Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 121 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 121 дугаар шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 150.3, 268.1-Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, Хээл хахууль авах

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 7 дугаар                                              Дугаар 121                                        Орхон аймаг
сарын 22-ний өдөр

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж шүүгч Н.Батзориг, С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150-р зүйлийн 150.3, 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-д холбогдох эрүүгийн 20525119 тоот хэргийг хянаж хэлэлцэв.
Шүүх хуралдаанд улсын яллагчаар прокурор Е.Сагсай, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Энхтөр, О.Цэвэлмаа, Н.Ундрах, иргэний нэхэмжлэгч Л.Пүрэвжав, иргэдийн төлөөлөгч Б.Цэцэгээ, И.Чилхаасүрэн, нарийн бичгийн дарга Б.Нармандах нар оролцов.
Шүүгдэгч: ... аймгийн ... сумын ... тоотод ... хүүхдийн хамт ам бүл ... амьдарч байсан, одоо Улаанбаатар хот ... дүүргийн ... хороо ... тоотод оршин сууж буй, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер, Удирдлагын арга зүйч зохион байгуулагч, төр захиргааны эрх зүйч мэргэжилтэй, ...ЦШСГ-ын захирал, ...ЦТС ТӨХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ял шийтгэлгүй, сэтгэц эрүүл, ... төрсөн. Монгол улсын иргэн, Г.

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч: Г нь. ... ЦШСГазрын захирал болон “...ЦТС” ХК-ний гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулж болон хэтрүүлж ашиглан:
1. 1999 оны 8-р сард ... шугамыг “И” ХХК-д худалдсан үүнээс 20 сая төгрөгийг завшсан. :
2. 1999 оны 4-р сард ...Г-ын борлуулалтын албаны конторын барилгыг ... банкинд зарж төрийн өмчит компанид орох ёстой 10 сая төгрөгийг завшсан.
3. Хувиасаа 800000 төгрөг, ... ЦТС ХК-иас 1488700 төгрөгийн сэлбэг тус тус гарган УАЗ Фургон машин босгуулан түүнээ компаний ... дахь салбарт 4,9 төгрөгөөр худалдан 2004 оны 2-р сард зөрүү 2207300 төгрөгийг завшсан.
4. Хувийнхаа ногоо хураах ажилд зарцуулахаар 2004 оны намар 1510694 төгрөгийг авч завшсан.
5. ... хотын авто замын гэрэлтүүлгийн ажилд 54 ширхэг тоолуур тавьсан гэж худал гүйцэтгэл гарган 2003 оны 9-р сард 4320000 төгрөгийг компаниасаа авч завшсан.
6. ... хот дахь гэр хорооллын цахилгаанжуулалт ажлыг гүйцэтгэнэ гэж 2004 оны 6,7-р сард бүгд 19 сая төгрөгийг данснаас гаргуулан авч завшсан,
7. 2003 оны 11 сард 35750.000 төгрөгийн трансформаторыг ... аймгийн ... суманд баримтгүйгээр шилжүүүлж үрэгдүүлсэн.
8. 2003 оноос 2005 оны 5 сарын хооронд 16.916.000 төгрөгний бетон хөлийг баримтгүйгээр бусдад шилжүүлэн үрэгдүүлж нийт 109.703.994 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан. 2004 оны 2-р сард А-аас 3.5 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 150-р зүйлийн 150.3, 268 дугаал зүйлийн 268.1-д зааснаар тус тус яллагджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. 1999 оны 8-р сард ...ны шугамыг “И” ХХК-д худалдасан үнээс 20 сая төгрөг завшсан гэх үйлдлийн талаар.
Гэрч Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн:
Манай “И" ХХК нь 1992 онд байгуулагдаж эрчим хүчний барилга угсралтын ажил хийдэг. ...ны цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанитай хийсэн томоохон наймаа нь 1999 онд Булган аймгийн Өлзийт Орхоны шугмыг 40 сая төгрөгөөр авсан явдал болно. Энэ шугамыг буулгаж материалыг Төв аймгийн Дэлгэрхааны шугмыг барихад ашигласан. Шугам буулгах ажлыг өөрийн хүчээр хийсэн. Г-тэй ярьж байж гаднаас 1 трактор авсанаас өөр хүн хүчний туслалцаа аваагүй.
Дундговь аймгийн Гурвансайхан суманд 35 кв-ийн шугам барьж байхад “С” ХХК туслан гүйцэтгэгчээр оролцож байсан юм. Тэднийхээс манайх авлагатай байсан бөгөөд 60 сая төгрөгийг авч Орхон Өлзийтийн шугамын үнэнд 40 сая төгрөгийг ...ЦТС ХК-д 20 сая төгрөгийг “Ц” ХХК-иар дамжуулан Г-д өгсөн. Өлзийт Орхоны шугамыг өгөх авах асуудал удаашраад яах нь мэдэгдэхгүй байсан учир Ч гавъяатаар Г-тэй яриулж Г-д 20 сая төгрөг өгөх болж байж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Г-ийн хүсэлтээр “Шугам буулгасны хөлсийг “Ц” ХХК-д шилжүүлнэ” гэсэн бичиг хийлгэж 20 сая төгрөгийг Г авсан. Өлзийт Орхоны шугмыг худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсаны нь төлөө Г-д 20 сая төгрөг өгсөн. Энэ 20 сая төгрөгийг балансад тусгахын тулд Г-с 29,6 сая төгрөгийн хөнгөн цагаан авсан мэтээр “Ц” Компани зарлагын паданаар манайх хий орлого авсан юм. Энэ байдлыг мөрдөн байцаагчид мэдүүлсний дараа Г “танай инженерт утас өгсөн шүү дээ. Энэ паданаар 20 сая төгрөгийг хааж өгөөч” гэж гуйсан. Бас тэдний хүүхдүүд ирээд аав шоронд орох гээд байна. Бид өнчин үлдэх нь гэж гуйгаад байхаар нь дээрхи зарлагын падан өгсөн. Үнэндээ манайд хөнгөн цагаан утас ороогүй.
