Говь-Алтай аймгийн шүүхийн 12 дугаар цагаатгах тогтоол

A- A A+
Говь-Алтай аймгийн шүүхийн 12 дугаар цагаатгах тогтоол
ЦАГААТГАХ ТОГТООЛ

2009 он 04 сар 09 өдөр                                            Дугаар 12                                          Алтай хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж, П.Туяа Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга; Д.Ганзориг
Иргэдийн төлөөлөгч: Ч.Дамдинсүрэн, М.Шинэхүү, О.Нацагдорж
Улсын яллат; Т.Эрдэнэбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болорчулуун, М.Энхзаяа, Б.Оюунбилэг

Гэрч: Г, Я нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-т холбогдох 20805207 дугаартай эрүүгийн хэргийг 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, … оны … дугаар сарын …-нд төрсөн … настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, одоо аймгийн Засаг даргын тамгын газрын орлогч дарга, ам бүл-5 эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн … дүгээр байрны … тоотод оршин суух, улсаас боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй, Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт тэмдэгтэй, ял шийтгэл үгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд Х Регистрийн дүгаар ДЭ:………..
Шүүгдэгч Х нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .. дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Бага дунд боловсрольш тухай хуулинд зааснаар захирлын эрх хэмжээнд хамаарах багш ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрх үүргээ хэрэгжүүлэх явцдаа тус сургуульд багшаар орж ажиллах хүсэлт гаргасан Ж, А, Н нараас хээл хахууль өгөхийг шаардаж 2007 оны 09 дүгээр сард Н-ээс 300000 төгрөг, 2007 оны 08 дугаар сарын 28-29-ны өдрийн орчим Ж-ээс 200000 төгрөг, 2007 оны 8 дугаар сарын 29-ны өдөр А-аас 100000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгнө гээд [мэдүүлэхдээ: Хоёр жилийн өмнө 2007 оны 8 дугаар сард би … дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 13 хүнийг ажилд авч ажиллуулсан. Тэр үед ажилд орсон Ж, А, Н гэсэн 3 хүн надад хахууль өгсөн гэсэн асуудал тавьсан. 2008 оны 10 сард сонгуулийн дүн гарч тодорхой болсны дараа 2008 оны 11 сард
Ж гэдэг хүн Э гэдэг хүн дээр ороод Х-т хахууль өгсөн гэдэг асуудал үүсгэсэн. 2009 оны дараагийн хичээлийн жил эхэлжI байхад Ж нь 2007 оны 9 сараас 2008 оны 9 сарын хугацаанд ажлаа хөөцөлдөөд явж байхдаа тийм асуудал яриагүй. Тухайн үед сонгуулийн дүн гараад аймгийн анхдугаар хурал хуралдаж чадахгүй гацчихсан байсан үе. Би аймгийн ардчилсан намын даргын хувьд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл өгсөн байдаг юм. Хурлын даргад ардчилсан намаас нэр дэвших байсан. Гэтэл ийм асуудал яригдаж эхэлсэн. Би улс төрийн зорилготой Х-ыг унагаах гэсэн хувьсгалтнамын бодлого гэж үзэж байна. Энэ үед улс төрийн зорилгоор зохиомол байдлаар 1 сонгуулийн дүн гарсны дараа надтай холбогдолтой ийм асуудал зохиомлоор хийсэн. Энэ асуудал бол улс төрийн зорилгоор сонгуулийн үед үүссэн. Миний хувьд тэр з багш нарыг Боловсролын тухай хуулинд заасны дагуу багш ажилтныг сонгон авч, өөрчлөх, чөлөөлөх эрхийн дагуу авч ажиллуулсан. Би 2007 оны хичээлийн жилдбагш нарыг ажилд авахдаа сонгон шалгаруулалтаар шалгалт авч дадлага туршлага чадварыг нь үнэлж ажилд авсан. Энэ бүгдийг хөдөлмөрийн дотоод журмын дагуу мэргэжлийн шалгалтыг хичээлийн эрхлэгч зохион байгуулж аваад хамгийн өндөр оноотойг нь надад танилцуупж үүний дагуу би ажилд авсан. Би Орос хэлний багшийг монгол хэлний багшаар аваагүй. Химийн багшийг физикийн багшаар аваагүй. Тухайн хүний төгссөн мэргэжил диплом зэргийг нь үндэслэж зохих ажилд авсан. Хэпэхдээ надад 2007 оны 8 дугаар сарны 29-ны өдөр 11 цагт Х-ын өрөөнд нь орж мөнгө өгсөн гэдэг. Гэтэл энэ өдөр буюу 2007 оны 8 сарын 29-ны өдрийн 14 цагт . бүх байгууллагын дарга нар яриатай түүнд сууж байсан байгаа юм. Есөнбулаг сумын засаг даргын тамгын газрын ирц бүртгэлийг би хэргийн материалд хавсаргасан байгаа. Ж нь 2007 оны 8 дугаар сарын 28-29-ны өдөр сургуульд ажилд орчихсон ширээ сандал янзлаад явж байсан. Тухайн үед 7 өдөр хаашаа ч яваагүй бүрэн бүтэн ажлаа л хийж байсан. Энэ хүнд 2 өдөр явж мал нядлуулах боломж байгаагүй. Тухайн үед ямар нэгэн чөлөөний хуудас авсан зүйлгүй цагийн бүртгэлд ажилласан цаг нь бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр мөнгө авсан гэх зүйл тогтоогдохгүй байна. Н нь 8 сард ирчихлээ 3 дугаар сургуульд химийн багшийн орон тоон дээр шалгалтад ороод тэнцээд ажилд орохоор болсон. Я-ийн мэдүүлгээр Н, Я-аас мөнгө авчихаад бүр 10 сар гаргаад төлсөн байгаа. Гэтэл аав ээж нь Анод банкнаас зээл авсан гэж ярьсан байгаа. Ингээд бодоод үзэхээр зохион байгуулалттай зүйл хийсэн нь харагдаж байна. Би 20 жил төрийн албанд ажилласан. Би ганц … дугаар сургуульд 20 жил ажилласан. Би Монголын хууль ёсны өмнө би ийм зүйл хийгээгүй надад хувь хүний хувьд ийм ухамсар байхгүй гэдгээ хэлье гэж бодож байна. Ингээд хэргийг зөв шударгаар шийдэж өгнө гэж найдаж байна. Энэ яригдаж байгаа хэрэг энэ жилийн сонгуулийн улс төрийн маргааны цаг үед намайг Ардчилсан намын даргын хувьд зохиомол зүйл үүсгэж өдий хүртэл явуулж байгаад гүнээ харамсаж байна. Би өдий хүртэл сайхан цагаанаар асуудалд хандаж явсан юм байна. Манай шүүх хуулийн дагуу үнэн зөвөөр хандана гэж найдаж байна. Би төрийн хуулийг дээдэлж ирсэн хүн. Би ийм асуудал хийгээгүй гэж хэлмээр байна гэв.

