Хан-уул дүүргийн шүүхийн 150 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Хан-уул дүүргийн шүүхийн 150 дугаар шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 166.2, 268.2, 269.1, 270.1-Татвар төлөхөөс зайлсхийх, Хээл хахуульавах, хээл хахууль өгөх, хээл хахууль зуучлах

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр                            Дугаар 150                               Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, шүүгч Н.Нарантуяа, Н.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч: Ө.Пүрэв, Б.Пүрэвнинж, Л.Чимэдлхам
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч:Ё.Сагсай
Шүүгдэгч Г-ийн өмгөөлөгч: Ж.Яринпил
Шүүгдэгч Б-ийн өмгөөлөгч: Ч.Энхээ
Шүүгдэгч Д-ын өмгөөлөгч: Н.Алтан-Өлзий
Шүүгдэгч М-ын өмгөөлөгч: Д.Наранбулаг
Шүүгдэгч Ш-ийн өмгөөлөгч: Ч.Наранцэцэг
Шүүгдэгч П, Г
Иргэний нэхэмжлэгч: С
Шинжээч: Ө
Гэрч: Со, На нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хйиж:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г, Б, Д, М, Ш, П, Г нарт холбогдох 20723143 тоот эрүүгийн хэргийг 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Г ...онд ... аймагт төрсөн, Монгол улсын иргэн, ...настай эрэгтэй, дээд боловсролтой, хуульч эдийн засагч мэргэжилтэй, “Д” группийн ерөнхийлөгч ажилтай, гэр бүлийн байдал ..., эхнэр, ... хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Б онд ... аймагт төрсөн. Монгол улсын иргэн, .. настай , эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ... аймгийн Цагдаагийн хэлтэст эдийн засгийн ахлах төлөөлөгч ажилтай гэр бүлийн байдал ,... аймгийн ... сум ... баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Д ...онд ... аймагт төрсөн, Монгол улсын иргэн, ... настай эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ... аймгийн Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч ажилтай, гэр бүлийн байдал ..., нөхөр хүүхдийн хамт ... аймаг ...байр ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
М онд .. өдөр ... аймагт төрсөн, Монгол улсын иргэн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал ..., эхнэр ... хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... байр, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Ш онд ... аймагт төрсөн, Монгол улсын иргэн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал ..., эхнэр, ... хүүхдийн хамт ...аймгийн ... сум ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
П ... онд ... аймагт төрсөн, Монгол улсын иргэн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “М” ХХК-нд нярав ажилтай, гэр бүлийг байдал ..., ... хүүхдийн хамт ... аймаг .... байр .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай
Г онд ... аймагт төрсөн, Монгол улсын иргэн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал ..., аав ээж, охины хамт ... аймгийн ... сумын ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Шүүгдэгч: Г нь ... аймгийн цагдаагийн газраас “Д” ХХК-нд шалгалт хийж хураан авсан 18000 ширхэг хуурамч акцыг буцаан авахын тулд ... аймгийн цагдаагийн газрын төлөөлөгч Д, Б нарт М-аар дамжуулан 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2006 оны 04 дүгээр сарын 07-ны хооронд 10 сая төгрөгийн буюу их хэмжээний хээл хахууль өгсөн,
Монголын Үндэсний арбитрын шийдвэрээр иргэн Э-д төлөх 414 сая төгрөгийг төлөхийн тул 2006 оны 08, 09 дүгээр сард үйлдвэрлэсэн архинаас 78025 шил архийг Э-д өрөнд өгсөн боловч уг архийг 2006 оны архи, дарс, пивоны онцгой албан татварын тайланд тусгаагүй, онц их хэмжээний буюу 277158300 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн,