- 2004 оны 12-р сард Г манай компани дээр ирээд “Урьд өгсөн трансформаторын өрний оронд Завхан аймгийн Алдархаан сум уруу ачуулсан трансформаторын үнийн зөрүүгээр тохирч болох юм” гэсэн утгатай бичиг хийж Эрдэнэт рүү факсдаад өгнө үү гэж гуйснаар нь бичгийг үйлдэж факсаар хуурамч бичиг үйлдэн илгээсэн. Алдархаанд ямар трансформатор өгснийг би мэдэхгүй гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 181-184, 1862/

Гэрч Ч-ын мөрдөн байцаалтад өгсөн:
Төв аймгийн Бүрэн Дэлгэрхааны 45 км урт шугмыг барих тендерт манай “И” ХХК шалгарсан. Тэгээд шугмын материал авах судалгаа хийхэд Булган аймгийн Өлзийт Орхоны 35 кв-ын шугам хэрэглэгчгүй болчихсон, ...ЦШСГ-т алдагдалтай байсан учраас зарах эрхийг Төрийн өмчийн хороо, Эрчим хүчний удирдах газарт олгосон байсан. Бид энэ шугмыг авч ашиглах боломжтой гэж үзээд Г-тэй уулзсан. Хоёр талаас комисс гаргаж шугамнаас алдагдсан акт тавиад үлдсэнд үнийн санал солилцсон. Г манай нөхөд энэ шугмыг 40 саяар үнэлсэн. Хямд байгаа биз дээ гээд өгөх, өгөхгүй нь мэдэгдэхгүй байгаад бид хугацаатай тендерт орчихсон хоног хугацаа яваад алданги тооцогдоод байгаа учир 60 сая гэвэл ямар вэ? Гэхэд Г болж байна гэсэн. Би захирал Д-д танилцуулсан. Тэр зөвшөөрсөн. Тэгээд гэрээг 40 сая төгрөгөөр хийсэн. Бид “С” ХХК-иас авлага 60 сая төгрөгөөр шууд шилжүүлсэн. 20 сая төгрөгийн асуудалд би зуучилсан нь үнэн боловч ямар нэг хэмжээгээр мөнгө аваагүй. Тендерийн ажлаа түргэлэх зорилгоор л оролцсон. Худалдаж авсан шугамаа буулгахад гаднаас ямар ч компани оролцоогүй гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 188-189/
Гэрч О-ын мөрдөн байцаалтад өгсөн:
Би “И” ХХК-ний нябогоор 2001-8-20-ноос албан ёсоор ажилласан. Урьд нь гэрээгээр тайлан балансыг гаргаж байсан. 2000 оны эхний улирлын тайлан гаргахад данснаас 1999 онд 20 сая төгрөг шилжүүлэгдсэн байсан. Ажил үүрэг гүйцэтгэсэн, материал авсан нь тодорхойгүй байсан учраас баримт шаардсанаар “Ц” ХХК-иас 29,6 сая төгрөгийн хөнгөн цагаан утас нийлүүлэгдсэн гэсэн падан орж ирсэн. Үнэн чанартаа утас ороогүй падаан хуурамч юм гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 190/
Гэрч Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн:
“Ц” ХХК-ийг нөхөр бид хоёр 1996 онд байгуулсан. Манай компани Өлзийт Орхоны шугмыг буулгах ажлыг хийгээгүй. “И” ХХК-ниас 20 сая төгрөг манай дансанд орж ирснийг Г бэлнээр авсан. Манай компани Өлзийт Орхоны шугам буулгахад оролцоогүй. 1999-12-30-ны зарлагын паданд зурагдсан гарын үсэг нь манай нөхрийнх. Уг паданд гарын үсэг зураад Г-д хоосон өгсөн юм. АС-70 маркийн утас 18,5 тн гэж бичсэн нь нөхөр бид хоёрын бичиг биш манай компани ийм их утсыг нийлүүлээгүй гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 265-269/
- “Ц” ХХК-д ...ЦШСГ-аас агаарын шугам ажлын хөлс гээд 20 сая төгрөг шилжүүлсэн. 1999-9-7-ны 462-р ордер
- ...Банкнаас “Ц” ХХК-д 1999-9-8-нд 20 сая төгрөг гуйвуулсан 20-р ордер /ХХ-ийн 276-271/
Гэрч М-ийн мөрдөн байцаалтад өгсөн:
Г, От нар 1999 оны 12-р сард утсаар “...Банкнаас мөнгөө өөрийн данс руу хийлгэхээр Дулааны цахилгаан станц авчих гээд байна. Ингэхээр цалин тавьж чадахгүй болно. Иймээс чи борлуулалтын барилгад хөрөнгө оруулалт хийсэн нь үнэн гэсэн албан бичиг хийж өгөөч ” гэж гуйхаар нь бичгийг хийж өгсөн. Манай ХХК-ний дансанд 43 сая төгрөг орж ирснийг Г-ийн ...Газарт шилжүүлсэн. Дараа нь Г ярьж мөн банкнаас 20 сая төгрөг манайд орсны “Ч” ХХК-ны дансанд шилжүүлсэн. 1999 онд Г ажлынхаа хөлсийг авах гэсэн юм гэж яриад данс руу оруулж уг мөнгийг Г бэлнээр авсан. Манай компани Өлзийт Орхоны шугам буулгаагүй болно гэсэн мэдүүлэг, /хх-ийн 275-276/.
Гэрч Е-ийн мөрдөн байцаалтад өгсөн:
1989 онд Орос цэргийн анги буцан Өлзийт Орхоны суурин эзгүйрч цахилгааны шугам ашиглалтгүй болсон. 1999.07.20-ноос Өлзийт Орхоны шугмыг актлах ажил эхэлж саналуудаа дээд газруудад тавьснаар төрийн өмчийн төлөөлөгчийн газар 6/04 кв-ын 21 ширхэг трансформаторыг устгах, 36/6 кв-ын агаарын шугамыг бусдад худалдах зөвшөөрөл өгсөн. Агаарын шугам дэд станцыг “И” ХХК-д зарсан. Дэд станцын үнэ 30813290 төгрөг, шугамын үнэ 9186710 төгрөг бүгд 40 сая төгрөгийг байгууллага хоорондын тооцоогоор хаасан. Агаарын шугамыг 44 сая төгрөгөөр үнэлснээс 5446000 төгрөгийн лонх дэгээг орлогод аваад 29569790 төгрөгийг хорогдолд тооцсон гэсэн мэдүүлэг.
- Өлзийтийн 35 кв-ын шугам дэд станцыг буулгах ажлыг өөрсдөө гүйцэтгэх болсон тул танай дансанд орсон 20.0 сая төгрөгийг буцааж олгохыг “Ц” ХХК-иас “И" ХХК хүссэн. 1999. 09.12ны өдрийн 56 тоот, /хх 278/
- Өлзийт Орхоны шугамыг худалдах гэрээ /хх 219/
- “И”ХХК-аас ... ЦТС ХК руу 60 сая төгрөгний гүйлгээ хийсэн баримт /хх 213/
- ...ЦТС ХК наас “Ц” ХХК руу 20 сая төгрөг шилжүүлсэн баримт /хх 216/

2. 1999 оны 4 сард ...Газрын борлуулалтын албаны конторын барилгыг ... банканд зарж төрийн өмчит компанид орох ёстой 10 сая төгрөгийг завшсан гэх үйлдлийн талаар:
Гэрч Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би ... аймаг дахь ... банкны захирлаар ажилладаг бөгөөд банкны одоогийн байрыг худалдаж авахаар Г “Ц” ХХК-ний менежир М нартай ярилцаж 120 сая төгрөгийн гэрээ байгуулан 1999-2-12-нд 100 саяыг, 1999-3-16-нд 20 саяыг тус тус шилжүүлсэн. Үүнээс 57 саяыг Эрчим хүчний удирдах газрын барилга захиалагчийн товчоонд, 63 саяыг “Ц” ХХК-д тус тус шилжүүлжээ. Барилгыг авснаас хойш ямар нэг засварыг хийлгээгүй. Тухайн үед Засаг дарга До-тай ярилцаж “Ч” ХХК-ний газраас тасалж газар авсан. Манайх газрын төлбөрт мөнгө шилжүүлээгүй гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 282/
Гэрч Б-ын мөрдөн байцаалтад өгсөн:
Би 1994 оноос “Ч” ХХК-д ня-богоор ажиллаж байна. Цахилгаан шугам сүлжээний газарт борлуулалтын конторын барилгыг манай компани барьж өгөхөөр гэрээ хийж 1997-1999 оны хооронд ажлыг гүйцэтгэн барилгыг ЦШСГ-т хүлээлгэн өгсөн. Дээрхи хугацаанд бүгд 89030014 төгрөгийн санхүүжилт хийгдсэнээс 20 саяыг “Ц” ХХК, үлдсэнийг ЦШСГ оруулсан. Уг барилгыг манай газар дээр барьсан ба газрын төлбөр гэж мөнгө авсан эсэхийг мэдэхгүй.