Гэрч Я шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б гэдэг хүүхэд манай ангийн охин Ц-ийн охин байгаа юм. Ц над руу утсаар яриад хэрэг гарвал манай охинд тусалж байгаарай гэсэн юм. Тэр охин манайд ирээд мөнгөний хэрэгцээ гараад байна 300.000 төгрөг зээлээч гэхэд нь би 300.000 төгрөг зээлж өгсөн юм. Тооцооны дэвтрээ үзэхэд би Ц-ийн охин Б-д 300000 төгрөгийг 2007 оны 9 сарын 15-нд зээлсэн байна билээ. Тэр мөнгөө сарын дараа надад буцааж өгсөн. Б хэлэхдээ би нэг охинтой байранд орлоо. Ямар ч байсан ажилд орохоор боллоо гэж ярьж байсан. Би зээлсэн мөнгөө өөрийн данс тооцооны дэвтэр дээрээ тэмдэглэдэг яг хэзээ өгснийг нь сайн мэдэхгүй байна гэв.

Гэрч Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Ж-ийг таньдаг ажилд оруулж өгөөч гэсэн санал тавьж байсан. Тэгээд Ж-г өөрийг нь Х захиралтай уулзуулсан хэд хоногийн дараа Ж ажилдаа орсон гээд явж байсан. Тэгээд л ажлаасаа гарсан байсан сая цагаан сараар очиход би сонгон шалгаруулалтад орж тэнцээд ажилд орсон тухайгаа ярьж байсан гэв.

