Дархан-уул аймаг дахь сум дундын шүүхийн 188 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Дархан-уул аймаг дахь сум дундын шүүхийн 188 дугаар шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 150.2, 150.3, 263.2-Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 10 сарын 16 өдөр                                     Дугаар 188                                    Дархан сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн анхан шатны эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оч даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Д.Ганболд, С.Банди, Д.Туваан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Хосбаяр,
улсын яллагч Б.Нинж,
шүүгдэгч Э -ийн өмгөөлөгч А.Энхбат /0-428/, А.Нацагдорж, /0-192/
С, Г нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам /0-301/,
Д -ийн өмгөөлөгч Ч.Дашням /0-160/,
Г -ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар /0-305/,
А -ийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва /0-036/,
О, Р нарын өмгөөлөгч Ц.Энхтуяа /0-432/,
И, Т, Л нарын өмгөөлөгч Л.Жаргалсайхан /0-036/,
хохирогч Онцгой Байдлын Ерөнхий газрын харьяа .... аймгийн Улсын нөөцийн салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М,
хохирогч Боловсрол Соёлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт И, А, Г, Р, Л, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт Э, С, Т, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт Д, О нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай хэргийг 2008 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн Э, …онд . аймгийн …. суманд төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ….. аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү Эдийн засаг, Бодлого зохицуулалтын хэлтсийн тасгийн дарга ажилтай байсан, одоо албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, ам бүл …, эхнэр, … хүүхдийн хамт амьдрах, … сумын … -р багийн … тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
2. Монгол Улсын иргэн С, … онд … аймаг … суманд төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, … цогцолбор сургуулийн ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл .., эхнэр, … хүүхдийн хамт амьдардаг, … сумын … -р баг … тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
3. Монгол Улсын иргэн Д, … онд … аймаг … суманд төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, …. аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү эдийн засаг, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга ажилтай байсан, одоо албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, ам бүл …, …. -ийн хамт амьдардаг, … сумын ..-р баг … -р байр .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
4. Монгол Улсын иргэн Т, … онд … аймаг … суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, …. ХХК-ны захирал ажилтай, ам бүл .., эхнэр, … насны .. хүүхдийн хамт амьдардаг, … сумын ..-р баг … -р байр … тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
5. Монгол Улсын иргэн Б, …. онд …. аймаг …. суманд төрсөн, …. настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, …. ХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл …, эхнэр, …. насны … хүүхдийн хамт амьдардаг, ….. сумын … -р баг … байрны … тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
6. Монгол Улсын иргэн О, …. онд …. аймаг … суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, …. аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан, ам бүл … , эхнэр, ….. насны .. хүүхдийн хамт амьдрах, … сумын …-р багийн .. -р хорооллын … тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
7. Монгол Улсын иргэн И, … онд … аймаг ... суманд төрсөн, …. настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч, гурилын технилогич мэргэжилтэй, одоо “….. аймгийн Ажил олгогч эздийн холбоо”-ны тэргүүн ажилтай, …. аймаг дахь Улсын нөөцийн салбарын дэд даргаар ажиллаж байсан, ам бүл …, эхнэр, … насны … хүүхдийн хамт …. сумын .. -р баг, …-р хороолол, … -р байр … тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
8. Монгол Улсын иргэн А, … онд …. аймгийн ….. суманд төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, …. ХХК-ийн захирал ажилтай, ам бүл …, эх, эгч, дүү нарын хамт ….. сумын …-р баг … тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
9. Монгол Улсын иргэн Р, …. онд … аймаг …. суманд төрсөн, … настай, эрэгтэй, дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, … ХХК-д жолооч ажилтай, ам бүл …, …. насны … хүүхдийн хамт амьдрах, …. сумын …-р баг … -р гудамж … тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
10. Монгол Улсын иргэн Л, … онд ... аймаг …. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., эхнэр, …. насны .. хүүхдийн хамт амьдрах, …. сумын …-р баг …. -р байр … тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
- …… аймгийн Засаг даргын тамгын газрын СЭЗБЗ-ын хэлтсийн Төрийн сангийн тасгийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Э, ….. цогцолбор сургуулийн ерөнхий нягтлан бодогч шүүгдэгч С, ….. ХХК-ийн захирал шүүгдэгч Т нар урьдчилан үгсэн тохирч бүлэглэн албан тушаалынхаа байдлыг ашиглаж 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуурамч бичиг баримт үйлдэн төрийн сангийн …….. дугаар данснаас төсвийн 28.0 сая төгрөгийг …… ХХК-ийн данснаас шилжүүлэн авч ашиглан онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
- Шүүгдэгч Д нь …… аймгийн Засаг даргын тамгын газрын СЭЗБЗ-ын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Төрийн сангийн тасгийн дарга Э -ийн мөнгө шилжүүлэх санхүүжилтын даалгаварт гарын үсэг зурж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласнаас Э -д 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуурамч бичиг баримт үйлдэн төрийн сангаас төсвийн 28.0 сая төгрөгийг хувьдаа авч ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлж төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