Дээрхи барилгатай холбоотой баримтаар бүгд 89030014 сая төгрөг орж ирсэн. Манай компанид “Ц” ХХК-иас 1999-3-29-нд 20 сая төгрөг орж ирсэн ба Г уг мөнгийг буруу шилжүүлж гээд Ц гэдэг хүний ... банк дахь данс руу 10 саяыг, 7 сая төгрөгийг нефть хангамжийн газарт, 3 сая төгрөгийг манай компаний нийгмийн даатгал, татварт үлдээсэн гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 285-287/
Гэрч С-ийн мөрдөн байцаалтад өгсөн:
ЦШСГ-ын дарга Г-ийн хүсэлтээр манай “Ч” ХХК конторын барилгыг 1997-1998 оны үед барьж өгсөн. Тухайн үед барилгын материалыг Булган аймгийн Өлзийт Орхоноос татах тээвэрлэх ажлыг ЦШСГ өөрсдөө гүйцэтгэхээр гэрээнд тусгасан. Тэднийх Өлзийт Орхоны цахилгаан станцын барилгыг буулгаж материалыг авч ирсэн юм. Уг барилгыг барих гэрээний үнийн дүн 84 сая төгрөг байсан гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 282-284/ ... Би энэ мөнгийг “Ц” ХХК-наас орж ирсэн 20 сая төгрөгнөөс төлөөгүй юм. Энэ мөнгийг урьд нь төлсөн гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх 1858/
- 120 сая төгрөгний барилга худалдах худалдан авах гэрээ /хх325/,
- Барилга хүлээлцсэн акт /хх 333/,
- нэмж 20 сая төгрөг шилжүүлэх тухай албан тоот /хх 357/,
- ...Банкнаас “Ц” ХХК руу 20 сая төгрөг шилжүүлсэн баримт /хх 1945/,
Гэрч Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн:
“Ц” ХХК-ийг нөхөр бид хоёр 1996 онд байгуулсан. Засвар, зарын үйлчилгээ эрхэлдэг захирал нь миний нөхөр М би нягтлан нь юм. Г, От нарын хүсэлтээр манай конторын барилгад 63 сая төгрөгийн хөрөнгө оруулсан гэсэн бичиг хийж нэхэмжлэл бичиж өгсөн. Тэгээд ...Банкнаас 63 сая төгрөг манайд шилжиж ирснээс 43 саяыг ЦШСГ-т 20 саяыг “Ч” ХХК-д шилжүүлсэн. Тэндээс 10 саяыг миний ... банк дахь дансанд шилжүүлснийг бэлнээр авч Г-д өгсөн. Борлуулалтын контор гэдэгт манайх хөрөнгө оруулаагүй гэсэн мэдүүлэг.
Сэжигтнээр тооцогдсон Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Борлуулалтын албаны барилгыг “Ч” ХХКаар бариулаад ...Банкинд тооцогдсон Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 100 сая төгрөгөөр зарж 57 сая төгрөг нь Эрчим хүчний системд, 43 сая нь “Ц” ХХК-аар дамжин манайд орж ирсэн. Гэтэл сүүлийн үед 120 сая төгрөгөөр зарж 20 сая төгрөгийг газрын төлбөрт өгсөн гэсэн баримт гарч ирсэн гэсэн мэдүүлэг,
- “Ц” ХХК наас Чандмана руу 20 сая төгрөг шилжүүлсэн баримт /хх 331/
Шинжээчийн дүгнэлт /хх 1367/
3. Хувийнхаа ногоо хураах ажилд зарцуулхаар 2004 оны намар 1510.694 төгрөг завшсан гэх үйлдлийн талаар:
Шүүх хуралдаанд гэрч Мө мэдүүлэхдээ: 2004 оны 9 сард Г даргын шийдвэрээр 1510.694 төгрөг надаас авсан. Баримт бүрдүүлж өгөөгүй байсан. Аудит орсон. Надад төлбөр тавьсан. Би тайлбар бичиж өгсөн. Сүүлд нь Г дарга төлсөн. Бензин, олс шуудай гэх мэтээр жолооч нарын нэрээр авч байсан гэсэн,
Гэрч Гэн-ийн мөрдөн байцаалтад өгсөн:
2000 оны хавар Орхон Туул Бургалтай хоёрын зааг газарт 7 га газар авсан. Түүндээ 10 шуудай төмс суулгасан. 5 га орчим газар Г төмс тарьсан. Намар 50 шуудай төмсийг өөрсдийн хүчээр хурааж авсан. Г Э нар Улаан толгойгоос төмс хураадаг машин, тээврийн машин зэргийг ашиглан төмсөө хураасан. Өндөр настнууд хүсэлт тавьж ногоо хураагаагүй 1510000 төгрөгний зардал гаргаагүй. Манайх Г-ийг гуйж 50 шуудай төмсөө машинд нь ачиж ирсэн гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 469/
Гэрч Мө-ийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би ...ЦТС ХК-д няраваар ажилладаг юм. 2004 оны 5 сар дарга Г Бургалтайд талбай авч төмс тариална гээд 500 л салярка авч 300 лыг тракторч Л-ийн нэр дээр, 200 л-ийг өөрийнхөө машинд тус тус бичүүлж мөнгийг намар ногоогоо хураана гээд надаас 1510694 төгрөгний шатахуун бэлэн мөнгө талон авсан. Аудитын шалгалтаар энэ мөнгө илэрч Г дарга төлсөн. Даргын өөрийнх нь ногоо юм. Гэсэн мэдүлэг. /хх 112-113
- Тооцоо бодсон баримт /хх 1956//
4. ... хотын авто замын гэрэлтүүлгийн ажилд 54 ширхэг тоолуур тавьсан гэж худал гүйцэтгэл гарган 2003 оны 9 сард 4.320.000 төгрөгийг компаниас авч завшсан гэх үйлдлийн талаар:
Сэжигтнээр тооцогдсон Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Гэрэлтүүлгийн ажлын явцад 54 тоолуур тавьсан гэж Г гүйцэтгэл гаргасан боловч нэг ч тоолуур тавигдаагүй байсан учир компани 42 тоолуур тавьсан. Иймээс 54 болон 42 тоолуурын үнэ 7507800 төгрөгийг Э-с авах ёстой болоод байгаа гэсэн мэдүүлэг /хх 156-160/
