Хан-Уул дүүргийн шүүхийн 16 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Хан-Уул дүүргийн шүүхийн 16 дугаар шийтгэх тогтоол
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2009 он 01 сарын 07 өдөр                                          №16                                          Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, шүүгч Н.Ичинхорлоо, П.Туяат, нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: Ц.Наранчимэг,
Улсын яллагч:Хууь цаазын ахлах зөвлөх Е.Сагсай,
Шүүгдэгч П өмгөөлөгч:Б.Ганбаатар, К.Бауржан, Д.Оросоо
Шүүгдэгч Л өмгөөлөгч: З.Алтангэрэл
Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Ж., А, Н,
Хохирогч Н-ийн өмгөөлөгч: Ж.Батнасан
Гэрч: Ц, Г, Д, М, Да, Э, Га, О, Б, Бо, Зо, Ба, Эн, Бэ, Ма, Ою, Бя, Од, Бям, Эр,
Шинжээч Бү, На, Эн,
Иргэдийн төлөөлөгч: Цэ, Ч, Т нарыг оролцуулан тус шүүхийн тамхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 273 дугаар зүйлийн 273.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л нарт холбогдох 20446145 тоот эрүүгийн хэргийг 2008 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, … онд төрсөн, … настай эрэгтэй халх, дээд боловсролтой, … мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ … ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэх тодорхой ажилгүй, ам бүл …, эхнэрийн хамт … дүүргийн …тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, П

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, … онд төрсөн, … настай эрэгтэй, халх, дээд боловсролтой, … мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ …газрын даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл …, … дүүргийн … хороо … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Л.

Шүүгдэгч П …газрын даргаар ажиллаж байхдаа …газрын даргаар ажиллаж байсан Л-тэй албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бүлэглэн түүний эхнэр Он-ийн нэр дээр байдаг “О” ХХКомпанитай шатахуун нийлүүлэх гэрээ удаа дараа байгуулж зах зээлийн үнээс өндөр үнээр шатахуун худалдан авч байгууллагадаа 205.420.400 төгрөгийн хохирол учруулсан.
Мөн Төрийн өмчийн болон орон нутгийн өмчинй хөрөнгөөр худалдан авах бараа ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмын тухай хуулийг зөрчиж …Газрын барилгын их засварын ажлыг тендергүйгээр, Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр хийж гүуцэтгүүлэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгууллагадаа 141.2 сая төгрөгийн хохирол учруулсан,
2004-2007 онд тендергүйгээр автомашин худалдан авч байгууллагад 44.180.000 төгрөгийн хохирол учруулсан,
“А” ХХКомпанитай үрийн улаан буудай худалдан авах гэрээ байгуулж 199.336.000 төгрөгийн авлага үүсгэн улаан буудайг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авч нийт 335.793.100 төгрөгийн хохирол байгууллагадаа учруулсан,
Нийтээ 521.173.100 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Л нь …Газрын … бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байхдаа …Газрын дарга П-эй бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрийн эхнэр Он-ийн нэр дээр байдаг “О ” ХХКомпанитай 2005 оны 07 дугаар сарын 05-ны өдөр №33, 34, 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 05/120 дугаартай “Улсын нөөцөд шатахуун нийлүүлэн бэлтгэх тухай” гэрээг байгуулж, шатахуун нийлүүлснээр …Газарт 205.420.400 төгрөгийн хохирол учруулсан.
Мөн дангаараа 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1 ширхэг нь 9000 төгрөгийн үнэтэй байсан 7700 ширхэг М-140 маркийн радиаторыг 5000 төгрөг болгон үнэ бууруулж, өөрийн “Ар” ХХКомпанийн нэрээр авч борлуулан 38.500.000 төгрөгийн хохирол учруулсан, эдгээр бүлэглэсэн болон дангаар үйдлээрээ …Газарт 243.920.400 төгрөгийн хохирол учруулж, албан тушаалаа урвуулан ашигласан,
Мөн өөрийн эзэмшлийн байсан … дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай объектыг 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэн Н-д худалдах, худалдан авах гэрээгээр 19 сая төгрөгөөр худалдсан боловч уг объектод өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авч бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний буюу 197.680.574 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П мэдүүлэхдээ: “Би 37 жил төрийн албыг хашихдаа бие сэтгэл зүрхээ зориулсан, зохион байгуулалттай гүтгэлгээс болж энд ирж байна. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой, нууцтай холбоотой тул урьд энэ тухай яриагүй юм. Улсын нууцын үйл ажиллагаанаас онцлогоос шалтгаалан зарим үйл ажиллагаа тусгайлсан хуулиар тодорхойлогддог. Төсвийн, санхүүгийн болон гамшгаас хамгаалах хуулийн 25.1.7-д зааснаар батлагдсан төсвийг зохих журмын дагуу захиран зарцуулах эрх эдэлдэг. Үүний дагуу Газрын даргын 2005 оны 131 дүгээр тушаалын 7 дугаар хавсралтын дагуу гэрээ байгуулж, би төсвийн ерөнхий менежерийн хувьд баталдаг. Түүний нэг гэрээ “О” ХХКомпанитай байгуулсан юм. Гэрээ байгуулахдаа гарын үсэг зүгээр зурдаггүй, гарын үсэг зурсныхаа төлөө цалин авдаг төрийн албан хаагчдадаа итгэдэг тул тооцоог хараад чанар, үнэ таарч байна уу гээд хянаад баталдаг, тусад нь ав гэж үүрэг өгсөн зүйл алга.
Долоон ААНэгжийн шатахууны үнийг судлаад хамгийн бага үнэтэй, чанарын шаардлага хангасан үзүүлттэй учир баталсан. Сар бүр үнэ өсөөд байгаа, өндөр үнээр авсан хүн болгон шоронд явах юм байна.
“О” компанийн захирлыг Л-ийн эхнэр гэж мэдээгүй, Л ажилд ороод удаагүй, уг аж ахуйн нэгжийн гэрчилгээн дээр Л-ийн нэр байгаагүй, Он гэж би танихгүй, хуулиар олгогдсон үүргийн дагуу ажлаа хийсэн.
Гэрээ байгуулдаг журмын дагуу шат дамжлага яваад, хүний гарын үсэг зурагдсаны дараа, хамгийн сүүлд би гарын үсэг зурдаг тул зах зээлээс өндөр үнээр шатахуун аваагүй болно.