Шүүгдэгч: Б нь ... аймгийн Цагдаагийн газрын эдийн засгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа төлөөлөгч Д-ын хамт “Д” ХХК-нд шалгалт хийж 18000 ширхэг архины хуурамч акц илрүүлсэн боловч уг акцыг буцаан өгч М-аар зуучлуулан Г-с 10 сая төгрөгийн хээл хахуулийг Д-тай бүлэглэн авсан,
Шүүгдэгч: Д нь ...аймгийн Цагдаагийн газрын эдийн засгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2006 оны 02 дугаар сард Б-тай хамт “Д” ХХК-нд шалгалт хийж 18000 ширхэг архины хуурамч акц байсныг илрүүлсэн боловч уг акцыг тус компанид буцаан өгч М-аар зуучлуулан Г-с 10 сая төгрөгийн хээл хахуулийг Б-той бүлэглэн авсан,
Шүүдэгч: М нь “Д” ХХК-нд харуул хамгаалалтын албаны даргаар ажиллаж байхдаа ... аймгийн цагдаагийн газрын төлөөлөгч Б, Д нар тус компанид шалгалт хийж18000 ширхэг хуурамч акц хураасныг буцаан авах зорилгоор Г-ийн өгсөн 10 сая төгрөгийг Б, Д нарт өгч хээл хахууль зуучилсан,
Шүүдэгч Ш нь “Д” ХХК-ний архины үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа Г-ийн өгсөн үүргийн дагуу “..” нэртэй 78025 шил архийг үйлдвэрлэж борлуулсан боловч 2006 оны архи, дарс, пивоны онцгой албан татварын тайланд тусгахгүйгээр онц их хэмжээний буюу 277158300 төгрөгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн,
Шүүгдэгч П нь “Д” трейд ХХК-ний нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компанид үйлдвэрлэсэн “...” нэртэй 78025 шил архийг Г-ийн бусдад төлөх өрөнд өгч борлуулсан боловч 2006 оны архи, дарс пивоны онцгой албан татварын тайланд тусгахгүйгээр онц их хэмжээтэй буюу 277158300 төгрөгийн албан татвараас зайлсхийсэн.
Шүүгдэгч Г нь “Д” ХХК-ний нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компанид үйлдвэрлэсэн, “...” нэртэй 78025 шил архийг Г-ийн бусдад төлөх өрөнд өгч борлуулсан боловч 2006 оны архи, дарс, пивоны онцгой албан татварын тайланд тусгахгүйгээр онц их хэмжээтэй буюу 277158300 төгрөгийн албан татвараас зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт Г мэдүүлэхдээ:
Би эхнэр, хүүхдүүдийн хамт гадаадад 8 сарын хугацаатай сургалтанд яваад Монголд ирэхэд намайг прокурорын газрын дэргэдэх мөрдөнгөөс ярьж байна гээд ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр Эрүүгийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүү үүсгэн шалгаж, шүүхээр хэлэцүүлэх шатанд ирүүлээд шүүдэгчийн ширээний ард суулгаж байгаад би үнэхээр их гомдолтой байна. Хан-Уул дүүргийн шүүхийн мөрдөн шалгах ажиллагаа дахин хийлгэх шаардлагатай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ төрж, мөрдөн байцаалтад буцаасан шийдвэр гаргасныг зөв шийдвэр гарсан гэж бодож байна. Улсын яллагчийн эсэргүүцлийн дагуу Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хянагдаад анхан шатны шүүхээр, нотлох баримтын хэмжээнд хянан шийдвэрлэх нь зөв гэх магадлал ч үндэслэлтэй гэж бодож байна. Яагаад гэвэл хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх төрийн өршөөлийн хууль гарсан учраас зөв гэж үзсэн. “Д” ХХК-ийг буюу татвараас зайлсхийсэн гэж буруутгах үндэслэлгүй болсон учраас Нийслэлийн шүүх тухайн шийдвэрийг гаргасан байх гэж бодож байгаа юм. Улсын Ерөнхий прокурорын дарга Алтанхуяг Г-г хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурахгүй байна гэж дараагийн арга хэмжээг авч өгөөч гэж хэлсэн байхад үүний нэгэн адил Сэлэнгээ байцаагчийн актад би гарын үсэг одоо болтол зураагүй явж байхад эрүүгийн хэрэг үүсгэсэнд би гайхаж байна. Монгол улсын хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй, хууль нэг мөр үйлчлэх ёстой байх байтал ямар ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, ямар хэрэгт яллагдаж, шүүгдэж байгаагаа мэдээгүй байтал ийм хууль бус мөрдөн байцаах ажиллагаа хийсэнд үнэхээр, гайхаж байна. Сэлэнгээ байцаагч мэдээгүй байж магадгүй хувь хүний нууцлалтай холбоотой гээд нэг бүртгэж авч байгаа төлөх ёстой татварын талаар алдаа оноо байвал шударгаар гаргаж өгвөл 6 төрлийн татвараас чөлөөлнө гэж зааж өгсөн байгаа. 