Гэрч До-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би ..ЦТС ХК нд 2001 оны 3 сарын 1нээс 2004 оны 8 сарын 16 хүртэл техникч, борлуулалтын ...-р хэсгийн дарга гэсэн албан тушаалд ажиллаж байсан. 2002 оны 8- сард ...ийн 4,6,9-р байруудын тоолуурыг нэгтгэх ажлыг би ахлаад манай ажилчид хийсэн. Гэр хороололын тоолуур нэгтгэх ажлыг манай компани хийсэн. Эрдэнэт хотын авто замын гэрэлтүүлгийн ажилд Г даргын зөвшөөрлөөр нэг бүр нь 88000 төгрөгний үнэтэй 42ш ширхэг тоолуур тавьсан. Авто замын гэрэлтүүлгийн ажлыг Эн хийсэн боловч тоолуур тавиагүй байсан юм гэсэн мэдүүлэг. /хх 366-367/

Сэжигтнээр тооцогдсон Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би ...ЦТС ХК нд Санхүү эдийн засгийн даргаар 2001-5-17 ноос ажиллаж байна. Эрдэнэт хотын гүйцэтгэлийн ажлыг гүйцэтгэх тендерт манай компани шалгарсан бөгөөд аймгаас баталсан төсөв нь 40 сая төгрөг бөгөөд нэмэлт 19.2 сая төгрөг нэмэгдэж бүгд 599.2 сая төгрөгний төсөвтэй болсон. Дээрхи ажлыг захирлын хүү Э гүйцэтгэсэн. Дээрхи төсөв 1613.0 төгрөгөөр хэтэрсэнийг аудит тогтоож Г төлсөн. Тендерт манайх шалгарсан боловч энэ ажлаас манайд ямар нэг ашиг байхгүй. Ажлын гүйцэтгэлийг Э гаргаж өгөөгүй учир манайх батлагдсан төсвийн дагуу гүйцэтгэлийг гаргаж өгч байж мөнгөө олж авсан. Гэрэлтүүлгийн ажлын явцад 54 тоолуур тавьсан гэж Г гүйцэтгэл гаргасан боловч нэг ч тоолуур тавигдаагүй байсан учир компани 42 тоолуур тавьсан. Иймээс 54 болон 42 тоолуурын үнэ 7507800 төгрөгийг Э-с авах ёстой болоод байгаа гэсэн мэдүүлэг /хх 156-160/
- Эрдэнэт хотын авто замын гэрэлтүүлгийг шинэчлэх ажлын төсөл /хх 368/
- засварлах ажлын төсөл /хх370/
- нэмэлт ажлын төсөл. Нийт 62.494.324 төгрөгний төсөл /хх 372/
- Засаг даргатай хийсэн Замын барилгын их засварын ажлын гэрээ /хх 378/
- ...ЦТС ХК наас Э-тай хийсэн гэрээ /59260.000 төгрөгний / хх 379/
- Г-ийн хийсэн тооцоо /ХХ 380/
- Хот тохижуулах газартай хийсэн хурлын протокол /хх 386/
- Бо-ийн гаргасан гэх гүйцэтгэлийн баримтууд /хх 387-393/
- комисс хүлээн авсан акт /хх 398/
- шинжээчийн дүгнэлт /хх 1364/
5. Эрдэнэтийн Дэнжийн гэр хороололын цахилгаанжуулалтын ажлыг гүйцэтгэнэ гэж 2004 оны 6,7 сард бүгд 19 сая төгрөгийг данснаас гаргуулан авч завшсан гэх үйлдлийн талаар:
Гэрч Бо-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Э-ийн хийх 19 сая төгрөгийн ажлын төсвийг зохиож өгсний шагналд 150000 төгрөг авсан. Эрдэнэт хотын захын гэрэлтүүлгийн төсөв нь 43 сая төгрөгөөр хийгдсэн бөгөөд 40 саяар батлагдсан. Энэ ажлыг Э хийсэн. Нэмж ажил хийх шаардлагатай гээд 19 сая төгрөгийн төсөв зохиолгосон. Э ажлын гүйцэтгэлээ гаргаж өгөөгүй учир Г-ийн шийдвэрээр гэрээнд тусгасан төсвийн өртөгт тулган би гүйцэтгэлийг хуурамчаар гаргаж өгсөн гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 118-122/
Гэрч Эр-ын мөрдөн байцаалтанд өгсөн:
Захирал Г-ийн цохолт шийдвэрээр хий орлого зарлага гаргаж байсан. Түүний хүү Энхбат Дэнжийн шугамд баахан материал нийлүүлсэн гэж хий орлого авахуулж зарлага гаргуулсан. өгч байж мөнгөө олж авсан гэсэн мэдүүлэг.

Аудитын шалгалтаар акт тавигдсан 23588244 төгрөг нь:
Э дэнжийн шугамын ажилд зарцуулна гэж 2004.07.07-нд 9 сая төгрөг, 2004.06.28-нд 10 сая төгрөг тус тус авсан. 2003. 06.30-нд А 10 сая төгрөгийг нь буцааж авсан мэтээр хий хаачихсан байсан. Мөн ажилд гэж 5 сая төгрөгийг Э-д 2004.01.15-нд олгосноос 2975000 төгрөгийг Г-ийн шийдвэрээр А хаалт хийсэн.
Гэрэлтүүлгийн ажлын төсвөөс хэтрүүлсэн 1613200 төгрөг зэрэг болно. Дээрхи 23588244 төгрөгийг Г төлсөн гэсэн мэдүүлэг,
Гэрч Э-н мөрдөн байцаалтанд өгсөн:
Цахилгаан угсралт, засвар, зөөлөн оёдол, эрхлэх үйл ажиллагаа явуулахаар Инфанит ХХК-ийг байгуулж тоолуур нэгтгэл, гэрэлтүүлгийн болон дэнжийн гэр хорооллыг цахлгаанжуулах ажлыг хийж байсан.
- Гэрэлтүүлгийн ажлыг 59 сая төгрөгийн төсөвтэйгээр гүйцэтгэсэн. Тэгээд 5 сая төгрөг авах тооцоо гарсан атал төсвийг 1 сая гаруй төгрөгөөр хэтрүүлсэн гээд аав Г түүнийг нь төлсөн. Дэнжийн айлуудыг тоолууржуулах ажлыг эхэлж байгаад би Өвөрхангайд осол гаргаж мөргөлдсөн. Энэ үед надад мөнгө хэрэг болж аав уруу ярьснаар 2-3 сая төгрөг явуулсан. Энэ үед 10 сая төгрөгийг Дэнжийн шугамын гүйцэтгэлд гэж гаргуулсан байсан. 2004 оны 8-р сард би Бээжин явж хөлдөө хагалгаа хийлгэх үеэр 9 сая төгрөг шилжүүлж авсан.