Манайх байгуулагдсан цагаасаа эхлээд энэ бүх нууцын зэрэглэлээр төрийн нууцад багтсан хэвээр байгаа.
…Газарын байр нь төрийн нууцтай холбоотой тул тендер зарлаагүй, бусад гараашид бол зарлагдсан. Уг байгууллагыг буулгаад шинээр бариагүй учраас зөвшөөрөл аваагүй юм. Төрийн сан зөвшөөрч эрх нээсний үндсэн дээр хийдэг журамтай бөгөөд энэ санхүүжилт хийгдсэн. Иймд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах боломжгүй юм.
2004 онд …Газрын дөнгөж байгуулагдаад энэ байрыг сайжруулах болсон, төсөв батлагдаад өнгөрсөн, шинэ хувцастай болох хувцасны зориулалтыг өөрчлүүлэх тухай хүсэлт бүхий бичгийг Х сайдад явуулахад 170 сая төгрөг өгсөн, төсвийн хөрөнгийг өөрчилнө гэдэг энэ юм.
Хөрөнгө оруулалтаас 489.3 сая төгрөгөөр төрийн сангийн зөвшөөрлөөр засвар хийсэн, мөнгөний баримт, мөнгө шилжүүлсэн баримт байна. Засварт 145.4 сая төгрөгийг зарцуул гээд хавсралтаар гаргасан үүний дагуу зарцуулсан, үүний дагуу Х сайдын 227 дугаар тушаал гараад улсын нөөцөөс нэр төрөл хасагдсан, улсын нөөцийн газрын авлагад хураагдсан бараа материал, техник хэрэгслийг худалдан борлуулах комиссыг Б-ээр даргалуулан Эр зэрэг хүмүүсийг томилоод ажиллуулсан.
…Газрын байрыг зассанаас ашигтай ажилласан, хохирол учраагүй, засварын ажлыг зах зээлийн үнээр тодорхойлохдоо Бл гэрээ хийж үнэлгээ хийлгэхгүй бол болохгүй гээд төсөл авчраад гарын үсэг зуруулсан, үнэлгээ хийдэг компани үнэлгээ хийгээд тайлангаа өгөх үүрэгтэй, гэтэл тайланг ирүүлээгүй, нэг мэдсэн гэмт хэрэг болсон байна.
Эн хөрөнгө үнэлгээний төвийн тайланд тусгасныг 2.9 дахин бууруулан тусгасан, далд ажлыг тооцоогүй, Хөрөнгө үнэлгээний төвийн тооцоо алдаатай байна гэж дүгнэсэн, дүгнэлтэн дээр дүгнэлт хийсэн болохоос миний хийсэн ажил дээр дүгнэлт гаргаагүй, иймээс дахин шинжээч томилуулах гэж хүсэх байна. Энэ талаар удаа дараа хүсэлт тавьсан боловч биелүүлээгүй.
Бодит баримтад тулгуурлан хохирол гараагүйг баталж байна.
Тендергүйгээр авсан 16 машин яригдаж байна би бүгдийг хариуцах ёсгүй. О Д-д үүрэг өгч 409 дүгээр тушаал гаргаж С нарыг Солонгос руу явуулж Старикс машиныг Монгол Хьюндай Киа компаниар оруулсан, зөрүү 10.3 сая төгрөг байна гэж дүгнэсэн, тэрүүгээрээ сайд дарга нар шийдсэн асуудал би хариуцахгүй.
Бат дур мэдээд Мө гэдэг иргэнээс машин аваад 5.9 сая төгрөгийг нягтлан өөрөөрөө зуруулаад гарсан материал байна.
2005 онд гамшигаас хамгаалах газрын 439 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг гараад 5 ААНэгжийн үнийг судлаад хамгийн бага үнэтэй гэсэн 2 Соната, 4 аксентийг авахаар тохиролцон хөрөнгийн асуудлыг шийдсэн.
2004 оны сонгуулийн дараа сайдтай болоод сайдыг унаа өрөөтэй болго гэж үүрэг өгсөн. Монгол Хьюндай Киа компани дээр очиж гэрээ байгуулан Солонгост захиалаад авсан машиныг “Итгэлт-Эстимэйт” зах заалийн дундаж үнэтэй харьцуулаад 3 сая төгрөгийн зөрүү гаргасан. Засгийн газрын 226 дугаар нууц тогтоолоор машин худалдаж авах байсан. Үүний дагуу Ниссан патроль машиныг 45300 ам доллараар авч хадгалсан, энд зөвшөөрөл авагдаагүй, тендер зарлагдаагүй, 24 км явсан шинэ машин байгаа, Итгэлт-Эстимэйт яаж дүгнэдэг гэхээр 2004 он, 2005 онд 10 хувийн элэгдэл хорогдол тооцоод үнэлгээ гаргадаг юм. Арай дэндүү хэлмэгдүүлж байна.
Үрийн улаан буудайны өрөнд 57.5 сая төгрөгийн үнэтэй Ланд авсан 2004 оны 12 сард оруулж ирсэн харьцуулан зөрүү гаргаж өгсөн.
Иймээс Итгэлт Эстимэйт компанийн гаргасан дундажтай харьцуулаад надад нялзаах гэж байгаад гайхаад байна.
-“А” компанитай үрийн улаан буудай худалдах, худалдан авах гэрээний хувьд бид нар үнийн харьцуулалт хийхээс өөр аргагүй, дөрвөн ААНэгжийн хамгийн бага үнэтэй нь “А” компанийх байсан бөгөөд 263 доллараар авахаар гэрээ байгуулсан. Үүнийг судлан тогтоогоод гэрээ байгуулж, санхүүгийн дарга, би хянаад гарын үсэг зурсан. Энэ гэрээний дагуу 36 тонн буудай нийлүүлж чадаагүй. Буудай худалдаж авах мөнгийг аккредитивийн данс нээж, Сангийн яам, Төрийн сан тэр мөнгийг шилжүүлдэг. 36 тонн будаа өгөөгүй байхад 112.3 сая төгрөгийн илүү төлөлт хийсэн, тооцоо хийх гэж байхад сайд солигдсон. Намайг амралттай байхад сайд дэд дарга Д-д үүрэг өгөөд “А” компанитай дахин гэрээ хийсэн, амралтаас ирээд О сайдад танилцуулсан, урьд нь гэрээг дүгнээгүй, ингээд дутуу нийлүүлсэн байгууллагатай гэрээ хийсэн байна гэж гомдол гаргасан, дахиад аккредитив нээсэн. 2 дахь гэрээний хувьд би зогсоох гэж арга хэмжээ авах гээд чадаагүй. Би гэрээний биелэлтэд хяналт тавих үүрэггүй, байхад надад нялзаах ёсгүй.