Хавтаст хэргийн материалаас улсын яллагчийн хүсэлтээр гэрч Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 75-76/ дугаар хуудас, гэрч М-ийн мэдүүлэг /хх-ийн 80/ дугаар хуудас, гэрч Я-ийн мэдүүлэг /хх-ийн 81/ дүгээр хуудас, гэрч Т-ийн мэдүүлэг /хх-ийн 82/ дугаар хуудас, гэрч Л-ийн мэдүүлэг /хх-ийн 84/ дүгээр хуудас, гэрч З-ийн мэдүүлэг /хх-ийн 85/ дугаар хуудас, гэрч Х-ын мэдүүлэг /хх-ийн 87/ дугаар хуудас, гэрч Ш.-ын мэдүүлэг /хх-ийн 88-89/ дүгээр хуудас,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С-ийн хүсэлтээр эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/ дүгээр хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзэх хугацааг сунгах тогтоол /хх-ийн 2/ дугаар хуудас, өргөдөл гомдол гаргагчийн мэдээллийг хүлээн авсан бүртгэл /хх-ийн 7/ дугаар хуудас, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын… дугаар сургуулийн захирлын тушаал /хх-ийн 10/ дугаар хуудас, М-ийн зээлтэй холбоотой Анод банкны тодорхойлолт /хх-ийн 14/ дүгээр хуудас, А-ийн шалгалт өгсөн тухай материал /хх-ийн 24/ дүгээр хуудас, Н-ын шалгалт өгсөн тухай материал /хх-ийн 26/ дугаар хуудас, О-ийн өргөдөл /хх-ийн 28/ дугаар хуудас, Мэргэжлийн хяналтын газрын өргөдөл гомдлын талаарх тодорхойлолт /хх-ийн 33/ дугаар хуудас, гэрч У-ийн мэдүүлэг /хх-ийн 54/ дугаар хуудас, гэрч Д-ын мэдүүлэг /хх-ийн 56/ дугаар хуудас, 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Н-ын ажилд авсан тушаал /хх-ийн 16/ дугаар хуудас, Я гэрчид хууль сануулсан тэмдэглэл /хх-ийн 81/ дүгээр хуудас, гэрч Э-ийн мэдүүлэг /хх-ийн 88/ дугаар хуудас, гэрч П-ийн мэдүүлэг /хх-ийн 90/ дугаар хуудас, гэрч К-ын мэдүүлэг, Н-ын сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 141/ дүгээр хуудас, А-ыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 156/ дугаар хуудас, Ж-ийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 148/ дүгээр хуудас, гомдол /хх-ийн 6, 10/ дугаар хуудас, гомдол шилжүүлсэн тэмдэглэл /хх-ийн 9/ дүгзэр хуудас, Н-т мэдэгдсэн /хх-ийн 64, 143/ дугаар хуудас, Н-ыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 143/ дугаар хуудас, Н-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 72/ дугаар хуудас, багш нарын зөвлөгөөний тэмдэглэл /хх-ийн 74/ дүгээр хуудас, гэрч Т-ийн мэдүүлэг /хх-ийн 82/ дугаар хуудас, гэрч Р-ийн мэдүүлэг /хх-ийн 93/ дүгээр хуудас, гэрч О-ын мэдүүлэг /хх-ийн 138/ дугаар хуудас, Ж-ийн мэдүүлэг /хх-ийн 149/ дүгээр хуудас, А-ын мэдүүлэг /хх-ийн 156/ дүгээр хуудас, Х-ын ял шалгах хуудас тодорхойлолтууд /хх-ийн 180, 132, 185/ дугаар хуудас, ажлаас чөлөөлсөн тушаал /хх-ийн 192/ дугаар хуудас, хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 201/ дүгээр хуудас, эрүүгийн хэргээс сэжигтэн яллагдагчид холбогдох зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай санал /хх-ийн 220-230/ дугаар хуудас, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албаны тодорхойлолт /хх-ийн 253/ дугаар хуудас, Монгол шуудан банкны Говь-Алтай аймаг дахь 114 дүгээр салбарын тодорхойлолт /хх-ийн 255/ дугаар хуудас, Х-ын хөрөнгө орлогын мэдүүлэг/хх-ийн 259/дүгээр хуудас зэргийг шинжлэн судлав.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х-ыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын … дугаар сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа тус сургуульд багшаар ажиллах хүсэлт гаргасан Ж, А, Н нараас хээл хахууль өгөхийг шаардаж 2007 оны 8 дугаар сарын 28-29-ны өдөр Ж-ээс 200000 төгрөг, 2007 оны 8 дугаар сарын 29-ны өдөр А-аас 100.000 төгрөг, 2007 оны 9 дүгээр сард Н-ээс 300.000 төгрөгийн хээл хахууль тус тус авсан болох нь Ж, А, Н. нарын яллагдагчаар байцаагдсан тэмдэглэл, гэрч ЦМ, Я, Г, Т, Н, Л, З, Х, Ш, К, Ш. Р нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтаар Х-ыг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр давтан хээл хахууль авсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэх дараах үндэслэлүүд тогтоогдож байна.

Учир нь: Шүүгдэгч Х нь Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2001 оны 173 дугаар тушаалыг үндэслэн гаргасан сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын үндсэн чиг үүргийн 3.3-т "сургуулийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, бэлтгэх, багш ажилчдыг ажилд томилох, чөлөөлөх, урамшуулах" гэж заасан мөн сургуулийн дотоод журамд авсан ажил үүргийн хуваарийн дагуу сонгон шалгаруулалтад өндөр оноо авч шалгалтад тэнцсэн Ж, А, Н нарыг багшаар авч ажиллуулсан болох нь А /хх-ийн 23-24-рт/, Н /хх-ийн 26-27-)т/, Ж нараас мэргэжлийн дагуу шалгалт авсан шалгалтын материалууд, гэрч Г-ын "Ж шалгалтад орсон тухайгаа ярьсан" гэх мэдүүлэг, 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 32 тоот ажилд томилсон тушаал, 2008 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22/, гэрч Р-ын мэдүүлэг /хх-ийн 93-94, 210-212/ , гэрч Т-ийн мэдүүлэг "би мөнгө төгрөг өгвөл найдвартай томилогдоно гэж хэлээгүй мөнгөний тухай яриа гараагүй. Ж надтай мөнгө төгрөг үнийн дүн яриагүй" гэх мэдүүлэг-хх-ийн 83/, гэрч Цийн мэдүүлэг :х-ийн 75-76/ , гэрч Г нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Х-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж дүгнэлээ.

А, Н, Ж нарын нэр бүхий 9 хүн ажлаас үндэслэлгүй халагдсан, амралтын мөнгийг өгөлгүй авсан гэсэн агуулгатай өргөдлийг аймгийн удирдлагад хандаж гаргасныг авлигатай тэмцэх газар хүргүүлсэн байгаагаас үзэхэд эрх бүхий байгууллагад сайн дураараа хэргээ илчлэн ирсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрх бүхий байгууллагад сайн дураараа хэргээ илчилж ирсэн гэдэг нь хуулийн байгууллагад өөрөөр хэлбэл хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, прокурорт өөрийн биеэр сайн дураар амаар буюу бичгээр мэдэгдэхийг ойлгох бөгөөд дээрх байдлаар илчлээгүй байгаа нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Х-ын багш нарыг ажилд авсан дээрх үйлдэл нь түүний ажлын байрны тодорхойлолтонд заасан өөрийн бүрэн эрхийн дагуу хийсэн үйлдэл болохоос биш Ж, Н, А нарын эрх ашиг сонирхлын үүднээс тухайлбал " та нарыг мөнгө өгөхгүй бол ажилд авахгүй " гэсэн үйлдэл хийгээгүй, мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр буюу ажилд авах эрх хэмжээгүй байж ажилд авсан үйлдэл байхгүй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 2007 оны 08 дугаар сарын 28-29-ны өдрийн
орчим Ж-ээс 200.000 төгрөг авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,
мөн гэрч Л, З нар 2007 оны 8 сарын 27-28-ны үед Ж
ирээд мал заруулж 200.000 төгрөг аваад явсан , Ж нь "2007.08.28-29-
ний орчим хөдөө гэр лүүгээ явж ээжээсээ 200.000 төгрөг бэлнээр авсан гэж тус тус
мэдүүлж байгаа нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн .. дугаар сургуулийн багш
нарын 2007 оны 08 дугаар сарын цагийн бүртгэл, цагийн тодорхойлолт зэргээр Ж нь 2007оны 08 сарын 27-28-ны өдрүүдэд Говь-Алтай
аймагт ажлаа хийж байсан болох тогтоогдож байна.

А 2007 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 14 цагийн орчим Х- д түүний өрөөнд 100.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн 2007 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 14 цагт байгууллагуудын дарга нарын ярианд сууж байсан бүртгэл болон Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын дарга Ү-ийн 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/ 60 тоот албан баримт зэргээр тус тус няцаагдаж Х нь 2007 оны 08 сарын 29-ны өдөр 14 цагт аймгийн ЗДТГ- дарга нарын ярианд сууж байсан нь тогтоогдож байна.
Иймд гэмт хэргийн объектив тал үгүйсгэгдэж байгаа учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дүгээр зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогтой Х -д холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгг заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож Х- ыг цагаатгасугай.
2. Х-д урьд авсан хувийн батлан даалтад байлгах таслан сэргийлэх
арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, нэхэмжилсэн нэхэмжлэлгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,303.3, 304 дүгээр зүйлийн 304.1, дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, цагаатгагдсан этгээд цагаатгагдсан шалтгаан үндэслэлд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ШҮҮГЧ