Чингэлтэй дүүргийн шүүхийн 231 дүгээр шийтгэх тогтоол

A- A A+
Чингэлтэй дүүргийн шүүхийн 231 дүгээр шийтгэх тогтоол
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2009 оны 06 сарын 03                                           № 231                                       Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Зориг даргалж, шүүгч И.Алтантуяа, шүүгч И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нэмэхбаяр, улсын яллагч Ц.Оюунчимэг,
шүүгдэгч Б, Д. нарын өмгөөлөгч Г.Мандахсайхан,
шүүгдэгч Н, өмгөөлөгч Ц.Монгол,
шүүгдэгч Р, өмгөөлөгч Л.Оросмаа,
иргэдийн төлөөлөгч Д.Нанжидмаа, С.Натаюу, Д.Хоролдулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгииг журамлан тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д, Эрүүгийн хуулийн тусгай энгийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н, Р нарт холбогдох эрүүгийн 20847198 дугаар хэргийг 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ….. оны ….. дугаар сарын ….. -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ….., эцэг, эх, ах, эгч дүү нарын хамт ….. дүүргийн ….. дугаар хороо, ….. айлын …..тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б;

Монгол Улсын иргэн, ….. оны ….. дугаар сарын ….. -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ….. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл ….., … хамт ….. дүүргийн ….. дугаар хороо,….. дүгээр гудамжны ….. тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,
улсаас авсан гавъяа шагналгүй, 1999 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол
дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3
жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын
хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2002 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 179 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 8 хоногийн хорих ялыг тэнссэн сулласан, Д;

Монгол Улсын иргэн, ….. оны ….. дүгээр сарын ….. -ны өдөр ….. аймагт төрсөн, ….. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл ….., ... дүүргийн ….. дугаар хороо, ….. дугаар гудамжны …..
тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Н;

Монгол Улсын иргэн, ….. оны ….. дүгээр сарын ….. -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ….. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,ам бүл ….., ... дүүргийн ….. дугаар хороо, …..дугаар байрны ….. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял
шийтгэлгүй.Р:

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;
1. Шүүгдэгч Б нь шүүгдэгч Д-тэй бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Ү хорооны нутаг дэвсгэр Тэнгис кино театр дотор иргэн О-н цүнхнэзс 800.000 төгрөгтэй түрийвч, бичиг баримтыг хулгайлж, нийт 810.000 төгрөгийн хохирол учруулсан, ганцаараа 2008 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн II хороо, Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд иргэн Ба цамцны халааснаас 200.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа маркийн гар утсыг хулгайлсан, 2 удаагийн давтан үйлдлээр бусдын эд зүйлсийг хулгайлж, нийт 1.010.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Дээрхи хулгайн хэрэгт Д хамтран оролцоогүй, уг хэргийг ганцаараа уйлдсэн мэт болгуулах зорилгоор тухайн хулгайн гэмт хэргийг хамтран үйлдсэнийг нотолсон бичлэг бүхий СД-ийг хэргийн хамтаар шалгуулахаар харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шилжүүлэхгүй байх буюу хэргийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль бусаар шийдвэрлүүлэхийн тулд Д-тэй бүлэглэн, тухайн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж байсан Н-нд 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 200.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн;
2. Шүүгдэгч Д нь шүүгдэгч Б-тай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Ү хороо, Тэнгис кинотеатр дотор иргэн О-ийн цүнхнээс 800.000 төгрөгтэй түрийвч, бичиг баримт зэрэг эд зүйлсийг хулгайлж, нийт 810.000 төгрөгний хохирол учруулсан,
Ганцаараа 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Монгол Улсын их сургуулийн хичээлийн 2 дугаар байранд иргэн Х-ийн пиджакны халааснаас 115.000 төгрөгийн үнэтэй Нокиа маркийн гар утсыг хулгайлсан, 2 удаагийн давтан үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж, нийт 925.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.
Дээрхи хулгайн гэмт хэрэгт өөрөө биечлэн оролцоогүй, уг хэргийг Б ганцаараа үйлдсэн мэт болгуулах зорилгоор тухайн хулгайн гэмт хэргийг хамтран үйлдсэнийг нотолсон бичлэг бүхий СД-ийг хэргийн хамтаар шалгуулахаар харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шилжүүлэхгүй байх буюу хэргийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль бусаар шийдвэрлүүлэхийн тулд 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр уг хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж байсан Н-нд шүүгдэгч Б-тай бүлэглэн 200.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн,
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас дээрхи хэргийг хүлээн авч, мөрдөн байцаалтаар үргэлжлүүлэн шалгах явцад, хохирогч О-ийн цүнхнээс түрийвчтэй мөнгө болон бичиг баримтыг шүүгдэгч Б - г ганцаараа хулгайлсан мэтээр нотлох баримтуудыг өөрт ашигтай байдлаар бүрдүүлж, хэргийг хууль бусаар хэрэгсэхгүй болгуулан шийдвэрлүүлэх зорилгоор 2008 оны 6 дугаар сарын 9-ний өдөр тухайн хэргийг шалгаж байсан тус Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Р-д 1.000.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн;

