Сүхбаатар дүүргийн шүүхийн 01 дүгээр шийтгэх тогтоол

A- A A+
Сүхбаатар дүүргийн шүүхийн 01 дүгээр шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 263.2-Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 12 сарын 19 өдөр                                      Дугаар 01                                  Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Н.Сүхбаатар даргалж, шүүгч Ш.Төгсгэрэл, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч: Б.Алтанцэцэг, Н.Хандаа, Д.Баяртогтох;
Нарийн бичгийн дарга: Ш.Базаррагчаа;
Улсын яллагч: Г.Гэрэлтуяа, Ц.Оюунчимэг;
Шүүгдэгч С-ын өмгөөлөгч: Ж.Эрхэсхулан;
Шүүгдэгч А-ын өмгөөлөгч: Н.Сосорбарам;
Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Р:
Иргэний хариуцагч: Б, Э, Н;
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Бүүтээ;
Шинжээч: Ж.Эрдэнэбат;
Гэрч: П, Д, На, Ч, Эр, Ба, Бү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С, А нарт холбогдох 2008/416/Э дугаарын индекстэй хэргийг 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, ... онд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн инженер, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ УИХ-ын гишүүн, ...-ын сайдын албан тушаал хашиж байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С.

2. Монгол улсын иргэн, ... онд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ...тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ ... Ерөнхий газрын захиргаа, хяналт шинжилгээ, улсын нөөцийн асуудал хариуцсан дэд даргын албан тушаал хашиж байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А.
Яллах дүгнэлтэд дурьдсанаар:

1. Шүүгдэгч С нь 2005 оны 11 дүгээр сард Замын Цагдаагийн газарт өөрийн өмчлөлд бүртгүүлэн, АЯ №0203801 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан S ангилалын Дамлер крайслер 220 Мерседес Бенз маркийн “О” ХХК-ний байнгын хэрэгцээнд ашиглагдаж байсан суудлын хуучин автомашиныг ... Ерөнхий газарт худалдан борлуулахын тулд 2006 оны 9 дүгээр сард уг автомашиныг “О” ХХК-ний захирлаар ажилладаг төрсөн ах У-ын дэмжлэгтэйгээр тухайн компаний жолооч Г-ийн иргэний үнэмлэхийг ашиглан хууль бусаар нэр дээр нь шилжүүлж, улмаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчин, ...-ын Сайдын ажлын албаны дарга Эр-р тендерийн үнэлгээний хорооны гишүүдэд “дээрхи автомашины техникийн үзүүлэлтийг тендерийн материалд урьдаас тохируулан бичих” үүргийг өгүүлж, 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тендерийн 5 багцын шалгаруулалтанд “О” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажилладаг Н, мөн На нарын үүсгэн байгуулсан “А” ХХК-нийг ганцааранг оролцуулахдаа “О” ХХК-ний ажилтан Г-ийг захирал На-ын өмнөөс албан ёсоор олгогдсон итгэмжлэлгүйгээр тендерийн бүхий л үйл ажиллагаанд төлөөлөн оролцуулж, тийнхүү хууль бусаар тендерт шалгаруулсны үндсэн дээр 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дээрхи өөрийн өмчлөлийн Дамлер крайслер 220 Мерседес Бенз маркийн /36.095.500 төгрөгөөр үнэлэгдсэн/ автомашиныг зах зээлийн дунджаас дээгүүр үнээр буюу 49.700.000 төгрөгөөр Төрийн өмчийн хорооны зохих зөвшөөрөлгүйгээр ...Ерөнхий газарт нийлүүлэн, улсад 13.605.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

…Ерөнхий газрын дэд дарга А-тай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Улсын Их Хурлын гишүүн Ц-ийн гуйлтаар улсын нөөцийн шатахуунаас 2001 тн шатахууныг Ц-ийн эхнэр Б-ийн нэр дээр бүртгэлтэй “Х” ХХК-д олгохын тулд 77 тоот тушаал гарган А-д ... Ерөнхий газрын даргын бүрэн эрхийг олгосны үндсэн дээр тус компанид шатахуун олгуулах үүргийг түүнд өгч, 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дээрхи компанитай “Улсын нөөцийн шатахуун сэлгэн шинэчлэх” 63 дугаартай гэрээг байгуулан, тухайн 3-р улиралд шинэчлэх ёстой шатахуунаас 1200 тн-ыг илүү, мөн “Х” ХХК-ний барьцаа хөрөнгөний үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэн илүү хэмжээгээр буюу нийт 2001,2 тонн шатахууныг нийлүүлэн, үүнээс 400 тонн шатахууныг 1999 онд өөрөө үүсгэн байгуулсан “О” ХХК-нид түүний салбар компани болох “Р” ХХК-ний нэрээр авч, улсад 1.442.612.489 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Найз нөхдийн дотно холбоотой Ж-ын хүү Э-ын нэр дээр бүртгэлтэй, үүсгэн байгуулагдсан цагаас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, энэ чиглэлээр ажлын ямар ч туршлагагүй “Э” ХХК-тай 2006 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ...Ерөнхий газрын нэрийн өмнөөс 2600 тонн шатахууныг 2.983.386.000 төгрөгөөр нийлүүлэх гэрээ байгуулах үүргийг дэд дарга А-д өгч гэрээг байгуулан, улмаар “Э” ХХК-иас гэрээний хугацаанд заагдсан шатахууныг нийлүүлээгүй, шатахууны үнийг өсгөн нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргасныг тухайн компанид ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд нэмэлт гэрээ байгуулах үүргийг дэд дарга А-д өгч, тэрээр 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус компанитай “үнийн саналыг 1 тонн тутамд дизель түлш 123861 төгрөг, А-80 бензин 73733 төгрөг, А-92 бензинийг 62154 төгрөгөөр тус тус үнийг нэмэгдүүлсэн” байдлаар нэмэлт 006/139 тоот гэрээг байгуулан, уг гэрээний дагуу “Э” ХХК нь дотоодын зах зээлээс хямд үнээр шатахууныг худалдан авч, ...Ерөнхий газарт өндөр үнээр тооцон буюу анхны байгуулсан гэрээнээс 214.3 тонн дутуу, буюу бүгд 2385,7 тонн шатахууныг нийлүүлэн, улсад 227.663.052 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан

2. Шүүгдэгч А нь ...Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байх хугацаанд Засгийн Газрын гишүүн, ... сайд С-ын үүргийн дагуу түүнтэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