Хэргийг иргэний журмаар шийдхээр байхад эрүүгийн болгон намайг хамааруулаад байгаад харамсаж байна.
Хуулийн дагуу хийгдээгүй шинжээчийн дүгнэлтээр намайг яллах гэж байгаад хилс дүгнэлтээр хариуцлага хүлээнэ гэдэгт гомдолтой байна.
Яллах дүгнэлтэн дээр ярьж байгаа зүйл болон үнийг судалж шийдэж өгөөчээ. Болохгүй бол мөрдөн байцаалтанд буцаагаад баримтыг шалгахад үнэ зөв болгоочээ. Би ямар ч асуудалд хариулна гэв”.

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л мэдүүлэхдээ:
“Улсын яллагчаас намайг 2 үндэслэлээр яллаж байна.
Би энэ их хэмжээний хохирлыг учруулаагүй гэдгийг чадах чинээгээр тайлбарлахыг хичээе.
Би …Газарт 2005 оноос эхлэн … хариуцсан даргаар ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын тогтоолын дагуу … нөөцөд байх ёстой бараа материалыг батлагдсан төсвийн хүрээнд байх ёстой тоо хэмжээгээр нь хүргэн худалдан авч, нөөцлөх, хадгалах, хүлээн авч сэлгэн ажиллуулах үүрэгтэй байсан.
Засгийн газрын 1997 оны 57 дугаар нууц журам баталсан тогтоол байдаг, энэ онцлогоороо бусад газар хэлтсээс өөрийн газрын хэмжээ босоо удирдлагатай орон даяар тарсан газар нэгжтэй, … нөөцийн маш нууц, онц чухал объектууд багтдаг учраас тендер зарлахгүйгээр ажилладаг, нэгэнт тендер зарлахгүй учраас ямар үнэтэй хаанаас орж ирдэг талаар судалж 1 дүгээрт үнэ хямд 2 дугаарт бүтээгдэхүүн чанартай байх ёстой гэсэн зарчим баримталдаг.
Шатахууны нөөц бүрдүүлэхдээ эхнэрийнхээ нэр дээр байдаг “О” компанитай гэрээ байгуулж шатахуун нийлүүлсэн үүнийг үгүйсгэхгүй, энд шалтгаан байдаг үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй.
Шинэ ажилд томилогдоод удаагүй байсан, үнийн судалгаа явуулахад үнэ тогтмол өсөж байсан, арай хямдаар бүрдүүлэх хусэл байсан, үнэ өсөхөөс өмнө нөөцлөх шаардлагатай байсан.
Манай байгууллага бараа бүтээгдэхүүн хүлээн авч гүйцэтгэлээр нь дараа нь төрийн сангаас төлбөрөө шилжүүлдэг. Энэ нь шатахуун нөөцлөх үйл ажиллагаанд нийцдэггүй. Учир нь төлбөрөө шатахуунаа авах болзлыг нийлүүлэгч тал тавьдаг. 7 компанийн үнийн судалгаа хийхэд А-80 бензин 710-760 хүртэл үнэтэй байсан, энэ судалгааг үндэслээд энэ үйл ажиллагааг гардан зохион байгуулж байгаагийн хувьд хямд гээд энхэрийнхээ компанитай гэрээ байгуулсан, надаас өөр хүн мэдээгүй мэдэх боломжгүй, сүүлд шатахуун нийлүүлээд дууссаны дараа О сайд томилогдоод 2005 онд ямар компанитай шатахууны бүрдүүлэлт хийсэн, хэний нэр дээр байдаг талаар судалсан, өөрөө “У” гээд компанитай. Ингээд “О” компанийг Л үүсгэн байгуулагч гэдэг нь мэдэгдсэн, эхнэрийнхээ компанитай гэрээ хийсэн байна, тиймээс яалт ч үгүй өндөр үнээр гээд хардан Авлигатай тэмцэх газар шалгуулахаар өгсөн, би шалгаасай гэж бодсон хямд гэдгийг тогтоогоосой гэж бодсон, гэтэл зөрүү гаргасан гэсэн, хаанаа гэхэд Шүүх нягтлан бодох бүртгэлийн газраас гаргаж ирсэн гэсэн, ийм хохирол байгууллагадаа учруулсан гэсэн, энэ дүгнэлтийг П даргаас түүний өмгөөлөгчөөр дамжуулан олж авсан.
Манайх ОХУ-аас авч байгаа хилийн үнэ нь байнга өссөн байдаг. “О” компанийн нийлүүлсэн шатахуун хямд байгаа нь харагддаг, А-80 бензин дотоодод 730-760 байхад “О” компани 695-аар нийлүүлсэн байна гэдгийг шинжээч дүгнэсэн, гэвч шинжээч нар уур хилэнгээ гаргасан уу, шахалтад орсон уу, заавал энэ бичигтэй харьцуулаад тооцооход гээд зөрүү гаргасан.
Гадаадад байнга үнэ өсөж байхад Монголд буурч байгаа юм шиг харагдаж байна. Энд хямдарсан түүх байхгүй.
Байж боломгүй аргачлалаар 205 сая төгрөгийн хохирол гаргасан. Шинжээч энэ шаардлагыг ханган тооцоо хийхдээ дотоодод байдаггүй болон гадаадад өсөж байхад дотоодод буурч байсан мэт харагдаж байгаа нь ойлгомжгүй, үнийг шууд тухайн сарын ам долларын ханшаар үржүүлээд хийсвэр нэг тогтмол тоо гаргажээ. Ингээд буруу эх үүсвэрээс шинжилгээний дүнг гаргаж ирснээс болоод 205 сая төгрөгөөр улсыг хохироосон болж байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээчээ.
Төр өөрийн өмчийн хөрөнгийн зарцуулалт, бүрэн бүтэн байдалд Төрийн өмчийн хороогоор дамжуулан хяналт тавьдаг, ТӨХ тооцоог гаргаж чаддаг гэсэн ойлголт төрж байна.
Манайд нийлүүлж байгаа газрын тосны үнэн дээр хилийн үнийн тухайн үеийн долларын үнээр, тонн тутам 38, 40 хувиар, албан татвар, замын сан гэж нэмэгдсэн НӨАТ 15 хувийн татвар нэмэгддэг.