- Шүүгдэгч Э, ……. ХК-ийн нягтлан бодогч Г нар бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж 2006 оны 04-р сарын 17-ны өдөр …… ХК-ний дансаар төрийн сангийн данснаас төсвийн 1.000.000 төгрөгийг авч ашигласан гэмт хэрэгт,
- Шүүгдэгч Г нь …… ХК-ийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ганцаараа илүү мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэх бичиж, 2006 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 307.993 төгрөгийн төрийн сангийн данснаас шилжүүлэг авч өөрийн болон бусдын дулааны төлбөрийг хааж ашигласан, мөн 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдөр илүү мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэх бичиж төрийн сангийн төсвийн 1.000.000 төгрөгийг, 2006 оны 10-р сарын 3-ны өдөр 299.920 төгрөгийг, 2006 оны 11-р сарын 28-ны өдөр 262.118 төгрөгийг ….. ХК-ний дансанд тус тус шилжүүлэн авч өөрийн өр төлбөр бусдын дулааны төлбөрийг хаах зэргээр 2.870.031 төгрөгийг төсвийн хөрөнгийг авч хувьдаа ашигласан гэмт хэрэгт,
- Шүүгдэгч ….. аймгийн Засаг даргын тамгын газрын СЭЗБЗ-ын хэлтсийн Төрийн сангийн тасгийн даргаар ажиллаж байсан Э, ОБЕГ-ын ….. аймаг дахь Улсын Нөөцийн салбарын дэд даргаар ажиллаж байсан И болон А, Р нар нь бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж …. дугаартай Зил-130 маркийн машин ашиглаж, 2007 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 420 шуудай 20.5 тн Улсын нөөцийн импортын үрийн чанартай буудайг чанар муутай буудайгаар сольж ашиглан 6.612.132 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
- Шүүгдэгч …… аймгийн Засаг даргын тамгын газрын СЭЗБЗ-ын хэлтсийн Төрийн сангийн тасгийн даргаар ажиллаж байсан Э, ОБЕГ-ын ….. аймаг дахь Улсын Нөөцийн салбарын дэд даргаар ажиллаж байсан И нар болон Л нар нь бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж ….. дугаартай Зил-130 маркийн машин ашиглаж 2007 оны 5-р сарын 7-ны өдөр 370 шуудайтай 18.5 тн Улсын нөөцийн импортын үрийн чанартай буудайг чанар муутай буудайгаар сольж ашиглан 5.967.046 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
- Шүүгдэгч ОБЕГ-ын …. аймаг дахь Улсын Нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан О нь ….. аймгийн Засаг даргын тамгын газрын СЭЗБЗ-ийн хэлтсийн Төрийн сангийн тасгийн даргаар ажиллаж байсан Э, ОБЕГ-ын ….. аймаг дахь Улсын Нөөцийн салбарын дэд даргаар ажиллаж байсан И болон А, Р, Л нар бүлэглэн …. дугаартай Зил-130 машин ашиглаж 2007 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 420 шуудай 6612132 төгрөгийн үнэтэй 20.5 тн буудай, …. дугаартай Зил-130 маркийн машин ашиглаж 2007 оны 5-р сарын 7-ны өдөр 370 шуудайтай 18.5 тн Улсын нөөцийн импортын үрийн чанартай буудайг чанар муутай буудайгаар сольж ашиглан 5.967.046 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гэрээ хийгээгүй машиныг тээвэрлэлтэнд оролцуулах зэргээр гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“2006 оны 12 сард шилжүүлсэн 28.000.000 төгрөгөө Т -тэй ярьж шилжүүлж авсан нь үнэн. Энэ талаар өмнө ч тодорхой мэдүүлсэн. Энэ мөнгийг авахдаа миний итгэмжлэгдсэн данснаасаа аваагүй, Боловсрол соёлын газрын багцын данснаас төрийн сангийн тасгийн даргын албан тушаалаа урвуулан ашиглаж, тэр мөнгийг … цогцолборын засварын мөнгө гэж … ХХК-ний данс руу шилжүүлсэн. Жилийн эцэс болоод илүү гарсан мөнгийг Сангийн яам татаад авчихдаг. Тэгэхээр нь нэг ч гэсэн сургуульд засвар хийлгэе гэж бодоод … цогцолборын хүсэлтийн дагуу 28.000.000 төгрөгийн засвар хийлгэхээр .... ХХК-ний захирал Т -ын данс руу шилжүүлсэн. Өвөл болсон байсан учир дулаартал эргэлдүүлж ашиг олох санаатай байсан, тэр үед мөнгөнөөс аваад өрөндөө өгөөд, үрээд тараасан байхаар нь өөр дээрээ авч хадгалъя гэсэн үүднээс мөнгийг авч үрэгдүүлсэн. Тэгээд Аудитын шалгалт ирэхэд С -ийг гуйж баланс тайландаа тусгаад өгөөч гэсэн. Мөнгө төгрөг өгөөгүй, гуйгаад л хийлгэсэн.
Д даргын хувьд санхүүжилтын даалгавар, хуваарь хийсэн хүснэгтийн дагуу прокурор буруутгасан. Тэр жагсаалтад байгаа 24.000.000 төгрөг бол миний авсан 28.000.000 төгрөгтэй ямар ч хамаагүй. Боловсрол Соёлын газрын өөрсдийн авсан мөнгө юм аа. Энэ асуудлыг мөрдөн байцаагчид, прокурорт ч хэлсэн. Шүүхэд шилжүүлээд болно гэсэн тайлбар өгсөн. Ер нь бол хүчээр зүйлчлээд оруулаад ирсэн. Миний хувьд олон материал дунд оруулан албан тушаалаа ашиглан Д даргаар гарын үсэг зуруулсанаа хүлээн зөвшөөрнө. Т надад дансаа ашиглуулсан. Түүний архи уудаг сул байдлыг ашиглаж урьд нь хоосон цаасан дээр компанийн тамгыг дарж авч Т -г ашигласан.
Буудайны хувьд бол ингэж их олон дахиад уншаад байгаа буудай нь 2 машин л будаа, А -тай хамтарч буудай тариад хадгалсан байсан. Тэр 20 тонн үрийн буудай нь миний буудай. Шөнө нь сольсон, өглөө нь баригдсан л асуудал. Тэр өдрөө хохиролгүй болгож өгсөн. О нь цагдаад өгөөд цагдаад шалгаад нэг жилийн өмнө хөнгөн гэмт хэрэг гээд хэрэгсэхгүй болгосон. Тэгээд энэ 28.000.000 төгрөгийн хэргээр шалгагдахад эрүүгийн хэргийг сэргээсэн. Анхнаасаа бүх буудайг би сольсон гэж И даргыг өмөөрч Улсын нөөцийн салбарт нь хэлж хамгаалж явж байсан. Хэргийн материалтай танилцахад И нь анхнаасаа намайг буруутгаж мэдүүлсэн байсан. Гадуур таарахаар “Ах нь ойлгож байгаа. Чи энэ хэргийг даачих” гэсэн. Тэгээд би даасан чигээрээ Авлигатай тэмцэх газар шалгагдсан. Би өнөөдөр өмнө өгч байсан мэдүүлгээсээ буцаж байна. Хамгийн сүүлд өгсөн мэдүүлэг дээрээ яръя. И нь анхнаасаа намайг “Хулгайч, Э л хулгайлсан” гэж мэдүүлсэн байсан. Би ямар ч хамаагүй. Нэг шуудайг ч үүрээд явж чадах хүн би биш. И нь надтай уулзаад 300.000 төгрөг өгчих намын сонгууль болох гээд байна гэсэн. Би чиний буудайг сайн чанарын буудайгаар солиод өгье гэсэн. И бүх юмыг зохион байгуулсан. Би оролцсон юм байхгүй. Миний буудай нь минийх, гэхдээ И л солиод өгье гэсэн. Батмөнх хурандаатай нь хамт байж байгаад И бид гурав ярилцсан. Тэгээд “Энэ хүн авсан нь үнэн. Чи даачих, энэ хүнийг ажилтай нь үлдээчих ээ” гэсэн. Ийм л зүйл болсон. 18 тонн буудайг би солиогүй. А -ны буудай юм. Би энэ О, Р нарыг огт танихгүй.