2006 оны 8 дугаар сарын 04-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ц-ийн эхнэр Б-ийн нэр дээр бүртгэлтэй “Х” ХХК-тай “Улсын нөөцийн шатахуун сэлгэн шинэчлэх” 63 дугаартай гэрээг байгуулан, тухайн улиралд шинэчлэх ёстой байсан шатахуунаас 1200 тн-ыг илүү, “Х” ХХК-ний барьцаа хөрөнгөний үнийн дүнгээс 50 хувиас хэтрүүлэн илүү хэмжээгээр буюу нийт 2001,2 тонн шатахууныг нийлүүлэн, улсад 1.442.612.489 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Э-ын нэр дээр бүртгэлтэй, үүсгэн байгуулагдсан цагаас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, энэ чиглэлээр ажлын ямар ч туршлагагүй “Э” ХХК-тай 2006 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ...Ерөнхий газартай 2600 тонн шатахууныг 2.983.386.000 төгрөгөөр нийлүүлэх гэрээг байгуулан, тухайн компаниас гэрээний хугацаанд заагдсан шатахууныг нийлүүлээгүй байхад, 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “үнийн саналыг 1 тонн тутамд дизель түлш 123861 төгрөг, А-80 бензин 73733 төгрөг, А-92 бензинийг 62154 төгрөгөөр тус тус үнийг нэмэгдүүлсэн” байдлаар нэмэлт 006/139 тоот гэрээг байгуулсны дагуу “Э” ХХК нь дотоодын зах зээлээс хямд үнээр шатахууныг худалдан авч, ...Ерөнхий газарт өндөр үнээр тооцон буюу анхны байгуулсан гэрээнээс 214.3 тонн дутуу, буюу бүгд 2385,7 тонн шатахууныг нийлүүлэн, улсад 227.663.052 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Прокуророос буруутгаж байгаа 3 зүйлийг хуулийн хүрээнд албаны үүргээ урвуулж, урьдчилан тохиролцсон гэх талаар зайлшгүй тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. Бүтэц зохион байгуулалтын талаар орон тооны хязгаарыг тогтоосон 61 тоот тушаал гаргасан. Энэ тушаалтай холбогдож 66 тоот тушаал гарсан. Ажил үүргийн хуваарьтай холбогдсон 77 тоот тушаал нь улсын яллагчийн гол буруутгаж байгаа баримт. 77 тоот тушаал нь хоёр дэд даргын ажил үүргийг ялгаж заагласан тухай асуудал юм. Засгийн газрын 1997 оны 57, 2005 оны 226 дугаар тогтоолоор улсын нөөцөд байгаа бүтээгдэхүүнийг сэлгэн шинэчлэх тухай тогтоол байдаг. А нь хуулийн хүрээнд шатахуун сэлгэж, шинэчлэх ажил хийсэн гэж үзсэн. Харин албан үүргээ дутуу гүйцэтгэсэн гэж үзэж байна. 8 газраас шатахуун сэлгэх байтал зөвхөн хоёр газраас сэлгэсэн нь түүнийг ажил дутуу хийсэн гэж үзэх үндэслэл болно. Үүний дагуу түүнд зохих үүрэг даалгавар өгч байсан. Сайдын зөвлөлийн 12 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэлд маш тодорхой үүрэг даалгавар өгсөн. А нь ажил, амьдралаас нь холдуулсан учир хувь хүний хувьд надтай асуудал байдаг байх. Мөн А нь хийх ёстой ажлаа хийхдээ тодорхой алдаа гаргасан. Намайг сайдаар очихоос өмнө У сайдын үед Засгийн газрын 57 дугаар тогтоолоор журамлан ажил явуулдаг байсан. “Х” ХХК-тай холбоотой асуудал нь иргэд байгууллагын хоорондын иргэний шинжтэй гэрээний дагуу шийдвэрлэгдэх ёстой асуудал. Би А нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэж буруутгаж ажлаас халаагүй. Харин хийх ёстой ажлаа дутуу хийсэн учир ажлаас халсан. Улсын хэмжээнд тодорхой шатахууны нөөц байдаг. Түүний тодорхой хувийг сэлгэн шинэчилдэг. Би төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд дарга П-д хяналт тавих үүрэгтэй. Төсвийн ерөнхийлөн захирагч хөрөнгө оруулалтыг баталдаг. Хэдий төсвийн ерөнхийлөн захирагч боловч төсөв мөнгөнд шууд хутгалдаж оролцоод байдаггүй. Хуулийн заалт байхгүй, хязгаарлалттай байдаг. А-г хариуцлагагүй үйл ажиллагаа явуулсан учир шат дараалан ажлаас халах хүртэл арга хэмжээ авсан. Би “Х” ХХК-д хууль зөрчин заавар зөвлөгөө өгсөн тийм асуудал байхгүй. Ц эхний удаа үр тариа нийлүүлэх талаар, дараа нь шатахуун сэлгэн шинэчлэх тухай ярихад би түүнийг А-тай уулзуулсан.
“Э” ХХК-ний хувьд ажил үүргийн дагуу “асуудлыг судал” гэсэн үүргийг А-д өгсөн. Үнийн комисст оролцож заавар, даалгавар өгсөн зүйл байхгүй. Ж гэдэг хүнд давуу эрх олгосон зүйл байхгүй. Хуулийн хүрээнд ажилласан.
Бенз машины хувьд хуулиар надад тендерийн үйл ажиллагааг зохицуулах эрх байхгүй. Харин төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталж өгдөг. 2007 онд 805 сая төгрөгийн тоног төхөөрөмж, материал авах төсөв баталж байсан. Энэ хүрээнд …Ерөнхий газрын албан хэрэгцээнд суудлын автомашины үнэд 50 сая төгрөг төсөвлөгдсөн. Үүний дагуу сонинд нээлттэй тендер зарласан. Тендерийн үнэлгээний комиссыг П даргын тушаалаар томилж байсан. П дарга “А” ХХК-ний На нар хоорондоо гэрээ хийсэн. Санхүү эдийн засгийн яамнаас төсөв хэмнэсэн байна гэж төсвийн хөрөнгө оруулалтыг хаадаг. Тэр машиныг манай хүү 2005 онд оруулж ирээд “А” ХХК-ны На-д зарсан. Жил гарны дараа …Ерөнхий газрын тендерт орсон гэж ойлгож байгаа. Түүнээс биш би хэн нэг хүний бичиг баримтыг ашиглан асуудлыг шийдсэн зүйл байхгүй.
“Р” ХХК-ний хувьд үүсгэн байгуулагч нь “О” ХХК мөнийн хувьд мөн. Компанитай холбоотой асуудал ямар нэг байдлаар хуулиар хамааралтай байх тухай асуудал хязгаарлагдсан. Миний харъяалалд байхгүй.
2007 оны 07 дугаар сарын 06-нд хууль зөрчсөн, хулгай хийж байсан Л, П, Бү нарын асуудлыг олж Цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргаснаар энэ бүх асуудал үүдэлтэй. Өөрөөр хэлбэл асуудлыг илрүүлж хуулийн байгууллагад хандсаны үр дагавар ийм байдалд хүрч байна. “Р” ХХК-ныг Х 1997 онд бүртгүүлсэн. Ямар нэг хэлбэрээр өмч хөрөнгөнд нь шууд захиран зарцуулах хэлбэрээр орж байгаагүй.
Энэ бүх үйл ажиллагаа ганцхан яллах талыг барьж явсан. Цагаатгах талын нэг ч мэдүүлэг байхгүй. Мөрдөн байцаагч нар дандаа эсрэг нотлох баримт цуглуулсан. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хүч хэрэглэсэн. Энэ бүх хэрэг гэрээ, иргэний эрх зүйн шинжтэй асуудал гэв.