Тээврийн зардал тооцохдоо баруун бүсэд 211.2 төгрөгөөр тооцдог шатахууны үнээр тооцдог. Тэгэхээр бодит үнийн тооцоог эргэж харж үзээчээ гэж хүсэх байна.
Улсын нөөцөд байх бараа бүтээгдэхүүний 2002 оны 109 тоот тогтоолоор байх ёстой нөөцийн барааг батлаад дараагийн 4 жилд нөөцлөх барааг дараагийн жилд өсөж тооцохоор байа. Тоо хэмжээ багассан барааг нөөцийн бус бараа гээд энэ барааг худалдан борлуулахаар болсон. Манай байрны засварын ажилд нөөцийн бус барааг төвлөрүүлэх үүрэг авсан. Радиотор 9000 төгрөгөөр үнэлэгдэж гарч ирсэн, гэтэл энэ үнээр авахгүй бөгөөд барилгын засвар хийж байсан компаниуд мөнгөө авъя гэсэн, тэр үед мөнгөө авч чадаагүй. О сайд томилогдоод бид нарыг дуудсан удаан худалдагдаж байна, үнийг хямдруул гэсэн. Д гэдэг мэргэжилтэнд үүрэг өгөөд үнийн талаар судалгаа хийлгэсэн, Д мэргэжилтэн 7000 төгрөгийн үнийн санал оруулан танилцуулсан, сайд 7000 төгрөг үнэтэй байна 5000 төгрөг болго гэсэн үүрэг өгсөн, тушаалын дагуу хямдарсан үнийн зөрүүг төгрөг болго гэсэн зөрүүг би хариуцахгүй.
Эрүүгийн хуулийн 148.3-аар хохирол учруулсан гэсэн үйлдэлд холбогдоод байгаа. Энэ асуудал маш удаан явж байна 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл цагдаа шүүхээр явж байна, би сэжигтэн болж, Н-ээс 19 сая төгрөг аваагүй. Худалдах, худалдан авах гэрээ хийсэн. 2001 оны 05 сард “Б” компаниас худалдаж авсан, На санал болгосон юм.
Н уг байшинг надаас авъя гэснээр 19 сая төгрөгөөр тохирон 9 сая төгрөгийг цувуулаад төлнө, машинаа өгнө гэсэн. …дүүргийн … хороо хуучин орос цэргийн хотхон байсан, соёлын төвийн байшин байсан.
2003.08.03-нд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөх тухай гэрээ хийсэн, материалаа Үл хөдлөх хөрөнгийн газарт өгсөн, ОХУ-ын элчин сайдын яамны худалдааны зөвлөх дээр очсон, манай бүртгэлд 19 гэсэн кодоор кодлогдсон бүртгэлтэй байсан бөгөөд манай бүртгэлгүй гэсэн. Ийм хаягт байрлалтай объект бүртгэлгүй гэсэн. Үүүнийг үндэслэн надад гэрчилгээ хийж өгсөн.
Гэрч Г мэдүүлгээ өөрчлөнгүүт Н өөрөө мэдүүлгээсээ буцдаг. Дахин гэрээ хийсний үндсэн дээр уг байрыг Солонгосчуудад түрээслэн түрээсийг авч байсан. Би өөрөө бас уг байшинд засвар хийлгэсэн. Энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлэсэн тогтоол байгаа. Миний өмчлөлийн барилгад 197.000.000 төгрөгийн үнэлгээ хийлгэсэн байдаг. Тэр барилга бол 347.800.000 төгрөгөөр үнэлэгдээд ирсэн юм.
Би ёс зүйн алдаа гаргаж төрийн албыг хувийнхтай хольсонд харамсаж байна. Хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

-Хохирогч Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:
“Би … дүүргийн нутагт байрлах объектийг Л-ээс 19 сая төгрөгөөр худалдан авсан. Тэр үед өмчлөх эрхийн гэрчилгээгүй байсан. Л-тэй нийтдээ 4 удаа гэрээ хийсэн бөгөөд хамгийн сүүлд 2003 оны 07 сард гэрээ хийж, Д-д уг объектоо буцааж өгөхөөр болсон. Би засвар хийсэн байсан тул 50 сая төгрөгөөр зарна гэсэн. Л 50 саяыг нэг мөсөн өгнө гээд гарын үсэг зурсан, хамгийн гол нь дүр исгэж гэрээ хийдэг гэж анх удаа сонсож байна. Сүүлдээ ярихад мөнгөө өгөхгүй хэрүүл болоод шүүхэр очиход өөрийн нэр дээр Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байсан, Шүүхээс эрүүгийн журмаар шийдүүлэх хэрэг байна гээд нэхэмжлэлээсээ татгалдзсан юм.
Гэтэл Л гэрээний үүрэг биелүүлээгүй тул би объектоо буцааж авахаар болж хөөцөлдөн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Солонгосын компаний тухай ярьдаг, Л надаас авлагатай биш харин ч эсрэгээрээ байх ёстой биш үү.
Эвлэрэхийн тухай ярихад зөвшөөрч байсан, бид найз байсан бөгөөд шүүхээр явж залхаж байна. Эвлэрвэл эвлэрнэ гэсэн юм. Л надад хэлэхдээ “би шинээр төрийн алба хашиж байна, намайг цагаатгуул” гэсэн. Мөнгө хэрэгтэй 19 саяыг хурлын өмнө шилжүүлнэ гэснээ хурал болоход таслаад алга болж, хурлаас өмнө 10 минутын өмнө ном журмаараа дуусгах, урьдын тохирсноор асуудлыг дуусгана гэсэн. Тиймээс гомдолтой байна, өөрийн эзэмшлийн байшинг өөрийн нэр дээр гаргуулахыг хүсэж байна гэв.

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч …Газрын хуулийн зөвлөх Ж
“Өнөөдрийн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцож байна. Тухайн үед Жа, Бр нар томилогдсон байсан бөгөөд ээлжийн амралтаа аваад гадагшаа явсан.
2004, 2005 оноос хойш болсон асуудал болон “А” компанитай үрийн улаан буудай худалдан авах гэрээний тухай нарийн асуудлыг мэдэхгүй, хувь хүнийхээ зүгээс хуралдаанд оролцоогүй, байгууллагаа төлөөлж орж байна. Төрийн өмчийн хорооны шалгалт, илрүүлсэн зөрчил шинжээчийн хийсэн дүгнэлтэн дээр …Газарт учруулсан шаардлагыг хамгаалж оролцож байна, хэлж ярих зүйл алга , …Газар хохирсон гэдэг асуудал гарч байгаа учраас хохирол барагдуулах нь зөв. Иймээс шүүхээс хохирлыг хүсэж байна.