- Гэрэлтүүлгийн ажлыг хийхдээ манай компани өөрөөсөө тоолуур гаргаж тавиагүй бас тоолуур нийлүүлээгүй. Донгоо-н өрөөнөөс тоолуур авч тавьсан гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 128-129, 146-147/
Гэрч Бол-н мөрдөн байцаалтанд өгсөн:
...ЦТС ТӨХК-д өмнө хийсэн шалгалтын мөрөөр авсан арга хэмжээ юу байгаа, аймгаас оруулсан хөрөнгөөр хийсэн их засварын ажлын гүйцэтгэл, тоолуур нэгтгэлийн ажлын төсвийн гүйцэтгэл, эцсийн дүнг гаргах зэрэг зорилгоор 2004 онд аудит хийсэн. Дэнжийн гэр хорооллын цахилгаанжуулалтын 20,5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг ...ЦТС ТӨХК гүйцэтгэхээр болж 2004-6-29-нд 10 сая, 2004-7-26-н 9 сая төгрөгийг олгосон байдаг. Э-н компани уг ажлыг хийх гэрээ хэлцэл байдаггүй юм. Э 4 сая орчим төгрөгийн ажил гүйцэтгээд орхисныг ...ЦТС ТӨХ гүйцэтгэсэн боловч гүйцэтгэлийн баримт материалаа өгөөгүй байхад нь ня-бо А 10 сая төгрөгийг 2004-6-30-нд хаасан байсан. Яагаад ингэснийг А-с асуухад Г ам шийдвэр өгсөн гэдэг. 9 сая төгрөг нь хэзээ орж ирэх нь тодорхойгүй учир акт тавьж Г-р төлүүлсэн.
- Шугамын ажлын болон тоолуурын ажлын гүйцэтгэлд гээд Э-д 8384500 урьдчилгаа өгсөн байсан. Нийт дүнгээрээ 23588.200 төгрөгний акт тавьж Г-р төлүүлсэн гэсэн мэдүүлэг,
- Э-н мэдүүлэг /хх 146-147/,
- Мөнх-с ...ЦТС ХК-д бараа нийлүүлсэн гэх баримт /хх 411/
- Э-эй хийсэн гэрээ /хх 468/,
-Дэнжийн шугамыг хүлээлгэн өгсөн акт, ажлын гүйцэтгэл /хх 451/
- шинжээчийн дүгнэлт
- Мөнх-н мэдүүлэг /хх 1870/
- Эр-н мэдүүлэг /хх 1152/
6. 2003 оны 11 сард 35.750.000 төгрөгний үнэтэй трансформаторыг Завханы Алдархаанд баримтгүйгээр шилжүүлж үрэгдүүлсэн гэх үйлдлийн талаар:
Сэжигтнээр тооцогдсон Г мөрдөн байцаалтанд өгсөн:
35 сая төгрөгийн үнэтэй нэг трансформаторыг Завханы Алдархаанд өгсөн. Түүний төлбөр гээд 2005.03.17-нд Сү гэдэг хүнээс 14100 ам доллар манай дансанд орсон. Зарлагын баримт байхгүй.
Гэрч Сү-н мөрдөн байцаалтанд өгсөн:
Завханы Улиастай Алдархааны 35 кв-ын шугамыг манай компани гүйцэтгэсэн юм.
Энэ ажлыг хийх явцад Г-эй ярьж нэг трансформатор авсан юм. Шинэ трансформатор гэсэн боловч олон жил хадгалагдсан тоногдсон байсан учир ...ЦТС ТӨХК-гаас хүн дуудаж засварлуулсан. Энэ трансформаторын үнийг тохироогүй. Ер нь 13-20 сая төгрөгийн хооронд байдаг учир 20 саяас дээш гэвэл трансформаторыг биетээр нь олж өгөх юм. 2004 онд 10 гаруй сая төгрөгийн төлбөр хийгдсэн. Харин 2005.03.17-нд 14100 ам доллар шилжүүлсэн гэх асуудлыг би мэдэхгүй баримт дахь гарын үсэг минийх биш гэсэн мэдүүлэг, /хх-ийн 825-827/
Гэрч П-н мөрдөн байцаалтанд өгсөн: Г-ийн компаниас 2003 онд нэг трансформаторыг авч Алдархаанд суурилуулсан. Энэ техникийн төлбөрт 2004 оны 2,4-р бүгд 12 сая төгрөгийг Г бэлнээр авсан. 2005-3-17-нд 14100 долларыг би мэдэхгүй юм байна гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 828-829, 1724/ 2003-2004 оны жилийн эцэст байгаа үлдэгдэл бараа материалын тооллогын баримтууд /хх 870, 917, 923, 910/
/- Завханы Алдархаанд байгаа трансформаторт үзлэг хийсэн баримтууд хх 1943/
/- шинжээчийн дүгнэлт/ хх 1371/ .трансформаторын жишиг үнийн талаархи баримт /хх 906/,
2005-3-17 ндЭБЦТС ХК-д Зоос бакаар 14100 доллар орж ирсэн тухай баримт /хх1348/
7. 2003-2005 оны 5 сарын хооронд 16.916.000 төгрөгний 452 ш бетон хөлийг баримтгүйгээр бусдад шилжүүлэн үрэгдүүлсэн, 2004 оны 4 сард иргэн Мя-аас 3.5 сая төгрөг хахуульд авсан гэх үйлдлийн талаар:
Шүүх хуралдаанд гэрч Мө мэдүүлэхдээ: Бетон хөлний цехийг манай корпусын нэг талыг тоноглож хийсэн. Мя гэдэг хүн ажиллаж байсан. Хөлийг би орлогод авч байсан. Хөлөө хийгээд дууссаны дараа тооцоо хийнэ гэдэг байсан. 802 ш хөл орлогдуулснаас 59 ш үлдсэн байсан. 299 ш хөл шаардах хуудсаар авсан. Бусад нь надад мэдэгдээгүй. 802 ш хөлийг би нүдээр үзэж тоолж хүлээж аваагүй. Захирлын ав гэсэн цохолтоор л орлого авдаг байсан. Хөлийг ерөөсөө тоолж байгаагүй гэсэн.
Гэрч Мя-н мөрдөн байцаалтанд өгсөн:
2003 оны 3-р сард ...ЦТС ТӨХК-ний ТУЗ-ийн хуралдаанаар бетон хөлний цех байгуулах асуудал яригдсан юм билээ.