Шүүгдэгч А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад үйлдсэн хэрэг байхгүй. Хоёр үйлдэлд намайг буруутгаж байгаа. “Х” ХХК-ны хүмүүсийг болон уг компанийг мэддэггүй байсан. Ц, Б, Бо нарыг танихгүй. С сайдын саналыг хүлээн авч ажилд орсон. Ажилд ороод 8 хонож байтал П дарга амралтаа авахаар болсон. 07 дугаар сарын 06-нд П дарга надад орлуулах тухай тушаал гаргасан. Мөн өдөр С сайдын 77 тоот тушаал гарсан. Энэ тушаалаар надад эрх олгогдсон. С дуудаж өрөөнд нь ороход УИХ-ын гишүүн Ц байсан ба сайд надад үрийн буудай нийлүүлэх гэрээ байгуул гэсэн. 8 дугаар сарын 2-нд дуудахад нь бас ороход сайдын өрөөнд Ц гишүүн байсан ба буудайныхаа оронд шатахуун нийлүүлэх үүрэг өгсөн. 10 дугаар сарын 2-нд өвөлжилтийн бэлтгэл ямар байна, гаргасан шатахуун юу болж байна гэсэн. Би “Х” ХХК-ны Б, Ц нартай олон удаа утсаар ярьж, уулзаж шатахуунаа яаралтай нийлүүлэх талаар хэлж байсан. Уг нь шатахууны хойноос явах ажил үүргийн хуваарь надад байгаагүй. Гэсэн ч би явсан. Надад С сайдаас шат дараалсан арга хэмжээ авахад миний хүнлэг чанар нөлөөлсөн. Намайг хэл ам болж байхаар 14 хоног ажлаас чинь түдгэлзүүлье, тэгээд эргээд ажилд авна гэсэн. Энэ хооронд 300 тонн шатахууныг нөхөн гүйцээ гэсэн. Тэгээд 14 хоногийн дараа ирэхэд ажлаас халсан байсан. Сүүлдээ Ц, Б-ийн хойноос явах биш, С-ын хойноос явдаг болсон.
“Э” ХХК-тай дур мэдэж өндөр үнээр шатахуун нийлүүлсэн гэж буруутгасан. Тэр гэрээг П даргаар батлуул гэсэн боловч П баталж өгөөгүй. Тэгээд намайг батлуулж чадахгүй бол өөрөө гарын үсэг зур гэсэн. Энэ нь 77 тоот тушаалын дагуу хийгдсэн гэрээ. Гэрээн дээр өөрөө дур мэдэж зурсан, өөртөө мөнгө төгрөг завшъя гэсэн санаа зорилго байгаагүй. Би УИХ-ын гишүүн, төрийн сайдын өгсөн үүргийг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэсний төлөө хариуцлага хүлээсэн жүжиг байсан гэж үзэж байна гэв.

Хохирогч Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад заагдсанаар С-ээс 13.605.000 төгрөг, “Э” ХХК-аас 227.663.052 төгрөгийг, “Х” ХХК-аас улсын нөөцөд байх ёстой шатахууныг биет байдлаар буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэв.

Иргэний хариуцагч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирлыг манай компани төлнө. Манай компани өмнө нь ийм бизнес эрхэлж байсан туршлага багатай, нөгөө талаар эрсдэлд орсны улмаас хугацаанд нь шатахуун нийлүүлж чадаагүй. Улсад учруулсан хохирлоо ойрын хугацаанд нөхөн төлнө гэв.

Иргэний хариуцагч Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх 227 сая төгрөгийг хариуцах учиргүй. Зах зээлийн үнэлгээгээр шатахуун нийлүүлсэн. Манай эцэг Ж-ын тухайд бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд зааснаар гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг эдэлж түүний эсрэг мэдүүлэг өгөхгүй.

Иргэний хариуцагч Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Р” ХХК -ны нэр дээр авсан шатахуунаа бүрэн төлж барагдуулсан. Одоо төлөх төлбөргүй. Шатахуун нийлүүлэх талаарх мэдээллийг найз нөхдөөс сонсоод “Х” ХХК-аас авахаар болж гэрээ байгуулсан.