Шинжээчийн дүгнэлтэнд гарсан болон яллан дүгнэлтэнд дурьдсан баримтаар 141.2 сая, машины 44.180.000 сая төгрөг, “А” компанитай багуулсан үрийн улаан буудайны 521.173.100 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

-Шүүхийн хэлэцүүлэгт хохирог, иргэний нэхэмжлэгч …Газрын мэргэжилтэн.А:
“Ж-тэй санал нэг байна. Хэргийн хувьд мэдэхгүй тул шүүхээс тогтоосон хохирлыг гаргуулах саналтай байна” гэв.

-Шүүхийн хэлцүүлэгт гэрч Хөрөнгийн үнэлгээний төв ХХКомпанийн захирал Зо мэдүүлэхдээ:
“Төрийн өмчийн хорооноос захиалга өгсний дагуу …Газрын барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын хийгдсэн ажлыг тодорхойлох хэмжээг 2007 оны 10 сарын 17-нд хийсэн. Төрийн өмчийн хороо, …Газартай гурвалсан гэрээ байгуулсан.
Уг гэрээний дагуу энэ ажлыг газар дээр нь үзээд зохих ажилтай танилцаад гүйцэтгэлийн тайлан шалгах замаар тогтоосон. Хэмжилт хийж, хийсэн төсөвтэй харьцуулан шалгаж, төсөв гаргасан. Товчхон хэлэхэд барилгад хөрөнгө оруулат, хийхэд “Ю”, “З”, “Г” зэрэг 4 компанийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 486 сая гэж гарсан байсныг бид тооцож үзэж 308 сая гэж гаргасан. Эдгээр зөрүү нь 177 сая төгрөг болж байна. Эндээс үзэхэд барилгын засварын ажил бодит байдлаасаа илүү гүйцэтгэл гарсан байна. Ажил гүйцэтгэлийн хяналт муу, ажил давхардсанаас ч юм уу ийм зөрүү гарсан гэж бодож байна.
Ажил гүйцэтгэсэн компанийг ирж уулз гэхэд уулзаагүй, …Газарт зөндөө хүн явсан. Бүх өрөөнд орж үзсэн.
Бид төсвийг хичнээн хэмжээний зардал гарах вэ гэдгийг тооцож үзсэн, хийсэн ажилтай танилцсан, гүйцэтгэлийн төсөв хийсэн. Бид нарт 2004-2007 онд хийгдсэн ажлуудыг тухайн оны үнээр гаргасан. Бидэнд судалгааны материал архивт байдаг. …Газрын барилгын ажлын тайлан тооцооны хувьд алдаагүй хийсэн бөгөөд бид өөрсдийн хэмжээндээ дүгнэлт гаргасан. Бид нормоо барина, илүү гарсан ажил байж болно, муу хийгээд тэр ахиад хийсэн гэж авах ёсгүй.
Манай хийж байгаа үнэлгээ …Газрын барилгын ажлын засварт тухайн үед хийсэн төсөвт өртөг, гүйцэтгэлийг гаргаж байна. …Газар гүйцэтгэлийн төсөв гаргах ёстой байтал гаргаагүй, зарим материал үнэтэй, заримыг хямд авна, нүйцэтгэлийг гаргасан төсвөөрөө тооцсон, төсөвт өртөг дээр шинэ технологи суугаагүй байдаг. 3 жилд 4 компаниар засварыг хийлгэсэн. 4 дүгээр давхарыг гэхэд “Ю” ХХКомпани 14 сая, Гансүрэн 21 сая гэж төсөв гаргасан байдаг” гэв.

-Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Төрийн өмчийн хорооны Бүртгэл хяналт шалгалтын албаны мэргэжилтэн Бл мэдүүлэхдээ:
ТӨХ-ноос тогтоол гарч зөрчлүүдийг нэг бүрчлэн зааж өгсөн.
2005-2007 онд “А” ХХКомпанитай үрийн улаан буудай нийлүүлэх гэрээ байгуулж импортоор улсын нөөцөд авахаар тохирсон байсан, гэрээнд зааснаар бол агуулахад буудай авсны дараа төлбөр хийх ёстой байхад аваагүй төлбөрийг хийсэн нь Төсвийн байгууллагуудын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн, гэрээгээ зөрчсөн байсан.
1 сая төгрөгөөс дээш худалдан авалт хийу байгаа бол 3-аас дээш байгууллагын үнийн харьцуулалт хийж сонгон шалгаруулалт зарлана. 30 саяас дээш бол тендер зарлана. Хуульд тухайн үед өөрчлөлт орсон байсан чиглэлээр авсан.
“О” ХХКомпанитай байгуулсан шатахуун нийлүүлэх гэрээг хянан шалгагчийн зүгээс зөрчилд тооцсон. Хянан байцаагчийн зүгээс анхны үнээс нийлүүлсэн үнийн зөрүү гээд хохирол тооцсон. Хамтын шийдвэрээртэгж шийдсэн. Энэ нь 58.5 сая төгрөг болсон.
Төрийн өмчийн хороо 2008 он гаргаад байгууллага дээр очиж танилцуулаад 2 удаа шалгалт хийсэн. Сүүлд хуралдаад тогтоол гаргаад нийт урсгал засвар, төсвийн менежертэй гэрээ хийсэн, аудитын байгууллагын дүгнэлтийг харъя гээд дээр нь өмч хөрөнгө хүлээн авах , нягтлан бодох бүртгэлийн нэлээд зөрчил байсан, шалгалтаар илэрсэн.
Шалгалтын үед зарим төсөв байсан, дараа яаж гаргасныг мэдэхгүй, давхардсан, дахин дахин хийсэн байсан, бид ажлыг мэдэхгүй. Нэгдсэн төсөв байхгүй, 30 гаран тусдаа төсөв байсан, зарим нь эх үүсвэр байхгүй, их замбараагүй байсан. Нийтдээ 486.4 сая төгрөгийн барилгын засварыг тендергүй, төсөвгүй, эх үүсвэргүйгээр хийсэн байсан. Хөрөнгийн үнэлгээний төв компанийн тайлангаар их засварт хийгдсэн бодит хөрөнгө оруулатыг 308.6 сая төгрөгөөр тооцож, 177.8 сая төгрөгийн илүүдэл гаргасан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн Га мэдүүлэхдээ:
“2007 оны 10 сарын эхээр Бл-ээс сүүлд очсон. Очоод шалгах зүйлийг хуваарилж аван урсгал гүйцэтгэлийг шалгасан, 2006 оны хувьд онцгой байдлын системээр тусад нь тайлан гаргаж …Газар тус тусдаа тайланг гаргасан. 2007 онд нэгдсэн тайлан гаргасан, төлөвлөгөө гүйцэтгэл талаас үзсэн, үр дүнгийн гэрээ хийж эрхэлсэн сайдын хэмжээнд дүгнүүлсэн.