Энэ цехийг байгуулж өг гэж Г надад хэлсэн. Гэрээ хэлцэл хийгээгүй. Компани 20 гаруй сая төгрөг өгснөөр зуурмагийн машин, шарах аппарат, хэв гагнуурын аппарат, Вибаратор, кабель зэргийг авсан. Г өөрөө 3,5 сая төгрөгөөр цахилгаан таль нийлүүлсэн. Эдгээр тоног төхөөрөмжөөр цех байгуулж дуусгасан. Эргэлтийн хөрөнгө гэж 31,8 сая төгрөгийг 2004 оны 8, 12-р саруудад 2 тасалж өгснөөр материал авч байсан. Ингээд 2003 онд 400, 2004 онд 402 бүгд 802 хөл үйлдвэрлэснээс 110-ыг “Ц” ХХК-д бусдыг ЦТС ТӨХК-д өгсөн.
Г наад цех чинь чинийх болно. Чамд би тусалж ажилтай болголоо. Надад 3.5 сая төгрөг өг гэхээр бэлнээр өгсөн. Үүний дараа Э 3 сая төгрөг зээлээр аваад өгөөгүй. Одоо 6.5 сая төгрөгийн өр авлага үүсээд байна. Г-с цахилгаан нийлүүлсний 3,5 сая төгрөгийг аль эрт буцаагаад өгчихсөн учир дээрхи 3,5 сая нь тусдаа зүйл.
402 ширхэг хөлийг компанид өгөөд орлогод авчихсан байгаа. Компани түүнээ яасныг би мэдэхгүй.
2005 оны 8-р сард Г намайг баранд оруулж архи авч өгөөд баахан бичиг баримт гаргаж үзүүлээд мөнгө авч өгч байгаагүй гэж хэлээрэй гээд нэг бичигт гарын үсэг зуруулах гэхээр зураагүй. 402 ш хөлний орлогын баримт компанид байгаа хувийг авч өгөөч гэж олон удаа гуйсан. Би Эр-с тэр баримтыг авах гэсэн боловч өгөөгүй учир Г-д болохгүй юм байна гэдгийг хэлсэн. /хх 737-738/
- 3,5 сая төгрөгийг хахууль гэх үү шагнал гэх үү би мэдэхгүй. Ямар ч гэсэн гарын үсэг зурлаа босгоны мөнгө гэж авч байгаа юм байна гэж ойлгоод Г-д 2004 оны 2-р сард 3,5 сая төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг, ХХ-ийн 737
- бетон хөлний орлогын баримт№ 741, 04 /хх 755/,
- 01 тоот нэхэмжлэл, 15 тоот зарлагын баримт /хх 756/,
- харилцагчийн гүйлгээний дансны хуулга /хх 763/,
- харилцагчийн гүйлгээний хуудас /хх 744/, аудитын дүн /хх 1391/
- 2004 оны 4 сарын 20нд 402 ш хөл орлогдуулахад хашаанд 402 ш хөл байгаагүй гэсэн Мя-н мэдүүлэг /хх 1705/
Шүүгдэгч Г-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн.
Би хэрэг үйлдээгүй. Зөвхөн яллах талыг баримталсан. Миний бүх эрхийг мэдүүлээгүй. Мөрдөн байцаалтын явцад 23 хүсэлт гаргаж байсан. Хариу өгч байгаагүй юм. Шинжээч томилох дүгнэлт гаргуулах ажиллагаа бүхэлдээ хууль зөрчсөн болно.
1. Өлзийт орхоны шугамын талаар: 20 сая төгрөг завшсан гэж үзсэн нь нотлогдоогүй юм. Эхлээд 60 сая төгрөг орсон. Дэд станцыг худалдаагүй, зөвхөн шугамыг худалдасн тул 20 сая төгрөг буцаах болсон 20 саяыг “Ц” ХХК-д шилжүүлсэн. Да “Ц”-ХХК-аас намайг аваад ир гэсэн тул би хадгалж байсан юм. Гэтэл “И” ХХК-н Да “би 20 сая төгрөгийг авахгүйгээр шугамын утас 10 тонныг авъя гэсэн тул би Булганы салбарын хашаанд өөрийн хувийн утасс өгсөн болно. Түүнийг Булганы шугамд ашигласан юм билээ. Шугам худалдах талаар удирдлагын шийдвэр гарсан. Худалдсан нь зөв байсан тул би энэ ажлыг хийсэн. Элэгдлийг 31 саяар тооцсон. 9 сая төгрөгний ашиг олсон гэж үзэж болно. Би Да-с тракторын буулгасны хөлс 10 гаруй сая төгрөг ч авах эрхтэй юм. Манай хамаатны хувийн трактороор энэ шугамыг буулгуулсан. Би тракторчинд тухайн үед 16 сая төгрөг төлсөн болно. Энэ мөнгө “И” ХХК-аас надад ирэх ёстой болно. Энэ 20 сая төгрөг бол дэд станцын мөнгө буцаж “И” ХХК-д очих ёстой мөнгө байсан юм. Оронд нь утас өгсөн болно.
2. Конторын барилгаас 10 сая төгрөг завшсан гэсэн нь үндэслэлгүй. Гэрээг 120 сая төгрөгөөр хийсэн. Эхлээд 100 саяар хийж байсан. ...Банкны Мэ дарга нь ирж барилгыг үзээд нэмэлт ажил байна гээд 120 саяар дахин хийсэн юм. 20 сая төгрөгийг “Ц” ХХК аар дамжуулж “Ч” ХХК авсан. “Ч” нэмэлт ажлын заримыг хийлгэсэн. Заримыг нь би өөрөө хийсэн тул энэ 20 сая төгрөг данс бүртгэлд тусгагдах ёсгүй гэж үзсэн болно. Мэ-с авах авлага 8 сая төгрөгийг 2 сая төгрөгийн хүүгийн хамт 10 сая төгрөг авч үлдсэн. Нэмэгдэл ажлыг бусдаар гүйцтгүүлсэн болно.
3. УАЗ фургоноос 2207300 төгрөг завшсан гэжээ. УАЗ фургонд байгууллагаас мөнгө гарч байсныг би мэдээгүй. 1488680 төгрөгний баримтыг зориуд хуурамч баримт бүрдүүлсэн. Түндээ алдаа гаргасан. Сэлбэгүүдийн баримтанд ПАЗ автобус, УАЗ 469, ЗИЛ 130 зэргийн сэлбэгүүд бичигдсэн байгаа юм. Энхбат болон компаниас хэнээс нь ямар сэлбэг гарсныг нарийн шалгаагүй.
4. Хувийн ногоо хураахад 1510.694 төгрөг завшсан гэсэн нь нотлогдоогүй. 100 км-т 16 л шатахуун гэж тооцсон. Нэмэгдлүүдийг тооцоогүй байсан. Аудит касснаас дутсан мөнгө гэсэн. Мө гэрчлэхдээ материалын өр гэсэн. 5 сарын цалин аваагүй суутгасан байх гэж бодож байгаа.
5. 2003 оны 9 сард 4320.000 төгрөг завшсан гэжээ. Төсөв 62.8 сая төгрөг батлагдсан. Төсөв хэтрээгүй. Аймгаас 59.2 сая төгрөг өгсөн. 62.8 саяаас тоолуурын үнийг хасаад 59.2 сая төгрөг болсон. Аудит тоолуурыг гүйцэтгэлд оруулсан байсан. 54ш тоолуурын үнэ Аймгаас гараагүй. 59.2 сая төгрөгт орж тооцогдоогүй. Мөн 54ш тоолуурын үнэ компаниас ч гараагүй. Аудитын Бо үндэслэлгүй акт бичсэн. Тоолуурын гүйцэтгэлийг Бол гаргасан. 54 ш тоолуурын үнийг аймаг гаргах үндэсгүй. Тоолуур бол хуулиараа төрийн өмч. Компаниас 42 ш тоолуур гаргаж тавьсан. Одоо ч Төрийн өмч. 4.320.000 төгрөг авсан баримт байхгүй.
6. Гэр хороололын цахилгаанжуулалт хийнэ гэж 19 сая төгрөг завшсан гэсэн нь үндэсгүй. Дэнжийн ажил 2003 оны 5 сард дууссан байсан. Хэрэгт гүйцэтгэл бий. А сөрөг байдлаар мэдүүлэг өгсөн. Дэнж.Цахир 2 ын ажлыг сольсон таамаг төдий юм Цагдаа шалгаж байхдаа А-р хуурамч баримт бичүүлж будлиантуулсан. 19 төгрөгний урьдчилгаа Цахирын шугамд авч 30 орчим сая төгрөгний материал нийлүүлсэн. Дэнжийн шугамын ажлыг Э-р хийлгэх яриа байсан. Чадаагүй. Компани хийсэн. Э 8952000 төгрөгний материалын үнэ авах авлагатай байсан. Э-н авлагыг бууруулсан байсан. 19 саяыг төлсөн. Э 19 сая төгрөгний урьдчилгаа авсан. Цахир Дэнжийн алинд ч зарцуулж болно.
7. 2003 оны 11 сард 35.750.000 төгрөгний трансформатор Завханд баримтгүйгээр шилжүүлсэн гэдгийг зөвшөөрөхгүй. Завханд ТМН 1000/ 35 У1 маркын 1548 дугаарын трансформатор өгсөн. Тооллогын бүртгэлд энэ трансформатор бүртгэгдээгүй байсан. Тооллогын бүртгэлээс харахаар Орос улсад үйлдвэрлэсэн ТМН 1000/35- 86 У1, ТМН 1600/35-86 У1 гэсэн 35750.000 төгрөгний үнэтэй 2 трансформатор хашаанд байсан. 2003 оны жилийн эцсийн үлдэгдлээр ТМН 1000/35/10 гэсэн төстэй трансформатор 16 сая төгрөний үнэтэй байсан байгаа юм. Тэгэхээр 35750000 төгрөгний үнэтэй орос трансформаторыг Завханд өгөөгүй. Андуураад байгаа юм. Дансанд авагдаагүй эд байсан. Засварын хөлс гэж Их Эрхэт рүү шилжүүлсэн мөнгөний оронд авсан трансформатор юм. Завханаас 14100 доллар трансформаторын үнэд шилжиж орж ирсэн байсан.
8. 452ш бетон хөл үрэгдүүлсэн, 3.5 сая төгрөгний хахууль авсан гэдэг нь нотлогдоогүй гүтгэсэн. Мя 402 ш хөл хийгээгүй. 2004 оны 4 сарын 20 нд 402 ш хөл хийлээ гэж падан оруулж ирсэн. Би цохолт хийгээгүй. Хийгээгүй байж орлого авахуулах гэлээ гэж надад загнуулаад гарсан. Паданыг би хураан авсан. Үүнээс 4 хоногийн өмнө арматур буусан байсан. 402 ш хөлийг Мө ямар баримтаар орлогод авсан нь харагддаггүй. Өмнө хийсэн хөлөө буцааж хүлээлгэж өгсөн. Хөлний цех 2003 оны хавар эхэлж 2004 оны эхээр зогссон. Цехэд 26 сая төгрөгний тоног төхөөрөмж тавьсан байгаа. Нийтдээ цехэд 32 сая төгрөг зарцуулсан. 400 ш хөл хийхэд 12 орчим сая төгрөг зарцуулна. Энэ тухай баримт хэрэгт байхгүй. 1 хөл 700 кг жинтэй. 402 ш хөлийг 40 гаруй рейсээр ачина. Тооллогыг 2005 оны 5 сарын 1 нд зөвхөн Мя-н амаар л хийсэн байгаа. Мя-д би хувиасаа цехийн үйл ажиллагаа явуулахад нь 8.5 сая төгрөгийг зээлдүүлсэн байгаа. 3.5 сая төгрөг хахуульд авсан гэж намайг худлаа гүтгэж байна. Тийм явдал болоогүй гэсэн мэдүүлэг зэргийг судлав.
... Цахилгаан шугам сүлжээний газрын /төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар/ дарга Г-ийн 1999-5-01 ний өдөр Төрийн өмчийн хороо, Эрчим хүчний удирдах газартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний Хоёрын 4 дэх заалт /хх 1416/, “... Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК ны гүйцэтгэх захирал Г-тэй 2001 оны 9 сарын 27 ны өдөр компаны ТУЗ-ын дарга Чи-ийн байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний Хоёрын 4- д заасны /хх 1441/ дагуу шүүгдэгч Г нь ЭЦШСГазар болон ӨХК –ны 9399600.0 болон 9938256302.70 төгрөгний эд хөрөнгийг итгэмжлэн хариуцан хүлээн авч үйл ажиллагаа явуулж байсан байна.
Төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга болон ТӨХК-ны захирлаар ажиллаж байхдаа Г нь 1999 оны 8-р сард Өлзийт Орхоны шугамыг “И” ХХК-д худалдсан үнээс 20 сая төгрөгийг хувьдаа бэлнаар авсан, 1999 оны 4 сард ...ЦШСГазрын конторын барилгыг ... банкинд 120 сая төгрөгөөр худалдсаны үнээс 20 сая төгрөгийг байгууллагын дансанд оруулахгүйгээр хувийн компаны дансаар шилжүүлэн 10 сая төгрөгийг хувьдаа бэлнээр авсан. 2004 оны намар хувийнхаа ногоо хураах ажилд компаниас 1510.694 төгрөгийг шатахуун болон сэлбэг нэрээр жолооч нарын нэр дээр зарлагдуулж хувьдаа хэрэглсэн, Эрдэнэт хотын авто замын гэрэлтүүлгийн ажлын гэрэг Аймгийн Засаг даргатай ...ЦТС ХКныг төлөөлөн хийсэн боловч өөрийн төрсөн хүү Э-н хувийн “Ин” ХХКтай гэрээ хийж гэрэлтүүлгийн ажлыг хийлгэсэн боловч 54 ш тоолуурыг тавиагүй байж гүйцэтгэлд хийснээр оруулан 4,320,000 төгрөгийг хувьдаа авсан, Эрдэнэт хотын Дэнжийн гэр хороололын агаарын шугамын цахилгаанжуулалтын ажлын гэрээг хүү Э-н “Ин” ХХК аар гүйцэтгүүлэхээр 2004 оны 6,7 сард 19 сая төгрөгийг гарган авсан боловч ажлыг ...ЦТС” ХК наас материал гаргуулан компаний ажилчдаар гүйцэтгүүлсэн. 2003 оны 11 сард ...ЦТС”ХК-ны хашаанаас ТМН 1000/ 35-У 1 маркийн 1548 гэсэн дугаартай 470 кг жинтэй трансформаторыг баримтгүйгээр Завхан аймгийн Алдархаан сум руу ачуулсан үйлдлүүд нь гэмт хэргийг шинжтэй бөгөөд Эрүүгийн хуулийн 150-р зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна.
Г нь үйлдвэрийн газрын дарга болон гүйцэтгэх захирлын хувиар албан тушаалын хувьд гэрээгээр итгэмжлэн хариуцан хүлээн аван эд хөрөнгөнөөс албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлэн завшиж, үрэгдүүлсэн бөгөөд ТӨХК-д онц их хэмжээний хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн 150-р зүйлийн 150.3-д зааснаар прокуророос яллагдагчаар татаж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Харин фургон машины үнийн зөрүү 2207300 төгрөгийг хувьдаа завшсан гэх үйлдлийг яллахаас прокурор татгалзсан бөгөөд 2003-2005 оны 5 сарын хооронд 6.916.000 төгрөгний 452 ш бетон хөлийг баримтгүйгээр бусдад шилжүүлэн үрэгдүүлсэн гэх, 2004 оны 2 сард Мя-с 3.5 сая төгрөгний хахууль авсан гэх үйлдлүүдэд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүхийн хэлэлцүүлгээр болон хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдсонгүй. Эдгээр үйлдлийн талаар хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудыг судлахад /дээр дурьдсан/ шүүгдэгчийг буруутгах шууд нотлох баримт байхгүй, бетон хөлийг орлогод авсан хүний гарын үсэггүй орлогын баримт, 2005 оны 5 сард аудитын шалгалтын үеэр хийсэн тооцооны баримт, 402 ш хөлийг орлогдуулах тухай баримт үйлдэх үед 402 ш хөл бэлэн байгаагүй тухай Мя-ын мэдүүлэг /хх 1705/ зэргээс өөр баримтгүй, хахууль авсан гэх Мя-н мэдүүлгээс өөр нотолгоо байхгүй байна. Иймд эдгээр үйлдэл нь хангалттай, бүрэн дүүрэн нотлогдоогүй тул ЭБШХ-ийн 13-р зүйлд заасан зарчмаар шүүгдэгчид ашигтай байдлаар шүүх шийдвэрлэв.
Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн үйлдлүүдийн талаар шүүхээс шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хангалттай мэдээллийг агуулсан байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Г өөрийн эдгээр үйлдлүүдийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байдал нь хавтаст хэрэгт байгаа дээрх шууд нотлох баримтуудаар бүрэн няцаагдаж байх ба түүний мэдүүлгийн үндэслэлийг нотлох баримтууд алга байна. Хэрэгт эдгээр үйлдлүүдийн талаар авагдвал зохих баримтууд бүгд цугларсан шүүхээс дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гарагж өгсөн баримтууд нь ЭБШХ-д заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэж шалгагдаагүй тул шүүх үндэслэл болгох боломжгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 263-р зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж санал гаргасан боловч Г-ийн үйлдэл нь объект болон халдлагын зүйлийн хувьд албаны хэвийн үйл ажиллагаа гэхээс илүү төрийн өмчийн компаний өмчлөх эрхэд халдсан, өөрөөр хэлбэл төрийн өмчийн зүйлийг албан тушаалаа урвуулан хувьдаа шилжүүлж өөрийн эзэмшлийг хууль бусаар тогтоосон шинж давамгай байна. Тэрээр өөрт нь албан тушаалын хувьд итгэмжлэн хариуцуулсан /субъект/ эд хөрөнгөд халдаж онц их хэмжээний хохирол учруулсан буюу тэр хэмжээгээр төрийн өмчит компаний өмч нэмэгдэх байсныг өөртөө хууль бус аргаар шилжүүлэн авч үрэгдүүлжээ. Иймд өмгөөлөгчийн санал үндэслэл муутай бөгөөд Г-д Эрүүгийн хуулийн /2008-02-01 ний өдөр нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх /150-р зүйлийн 150.3-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй. Тэрээр дээрх 6 үйлдлээр ...ЦТС ТӨХК-д 71.750.694,0 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан байна.
Завханы Алдархаанд баримтгүй шилжүүлж үрэгдүүлсэн трансформаторын хувьд 35750.000 төгрөгний үнэтэй болох нь нотлогдоогүй бөгөөд ...ЦТС ТӨХК ны данс бүртгэлд ийм маркийн мөн ийм үнэтэй трансформатор бүртгэгдээгүй болох нь нотлогдсон байна. Харин Завханаас 2005-3-17 нд ... банкаар ...ЦТС ТӨХК ны дансанд 14100 доллар шилжиж орж ирснийг тухайн үеийн төгрөгийн ханшаар бодож 16.920.000 төгрөгийг орлогдсоныг шинжээчийн дүгнэлт нотолсон байх тул энэ үнээр трансформаторын үнийг тооцох үндэстэй гэж үзлээ.
Дээрхи үйлдлүүдийн улмаас учирсан хохиролд Г 71.750.694.0 төгрөг төлөх ёстойгоос Дэнжийн шугамын 19 сая, хувийн ногоо хураахад авсан 1.510.694 төгрөг, трансформаторын 16.920.000 төгрөгний хохирол барагдаж одоо 34.320.000 төгрөг төлөх болно. Түүнчлэн иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд шүүгдэгчээс 199 сая төгрөг нэхэмжилсэн боловч энэ тогтоолоор бусад төлбөрийг тооцон гаргаж хангах боломжгүй байх тул нотлох баримтыг үндэслэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдан шийдвэрлэв. Шүүх хуралдааны үед тогтоогдсон Эрдэнэт хотын гэрэлтүүлгийн ажилд компаниас авч тавьсан 42 ш тоолуурын /хх 1771/ үнэ 3.187.800 төгрөгийг Г-с гаргах төлбөрт нэмж тооцох боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Г-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, энэ хэргийг давтан үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус харгалзан үзлээ.
Хэргийг мөрдөн шалгах явцад битүүмжилсэн шүүгдэгчийн эд хөрөнгийн талаар үнэлгээ болон бусад хамтран эзэмшигч нарын мэдээлэл байхгүй, шүүгдэгчийн хувь оролцоо тодорхой бус байх тул бүхэлд нь ШШГБ-д шилжүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1105 доллар, 360.000 төгрөгийг төлбөрт тооцуулхаар мөн ШШГБ-д шилжүүлэх үндэстэй.
Г-д хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж ялыг жирийн дэглэмтэй хорих ан