Гэрч Бү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай дэд дарга А 2006.07.28-29-ний үед дуудаад С сайд УНБГ-аас сэлгэлт шинэчлэлтээр 2000 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг “Х” ХХК-тай эргэн төлөгдөх нөхцөлөөр гэрээ хий гэдэг үүрэг өгсөн. Үүнийг биелүүл гэсний дагуу гэрээ хийх хүнтэй нь уулзтал өмнө нь ... аймгийн “И” САА-д ажиллаж байсан Бо гэх залуу ирсэн, ...манай 2 байгууллагын хооронд 1997-1998 онд өгөө аваа байж байгаад арай гэж дуусгасан... А дарга До дарга хоёрт “ийм их хэмжээгээр гэрээ хийж болохгүй шүү, энэ компаний захирал нь Б гэж хүн байна уу, ард байгаа хүн нь Ц гишүүн шүү, энэ компанитай гэрээ хийж болохгүй” гэж хэлж байсан. Би бол их л эсэргүүцсэн. Тэгэхэд А дарга 2-3 удаа гэрээ хий гэж шаардсан. ...Га маш их эсэргүүцээд үгүй гээд байсан боловч А дарга болохоор “сайд үүрэг өгөөд байхад” гэж шахсаар байгаад бид нараар зуруулсан. Барьцааны хөрөнгө гэж юм байдаг л юм шиг байсан, тэрэнд нь бол би оролцоогүй…. ЗГ-ын 2005 оны 226-р тогтоолын хүрээнд “2006 оны ...ЕГ-ын нөөцийн төсөвт шинээр шатахуун худалдан авахад зориулж 3,1 тэрбум төгрөг суулгасан юмаа. Манай нөөцийн газар 2006 онд УНБГ-т шатахуун нийлүүлэхээр “Ө” ХХК-тай гэрээ хийсэн байсан. Гэтэл С сайд 2006 оны 6-р сард шинээр томилогдож ирээд бүх гэрээг хүчингүй болгосон. Ингээд 2006 оны 9 дүгээр сард А дарга намайг дуудаад “төсөвт тусгасны дагуу улсын нөөцөд худалдаж авах шатахуун нийлүүлэх гэрээг “Э” ХХК-тай бүхэлд нь хий” гэдэг үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу тус компанитай 2006.09.26-нд 006/110 тоот гэрээ байгуулсан. Ирсэн үнийн санал нь зах зээлийн дундаж ханшаар ирсэн тул бид гэрээг байгуулсан. Гэтэл энэ компаниас гэрээнд заасан 2006.10.30-ны дотор нийлүүлж чадахгүй болоод “гэрээний хугацаа сунгая” гэсэн албан бичиг ирэхэд нь би “гэрээг сунгахгүй, төсөв тухайн жилдээ багтах ёстой байдаг юм” гээд хариуг өгч байсан. Гэтэл дараа нь 2006 оны 11 дүгээр сард “зах зээлийн шатахууны үнэ өсчихлөө, тийм учир гэрээгээ шинээр хийе” гэсэн санал ирүүлээд байсан. Тэгээд бид бүр хуралдаж проткол хөтөлсөн. Би тэр хурал дээр “энэ компаний санал ирэх бүрдээ нийлүүлэх үнэ нь ихсээд байгаа юм, бусад компаниас манайд ирүүлсэн санал нь бага байна шүү” гэж анхааруулж байсан. Тэгээд 2006.11.22-ны өдөр нэмэлт гэрээг байгуулсан. А дарга нэмэлт гэрээг хийгээд ир гээд шахаад байсан юм. П дарга тэр үед байсан боловч “би ийм юман дээр гарын үсэг зурахгүй, зөвшөөрөхгүй” гээд гарын үсэг зураагүй юм.... А дарга биднийг шууд удирдаж байсан, бидэнд үүрэг өгсөн учир энэ асуудлын бурууг тэр хүн хариуцах ёстой... Бенз маркийн суудлын автомашин 49.7 сая төгрөгт авч байна гэдэг маань хэтэрхий их үнэтэй байна... Гэрээ хийгээд хэрэгжиж байх үед П дарга ажилдаа орсон. “үлдэгдэл 500 тн-ыг зогсоо, хэрэггүй гэрээ байна” гэсэн…” /хх-ийн 9, 10, 1530-1532, 1560, 1561/;

Гэрч Жа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Х” ХХК авсан шатахуунаа төлөхгүй, удаа дараа шаардаж байсан боловч хоног хугацаа өнгөрч байсан тул гэрээний хугацаа дууссаны дараагаар 2007.01.18-ны өдөр шахалт хийх зорилгоор нэмж 1530 тонн “Бурятский” сортын улаан буудайг нүдэн баримжаа болон тэдний падаанаар барьцаанд авч битүүмжилсэн. Би бол буудайны чанарыг нь шалгаж байсан ...“ /хх-ийн 11/;

Гэрч Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би С сайдтай 2004 оны 4-р сард сонгуулийн өмнө танилцаад, 2006 оны 06 дугаар сард уулзалдахад намайг энэ албан тушаалд тавих саналыг тавьсан. 2006.08.01-ний өдөр шиг санаж байна, УНБГ-ын шатахууны мэргэжилтэн О “2000 тн шатахууныг сэлгэн шинэчлэлтийн гэрээгээр “Х” ХХК-д олгох тухай гэрээний загварыг барьж орж ирсэн... Шинээр ажилд орсон байсан учир тэрийг нь нягталж асуугаагүй өнгөрсөн. Гэрээтэй танилцаад “Х” ХХК-ний хүмүүсийг гэрээ байгуулах, барьцаа хөрөнгийнх нь материалыг үзэх зорилгоор дуудаж уулзсан. Барьцаа хөрөнгө нь “М” ХХК-иар 1.736.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн бензиний октан өндөрсгөдөг үйлдвэр болон нийт 12 нэр төрлийн цогцолбор объект байсан. Үүнийг нь барьцаалж гэрээ байгуулж, гэрээндээ 4.1-д барьцааны үнэлгээний 50 хувьд шатахуун олгоно, 4.3-т барьцааны хөрөнгийг нэмсэн тохиолдолд шатахууны хэмжээг ихэсгэж болно гэж оруулсан. Үүгээр миний буюу эрх зүйн албаны ажил дуусаж, гэрээг улсын нөөцийн бүрдүүлэлтийнхэнд өгсөн… Манайх 2006-10-26-аас эхлээд буцааж төл гэж шаардаад эхлэх үеэр “Х”-ХХК ний Бо ирээд манайх “Р” ХХК-нд 400 тн-ыг өгсөн юмаа, тэднийх төлөх ёстой” гэхээр нь би “манайх танайхтай гэрээ хийсэн учир та нарын хоорондын асуудал хамаа байхгүй, танайхаас л нэхэж авна” гэсэн…. “Р” ХХК-ний захирал гэх Ч гэдэг өндөр залууг дагуулж орж ирэхэд нь л анх удаагаа харсан… 2006.08.17-нд хоорондоо 400 тн шатахууныг өгч авалцах тухай хийсэн гэрээгээ авч ирж өгсөн. Миний зүгээс гэрээний төлбөр хангагдаж л байвал аль компани төлөх нь хамаагүй гээд “Р” ХХК-тай үүрэг хүлээсэн тохиролцоо гэсэн албан бичиг хийсэн. Үүний дагуу “Р” ХХК нь 330 тн-ыг төлсөн гэсэн. 2006.1.26-нд сайдын зөвлөлийн хурал болоход би тэр хурал дээр “Х” ХХК-ыг шүүхэд аль эсвэл цагдаад өгье” гэсэн санал тавьсан. Сайдын зөвлөлийн гишүүдээс “шүүхэд өгөхөөр хугацаа алдахын нэмэр, яаж ийж байгаад өгнө л гээд байгаа юм бол араас нь хөөцөлдөөд бай гэж үүрэг өгсний дагуу идэвхтэй л гүйлээ... Энэ асуудлаас хойш би Ж гэх хүн “О” ХХК-ний хуулийн зөвлөх, “Э” ХХК-ний захирал залуугийн аав гэдгийг мэдсэн...” /хх-ийн 12-14, 1573-1576/;