Барлигын засварын тухайд мэргэжлийн чиглэлээр бид мэдэхгүй тул тусгай мэргэжлийн үнэлгээний байгууллага, Төрийн өмчийн хороо, …Газар гурвалсан гэрээ байгуулсан.
Их засварын Улсын төсвийн тухай хуулиар хийнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авах ёстой.
Тухайн конторын барилга Гамшгийн тухай хууль улсын нөөц бүрдүүлэлтийн чиглэлээр байгаагүй, аль аль нь тусгагдаагүй.
Төрийн өмчийн хувьд төрийн өмчийн хуулийн этгээд төлөвлөгөөндөө тусгасан байх ёстой эдний хувьд 2006, 2007 онд машин зөвшөөрөлгүй авсан, худалдсан, нэг бүрчлэн марк дугаараар үзсэн, тендерийн үнийн харьцуулалт хийсэн эсэх акт байна уу, бүртгэлд үнэн тусгагдсан эсэх зэргийг улсын гамшгийн нөөцийн дагуу хуулиар зохицуулна” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Үйлдвэр худалдаа үйлчилгээний “Ю” компанийн захирал Бо мэдүүлэхдээ:
“2003 оны 2, 3 сард байх хуучин Гамшгийн газар байсан, П дарга өөрөө байхгүй байсан бөгөөд Ү генералын өрөөнд хурал хийж ярьсан. Ингээд 2004 оны 3 сар байх сайн санахгүй байна ажил эхлээд 2007 онд дууссан. 3 жил гаруй хийсэн, хөрөнгөд захирагдаж ажил удааширсан. Ажлыг хүлээлцэхдээ комисс томилоод ажлыг муу хийсэн бол засуулан хүлээлгэж өгсөн, нийт 50 акт 50 гэрээ, 50гаруй төсөл байсан.
Бидний хийсэн ажлыг Худалдаа аж үйлдвэрийн танхимд байдаг Хөрөнгө үнэлэх төвтэй гэрээ хийж, үнэлгээ хийлгэсэн гэсэн, тэд нар үзээд материалын зөрүү гаргасан ажил хийсэн хүмүүсийг байлгахгүйгээр яаж хийснийг яаж мэдэх вэ дээ. Бид нарыг нэг ч дуудаж уулзаагүй. Зарим газрыг давхцуулан зассан байна гэсэн тийм зүйл байхгүй”гэв.

-Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч …Газрын нөөцийн хэлтсийн дарга асан Б мэдүүлэхдээ:
“Компаниудаас тийм бараа нийлүүлнэ гэж үнийн саналаа тавьдаг бөгөөд зэрэгцүүлж үзээд зах зээл, импортын бараатай харьцуулаад чанартай, хугацаандаа, өртөг зардал багтайг сонгож авдаг. Манай гол мөрдлөг чанар, хадгалалт заавал шаарддаг, нөөцийн бараа байнга бэлэн байх ёстой,
“О” компанитай шатахууны гэрээ, байгуулсан, шатахууны гэрээг харьцуулахад шатахуун нийлүүлэх саналтай байгууллага байгаагүй, Л “О” компанитай ийм гэрээ хиймээр байна ямар санал байна гэхэд хэлтсийн мэргэжилтэн залууг зах зээлийн үнэтэй харьцуулах үүрэг өгсөн. Импортын зах зээлийн үнэтэй харьцуулаад нийлүүлэх тоо хэмжээг судалж үзээд гэрээг байгуулсан
Засгийн газрын шийдвэрээр нөөцийг бүрдүүлэх ёстой, радиоторыг өнөөгийн зах зээлд тохирсон үнээр зарах ёстой мөрдөгдөөд 2, 3 жил болсон, сүүлд хурлаар паарны үнийг бууруулсан байсан яагаад 5000 төгрөг болгосныг би мэдээгүй, хуралд би ороогүй тул маргааш өглөө нь 11 цагт мэдсэн, ачиж явахыг мэдээгүй,
Засгийн газрын тогтоолоор үрийн буудайны нөөцгүй болж, нутагшсан сортын будаа авах ёстой байсан. “А” компаниас гэрээ байгуулах санал ирсэн, Оросын сибирын Ко гэдэг хүнтэй гэрээ хийдэг буудайны үнэ 370 долларын санал өгсөн, харин “А” компаниас 263 гэсэн өөр компани 271 гэсэн, тэгээд “А” компанитай гэрээ байгуулсан нийлүүлэх явцад 300 тонн буудай чанар хангаагүй тул аваагүй.
“А” компаниас нэхэхэд хаврын тариалалт дуусаж байгаа гэсэн. 2 дахь гэрээг Д дарга П даргыг байхгүй байхад байгуулсан. Манайх энэ компаниас авлагатай байсан тул шүүхэд хандсан, тэгээд би ажлаас халагдсан, шүүх нөгөө талд шийдсэн “ гэв.

-Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч …Газрын Санхүү бодлого төлөвлөлтийн газарт нягтлан бодогч Ба мэдүүлэхдээ:
“Би өнгөрсөн оны 7 сард …Газарт томилогдож ирсэн. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаиудын судалгаа 2008 оны 05 сарын 11-нд гаргасан Үнийн судалгааны хувьд тухайн үед сар болгоны эцсээр тооцоо хийгээд тухайн сард явж байгаа үнийн судалгааг гаргаж өгдөг, албан ёсоор шатахуунаа зогсоогоод ихэнхдээ Петровис, НИК, Алтжин, МТ гээд компаиудын үнийн талаар судалгаа гаргаж өгдөг, жижиглэнгийн үнийн судалгаа гаргаж өгдөг. Манайд сэлгэлтээр шатахуун буудаг. О компанитай тооцоотой эсэхийг мэдэхгүй” гэв.

-Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч “З” ХХКомпанийн захирал Бэ мэдүүлэхдээ:
“…Газартай 2005 онд гэрээ хийж барилгын ажлыг хийсэн, нэмэлт ажлаар 4500000 төгрөгийн ажил хийсэн нийт 29500000 төгрөгийн засварын ажил хийсэн. …Газраас ажил хүлээн авах 7 хүн, манайхаас 2 хүн нийт 9 хүнтэй комисс хүлээлцсэн.
Хөрөнгийн үнэлгээний төв манай гүйцэтгэлийн танилцаагүй байж төсөвгүйгээр хянуулан гарын үсэг зуруулсан, тайланг акт баримттай танилцаагүй хийсэн байсан.
Төсвийн гадна чанар сайтай материалтай, дараагийн ажлаа бодсон зургийг авсан байгаа тэрний үндсэн дээр ажлаа хийдэг.
Төсвийн гүйцэтгэлийг мэргэжлийн хүнээр шалгуулмаар байна, энэ асуудлаар шүүхэд хүртэл хандсан. Манай гүйцэтгэлийн мөнгө гаргаагүй байна гээд жил гаруй мөнгө өгөөгүй.
Материалгүй засвар гэж юу байхав 169 сая төгрөг гэсэн тийм үндэслэлгүй юм байхгүй, өөр шугамаар хассан байх” гэв.

-Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч “З” ХХКомпанийн барилгын инженер Ма мэдүүлэхдээ:
“Одоогийн мөрдөж байгаа норм, үнэлгээгээр төсөв зохиосон. 16 сая байнга 9 сая илүү гэснийг би зөвшөөрөхгүй байна, төсвийг комиссын бүрэлдэхүүнтэй хийсэн.
Хөрөнгийн үнэлгээний төв ямар үндэслэлээр ингэж гаргасныг мэдэхгүй, хийсэн ажлыг бүрэн тооцоогүй байна. Дээврийн ажилд л гэхэд цемент их орсон, хуулаад үзвэл мэдэгдэнэ. Барилгын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан үнэлгээг бид нар баримталсан. Нэмэгдэл ажил хийсэн, 4.4 сая төгрөгийн төсөв хийсэн “гэв.
-Шүүхийн хэлэлуүүлэгт гэрч “Их” ХХКомпанийн захирал.Эн мэдүүлэхдээ:
“Төсвийг мэргэшсэн төсөвчин Энх хийсэн. 4 давхарын 17 өрөөнд супер засвар хийсэн. Манай компанийн засвар хийсэн өрөөнд өөр компани засвар хийгээгүй. Энэ бүх тайлбарыг Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн, Өрөө болгонд орж, төсвийг нарийвчлан гаргасан 560-аад метр квадрат газар бүрэн засвар хийсэн, 1 өрөөнд паркет бусад өрөөнд дрож тавьсан.
Зөвхөн вакуум гэхэд л хэдэн сая төгрөг болно. Ажлын шалгалтаар манай нэг ч хүнтэй Хөрөнгийн үнэлгээний төвөөс уулзаагүй.
17 өрөөнд бүрэн засвар хийж, өрөө гаргасан, 17 өрөөнийх 8 сая төгрөг хүрэхгүй гэсэн нийт төсөвт өртгөөрөө 36 сая багтаасан, шинээр цахилгаан монтаж хийсэн, гэрэлтүүлэг хийсэн” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч …Газрын … нөөцийн орлогч дарга .Бям мэдүүлэхдээ:
“Би 2005 оны 03 сарын 18-нд ажилд ороход нэлээд засвар хийгдсэн, 00-ийн өрөөнөөс бусад өрөөнд засвар хийгдсэн, ажлын явц удаан байсан тул “Ю”, “Их” компаниудыг нэмж ажиллуулсан. “Ю” компани даргын өрөө амралтын өрөө, коридор гэх мэт, “Их” компани 17 өрөөний засварыг хийсэн, Хөрөнгийн үнэлгээний төв төсөв дээр их андуурсан. 409, 410, 401, 402 гэх мэт өрөө, эдгээрээс бусад өрөө болон даргын өрөө, коридороос бусад өрөө гээд 2 өөр төсөв байгаа, надад бүх төсөв байгаа. Ган гэж хүнээр хийлгэсэн төсөв байгаа. Давхардаагүй. Гүйцэтгэлийн төсөв 36 сая төгрөгөөр тооцсон байхад 17 өрөөг 8 саяар хийсэн гэсэн, 18 вакуум цонх, байсан, хаалт байгаа, 62 метр квадрат болж байгаа.
Хөрөнгийн үнэлгээний төвөөс хүн гэнэт ирээд өрөөг үзээгүй байж алга болсон. Өрөөг үзээгүй юу гэхэд үзсэн, өрөөг үзээгүй байж яаж мэддэг юм бэ гэхэд арга байдаг гэсэн.
До гэж хүний гарын үсэгтэй 44 сая төгрөгийн төсөв байна, энэ төсвийг Ган дарга хянаж, 47.463.000 төгрөг гэсэн.
Радиотор 1978 оноос эхлээд байдаг байсан юм байна лээ, 4 жилээр яамны захиалга өгөөд жагсаалтаас хасахад нөөцийн бус бараа болсон. Хуучин оросын паарыг сүүлийн үеийн барилгууд тавихыг зөвшөөрдөггүй, маралын элэгдэлд орсон байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч.Бя мэдүүлэхдээ:
“2004 онд барилгын ажлыг 3 газар хэсэгчлээд бага багаар хийсэн, мөнгөний эх үүсвэрийг хөөцөлдөж Ерөнхий сайдаас үүрэг өгч хийсэн, галын газрын 307 сая төгрөгийг, Х сайд болоод ерөнхий газрын дарга Ерөнхий сайдаар дамжуулан хөөцөлдсөн. Тодотголоор зохицуулагдаад 170-аад сая төгрөгийг санхүүжүүлсэн байдаг, 2004 оны санхүүжилт болсон, 2005 онд санхүүгийн хэлсийн дарга болоход барилгын ажлын санхүүжилт хийгдээгүй байсан, 2005 ондоо урьд оны хэмнэлт гэж 300 гаруй сая төгрөг төсвөөс гадуур мөнгийг төсвөө зохиогоод эрхээ нээлгэсэн. 100 саяын эрх нээсэн. Тэр ондоо засвар хийсэн бөгөөд нийт 2006 оны 06 сар хүртэл ажилласан.