Г -ээс би 500.000 төгрөг аваагүй. Үүнд нотлох баримт байхгүй. Үүнтэй ямар ч хамаагүй. Би буудайг сольсон хүн биш, солиулсан хүн нь юм. Эрүүгийн хуулийн 150.3-аар яллаж байгаа. Би итгэмжлэгдэн буудай хариуцсан хүн биш. Би И -д мөнгийг нь өгөөд л солиулсан. Хэрхэн яаж сольсныг би мэдэхгүй.
Энэ хугацаанд Авлигатай тэмцэх газар, …. аймгийн Цагдаагийн газар мөрдөгдөөд, 35 хоног мөрдөнд суугаад, мөрдөнгөөс мөрдөн дамжуулаад хэрэг шүүхэд шилжүүлэхийн өмнөх эцсийн өдөр оройны 10 цагаас 25 минут дутуу байхад Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар хүчээр яллаж ирүүлсэн. Ингэж 10 сар мөрдсөн хэргийн 5 хавтас нь хэнд ч хэрэггүй цаас, ямар хэрэггүй баримтууд хийсэн. Их сүржин нэртэй 7 хавтас хэрэг байгаа. Миний хийсэн нотлох баримт яллах дүгнэлтэд оруулаагүй. Мөн гэр бүл үр хүүхдээс минь хол, ямар ч эргэлт оруулахгүй, санхүүгийн сүйрэлд оруулж, ажлаас минь түдгэлзүүлж Төв аймгийн мөрдөнд суулгаад, ингэн ингэн оруулж ирсэн хэрэг нь дутуу дулимаг, ямар нотлох баримтгүй, албан хүчээр шүүхэд оруулж ирсэн энэ хүмүүст гомдолтой байна. Шүүх шудрага шийдээсэй гэж бодож байна. Авсан 28.000.000 төгрөгөө хохиролгүй болгосон. Будааг нь будаагаар өгсөн. И нь мөрдөнд байхдаа утсаар ярьсан. “Ах нь хохирол төлчихвөл мөрдөнгөөс гарах гээд байна” гэсэн. Тэгээд би тэрийг нь өгсөн А нь 6.000.000 төгрөг надад эргүүлж өгсөн. Энэ үүднээс намайг холбоод байгаа. Ямар ч хамаагүй. Г -ийн 500.000 төгрөгийн асуудал мөн надад ямар ч хамаагүй. Э -ын төлбөрийг төлсөн болохоор Э л хулгайлсан байгаа биз гэсэн байдлаар мэдүүлсэн. Ийм миний эсрэг зохион байгуулалттай ажиллагаа их явуулсан. Э -г яллах гэсэн бодлого үйлчилсэн юм уу гэж их бодсон” гэв.
Шүүгдэгч Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“Улсын яллагчийн дүгнэлтээр 28.000.000 төгрөгийн асуудалтай холбогдуулж хоёр зүйлээр буруутгасан. Санхүүжилт татаж олгосон буцаж хуваарилсан хуваарийг батласан. Санхүүжилтийн даалгавар дээр нэгдүгээр гарын үсэг зурсан гэсэн асуудал байгаа. Мэдсээр байж батласан гэж буруутгасан. Энэ 2 зүйлээ тайлбарлая. Нэгдсэн системийн улс орон даяар мөрдүүлсэн. Программ нэвтэрч, электрон сүлжээгээр Сангийн яамтай холбоотойгоор явж эхэлсэн. Ажлын хүрээнд 2005 оноос оны эцэст өр, төлбөргүй ажиллах ёстой гэсэн албан тоот бичиг ирсэн. …. аймгийн хэмжээгээр өр төлбөргүй гарах нь тухайн аймгийн нэр хүнд бусад үйл ажиллагаанд нөлөөтэй байдаг. П даргын нэр дээр ирсэн бичигт тодорхой заасан байгаа. Үүнийг Засаг Дарга 12 дугаар сарын 21-нд надад цохолтоо хийсэн. Би цааш нь Төрийн сангийн тасгийнхан, Э дарга тасгийнхантайгаа хийсэн. Тэгээд хуваариа батлуулсан. Хэмнэлтийг татан авч, өр төлбөртэйд нь өгч батлуулсан. Тэр батлуулсан дотор …. цогцолборын 28.000.000 төгрөг байхгүй. Тэгэхээр энэ талаар огт мэдээгүй. Мөрдөн байцаалтад 2 удаа тайлбар өгсөн. Боловсрол Соёлын Газарт 25.400.000 төгрөг хуваарьлагдсан. Тэр нь …. цогцолборын мөнгө биш юм.