Гэрч Бт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ер нь ... сайдаар С томилогдож ирсэн цагаас хойш ...ЕГ-ын удирдах, шийдвэр гаргах албан тушаалд ажиллаж байгаа хүмүүсийг ямар нэгэн байдлаар дарамтлах, өөлөх, ор үндэслэлгүй зүйлд буруутгах гэх мэт байдлаар албан тушаал бууруулдаг, халдаг, оронд нь төрийн албаны сонгон шалгаруулалтанд ороогүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш хүмүүсийг өөрөө болон өөрийн томилсон дэд дарга А-р томилуулсан. Энэ томилогдсон хүмүүс нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, ашиглаж завшсан үйлдэл гаргасан буюу хамтарч үйлдэж байгаа тул танай байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15, 16/;

Гэрч О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...хэлтсийн дарга Бү, дэд дарга А нар гэрээний төсөл боловсруулах үүрэг өгсөн, энэ үед П дарга эзгүй, А дэд дарга орлож байсан... тэр барьцаанд өгсөн барилга байгууламж, шатахууны сав зэрэг нь хэтэрхий өндөр үнээр үнэлэгдсэн байсан.... Гэрээний төсөл хийх үед “Э” ХХК-ний захирал Э гэх залуу ирж уулзаад “чи хурдан хий л дээ, дарга нар чинь хүлээгээд байхад” гээд загнах маягтай хэлж байсан.... гэрээнд зах зээлд борлуулах үнийн саналыг тавьж өгсөн, гэтэл тэд аваад 50-60 төгрөгөөр хямд зарж байсан, бусад компаниуд үнэ унагалаа гэж ярьж байсан, одоо бодоход тэд ашиг олох биш, эргэж төлөх зорилгогүйгээр авсан гэж ойлгож байна... “Э” ХХК-ийн хувьд гэрээг Бү даргын өгсөн үүргийн дагуу л хийж өгсөн. А дарга дуудаж уулзаж байсан, сүүлд сонсоход 20 хоногийн дараа үнээ нэмээд 100 гаруй сая төгрөг илүү авчихлаа гэж сонссон... Миний мэдэх нь С сайд болсноос хойш хамт олны уур амьсгал хумигдмал болсон гэж боддог, яагаад юм бэ мэдэхгүй...” /хх-ийн 1577-1581, 1877/;

Гэрч М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...“Э” ХХК-ний сүүлд санал болгосон үнийн санал нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас 40-50 төгрөгөөр илүү байсныг хурлаар авч хэлэлцээд, саналын 50 хувиар хийе гээд зөвшилцөлд хүрээд гэрээг байгуулсан. Ингэснээр зах зээлийн ханшнаас 20-25 төгрөгийн илүүгээр гэрээг байгуулсан... 2006.08.04-ний өдрийн байдлаар манай газрын харьяа шатахуун сэлгээний станцаар худалдаалагдаж байсан жижиглэнгийн үнээр тооцоход “Х” ХХК-д олгосон нийт шатахууны үнэ 2.097.979.015 төгрөг болж байсан. Гэрээг хийхдээ шатахууныг буцаан авахдаа биет хэлбэрээр авна гэж заасан байгаа тул ...ЕГ нь шатахуунаа нэг бол шатахуун хэлбэрээр эсхүл хэзээ төлнө тэр үеийн зах зээлийн ханшаар тооцож төлбөрийг авах ёстой юм...” /хх-ийн 17, 1587-1593, 1988/;