Миний үед 33 орчим сая төгрөгийн нөөцийн бус бараа бүтээгдэхүүн борлуулаад засварт зарцуулсан. Засварын зардлыг 4 эх үүсвэрээс санхүүжүүлсэн.
1.урсгал засварын зардал, төсөвт зардлыг зарцуулсан, 2 хэмнэлт, 3 төсвийн зүйл ангийг шилжүүлэн зарцуулсан 170 сая төгрөг, төлбөр хураамжийг бусад зардлаас зарцуулсан.
“А” компанитай шатахууны гэрээг дүгнэж намайг халагдахаас өмнө тооцоо нийлсэн, би нэг нягтлангаа томилоод 6 орчим сая төгрөгийн тооцоо хийгээд акт хийсэн.
Манай улсад үрийн нөөц дууссан, тэр буудайг эрээд олоогүй, дандаа гадаадаас элит сортын үр авдаг байсан. Оросоос аккредитив нээх шаардлага тавьсан, Бид баталгаа гаргуулаад төрийн сангийн зөвшөөрөл аваад шилжүүлсэн.
Нөөцийн бус барааг зараад мөнгийг зарцуулах тушаал гарсан байсан. Энэ тушаалын үндсэн дээр зарцуулсан.
Хэмнэлтийн мөнгийг засварт зарцуулсан нь хууль зөрчөөгүй” гэв.

-Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч …Газрын Хөдөлмөр хамгаалал бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Од мэдүүлэхдээ:
“Бид барилгын ажлын чанар байдалд хяналт тавьж, акт үйлдэн хүлээж авдаг байсан. Төсвийн дагуу хяналт тавьж байсан учраас нэмэлт гардаг байсан.
Ажлыг давхар хийгээгүй. Хийсэн ажлыг цахилгаан, дулаан, аж ахуй хариуцсан зохих мэдлэгтэй хүмүүс хүлээж авч байсан.
3 байгууллага нэгдээд … газар байгуулахад парк шинэчлэлт хийх шаардлагатай байсан.
Даргын зөвлөлд энэ тухай санал оруулж, комисс томилуулж, үнийн харьцуулалт 2005 онд хийсэн.
… байдлын асуудал эрхэлсэн сайдтай болоход манайхыг байр уналгаар хангахаар үүрэг өгсөн, хангалт үйлчилгээний дарга байсны хувьд энэ үүргийг надад өгсөн. Дотоодын машиныг дотоодын зах зээлээс авах гэхээр 30 гаруй сая төгрөг байсан, учраас захиалж хийлгэвэл хямд гээд Монгол Хьюндай Киа компаниас авах болоод удирдлагатай нь уулзаад гэрээ байгуулсан. Монголын нөхцөлд тохирсон машин авахад тендер зарлуулаад авах боломж бололцоо байсан эсэхийг мэдэхгүй” гэв.

-Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч …Газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын мэргэжилтэн Да мэдүүлэхдээ:
“Радиаторын жижиглэнгийн үнэ гадуур ямар байгаа талаар судалгаа хийсэн, бөөний үнээр байдаггүй, улирлын чанартай тул би судалгаа хийгээд саналаа хэлтсийн дарга Б-гээр уламжлаад газрын дарга Л-д танилцуулдаг …Газрын даргын 2006 оны 244 дүгээр тушаалаар радиаторыг 9000 төгрөгөөр үнэлсэн. Радиатор 9000 төгрөгөөр борлогдохгүй байж байгаад 9 сард 483 дугаар тушаал гарсан, ганц радиатор ч биш хөвөн, ноосон хөнжлийн үнийн судалгаа хийсэн, борлогдохгүй болохоор дахиж судалгаа явуулан үнийг 7000 төгрөг болгоход бас борлогдохгүй 5, 6 сар болсон. Болохоор 5000 төгрөг болгон бууруулаад зарагдсан. Борлуулах шаардлагатай байсан тул үнийг буулгасан Л дарга Б-д “А” компанид олгох зөвшөөрөл олгосон. “А” радиаторыг авч явсныг мэднэ.
2006 оны 01 сарын 06-нд …Газар … тусгай зориулалтын хэрэгцээнд тогтоол гарган машин авсныг мэднэ, зөв рүльтэй монголд зориулагдсан, шинэ машин байсан, одоо улсын нөөцөд шинээрээ байгаа” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч …Газрын Объект-03 салбарын ажилтан Э мэдүүлэхдээ:
“Манай бараа хадгалагддаг “Д” салбар байдаг, тэнд нярав харуулуудтай байдаг. Тэндээс 9 сард радиаторыг “А” компанид 5000 төгрөгөөр зарахаар ачиж гарсан, ерөнхий газраас нярав, улсын нөөцийн газраас дарга мэргэжилтэн нарын гарын үсэгтэй зөвшөөрөл байсан, тухайн үед Л даргын гарын үсэг байсан, мэргэжилтэн Да, хэлтсийн дарга Б нарын гарын үсэгтэй зөвшөөрлийн бичиг байсан, төлбөр төлөгдсөн байсан” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч “И” ХХКомпанийн захирал Ө мэдүүлэхдээ:
“Манай компаниас үнэлгээ хийгээгүй, үнийн тухай мэдээлэл хийсэн. 7 хоног бүр үнийн талаар мэдээлэл цуглуулаад нэгтгээд гаргадаг, тухайлбал 2004, 2005 онд машин ямар үнэтэй байсан, жилийн дунджаар энэ үнийг тавьдаг, байцаагч нараас үнэлгээ хийлгэх тухай хүсэлт тавихад машиныг үзэж байж үнэлгээг тавьдаг, гэтэл машиныг үзүүлэх боломжгүй гэхээр Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн бичигт хариу өгсөн. Бид Монголын зах зээл дээр зарагдаж байгаа үнийг судалж дундаж үнэлгээг гаргаж өгдөг” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч, нотариатч Ц мэдүүлэхдээ:
“Бага хувьчлалын үед өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй, Л худалдагдсан объект байсан, гарааш юм уу том заалархуу объект. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт Л бүртгүүлэх гэхээр болохгүй байсан гэсэн. Материалыг үзэхэд Л шилжсэн байсан, Н, Л нар нь уг объектыг худалдах худалдан авах гэрээ байгуулахаар ирсэн.
Дараа нь 2002 оны 08 сарын 03-нд эргээд Л-д объектыг шилжүүлэх гэрээ батлуулсан. Миний хувьд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэр