-ээс 200.000 төгрөг авсан нь шүүдэгч О хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэний бодит нотолгоо болж байна.
Хээл хахууль авах, өгөх тухай шүүгдэгч О, Ч нар урьдаар тохиролцсон эсэх болон шүүгдэгч О хээл хахуулийг Ч-ын тэтгэмж авах ашиг сонирхол буюу хүсэлтийг ханган биелүүлснээс хойно эсхүл өмнө авсан эсэх нь тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
Шүүгдэгч О албан тушаалтны хувьд Ч-д дарамт шахалт үзүүлсэн болон тэд хоорондоо таарамжгүй харьцаатай байсан гэх үндэслэл нотолгоо хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.
Мөн шүүгдэгч О, Ч-д багшлах эрхийн үнэмлэх олж өгөхөөр түүнээс 5000 төгрөг авсан эсэхтэй холбогдох үйлдлийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон байх/хх-132/ ба багшлах эрхийн үнэмлэх авах, олж өгөх гэсэн шүүгдэгч нарын тухай үйлдэл нь холбогдох хууль тогтоомж зөрчин тэтгэмж олгосон шүүгдэгч О, тэтгэмж авсан шүүгдэгч Ч нарын үйлдсэн гэмт хэргүүдийн хоорондын шалтгаант холбоотой байдлыг давхар илэрхийлж байгааг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч өөрийн сайн дураараа хээль хахууль өгсөн тухайгаа илчлээгүй болох нь түүний мөрдөн байцаалтанд өгсөн .... нөхөр А....ширүүн зантай болохоор захиралд мөнгө төгрөг өгсөнөө хэлээгүй, манай нөхөр яагаад ийм бага байгаа юм бэ гэхээр нь би хэлэлгүй дуугүй өнгөрсөн, гэтэл 12 сард манай нөхөр багш нарын хамгийн дээд талын тэтгэлэг хэд байх ёстойг асууж мэдчихээд уурлаад мөнгөө яасан гэхээр нь үнэнгээ хэлсэн./хх-67-69/
Гэрч А-ын мөрдөн байцаалтанд өгсөн...би тухайн асуудлаар О уулзахад чи хэлдэг газар нь хэлж, авдаг мөнгөө аваарай гэсэн, ингээд би эхнэртээ хэлж. Шийддэг газар нь шийдүүл гэж хэлээд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ мэдэгдсэн чинь Авлигатай тэмцэх газар явуулсан байсан /хх-131/ гэх мэдүүлэг, ... сумын ИТХ-ын тэргүүлэгчидээс тухайн асуудлыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн баримт /хх-2/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ч-ыг хээл хахууль өгсөн тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчилж ирсэн гэж үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй болно.
Аймгийн Боловсрол, соёлын газар түүний холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр багш нарт мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой хууль тогтоомжийн дагуух чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс уг гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн байгааг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч хахуульд өгсөн 200.000 төгрөгийг эргүүлэн авахгүй, 200.000 төгрөгөө буцааж авъя гэж хэлээгүй /хх-71-72/ гэж мөрдөн байцаалтанд /хх-71-72/, би авах ёсгүй байсан тэтгэмжийн мөнгө авсан болохоо одоо ойлгож байна, О өгсөн 200.000 төгрөгийг авахгүй талаар шүүхийн шүүмжлэлийн шатанд тус тус мэдүүлсэн нөгөө талаар шүүгдэгч Ч хууль зөрчин олгогдсон тэтгэмжнээс шүүгдэгч О хээл хахууль болгон өгсөн 200.000 төгрөгийг хурааж, улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, уг хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байдлыг нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,286,290,291,294,297,298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага брлгон.
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О-г хээл хахууль авах, шүүгдэгч Ч-г хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар шүүгдэгч О-г захирлын албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч Ч-г нэг /1/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн, шүүгдэгч Ч-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч О, Ч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөр нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч О-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хоёр/2/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг /1/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ялтан О, Ч нарын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Аймг