Гэрч П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... “Х” ХХК-д олгосон шатахууны асуудлыг намайг эзгүй хооронд хийсэн байсан, С сайд 77 тоот тушаал гаргасан байсан. Би А-д ажлаа өгөөд амарсан байсан... “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д ... сайд болон ...ЕГ-ын даргын бүрэн эрхийг заасан, мөн “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль”-иар “Төсвийн ерөнхий захирагч нь төсвийн ерөнхий менежерт хуулиар олгосон эрхийг хязгаарлах буюу өөртөө шилжүүлэх авахыг хориглоно гэж заасан, үүний дагуу шатахуун сэлгэлт шинэчлэлийг ...ЕГ-ын даргын баталсан төлөвлөгөөний дагуу хийх ёстой, энэ төлөвлөгөө 2006.03.24-ний өдөр батлагдсан... 3-р улиралд Дархан-Уул аймгийн нөөцийн салбараас сэлгэлт шинэчлэлээр шатахуун олгох ёсгүй байсан, А намайг ажилд ортол өөрийн гарын үсгээр олгосон байсан... 500 тонн олгоогүй байсан зогсоосон байтал А олгосон байсан... “Э” ХХК-тай гэрээ байгуулах үед МУ-ын Ерөнхийлөгчтэй хамт хөдөө томилолтоор явсан байсан... Гэнэт л над дээр С сайдын цохолттой “Э” ХХК-иас үнийн санал бичсэн албан бичиг ороод ирсэн. Түүн дээр нь судалж танилцуул гэж А-д цохолт хийгээд өгсөн. 11-р сард “үнээ нэмэх санал ирүүллээ, бид хурлаараа хэлэлцээд үнийг нэмэх боллоо” гээд А хэд хэдэн удаа орж ирж байсан ба би “зах зээлийн дундаж үнээс дээгүүр байна, гарын үсэг зурахгүй” гэж хэлсэн. ...Маргааш нь нисэх гээд Буянт ухаагийн нисэх буудал дээр байж байхад А намайг гаргаж өгөхдөө нөгөө гэрээгээ барьчихсан “сайд энэ гэрээг таниар батлуул гэж байна“ гээд байсан, би зөвшөөрөөгүй тэгээд яваад өгсөн. Ингээд 10 гаруй хоногийн дараа ирэхэд гэрээ хийгдсэн байсан.... А-д санхүү боловсон хүчнээс бусад эрхийг шилжүүлсэн, хэрэв санхүүгийн эрх эдлэх тушаал өгсөн бол А нь нисэх дээр очоод надаар гарын үсэг зуруулах гээд зогсохгүй байсан... 2007 оны төлөвлөгөөнд онцгой комиссын автомашиныг 50 сая төгрөгт багтаан авна гэж оруулсан байсан. Сайдын тушаалаар төлөвлөгөө батлагдаад гараад ирсэн... Би тушаал гаргаж тендерийн үнэлгээний хороог байгуулсан. С сайд энэ хүмүүсийг тендерийн хороонд оруул гэж санал өгсөн. Намайг оруулахгүй байсан чинь тушаалын хавсралтыг солиод өөрсдөө нэр бичээд хавсаргасан байдаг, ажлын албаны дарга Эр компьютерээр бичсэн нэрс оруулсан байсан. 2006 оны 04 дүгээр сарын 26-нд зарлагдсан, 5 дугаар сарын 26-нд нээгдэж эхэлж байсан тендерийн үйл ажиллагааг тендерийн материал нээгдсний дараа С сайд “зогсоо” гээд зогсоолгосон байдаг. Тэгэхлээр нь энэ үйлдлийг хууль бус гэж үзээд Сангийн яамны төрийн нарийн даргын нэр дээр албан бичиг хүргүүлсэн. Хариу нь хууль зөрчсөн байна гээд ирсэн. Амаараа үүрэг өгч тендерийн үйл ажиллагааг зогсоолгочихоод дараа нь тушаалаа гаргасан байгаа юм. Тендерийн материалуудыг нь үзэхэд сайн бүрдүүлсэн байдаг. Сүүлд нь сонсоход нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь С ямар нэгэн байдлаар холбоотой дуулддаг. Су намайг хуурч мэхлэн гэрээг батлуулсан гэж үзэж байна.... 2007-3 сард байх сайд гадагш ажлаар яваад ирэхэд нь би тосох болсон. Энэ үед сайдын машин гээд нэг Бенз машиныг Эр нисэх дээр аваад ирсэн. Ингэж л би тэр машиныг анх харсан. Нөөцийн газрын орлогч дарга Бя-г дуудаад “энэ нөгөө онцгой комиссын машин мөн үү” гэж асуухад тэрээр “мөн, өнгөрсөн 12-р сард манай гражид авчраад хийсэн байсан машин мөн байна лээ “гэсэн. Би сайд өөрөө л зөвшөөрөл өгөөд авахуулж дээ гэж бодоод өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1582-1586, 1870/;

Гэрч Бя мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...“Э” ХХК-ний захирал Э шатахууны үнэ нэмэх талаар ирсэн, би мэдэхгүй гээд явуулсан... хэд хоногийн дараа А намайг дуудаад “сайдаас бичиг цохолтоор ирсэн үнийн саналыг нь хүлээж ав” гэхээр нь “нэг хувийн компаниас бичиг ирдэг, тэрийг нь төрийн алба авч гүйгээд л болж байгаа юм уу” гэж хэлсэн.... ирсэн үнийн саналыг нь багасгасан... анх “Э” ХХК 2.600 тн шатахууныг 2.983.386 төгрөгөөр нийлүүлэх гэрээ хийгдсэн байсан, үнэ нэмэхээр 2390 тонн болсон... зөрүү нь 210 тонн буюу 240.915.900 төгрөг болж байгаа... би дөнгөж ажилдаа эргэж ороод удаагүй байсан, ганцаараа эсэргүүцвэл маргааш нь ажилгүй болох байсан, эдгээр хүмүүс бүгд С-ын хүмүүс... Тендер нээсэн л бол дуусгах журамтай. Тендерээ нээж байхад Эр дарга орж ирээд “тендерээ зогсоо, гэж сайд үүрэг өгч байна” гэсэн. Тендерийг хууль бусаар зогсоосон… 2006 оны 06 дугаар сарын 30-нд намайг гэнэт ажлаас халсан…. Тендерт шалгарсан машиныг өнгөрсөн 12 дугаар сард манай гражид ачираад хийчихсэн байсан. Яагаад энийг мэдэж байна гэхээр 12 сарын 6-ны хавьцаа “сайд машин авч байна, хүлээж ав” гэж сайдын ажлын албаны дарга Эр хэлэхээр нь би гарсан, Тэ гэдэг манай мэргэжилтэн бид хэд очсон. Тэр машиныхаа бүх техникийн үзүүлэлтүүдийг тендерийн үзүүлэлт дээр тавиад сонгон шалгаруулалт явуулсан байсан учир өөр компанийг оролцох боломжгүй болгосон байх. Өөр компани оролцоогүй, ганцхан “А” ХХК шалгарсан байсан…“ /хх-ийн 1595-1600, 1870/;

Гэрч Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... С-ыг УИХ-ын гишүүнийх нь хувьд мэднэ, уулзаж байгаагүй. ...энэ асуудлыг хүү Э гардан хөөцөлдөж явсан...” /хх-ийн 1544-1548 дугаар хуудас/,

Гэрч Эр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2006 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр “Э” ХХК-ний захирал Э, эцэг Ж-ын хамтаар манай байгууллага дээр ирсэн. ...11 дүгээр сарын 24-нд гэрээ байгуулсан. А-92 бензин 180 тонныг авъя гэсэн, нэг тонныг нь 1.420.000 төгрөгөөр өгсөн, нийт 255.600.000 төгрөг болсон. ...Манайх бүрэн нийлүүлсэн, тус ХХК төлбөрөө бүрэн төлөөгүй...” /хх-ийн 1565-1568 дугаар хуудас/;

Гэрч Эн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...шатахуун авах хүсэлт “Э” ХХК тавьсан... 2006 оны 11-р сард шатахууныг ...ЕГ-ын Баруун хараа дахь Улсын нөөцийн агуулахад шууд буулгасан... А-80 бензинийг литрийг нь 815 төгрөг, дизель түлшийг 980 төгрөгөөр тооцсон. 2006.11.28-ны өдөр 675.329.375 төгрөг, мөн өдрөө 1.434.476.960 төгрөгийг манайд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1549 дүгээр хуудас/;