7 дугаар сарын 1-ний өдөр татварын албанд гаргаж өгсөн баримт байгаа, шаардлагатай бол шүүх бүрэлдэхүүнд гаргаж өгч болно. Тус дүүргийн шүүхийн тогтоолд толгой компаний захирал нь охин компанийхаа өр төлбөрийг төлөх ёстой юу, энэ гэмт хэргийн субьект нь Г мөн үү гэдгийг тодруулах гэж гарсан боловч яллах дүгнэлтэд ямар ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад, намайг буруутгаж, хольж хутгаж хууль бус үйлдэл хийсэн гэх үндэслэлээр ял сонсгосонд гүтгэх гэсэн санаа бодол байна гэж шууд утгаараа харагдаж байна. Компаний тухай хуульд заасан байгаа “ Толгой компани нь охин бие даасан компанийхаа өр, төлбөрийг хариуцахгүй гэж заасан байхад намайг бүх юмны эзэн гэдэг утгаар ял сонсгож байгаад гомдолтой. Хээл хахууль өгсөн гэх эрүүгийн хуулийн 269 дугаар зүйл ангиар буруутгаж байгаа тогтоогдоогүй ганц М гэдэг хүний мэдүүлгэн дээр үндэслэж байгаа боловч мэдүүлгүүд нь асар их зөрүүтэй байдаг. Г миний бие М-д утсаар үүрэг даалгавар өгсний дагуу Д, Б нарт хахууль өгсөн гэж яригдсаар байгаад өнөөдөр ямар ч үндэслэлгүйгээр ялтны ширээн дээр сууцгааж байна. Нар хаанаас гардаг бэ гэхэд зүүнээс гардаг гэх утгаар намайг яллаж байгаад гомдолтой байна. М намайг Бээжингээс утсаар ярьсан гэж хэлдэг би тухайн үед Сөүлд явж байсан. Зөрүүтэй мэдүүлгээр хахууль өгсөн гэмт тооцсонд туйлын харамсалтай байна. Хахууль өгсөн гэх хүмүүсээ шүүхийн танхимд харж байна. Эмэгтэй нэртэйг нь Д гэдэг юм байна, эрэгтэй нэртэйг нь Б нэдэг юм байна. Шуудайд хийсэн эвэр шиг нотлогдоогүй нотлох баримтаар хүний хувь заяаг шийдүүлэх гэж байгаад туйлын харамсалтай байна. Улсын яллагч нэг хүний мэдүүлгээр энэ хүн ингэж хэлж байгаа юм чинь өгсөн байх, авсан байх гэж хандаж болохгүй шүү, шүүх хар цагааныг нь ялгах байлгүй дээ. М-н эхнэр нь кассын нярав хийдэг 10 сая төгрөгийг эхнэр нөхөр хоёр яасаныг мэдэхгүй би өнөөдөр 10 сая төгрөгөөр хохироод байна. Нэмж ярих зүйл одоохондоо алга байна, ярих зүйл гарвал шүүх бүрэлдэхүүнээс зөвшөөрөл авч яръя гэж бодож байна. Надад өршөөлийн хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгох сонирхол байхгүй, энэ хэргийн үнэн мөнийг олж цагаатгаж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ:
Урьд нь шүүх хурал дээр мэдүүлэг өгсөн байгаа нэмж хэлэхэд намайг ... банкны мэдүүлгийн хуудсан дээр гарын үсэг зурсан гэдгээр буруутгаж ял сонсгосон. Энэ хэргийг У байцаагч өс хонзонгийн үндсэн дээр 2 дахь удаагаа мэргэжлийн бус шинжээчийн дүгнэлтээр “б” үсэг мөн байна гэх үндэслэлээр буруутгасан. Мөрдөн байцаах ажиллагаа ганц Ү гэх деллерийн мэдүүлэгт үнэслэдэг, хууль бус бичлэг хийсэн Мөнхзулыг би гайхаж байна. Мөнхзул ямар үндэслэлээр намайг хахууль авсан гэж хэлээд байгааг гайхаж байна. Цагаатгах талд шийдэх хүсэлт удаа дараа тавьж байна. Үнэн зөв шийдэж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д мэдүүлэхдээ:
Эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаанаас эхлээд хууль бус надад холбогдох хэрэг ямарч үндэслэлгүй юм М-н мэдүүлэг, бичлэг дээр тулгуурлаж байна. Монгол улсад техник технологи нь хөгжөөгүй байдаг юмуу би мэдэхгүй байна, хэний дуу хоолой нь мэдэгдэхгүй зүйлээр яллаж байна. Хавтас хэрэгт эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэлд эрэгтэй нь М, эмэгтэй нь Д мөн гэж үзэж гэм буруутай гэж үзэж байгаа боловч Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэж байгаад гомдолтой байна. Цагаатгаж өгөхийг хүсэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М мэдүүлэхдээ:
Урд мэдүүлэг өгсөн байгаа миний мэдүүлсэн бүх зүйл үнэн. Би худлаа яриагүй, хүн гүтгээгүй, би энэ бүх хүмүүсийг гүтгээд гэмт хэрэгт холбогдуулаад байх сонирхол надад байхгүй байна. Дахин давтан хэлэхэд би хүн гүтгээгүй, худлаа яриагүй, Ярьсан хэлсэн бүх зүйл үнэн зөв гэв. Мөнгөний эрх мэдэл ганц Г-д байдаг. Ах дүү нь эргэн тойрон байхад би юу гэж мөнгө идэх юм. Өөрийнх нь төлөө хийсэн асуудал. Өгсөн үүргийн нь дагуу бичлэг хийсэн. Би өөрийгөө хамгаална, хүн гүтгэхгүй, бүх зүйлийг үнэнээр хэлсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш мэдүүлэхдээ:
Би энэ гэмт хэрэгт холбогдож байгаад гомдолтой байна. Миний ажил үүргийн хуваарь бүтээгдхүүний хэмжээ чанарт хяналт тавих үүрэгтэй. Надад санхүүгийн ямарч эрх мэдэл байхгүй, би энэ гэмт хэргийг үйлдээгүй гомдолтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П мэдүүлэхдээ:
Би 2006 оны 08 дугаар сараас 09 дүгээр сард ээлжийн амралттай байсан. Би орлогоо нуун далдалсан зүйл байхгүй. Гарын үсэг зурсан гэх шалтгаанаар Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэж байгаадаа гомдолтой байна. Үнэн мөнийг нь олж цагаатгаж өгөхийг хүсч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г мэдүүлэхдээ:
Би ээлжийн амралттай байсан. Би юу болсоныг мэдэхгүй байж ийм хэрэгт шүүгдэж байгаадаа гомдолтой байна. Үнэн зөв шийдэж өгөхийг хүс ч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С мэдүүлэхдээ:
Үндэсний арбитрын 2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг биелүүлж байна гээд Г-ээс Э-д олгохоор шийдвэрлэсэн 414 сая төгрөгийг барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар худалдсан байсан. 0.75 литрийн 6798 шил “...” нэртэй архийг лацдаад Ерөнхий газарт ирүүлээд хуурамч акцтай архи байна гээд үнэт цаасны хороонд хандсан байгаа юм. Нийт 91570 ширхэг хуурамч акцтай архинд акт бичиж шилжүүлсэн. Одоо 277158300 сая төгрөгийн татварыг Г-с нэхэмжилж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М мэдүүлэхдээ:
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч албан тушаалтай, комиссар Я Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тогтоол ирүүлсний дагуу хавтаст хэргийн материалд тулгуурлан 2007 оны 12 дугаар сарын 19-ны №126 дүгнэлт гарсан. ... аймгийн татварын улсын байцаагч С-ийн 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №190012 дугаартай “татварын улсын байцаагчийн дүгнэлт” болон шинжээчийн Мя, Эн, Ок нарын гаргасан шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй эсэх гэсэн асуудалд уг дүгнэлт нь бүрэн үндэслэлтэй биш, 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр устгасан 10000 шил архи, складад бэлнээр тоологдсон 6498 шил архийг борлуулсан гэж тооллын алдаа гаргасан. Шинжээчийн дүгнэлтийг борлуулалтын тайлан өгөөгүй учир анхан шатны падааныг үндэслэн 1 шил архийг 4300 төгрөөөр үнэлж борлуулалтын орлогыг тогтоосон. Ингэж тооцоход “Д” ХХК нь 78025 шил 335507.5 мянган төгрөгийн онцгой албан татвар 233396500 төгрөг, НӨАТатварт 43761.8 мянган төгрөг төлөхөөр байсан. “Д” ХХК нь 78025 шил архи борлуулж 335507.5 мянган төгрөг НӨАТ-тай, 291745.6 мянган төгрөгт ногдох НӨАТ-гүй дүнгээс тооцоход, 233396.5 мянган төгрөгийн албан татвар, НӨАТ-г 43761.8 мянган төгрөг төлөхөөр байна гэсэн дүгнэлт гарсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Со мэдүүлэхдээ:
“Д” ХХК-нд 2002 он хүртэл борлуулалтын даргаар ажиллаж байсан. Би архи хүлээн аваад өөрийнхөө машинаар Э Г нарын өрийн дагуу 81500 шил архи Т-д өгч байсанн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч На мэдүүлэхдээ:
“Д” ХХК-нд үйлдвэрийн түүхий эд, материалын нярав ажилтай байсан Ш надад архины бөглөө, түүхий эд материалыг авдаг, байсан. Өдөрт 4000 орчим шил архи үйлдвэрлэдэг байсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Са мэдүүлэхдээ:
2003 оноос хойш кассын нярав ажлыг хийж байгаад уг компани зарагдахад 2006 оны 9 дүгээр сард ажлаа өгсөн. Би өвчтэй байгаад 2007 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа орж ажлаа хүлээж авсан. 2006 оны 02 дугаар сарын 18-наас хойш бэлэн мөнгөний гүйлгээний дэвтэр дээр байгаа тэмдэглэлүүд дээр М цагдаагийн ажилтнуудын нэрээр өөрөө аваад явдаг байсан, ямар учиртайг нь сайн мэдэхгүй байна. Миний бүртгэлээс гадна Э давхар бүртгэдэг, бэлэн мөнгө гаргаад орой нь Э-тэй нийлдэг байсан. 2006 онд каснаас бэлэн мөнгө гаргасан баримтуудыг устгасан байх гэж бодож байсан. Уул нь Э-д баримтуудыг өгдөг юм гэжээ. /хх-113-118/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Сү мэдүүлэхдээ:
1994 оноос хойш энэ компанид менежер хийх болсон. Би захирал нэртэй голдуу хотод байдаг. ... аймгийн цагдаагийн газраас шалгалт хийсэн талаар би мэдэхгүй, би санхүүгийн мэдэл байхгүй гэх мэдүүлэг. /хх-127/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Сү мэдүүлэхдээ:
Би 2005 оны 4 дүгээр сард “Д” ХХК-д очоод 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл үйлдвэр хариуцсан гүйцэтгэх захирлаар ажилласан. Цагдаагийн газраас шалгалт хийх үед 18.000 ширхэг акц хураачихсан гэж байсан. Энэ үед би бэээжинд Г захиралтай хамт байсан. Би Г-д ийм асуудал болсон байна гэхэд Г би мэдэж байна гэсэн. Ямар учиртай юм бэ гэхэд Г захирал мэдэж байгаа гэсэн. Түүнээс хойш 7-8 хоногийн дараа Г мөнгө зохицуулна гэж орж ирсэн. Би Г-с асуухад би мэдэж байна өг өг гэж байсан. Би их хэмжээний асуудлыг Г захирлаас асуудаг, цагдаагийн шалгасан асуудлыг хуулийн зөвлөх гэдгээрээ М сайн мэдэх байх. /хх129-131/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ү мэдүүлэхдээ:
2006 оны 8 дугаар сар хүртэл бага тойруу салбарт ажиллаж байсан. Манай банкинд гуйвуулгаар ирсэн мөнгийг 10-н оронтой тоог нь асуугаад бичиг баримт буюу иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх зэргээр өгнө. Ямар нэг хүний нэр дээр ирсэн мөнгийг өөр хүн авах боломж байхгүй. 2006 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн гуйвуулган дээр ...аймаг ... банкнаас гуйвуулсан гэдгийг бичээд овог нэр регистрийн дугаараа бичсэн байна. Энэ баримтыг харахад шаардлагатай бүх зүйлүүдийг бүгдийг үзээд өгсөн байна. Гэжээ./хх-155-156/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж мэдүүлэхдээ:
Са-н өвчтэй байх хугацаанд 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд няравын ажлыг хийсэн. Нөхөр М нь захирал, нягтлан хоёроор мөнгө олгохыг зөвшөөрсөн мөнгөний зарлагын баримт үйлдэж ирээд мөнгө авч байсан байна. Чухам юунд зарцуулж байсныг би мэдэхгүй. Ажил тарахын өмнө тухайн өдөртөө олгосон мөнгөө ерөнхий нягтлан бодогчтой тулгаад ажлаасаа буудаг байсан. Ямар нэг байдлаар мөнгө ашиглаж байсан зүйл байхгүй гэжээ. /хх-855-856/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч И мэдүүлэхдээ:
Би Г-ийн төрсөн ах Р-ийн эхнэр юм. “Г” ХХК-нд менежерээр ажиллаж байсан. Оныг бол сайн санахгүй байна. 2006 онд байх Сүх намайг энийг “Д” ХХК-д аваачаад өгчих гээд гялгар ууттай архины акц өгч байсан. Тэрийг нь “Д” ХХК-ийн архины үйлдвэрийн Ергалид аваачиж өгч байсан. Боодолтой байсан, нарийн тоогоор мэдэхгүй гэжээ./хх-867-868/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э мэдүүлэхдээ:
2004 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Г бид 2-ын хооронд “Д” ХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн худалдах тухай гэрээ байгуулсан. Тэгээд гэрээний үүрэг биелэгдээгүй тул 2005 оны арбитрт гомдол гаргасан. Арбитраас 413 сая төгрөгийг Г-ээс надад төлүүлэхээр шийдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраар дамжуулан 81557 шил 0.750 литрийн “...” нэртэй архийг 1500 төгрөгөөр бодож олгохоор шийдвэрлэсэн.”Д” ХХК-ийн архины үйлдвэрийн складнаас шийдвэр гүйцэтгэгч Та гэдэг залуу манайхаас Со гэдэг залуутай хамт очиж хураан авч өгч байсан. 2006 оны 9 дүгээр сараас 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл авч өгч байсан гэжээ. /хх-923-924/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч З мэдүүлэхдээ:
2005 оны 01 дүгээр сараас архины няравын ажил хийдэг байсан. 2006 оны 10 дугаар сард ажлаас гарсан. Цагдаагийн газрын эдийн засгийн албанаас явж байна гээд нэг шар хүүхэн ахлагчтай 2-3 залуучууд орж ирээд миний ажлын ширээн дээр байсан архи гаргасан зарлагын падааныг хураан авсан. Маркетингийн албаны дарга Ч ачуул гээд өгдөг байсан. Өглөө ирэхэд складад архи байдаг. Хүлээж аваарай гээд архины үйлдвэрийн материалын нярав Н-аас хүлээн авдаг. Архины үйлдвэр 24 цагаар ажиллаж байсан. Нийт тоог сайн мэдэхгүй байна. Со-д тухайн үед падаанаар өгдөг байсан. /хх-508-511/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т мэдүүлэхдээ:
2006 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Д” ХХК-наас Э-д төлөх ёстой материалыг хүлээн аваад тус компаний эд зүйлийг битүүмжилсэн. “Д” ХХК-с “...” архийг хүлээлгэн өгсөн байна.
Үүнд:
1.2006.09.14-нд 3807 шил
2.2006.09.22-нд 10000 шил
3.2006.09.26-нд 11000 шил
4.2006.10.02-нд 12000 шил
5.2006.10.12-нд 26193 шил
6.2006.10.24-нд 28557 шил “...” архи тус тус хураан авч хүлээлгэн өгсөн байна. Дандаа Со-ийн гарын үсэгтэй бөгөөд Г-г төлөөлж оролцсон Бат хүлээлгэн өгсөн байна. Архиныхаа үйлдвэрт үйлдвэрлэдэг байхдаа Бат утсаар яриад 10000 болчихлоо хүлээлгэн өгмөөр байна гэдэг. Би Со руу яриад машинтай ирээд газар дээр нь өгч акц тэмдэглэл өгдөг гэжээ./хх-528-530/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Бо мэдүүлэхдээ: ... дахь архины үйлдвэрүүдийг шалгасан. Эдийн засгийн төлөөлөгч Д, Б бас бус хүмүүс хамтран нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Д” ХХК-с болон бусад газраас хуурамч архи эд зүйлсүүд хураагдаж байсан. “Д” ХХК-ийн хуулийн зөвлөх М цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлье гэсэн. Тэр асуудлыг нь Бв даргад танилцуулахад зөвшөөрсөн. Тэгээд М өөрөө биеэрээ компьютер авч ирж олон нийтийн өмнө өгч байсан санагдаж байна. Одоо данс тооцоонд ороод Цагдаагийн өмч болсон байгаа. Хуурамч акц нэртэй тусгайлсан арга хэмжээ зохиогдож байсан. Архины үйлдвэрүүдийг шалгасан. Хэдэн ширхэг акц хураалгасан талаар мэдэхгүй гэжээ. 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №190012 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлт /хх-404-405/
Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн №126 тоот дүгнэлтэд:
... аймгийн татварын улсын байцаагч С-ийн 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №190012 дугаартай дүгнэлт нь бүрэн үндэслэлгүй байна. С нь аймгийн СХЗТ-ийн экспеотийн “Физик химийн үзүүлэлтээрээ стандартын шаардлага хангахгүй” 2007 оны 2 дугаар сарын 13-ны өдөр устгасан 10000 шил архи, складад бэлнээр тоологдсон. 6498 шил архийг борлуулсан гэж тооцон тооцооллын алдаа гаргасан байна. Шинжээчээр томилогдсон татварын улсын ахлах байцаагч Мя, Эн, улсын байцаагч Ок нарын гаргасан дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.
Шинжээчээр томилогдсон татварын улсын ахлах байцаагч Ба, улсын байцаагч Ал, Ою нарын “Д” ХХК-ны борлуулсан 78025 шил архинд ногдуулах татварын тооцооллыг зөв хийсэн байна. “Д” ХХК нь 78025 шил архи борлуулж 335507.5 мянган төгрөг /НӨТ/ 291745.06 төгрөгт /НӨТ/-гүй ногдох 233396.5 мянган төгрөгийн онцгой албан татвар, НӨАТ-т 43761.8 мянган төгрөг төлөхөөр байна.
“Д” ХХК-ний захирал Г нь ААНБОАТ-ын тухай хууль НӨАТ-ын хууль, Онцгой албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. “Д” ХХК нь 9, 10 дугаар сард үйлдвэрлэсэн 78025 шил архины борлуулалтын орлого болох 335507.5 мянган төгрөгөө тайлан баланс даа тусгаагүй татвар тооцож төлөөгүй байна.
“Д” ХХК нь 78025 шил архи борлуулж 335507.5 мянган төгрөг /НӨАТ/ тай 2917456000 төгрөг ногдох /НӨАТ/-гүй дүнгээс тооцох 233396.5 мянган төгрөгийн онцгой албан татвар /НӨАТ/-т 43761.8000 төгрөг төлөхөөр байна гэх дүгнэлт. /хх-983-999/
Шүүгдэгч Г нь Монголын Үндэсний арбитрын шийдвэрээр иргэн Э-д төлөх 414 сая төгрөгийн төлбөрийг төлөхийн тулд 2006 оны 08, 09 дүгээр сард үйлдвэрлэсэн архинаас 78025 шил архийг Э-д өрөнд өгсөн боловч уг архийг 2006 оны архи, дарс, пивоны онцгой албан татварын тайланд тусгаагүй, онц их хэмжээний буюу 277158300 төгрөгийн татвар төлөхөөс зайлхийсэн.
Шүүгдэгч Ш нь “Д” ХХК-ний архины үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа Г-ийн өгсөн үүргийн дагуу “...” нэртэй 78025 шил архийг үйлдвэрлэж борлуулсан боловч 2006 оны архи, дарс, пивоны онцгой албан татварын тайланд тусгахгүйгээр онц их хэмжээтэй буюу 277158300 төгрөгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн.
Шүүгдэгч П нь “Д” ХХК-ний нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компанид үйлдвэрлэсэн “...” нэртэй архийг Г-ийн бусдад төлөх өрөнд өгч борлуулсан боловч 2006 оны архи, дарс, пивоны албан татварын тайланд тусгахгүйгээр онц их хэмжээтэй буюу 277158300 төгрөгийн албан татвараас зайлсхийсэн,
Шүүгдэгч Г нь “Д” ХХК-ний нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компанид үйлдвэрлэсэн “...” нэртэй 78025 шил архийг Г-ийн бусдад төлөх өрөнд өгч борлуулсан боловч 2006 оны архи, дарс, пивоны онцгой албан татварын тайланд тусгахгүйгээр онц их хэмжээтэй буюу 277158300 төгрөгийн албан татвараас зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь ... аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч С-ийн 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №190012 тоот дүгнэлт, ... аймгийн татварын хэлтсийн 2006 оны “Д” ХХК-ний архи, пивоны онцгой албан татварын тайланд үзлэг хийсэн тэмдэглэл, төлбөр авагч Э-д хүлээлгэн өгсөн архины зарлагын баримт, Татварын улсын байцаагч Ок, Мя нарын 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн нэмэлт дүгнэлт Татварын улсын байцаагч Ба, Ал нарын 2007 оны 11- дүгээр сарын 2-ны өдрийн шинжээчийн нэмэлт дүгнэлт, Шүүх нягтлан бодох бүртгэлийн шинжээч Ө-ийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №126 дугаар дүгнэлт зэргээр,
2006 оны 8 дугаар сараас 9 дүгээр сард “Д” ХХК-нд үйлдвэрлэсэн “...” нэртэй 78025 шил архийг борлуулалтын тайланд тусгалгүйгээр татвар ногдох 335507500 төгрөгийн орлогыг нууж 233396500 төгрөгийн албан татвар 43761800 төгрөгийн НӨАТатвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэргийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Иймд 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр сарын 4.1.2 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Г, Ш, П, Г нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, зайлсхийсэн татвар болох 277158300 төгрөгийг шүүдэгч Г-с гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Г нь ... аймгийн Цагдаагийн газраас “Д” ХХК-наас хураан авсан 18000 ширхэг хуурамч акцыг буцаан авахын тулд ... аймгийн цагдаагийн газрын төлөөлөгч Д, Б нарт “Д” ХХК-ны хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан М-р дамжуулан 2006 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд 10 сая төгрөгийн буюу их хэмжээний хахууль өгсөн гэмт хэргийг
Шүүгдэгч Д, Б нар нь ... аймгийн Цагдаагийн газрын эдийн засгийн төлөөөлөгчөөр ажилаж байхдаа “Д” ХХК-нд шалгалт хийж 18000 ширхэг архины хуурамч акц илрүүсэн боловч уг акцыг буцаан өгч М-аар зуучлуулан Г-с 10 сая төгрөгийн хээл хахуулийг авсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч М нь “Д” ХХК-нд харуул хамгаалалтын албаны даргаар ажиллаж байхдаа ... аймгийн цагдаагийн газрын төлөөлөгч Б, Д, нар тус компанид шалгалт хийж18000 ширхэг хуурамч акц хураасныг буцаан авах зорилгоор Г-ийн өгсөн зөвшөөрөл үүргийн дагуу 10 сая төгрөгийн Б, Д нарт өгч хээл хахууль зуучилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч М, П нарын мэдүүлэг, нэрч Са, Сү, Сүх, Ү нарын мэдүүлэг, “Д” ХХК-ны санхүүгээс бэлэн мөнгө авч байсан гүйлгээний дэвтэр, “... банкны” салбараас мөнгө хүлээн авах, мэдүүлэг, гарын үсгийн шинжээчийн дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хуурцагт хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар ногтлогдонтогтоогдож байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин улсын яллагчаас шүүгдэгч М-д холбогдох хэргийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр яллахаас татгалзсан тул шүүгдэгч М-н үйлдсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох,
Шүүгдэгч Г-ийн хээл хахууль өгсөн гэмт хэрэг нь 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 7 зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн хувьд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шалгагдаж байгаа хэргийг прокурор, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шат шатны шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтад багтаж байх тул өршөөлд хамруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б, Д нарын үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:

1.2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар Г, Ш, П, Г. нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3.2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Б, Д, нарыг бүлэглэн хээл, хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 500000/ таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж Б-ийг 5 жил 10 хоногийн хугацаагаар 500000/ таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж Д-ийг 50жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
6.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид,
Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6, 52.10 дахь хэсгүүдэд зааснаар, Б-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Д-с 5 сая төгрөгийг, Б-с 5 сая төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Д” ХХК-нь болон Г-с 277158300 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
9.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б-ийн цагдан хоригдсон 14 хоног, Д-ын цагдан хоригдсон 2 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
10.Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж Д, Б нарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2008 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тооцсугай.
11.Гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
12.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Г, М, Ш, П, Г нарыг бусдын батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Д, Б нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР
ШҮҮГЧИД Н.НАРАНТУЯА, Н.ИЧИНХОРЛОО