Гарын үсгийн тухайд 2005 онд шинэ систэм нэвтэрсэнтэй холбоотой. Манай хэлтсийн бүтцийг батлахдаа Төрийн сангийн тасагтай байхаар батлаж үүргийг өргөтгөж өгсөн. Бие даан түүнд гүйцэтгэх нөхцлөөр хангагдсан. Засгийн Газрын тогтоолоор Төрийн Захиргааны 9-р цалинждаг. Нягтлан биш юм аа би. Улсын хэмжээнд 4 лиценз байдаг. Мэргэжилтнүүд байгууллагуудаас ирсэн төлбөрийн гүйлгээг дотоод сүлжээгээр баталгаажуулснаар гүйлгээ хийгддэг. Гүйлгээ хийгдсэний дараа хэвлэгдээд нягтлангуудад зуруулаад дараа нь надад зурагддаг. Төлбөр саатах, ачаалал нэмэгдэх үед баримт материал бөөгнөрч зурагдах тохиолдол гардаг. Тэр үед 28.000.000 төгрөг шилжсэн. Хэзээ яаж зурсанаа одоо болтол мэдэхгүй байгаа. Үндсэн баримттай харж зурах үүрэгтэйг мэдэж байгаа. Ажилтнуудад итгэж итгэл өгч ажиллах тохиолдол байдаг. “Олон баримтад өгөөд зуруулсан” гэсэн Э -ийн мэдүүлэг байдаг. Миний гарын үсэг мөн гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Гарын үсэг хэзээ яаж зурсандаа ч эргэлздэг. Олон жил ажилласан хүний хувьд нягталж шалгаж байж зурдаг. Би яах аргагүй хариуцлага алдсан. Яллах дүгнэлтэд байгаа шиг зүйл байхгүй. Энийг би 2007 оны 07 сарын үед Аудитын шалгалт ороод Ц -г орж ирээд хэлэхэд надтай албан ёсоор биш өрөөгөөр орж ирэхдээ 28.000.000 төгрөгийн асуудал гаргаж байсан. Баримт материал бүрэн хийгдсэн гэсэн. 2006 оны 12 сард шилжсэн мөнгөний асуудал байгаа. Энэ байдалдаа маш их дүгнэлт хийж бодож байна. Эцсийн нааштай хариугаа олж чадахгүй байна аа. Ямар ч төрийн байгууллагад санхүүгийн будлиантай зүйл гарсан байсан санхүүгийн ажилтнаас нь асуудаг. Ийм байтал нэгдүгээр гарын үсэг зурдаг удирдах ажилтан гэдэг үүднээс намайг баривчилж 16 хоног хорьсон. Хүнд дарамт амссан. Байдал хүнд байгаа. Улсад 20 хэдэн жил ажиллаж байсан, төрдөө 24-25 жил зүтгэсэн. Энэ байдал ийм газар зогсоод ингээд байж байгаа нь надад маш хүнд тусч байна” гэв.
Шүүгдэгч С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“Прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар зүйлчилсэн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э сая тодорхой ярьлаа. Т ч ярих байх. 28.000.000 төгрөг манай дансанд орж ирж би өөрөө захиран зарцуулаагүй. Бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн гэж байгаа. Энэ бол дээд даргын тушаал ажил хүлээж авах комиссын акт, гарын үсэгтэй, үүрэг даалгавар байж байхад би үүрэг өгсөний дагуу л сүүлд нь бүрдүүлсэн баримт бичиг. Энэ бүх материалд удирдах дээд байгууллага тусга гэж хэлдэг байсан. 28.000.000 төгрөг нь орлогод тусгагдсан. Тэр үед Э, Ж нараас ч асууж байсан асуусан. Танайд хавар засвар хийнэ л гэсэн. Миний хувьд ерөөсөө л даалгаврыг гүйцэтгэх үүрэгтэйн хувьд гүйцэтгэсэн” гэв.
Шүүгдэгч Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“Яллах дүгнэлтийн Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2006 оны 10 сард “Авто лакс” төвийг барьж байсан. Э ирээд барилгын ажил олж өгье гэсэн. 12 сард “Ажил олно байж байгаарай, сангийн хүмүүс бэлэн үү” гэсэн. Нэхэмжлэхээ өгчих мөнгө шилжүүлье гэсэн. Хэдэн төгрөг гэж бичих юм гэсэн. Тэр яахав гэхээр нь тамга дараад гарын үсгээ зураад өгсөн. Танай дансанд барилгын ажил хийлгэх засварын мөнгө орсон гэж хэлсэн. Хүнээс 7 сая төгрөг аваад өмнөх ажлаа хийсэн байсан учир түүнийгээ би өгсөн. Гэтэл Э танай дансанд байгаа мөнгийг би авах ёстой гэсэн. Манай дансанд орж ирсэн мөнгө засварт орно гэсэн яасан гэсэн. Тэгээд миний мөнгө гээд авсан. Улсын яллагч тэгж байна. “Э, С, Т 3 үгсэн тохирч ийм зүйл хийсэн” гэлээ. Энэ бол худлаа. Барилгын ажил олоход хэцүү, аль болох чанартай хийхийг бодож явдаг. Олдсон дээр нь гэсэн байдлаар хандсан. Дансанд орж ирсэн болохоор захиран зарцуулах эрхтэй гэдэг утгаар захиран зарцуулсан. Барилгын ажил урд хормойгоор хойд хормойгоо нөхөж явдаг болохоор тэгж ойлгож явсан” гэв.
Шүүгдэгч Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“2007 оны 05 сард Аудитын газраас манай дулаантай холбоотой шалгалт хийсэн. Зөрүүтэй тооцоо нь Консул дээр 5 удаа бичигдээд хаагдсан. Эхний 2 сард гарсан гүйлгээ нь Х гээд найз маань АНУ явах гээд байраа зараад явах гэсэн. 307.000 төгрөгийн дулааны өртэй байна, аргалж өгөөч гэхээр нь хааж өгсөн юм. В -гийн данс руу нь шилжүүлээд ерөнхий менежерээр дамжуулан гаргаж авсан. Мөн 1.000.000 төгрөгийг хувьдаа авч эмчилгээндээ Хятад Улсад хийлгэхэд зарцуулсан. 299.000 төгрөг танилынхаа дулааны төлбөрийг хааж өгсөн. 2007 онд манай 10 жилийн ангийн төгсөлтийн 20 жилийн ой болсон. “...” бааранд ороод сууя гэсэн. Таньдаг юм. Мөнгө төгрөг дууссан байсан. Дараа төлбөр хийж өгнө гэсэн. Мөнгөө нэхэхээр нь дулааны төлбөрийг бичиж хаасан нь үнэн гэв. 500.000 төгрөгийг Э -д өгсөн гэж байгаа. Би 1.000.000 төгрөгийг В -с өөрөө авсан. Тухайн үед Э -д 500.000 төгрөг өгсөн гэж худлаа мэдүүлсэн. Чиний буруутай үйл ажиллагаанаас болсон 2.870.000 төгрөг байна төл гэсэн. Төлж барагдуулсан. Тэгээд мөрдөн байцаагч эргэж дуудаад Эрүүгийн хуулийн 150.2-т зааснаар яллахаар болсон гэсэн” гэв.
Шүүгдэгч О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“2006 оны 11 сарын 23-нд Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан. Импортоор будаа орж ирдэг байсан. Тушаал гаргаж зохион байгуулж явдаг. Манай складад буулгах бололцоо байдаггүй байсан. Сая Э тодорхой хэлсэн. Би өөрөө Цагдаагийн байгууллагад өгч тухай бүрт нь шалгуулж улсыг хохиролгүй болгож байсан. Их харамсаж байна. Ирсэн буудай буулгахад шөнөжингөө юм болдог. Тэгээд төвөөс зохион байгуулах ёстой Ө гээд хурандаа ирсэн. Тэр нь буудалд архи уугаад л хэвтэж байдаг. Гэрээтэй машин гэж огт байхгүй ерөөсөө машин хөлсөлдөг байсан. Намайг Эрүүгийн хуулийн 263-т зааснаар яллаж байгаа, би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг мөрдөнд хорьж, сонин хэвлэлээр хүртэл бичсэн. Үүнийг үнэн зөвөөр шийдэж өгөх байх гэж бодож байна” гэв.
Шүүгдэгч И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“Улсын нөөцийн салбарын дэд даргаар ажиллаж байсан. Эрүүгийн хуулийн 150.2-т зааснаар яллагдаж байгаа. Гэмшиж байна. Улаан буудай складад байж байсан. О дарга хадгалах газар байхгүй байна, танай складад хадгалъя гэсэн. Миний чулуун склад байгаа гээд тэнд хадгалсан. Үнэндээ айж тэвдсэн. Тэгээд үнэнээ л хэлж байсан. О даргад сольж болохгүй гэж хэлсэн. 2 биш нэг байгууллагын 2 будаа байгаа. А, Э гэж 2 хүний л тарьсан буудай. Хадгалуулсан нь үнэн, шуудай оёулсан нь үнэн. Э, О намайг дагаж яв гэсэн би дагаж яваагүй. Тэгээд тэр оройноо баригдсан. Намайг бас мөрдөнд хорьсон. Сар болоход бүх хүмүүс миний эсрэг мэдүүлэг өгсөн. Намайг мөрдөнгөөс утсаар ярьсан гэж ярьлаа. Би утсаар яриагүй. Рд байцаагч хянагчаас асуусан. Э “Би айхдаа хэлчихлээ” гэсэн. Болсон бүх явдлаа үнэнээр нь хэллээ. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“Буудайг чулуун складад савлаж сольсон. Сольсон буудай миний тарьсан буудай. Би улсын нөөцийн буудайгаар сольсон гэм буруугаа ойлгож байна” гэв.
Шүүгдэгч Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“Эрүүгийн хуулийн 150.2-т зааснаар яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2007 оны 4 сарын 4-нд машинтайгаа явж байсан. Хэдэн хүмүүстэй таарсан. Машин хэрэгтэй байна гэсэн. Тэгээд явж очсон. И -тэй уулзсан Нилээн олон машин байсан. Будаа зөөх ажил байна уу гэсэн. Нэг машин хэрэгтэй гэж байна. Бензин аваад хамгийн сүүлийн ачилтад миний ээлж таараад явж байсан. Нөөцийн газрын хүн өөрөө хамт явж вагоны хамгаалалт, чигжээс зэрэг дагалдах хэрэгслийг ачаад элеваторын хашаа руу буулгасан. Тэгээд цаашаа Улсын нөөцийн зарим хүмүүс надтай явж байсан. Буудайгаа буулгасан. Одоо яах вэ гэсэн. Тэнд байсан хүмүүстэй солигдсон будааг ... -т буугасан. Энэ хүмүүстэй бол би уулзаагүй. Энэ хүмүүстэй үгсэж санаатай ийм хийсэн зүйл байхгүй. Сайныг энд мууг нь энд буулга гэсэн тайлбар хэн ч хэлээгүй. Тэр журмаар явах ёстой юм байх гэж бодоод л ийм зүйл болсон. Ачиж буулгасан хүмүүс нь “......” -т очно гэж хэлж байсан” гэв.
Шүүгдэгч Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар яллаж байгаа. Э -г сайн танихгүй. Э “Будаанд яваач” гэсэн, маргааш хаанаас ачихаа хэлсэн. И гэж хүн байгаа гэж утсаар ярьсан. Ороход их олон машин байсан. Миний ард 2 тэрэг байсан. Очер хүлээж байсан. Бүрэнхий болсон байсан. Будааг ачаад явтал Э утсаар ярьсан. “Наанаа байж бай” гэсэн. Номергүй машинаар будаа ачсан байсан. Тэгээд байж бай гээд будаагаа соль гэсэн. Ямар учиртай юм бэ гэсэн чамд хамаагүй гэсэн. Намайг “…..” -т буулгаж байхад өөр будаа байна гээд байсан. Би мэдээгүй байсан. Мэдэхгүй гэсэн. Өглөө нь очсон цагдаа ирсэн. Будаа солигдсон байна гэсэн. Э гэдэг хүний будаа би хөлсний жолооч гэсэн. Авлигатай тэмцэх газарт шилжсэн. Би анхнаасаа мэдээгүй. Санаатай хуйвалдсан зүйл байхгүй надад ямарч хамаагүй. “Ач” гэснийг нь ачсан “Буулга” гэсэн газарт нь буулгасан. Энд холбогдсон хүмүүсээс нэгийг нь ч танихгүй” гэв.
Хохирогч Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа …. аймгийн улсын нөөцийн салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай байгууллагад буусан байсан үрийн сайн чанарын 20 тонн буудай солигдсон. Солигдсон буудай 420 шуудай байсан. Мөн 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 370 шуудай 18.5 тонн үрийн буудай солигдсон. Энэ дагуу Цагдаагийн газар хандсан. Шалгагдаж байх явцад хохирол төлөгдсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.
Хохирогч Боловсрол Соёлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“Манай аймгийн боловсролын багцад батлагдсан төсвөөс хэмнэсэн зардлаас 28.000.000 төгрөгийг ..... цогцолборын батлагдсан төсвөөс хэтрүүлэн олгосон байгаа. Санхүүжилтээр засварын зардал гэж 28 сая төгрөг гарсан. Энэ хугацаанд ..... аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн тасгийн дарга Э 24.000.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Үлдсэн 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Санхүүжилт буцаан татсан, нэмэлт санхүүжилт олгосон 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн жагсаалт /хэргийн 61 дэх тал/,
- 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар санхүүжилтийн даалгавар /хэргийн 43 дахь тал/,
- ….. аймгийн Аудитын газрын 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар албан бичгээр ирүүлсэн Боловсрол Соёлын Газрын 2006 он гэсэн “ЕБ-ын ..-р сургуулийн дотор сантехникийн засварын ажлын гүйцэтгэлийн баримт бичиг“ гэсэн хуурамчаар бүрдүүлсэн баримтууд /хэргийн 17-44 дэх талууд/,
- Гэрч …. аймгийн Ерөнхий аудитор Ц -ийн мэдүүлэг: “2007 оны 06-р сард төрийн сангийн гүйлгээг шалгаж байхад хэд хэдэн ноцтой гүйлгээ харагдсан. Тэгээд гүйлгээг нь үзэхэд …… цогцолборт сантехникийн их засвар хийсэн гэж шилжүүлсэн 28.0 сая төгрөг анхаарал татсан ба материалыг нь үзэхэд ямар нэгэн баримтгүйгээр ……. ХХК руу шилжүүлсэн байсан… 2007 оны 12 сард авчирч өгсөн баримтууд анх харахад л хуурамч материалууд байсан. Шалгалт хийж байгаад уг компаний данс руу гарсан 28.000.000 төгрөгийн талаар хамгийн анх Д даргаас асуусан юм. Би асуухдаа Та яагаад хуурамч тендерийн баримтаар 28.0 сая төгрөг шилжүүлсэн юм бэ? гэж асуухад Д дарга сургуульд засвар хийхгүй бол болохгүй нь ээ тэгээд сургуульд засвар хийнэ гэж Ж багш надаас өнгөрсөн жилжингээ мөнгө нэхсэн юм гэж хэлсэн ба тэгээд 2006 оны эцэст мөнгөний боломж гарахаар нь материалаа бүрдүүлээд мөнгөө ав гээд би шилжүүлж өгсөн гэж хэлсэн юм... Д дарга уг мөнгийг 2006 оны эцэст цэцэрлэгүүдийн багцаас шилжүүлэхээр хуваарь гаргасан байсан, мөн цэцэрлэгүүдийн төсвөөс боловсролын багцад төвлөрүүлэх хуваарь гаргасан байсан юм” /хэргийн 133-138 дахь талууд/,
- Гэрч Ү -гийн мэдүүлэг: ”2006 оны 12 сарын 25-ны өдөр баталсан төсвийн хуваарийг би хийхдээ тухайн жилд буюу 2006 онд хэмнэгдсэн төсвийн үлдэгдлийг би жагсаалтаар гаргаж өгсөн юм. Харин уг хэмнэгдсэн төсвийг ерөнхий нягтлан Э хуваарилалт хийсэн ба уг хуваарилалтыг Д дарга хянаж баталгаажуулсан байгаа юм” /хэргийн 1643 дахь тал/,
- Гэрч Ш -ийн мэдүүлэг: ”…Намайг тэр өдөр Шуудан банкин дээр дуудсан. Тэгээд намайг очиход Ч, Е, К нар бүгд ирсэн байж байгаад 11500000 төгрөг цуг авсан ба бид нар цуг хоолонд орж Ч -ны эхнэр Е нарт 7.0 сая төгрөгийг тоолж өгсөн. Тэгээд би бусад мөнгийг аваад явсан. Маргааш нь над руу Э утасдаад надад хэлэхдээ Т -с мөнгөө авах гэсэн чинь Т согтуу байгаа учраас эрүүлжүүлэхэд бариад өгчихлөө гэсэн. Тэгээд би орой гэртээ ирээд Э руу залгасан чинь надад хэлэхдээ танай нөхрийн компаний дансаар гарсан мөнгө миний өөрийн мөнгө юм байгаа юм гэж хэлсэн. Мөн Э надад хэлэхдээ уг мөнгийг цаана нь өөр хүмүүс авах эзэнтэй юм. Хэрэв өгөхгүй бол танай байрыг чинь авна гэсэн...Тэгээд би миний шийдэх асуудал биш юм байна гээд хадам эцэг З -г дуудсан Тэгээд би Голомт банкинд өөрийн орон сууцаа барьцаалж 6000000 төгрөг зээлж аван манай хадам эцэг уг мөнгийг өгсөн ба мөнгө өгсөн тухай Э -р бичүүлээд авсан гэсэн…” /хэргийн 143-146 дахь талууд/,
- Гэрч Вг -ийн мэдүүлэг: ”Надад …. цогцолбор сургуулийн ерөнхий нягтлан С ирж манайх энэ 2006 онд засвар хийх гэсэн юмаа. Та газар дээр очоод төсөв гаргаад өгөөчээ гэсэн . Би тэгээд 2006 оны 04-р сарын 31-ний өдөр хүсэлтийн дагуу очиж хэмжилтээ хийж 31809428 төгрөгийн төсөв зохиож өгсөн. …Уг төсвийг С надаар 2006.4-р сард 31.0 сая төгрөгийн төсвийг хийлгэсэн ба би тэгээд уг төсвийг зохиож өгсөн юм. Тэр үед Э надад утсаар наад төсвөө яаралтай хийгээд өгөөрэй гэж ярьж байсан санагдаж байна…2007 оны 5-р сарын 15-ны өдөр надад хэлэхдээ таны өмнө гаргаж өгсөн 31 сая төгрөгийн төсөв чинь ихэдсэн байна. Бид нарт 28 сая төгрөгийн төсөв батлагдах гээд байна гэж гуйж байсан. Би тухай үед байгууллага нь хүсч байгаа юм байна гээд хийж өгсөн байгаа…” /хэргийн 161-163 дахь талууд/,
- Гэрч З -ийн мэдүүлэг: ”2006 оны 12-р сарын 28-ний өдөр тус компаний дансаар нийтдээ засварын мөнгө гэж 28000000 төгрөг шилжиж орсон юм байна лээ. Тэгээд Т нь иргэн Е гэж хүнд 7000000 төгрөгийн өртэй байсан байна лээ. Тэгээд манай хүүгийн компаний дансаар тэр өдрөө эхлээд 9500000 төгрөг орж ирсэн ба тэр мөнгөнөөсөө иргэн Е -д өрөө өгсөн байгаа юм. Тэгээд дараа нь тэр өдрөө 11500000 төгрөгийг бас гаргуулж авсан ба тэр мөнгийг бүгдийг нь Э авсан. Би хэдэн хүүхдээ алуулахгүй тулд …… -д байгаа орон сууцыг нь барьцаанд тавин 6000000 төгрөгийг нь өгсөн ба нийтдээ 24000000 төгрөгийг Э авсан, үлдсэн 4000000 төгрөгийг татвар гээд авсан нэртэй алга болсон. Тэгээд надад мөнгө хүлээн авсан баримтаа 2007 оны 01-р сарын 16-ны өдөр өгсөн байгаа. ….. Э надаас та ямар ч байсан ийм засвар хийсэн гэсэн акт, төсөв гаргаад өгчих, тэгвэл одоо та нарт ямар ч хамаагүй гэж над руу 4 удаа ярьсан байгаа. Бид нарын хувьд тэр сургууль дээр нь ямар ч засвар хийсэн асуудал байхгүй” /хэргийн 124-128 дахь талууд/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3014 дугаар шинжээчийн дүгнэлт
1. Шинжилгээнд ирүүлсэн 2006.12.27 ний өдрийн “Санхүүжилтийн даалгавар” гэсэн баримтанд Д, Э нар гарын үсэг зурсан байна.