Гэрч, иргэний хариуцагч Бо мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...“Хи” ХХК-ний гүйцэтгэх захирал нь Б /Ц-ийн эхнэр/, ерөнхий захирал На /Ц-ийн эгч/... гэрээг хөөцөлд гэж үүрэг өгсөн, тэгээд л намайг менежер гээд гэрээнд бичсэн. 2006.08-р сард ...ЕГ-аас 2000 тонн шатахууныг 2006.12 дугаар сард буцаан нийлүүлэх сэлгэлт шинэчлэлтийн гэрээ байгуулж, Баянгол сум буюу Баруунхараагаас 1500 тонн, Дарханы салбараас 500 тонныг вагоноор зөөвөрлөж авчирсан, зах зээлд борлуулсан... манай компаниас ...ЕГ-т хүсэлт тавиад гэрээг хийсэн, барьцаанд ...Дүүргийн ... дугаар хорооны нутагт байрлах 1,7 тэрбумын үнэлгээтэй нефтийн агуулах бензиний октан дээшлүүлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж барьцаалсан, уг нь бол барьцаа хөрөнгийн 50 хувьд л олгох ёстой байсан юм билээ, гэрээ хийх гэж байхад шатахууныг шатахуунаар төлөх учир мөнгөн дүн гэж гарахгүй байна гэл үү дээ нэг тиймэрхүү зүйл яриад байсан.... 1600 тонныг авсан, 400 тонныг “Р” гэсэн байхаа тийм компани авсан.... Энэ асуудлын талаар би нарийн ширийнийг үнэндээ мэдэхгүй юм аа...” /хх-ийн 19-20, 1607-1609, 1860/;

Гэрч Ам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2004-2006 онд “Х” ХХК-д нягтлангаар ажиллаж байсан... 2006.09-р сард ...ЕГ-аас шатахуун авч борлуулж байсан, шатахууны хадгалах сав нь 1000 тонн байсан болохоор буулгасан шатахууныг зөрүүлээд л зарлага хийж гаргадаг байсан... манай агуулахаас тухайн үеийн зах зээлийн бөөний үнээр л зарж байсан, Бо ах бид 2 ээлжлээд сууж борлуулалт хийдэг байсан... орлогын мөнгийг Ц захиралд /УИХ-ын гишүүн/ өгдөг байсан... “ /хх-ийн 1874-1875/;

Гэрч Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... С-ыг би эртнээс танина. Тэгээд би санал тавьсан юм... Өнгөрсөн оны зун С-ын ажлын өрөөнд байхад ...ЕГ-ын дэд дарга А гэх хүн орж ирэхэд нь “нөөцийн шатахуун сэлгэх, шинэчлэх ажилд манай дүүгийн “Х” ХХК-тай хамтран ажиллаач, нааштайгаар асуудлыг нь шийдээд өгөөч” гэж хэлсэн... С А-г дуудаж уулзуулсан.... А-д Бо гэх хүн явна гэж хэлсэн.... Н гэх хүн “О” ХХК-д ажилладаг гэдгийг мэднэ, түүнээс биш танихгүй... авсан болохоор төлнө, түүнээс барьцаа хөрөнгөө оронд нь шилжүүлэхгүй…“ /хх-ийн 1611-1613/;

Гэрч На мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...“Х” ХХК-ийг би байгуулсан боловч үйл ажиллагаанд нь оролцдоггүй, гүйцэтгэх захирлаар Б эгч ажиллаж, үйл ажиллагааг нь явуулдаг. Миний төрсөн ах Ц.... “Х” ХХК-ний нэрээр ...ЕГ-аас шатахуун авсан талаар би юу ч мэдэхгүй, оролцоогүй...” /хх-ийн 1867/;
Гэрч Жа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2007 оны 03 дугаар сарын 30-нд Г-ийн эзэмшилд байсан “Бенз”-ийг …ЕГ-т шилжүүлсэн. Эр гэх ...ЕГ-ын хуулийн хэлтсийн дарга гэлүү ирээд “сайд хөдөө явах гээд байна, өнөөдөр шилжүүлэх хэрэгтэй” гээд байсан ... Г гэж хүний иргэний үнэмлэх нь байсан, өөрөө байгаагүй. Ингээд би хувь хүнд шилжүүлж байгаа биш, Засгийн Газрын гишүүний албаны хэрэгцээнд авч байгаа, ямар нэгэн асуудал маргаан гарахгүй байх гэж итгээд шилжүүлгийг хийгээд номерыг бичээд өгсөн. ТӨХ-ны Эн гэдэг хүнтэй яриулсан…” /хх-ийн 1461/;

Гэрч Бр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…С сайдыг танина. Ах У-ыг би сайн таньдаг, дүү гэдэг утгаар нь танина. У над руу утастаад би тоо бүртгэлийн байцаагч руугаа бичиг баримтыг нь үзэж хараад шалгаад бүртгээд өгчих, шилжүүлээд өгчих гэж хэлсэн асуудал бол байгаа байх. У-тай найз нөхөд итгэсэн, өөр асуудал бол байхгүй…” /хх-ийн 1462-1463/;

Гэрч Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би “О” ХХК-ийн захирал Ан-ны жолоочоор 2006 оны 03 дугаар сараас ажиллаж байна... Ан-ны ах У захирал 2006 оны 10 дугаар сарын үед миний иргэний үнэмлэхийг авсан, миний нэр дээр машин шилжүүлээд дараа нь өөр тийшээ өгснийг мэдсэн. Анх бол иргэний үнэмлэхээ л өгчих гэсэн. Би тэр машиныг нь барьж үзээгүй, хэдэн онд үйлдвэрлэсэн, хэдэн км явсныг нь мэдэхгүй. ...Т манайд үйл ажиллагааны газрын мэргэжилтэн ажилтай, утсыг нь мэдэхгүй. …У захирал 2006-10-р сард Бенз машиныг миний нэр дээр өгснийг мэдээгүй. На гэж хүнийг урьд нь компани дээр ирсэн явдаг байхыг нь мэднэ. Манай захирал Ад дээр ирдэг. Хаана юу хийдэг талаар нь мэдэхгүй. Анх намайг Авилгатай тэмцэх газраас дуудаж байна гэхэд захирал У энэ хүний нэрийг хэлээрэй гэсэн. Өнөөдөр явахад утасны дугаарыг нь өгсөн. Би одоо энэ компаниас цалин хөлс авч ар гэрээ тэжээж байгаа учраас, мөн тэр машин яасан талаар нарийн мэдэхгүй тул өмнө нь худал мэдүүлэг өгсөн юм… “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 1464-1466/;

Гэрч На мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2006 оны 10 дугаар сард “А” ХХК-ийг Ад бид 2 үүсгэн байгуулсан. Ад “О” ХХК-д нэг захирлаар нь ажилладаг. …ЕГ-т автомашины тендерт орж байснаас өөр үйл ажиллагаа явуулаагүй. Би “О” ХХК-ний удирдлагуудыг таньдаг. У-г бол сайн танина. ЗЦГ-т машины эзэмшигчийг шилжүүлэх асуудлыг У-р хийлгүүлсэн, худалдаж авсан үнээсээ дээгүүр үнээр өгөх зорилгоор тендерт орсон, 49 сая төгрөгөөр ...ЕГ-т өгсөн, 45 сая төгрөгийг Тэ-д өгсөн... Анх машин С-ын нэр дээр байсан. Тендерийн материалыг “О”ХХК-ийн Г бүрдүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1468-1470, 2117/;

Гэрч И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...”А” ХХК 2, 3 дугаар улирлын тайланг өгөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гээд мэдээ өгдөг байсан. Хэрэв энэ талаар хөндлөнгийн ямар нэгэн мэдээ мэдээлэл манайд ирсэн бол манайх шууд татварын шалгалт хийдэг...” /хх-ийн 1477/;

Гэрч Ма мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…би 1996 оноос хойш “О” ХХК-ний бар ресторанд нябо-р ажиллаж байгаад 2004 онд Зүүнбаян “Р” ХХК-ний Пи зочид буудалд менежерээр 2007-4-р сар хүртэл ажиллаж байгаад хүсэлтээрээ гарсан. Зүүнбаян “Р” ХХК-ний захирал У нь С-ын төрсөн ах. Одоо бол “О”-г Ан удирддаг… “Э” ХХК бол Ж гээд “О” ХХК-ний хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан хүнийх… “А” ХХК-ийг У-ын үүргийн дагуу байгуулах ажлыг хөөцөлдсөн…” /хх-ийн 1244, 1245, 1469, 1470/;

Гэрч Эр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2002-2005 онд “О”ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2006-5-13-аас Сайдын ажлын албаны даргаар томилогдсон. С сайд энэ албан тушаалд томилогдоод намайг ирж ажиллаач гэсэн хүсэлтийг гарган, би зөвшөөрөөд ирж томилогдоод ажиллаж байна. Сайдын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, сайдын зөвлөлийн хуралдааны шийдвэрийг болон сайдын шийдвэрийн биелэлтийг хангуулах гэсэн үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Сайдын зөвлөлийн хуралдааны шийдвэр, албан даалгавар, тушаалууд бичгэн хэлбэрээр гардаг, бусад үүрэг даалгаврыг амаар өгдөг юм. Сайдын өгсөн үүргийн дагуу тэр тендерийг зогсоосон нь үнэн… Сайд мөнгө төгрөг болно тендертэй холбоотой асуудлаар үг дуугарч болохгүй, энэ талаар юм хэлбэл намайг хэлсэн гэж цаадуул чинь ойлгоно шүү гэдэг байсан…” /хх-ийн 1593/;

Гэрч Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би “О” ХХК-д ажилладаг, “А” ХХК-д ажилладаггүй. “А” ХХК-ний захирал На манай “О” ХХК-ний захиралуудтай уулзаад явдаг…” /хх-ийн 1471, 1472 /;

Гэрч Эн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Бенз машиныг 49.7 сая төгрөгөөр авах талаар …ЕГ манайд санал ирүүлээгүй. ТӨХ-ны 50-р тогтоолыг зөрчсөн. төсөвт тусгагдсан тохиолдолд нягтлаад Төрийн өмчийн хорооны хуралдаанаар хэлэлцээд шийдвэр гаргаад ...ЕГ-т хариу өгөх ёстой.... Сайдын ажлын албаны дарга Эр надтай ярьсан. Сайдын албан хэрэгцээнд машин авах гэж байгаа, В даргатай ярьсан, ирэх 7 хоногт хуралдаанаар оруулна, ЗЦГ-аас гэрчилгээ авах гэсэн юм гэж ярьсан, би түүнд “чи хорооны тогтоол гарсны дараа ЗЦГ дээр очоорой” гэж хэлсэн, өөр юм яриагүй. Өөр хүнтэй яриагүй…” /хх-ийн 1473, 1474/;

Гэрч От мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Уг тендер зарлагдахаас өмнө одоо сайдын унаж байгаа Бенз машиныг манай газарт ав гэсэн үүрэг өгөөд түүнийг нь манай хэлтсийнхэн гражид оруулаад бүртгэлд авч байтал Жр дарга “ийм машин авахгүй” гэж хэлээд буцаасан тухай Тэ-ээс сонсож байсан. 2007-1-29-ний зарласан тендерт “А” ХХК ганцаараа оролцоод өгсөн машин Бенз 320 загварын машин байсан. Тэгтэл хүмүүс “энэ машин чинь 2006-12-р сард манайд зарах гэж байсан машин мөн байна, манай гражид 12 сараас хойш байсан машин” гэж диспетчер луу ярьж байсан. Энэ машиныг тендер зарлах үед Ба Тэ-д машины гэрчилгээг үзүүлээд тендерийн техник үзүүлэлтэнд энэ Бензийн үзүүлэлтийг тааруулаад бичүүлсэн гэж Тэ хэлж байсан...” /хх-ийн 826/;

Гэрч Ба мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Эр “нэг машин сонгочихлоо, та нар гараад үзээдэх” гэсэн ба Бенз классик загварынх байсан. Би үзээд “хар өнгөтэй байвал зүгээр биш үү сайдын ажлын албанд” гэж хэлсэн чинь Эр “сайд өөрөө үзээд энэ машиныг авна гэсэн” гэж хэлж байсан... машиныг авна гэдэг дээрээ тохирсон байсан, хэлбэр төдий бид нарт үзүүлээд байсан... ...ЕГ-ын нийт албан хаагчдын дунд сайдын талын хүн, П даргын талын хүн гээд байдаг. Миний хувьд аль нэг талд ороод гүйгээд байдаггүй...” /хх-ийн 1475, 1476/;

Гэрч Тэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Анх ...ЕГ-т бараа материал худалдан авах төлөвлөгөөний төсөл хийж байхад ажлын хэрэгцээнд автомашин гэж тусгагдаагүй байсан