2. Хэргийн 118 /88/–р хуудсанд үдэгдсэн 2007.01.16-ны өдрийн “Мөнгө хүлээлцсэн” гэх баримтанд Э гарын үсэг зурсан байна. /хэргийн 222 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2008.05.20-ний өдрийн 2306/7, 2378/9 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
1. 2006.07.03-ний өдрийн Үнийн харьцуулалт хийх бичиг баримт хэлэлцсэн тухай 02 тоот протоколын үнэлгээний хэсгийн гишүүд Я, У гэсэн нэрний урьд зурагдсан гарын үсгүүдийг Я болон У нар зураагүй байна.
2. 2006.07.17-ний өдрийн 03 тоот гүйцэтгэгч байгууллага шалгаруулсан хуралдааны протоколын үнэлгээний хэсгийн Я , У гэсэн нэрийн урьд хойно зурагдсан гарын үсгүүдийг Я болон У нар зураагүй байна.
3.2006.08.20-ний өдрийн ….. сумын Ерөнхий боловсролын …-р дунд сургуулийн сантехникийн засварын ажлыг хүлээн авсан комиссын 01 тоот актын комиссын гишүүд Я , У гэсэн нэрийн урд зурагдсан гарын үсгүүдийг Я болон У нар зураагүй байна.
4. 2006.07.03-ны өдрийн 02 тоот үнийн харьцуулалт хийх бичиг баримт хэлэлцсэн тухай протоколын үнэлгээний хэсгийн гишүүд Ж гэсэн нэрний урд зурагдсан гарын үсгийг Ж зураагүй байна.
5. 2006.07.17-ний өдрийн 03 тоот гүйцэтгэгч байгууллага шалгаруулсан хуралдааны протоколын үнэлгээний хэсгийн Ж гэсэн нэрний урд зурагдсан гарын үсгийг Ж зураагүй байна.
6. 2006.08.20-ний өдрийн …. сумын Ерөнхий боловсролын ..-р дунд сургуулийн сантехникийн засварын ажлыг хүлээн авсан комиссын 01 тоот актын комиссын гишүүд Ж гэсэн нэрийн урд зурагдсан гарын Ж гэсэн нэрний урд бичигдсэн гарын үсгийг Ж зураагүй байна.
7. Ажил гүйцэтгэх тухай 02 тоот гэрээнд зурагдсан Гүйцэтгэгч болон гүйцэтгэгчийг төлөөлж Т гэсэн нэрний урд зурагдсан гарын үсгүүдийг Т зураагүй байна.
8. … сумын …-р дунд сургуулийн барилгын дотор халаалтын засварын ажлын гүйцэтгэл гэсэн баримтанд зурагдсан Т гэсэн нэрийн өмнө зурагдсан гарын үсгийг Т зураагүй байна. /хэргийн 208-210 дахь талууд/,
- Гэрч Б -ийн мэдүүлэг: “Буудай задраад байж байхад манай дэд дарга И ирээд надтай уулзаад нэг машин буудай зөөхөд оруулаад өгөөч гэхэд нь чадахгүй гэж хэлсэн Тэгэхэд И тээврийн хэсгийн дарга Х -тэй уулзаад нэг машин оруулж буудай тээвэрлэлтэнд явуулсан. Би эхний 3 машинд гаргаж ачуулж гаргачихаад сүүлийн машинд бас буудайг ачаад араас нь явах гэхэд И намайг гэрт хүргээд өгөөч гэхэд нь гэрт хүргэж өгсөн: ….Тэгээд эргээд ….. ирэхэд Ю над руу 4 дэх машин яасан бэ гэж мессеж бичсэн. Тэгэхээр нь би дарга руу утасдаж И таны машин гэж оруулсан тэр яасан юм бол гэж асуухад О дарга юун машин би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би жолооч нараас 4 дэх машины гар утсыг олоод утасдаж хаана явааг асуухад замдаа дугуй хагараад би одоо 3 шар өнгөрөөд явна гэхээр нь Ю -д утасдаж хэлсэн. Маргааш өглөө ажил дээрээ ирэхэд манай лаборант Рл инженерээ будаа өчигдөр солигдсон юм биш үү гэж асуухад би мэдэхгүй гэж хэлсэн. Энэ талаар би даргад хэлээд Х, И, бид дөрөв ……… орж өөрсдийн будаагаа хүлээж авахад манай будаанаас 9 шуудай буудай дутсан байсан. Э уучлалт гуйсан“ /хэргийн 553-555 дахь талууд/,
- Гэрч Ю -ийн мэдүүлэг: “2007 оны 04-р сарын 04-ний өдөр солигдсон буудайг бол 2007 оны 11-р сард мэдсэн ба тэр буудайнууд нь шуудайтай байсан, тэгээд бид нар 2007 оны 04-р сарын 04-ний өдөр буудай ачсан машинтай хүмүүсийн бүртгэлээс хараад …. дугаарын машинтай жолооч Р -ын машинд солигдсоныг мэдсэн. …2007 оны 05-р сарын 07-ний өдөр ….. дугаарын авто машин нь тэр өдөртөө маш их удаж ирсэн ба тэгээд уг машиныг манайхан буулгаж байхдаа энэ будаа бол шал өөр будаа байна гэсэн. Тэгээд өглөө нь О даргад хэлсэн. Тэгээд энэ асуудлыг цагдаад өгч шалгуулсан ба дараа нь уг хэргийг Э үйлдсэн гэдгийг мэдсэн юм. Тэгээд 2007 оны 05-р сарын 29-ний өдөр сольсон будааг буцааж ачуулсан ба тэр өдөрт нь уг будааг сольж өгч хүлээлгэж өгсөн байгаа юм. Гэхдээ А нь эхлээд манай сольсон будааг авчирч өгсөн ба тэгээд дараа нь өөрийнхөө чанар муу будааг авахад нь жолооч … нь ирж авсан” /хэргийн 718-719 дэх талууд/,
- Гэрч Х -ийн мэдүүлэг: “…Гэрээний дагуу 2007 оны 04-р сарын 04-ний өдөр …. аймгийн УНСалбарт будаа тээвэрлэх явцад ……. дугаарын автомашины жолооч Р -ыг надаас УНСалбарын дарга О нь энэ залуу нь манайхны хүн байгаа юм гээд нэг өдрийн рейсэнд оруулж өгөөч гэсэн тэгэхэд нь би түүнийг нь зөвшөөрөөд уг машинд А-80 бензиний 100 литрийн талон өгч 3 удаа тээвэр хийлгэсэн байгаа. Тухайн үед нь мэдээгүй, дараа нь ОБЕГ-ынхан мэдсэн тэр үед л мэдсэн…. Будаа тээвэрлэх явцад УНС-ын бүх албан хаагчид хяналт тавьж байсан, зарим албан хаагчид жолооч нарын кабинд орж суугаад хүрэх газар нь хүргээд хяналтыг тавьж байсан“ /хэргийн 595-599 дэх талууд/,
- Гэрч Х, Р нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, мэдүүлэг /хэргийн 572-573 дахь талууд/,
- Гэрч Бр -ийн мэдүүлэг: “Би яг хэдийд байсныг санахгүй байна. Будаа зөөж байсан хүүхдүүдээс цөөрсөн байхаар нь хүүхдүүдээсээ яагаад ийм цөөхөн хүүхэд болов гээд хүүхдүүдээсээ асуухад И даргыг будаа буулгана гээд машинтай аваад явсан гэхээр нь хойноос нь дагаж очсон чинь тэр чулуун склад руу явж байсан юм. Тэгээд И -тэй уулзан энд будаа буулгах ёстой юм уу гэсэн чинь намайг чимээгүй бай гэсэн юм” /хэргийн 600, 626-629 дэх талууд/,
- Гэрч Чн -ны мэдүүлэг: “2007 оны хавар байх би ажлаа тараад орой өөрийн ах И -ийн эзэмшлийн чулуун складаар нь дайраад явсан юм. Тэгэхэд тэр үед хэдэн танихгүй залуус, тэгээд бас А нар нь нийлээд будаа шуудайнд савлаад байж байсан юм. Тэр үед нь А -гаас юун будаа юм бэ гэж асуухад А надад хэлэхдээ нилээн уурлангуй байдлаар Монголын л будаа савлаж байна гэж хэлсэн ба би тэгээд яваад өгсөн. Надад А хэлэхдээ шуудайны ам оёгч машиныг засаад өгөөч гэж гуйхаар нь би та нар өөрсдөө зас гээд би явсан юм. /хэргийн 630-631 дэх талууд/,
- Гэрч Др -ийн мэдүүлэг: “Би А -ны хамт …. -ны биржээс хоёр ширхэг утас худалдаж авч байсан юм. Мөн А нь манайд байсан шуудайны ам оёдог машиныг надад хэрэгтэй байна гээд авсан. Тэгээд А -д 2007 оны 3-р сарын үед складынхаа түлхүүрийг өгсөн, тэр үед А манай складыг түрээсэлж байсан ба манай складын нэг баганыг гэмтээсэн байсан, манай складанд Зил-130 машиныг үлдээгээд явсан байсан, тэр машин нь Э -ын машин гэсэн” /хэргийн 589-590 дэх талууд/,
- Хохирогч н.О мэдүүлэг: “… …….. ХК-ний нягтлан Г нь Консулын дулааны төлбөрийг аймгийн төрийн сангаас нэхэмжлэхдээ илүү мөнгө бичиж 2006 онд 5 удаагийн үйлдлээр нийт 2.8 сая төгрөгийг ашигласан юм. Уг асуудлыг аймгийн аудитын газраас шалгаад илүү мөнгө авсан гэдгийг тогтоосон ба тэгээд уг хохирлыг Г -ээр төрийн санд төлүүлсэн юм” /хэргийн 1627 дахь тал/,
- Яллагдагч С -ын мэдүүлэг: “Манай сургуульд гаднаас буюу …… ХХК сантехникийн засвар бол хийгдээгүй ба гадна талын засварын ажлыг бол манай төсөвт суугдсан урсгал зардлын хөрөнгөөр манай хоёр ажилтан буюу хөдөрмөрийн багш Д. , сантехникийн слесерь М. нар л хийсэн. Миний өмнөх мэдүүлгүүд бүгд худлаа, өмнөх мэдүүлгүүдийг юу гэж хэлэх талаар бүх зааварчлагааг зөвхөн Э л зааж өгч байсан. Миний хувьд 2006.12.27-ны үед мөнгө гарсан асуудлыг мэдээгүй. Харин Э бид нартай өдөр тутам харьцдаг байсан учир намайг чи сургуулийнхаа төсөвт эх үүсвэрийн асуудлыг уран бүтээлийн сан талаас нь, орлого талыг нь болохоор барилга байгууламжийг нэмэгдүүлэх