Шүүгдэгч Н нь хулгайн гэмт хэргийн учир эрүүгийн 20840535
дугаартай хэрэг үүсгэн, холбогдуулан шалгаж байсан Д, Б нарыг хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг нотолсон бичлэг бүхий Сиди-г хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн байцаалтаар шалгуулахаар хэргийн хамт харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн
байцаах тасагт шилжүүлэхгүй байх зэргээр албан үүрэгт ажлын хувьд гүйцэтгэх
ёстой үйлдлийг хэрэгжүүлээгүйн төлөө 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр
шүүгдэгч Д, Б нараас урьдчилан амласны үндсэн дээр
200.000 төгрөгийг хээл хахуульд авсан;

Шүүгдэгч Р нь Б нарт холбогдох эрүүгийн 20840535
дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулан шалгахдаа, хулгайн гэмт
хэргийг хамтран үйлдсэн Д-ыг хэрэгт холбогдуулан шалгаагүй, уг
хулгайн гэмт хэргийг шүүгдэгч Б нь ганцаараа үйлдсэн мэтээр нотлох
баримтуудыг бүрдүүлж, хэргийг түүний ашиг сонирхолд нийцүүлэн хууль бусаар
хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх нөхцөл боломжийг урьдаас бүрдүүлж буюу
урьдчилан амласны үндсэн дээр 2008 оны 6 дугаар сарын 9-ний өдөр шүүгдэгч
Д - с 1.000.000 төгрөгийг хээл хахуульд авсан гэмт хэрэгт тус тус
холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: "Надад 2 удаагийн хулгайн үйлдэл байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдер Тэнгис кинотеатрт байж байгаад Д руу утасдахад тэр гаднаас сүүлд орж ирсэн. Тэгээд нэг эмэгтэйн цүнхнээс нь түрийвчийг нь хулгайлан авсан. Энэ хэргийн улмаас баригдаж Н. байцаагчид 5-6 хуудас тайлбар өгсөн. Улмаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст Р байцаагчид шилжсэн.
2008 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд Ба –ийн халааснаас Нокиа маркийн утас хулгайлсан.
2008 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газрын М, Э гэдэг 2 хүн намайг ээжтэй хамт явж байхад дуудаад манай гэрт нэгжлэг хийнэ гэж хэлсэн. Би ээжид та явж бай гэж хэлээд тэр 2 хүнийг дагаж яваад Авлигатай тэмцэх газар очиж, нэг өрөөнд оруулаад 3 хоног хоол ундгүй байлгаж, дарамталж хийгээгүй байсан ч хэргийг чинь хүлээлгэнэ гээд байцаалт авсан. Тэгээд хээл хахууль өгсөн гэсэн хийгээгүй хэрэг хүлээлгэсэн" гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д мэдүүлэхдээ: "2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Б - тай ээжийнх нь төрсөн өдөр болж байгаа гээд бөгж авахаар уулзсан. Тэгээд Б Тэнгис кинотеатр ороод алга болчихсон. Би гадаа нь байсан. Б - г гарч ирэхэд нь бид хоёр хороолол орсон. Сүүлд нь Б над руу утсаар ярьж, Тэнгис кинотеатрын жорлонгийн хаалганы дээд талд түрийвч нуучихсан байгаа, Халаасны тасаг дээр аваад ирээч гэж надад хэлсэн. Би Б - тай бүлэглэж хулгай хийгээгүй. Авлигатай тэмцэх газрын байцаагч Э нь Р, Н нарт авилгал өгсөн гэж 2 хоног өрөөндөө хонуулж байцаалт авсан. Авлигал өгсөн зүйл огт байхгүй" гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н мэдүүлэхдээ: 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр манай тасгийн дарга Л цохолт хийж, иргэн О - ийн өргөдөлтэй материалыг өгсөн. Тухайн үед хохирогчоос тайлбар авч амжаагүй. 2008 оны 7 дугаар сарын 21-ны өдөр эрүүгийн туслах төлөөлөгч Г Тэнгис кинотеатрын бичлэгийг надад өгсөн. Би Б, Д нарыг дуудаж та нарын үйлдсэн хэрэг энэ СиДи дээр бичигдсэн байгаа гэж мөрдөн байцаалтын тактик хэрэглэсэн. Тэр үед би тухайн СиДи-г комьпютер дээр уншуулж үзүүлээгүй, зүгээр гартаа бариад хэлэхэд эд нар хэргээ хүлээсэн. 2008 оны 7 дугаар сарын 21-ний үдээс хойш Г СиДи-г буцааж авсан. Би хэрэг явуулсны дараа бичлэгийг үзсэн. Яг хэрэг үйлдэж байгаа талаар бичлэгт гараагүй байсан учир түүнийг хэрэгт хавсаргаагүй. Би хэргийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн үйлдсэн гэж зүйлчилж, мөрдөн байцаалтын харъяаллаар нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. Би хуулийн дагуу ажилласан. Хэн нэгнээс хээл хахууль авсан зүйл байхгүй. Хэрэв би хээл хахууль авах байсан бол хэргийг өөрийн хяналтанд байхад 145 дүгээр зүйлийн 145.1 болгон шийдвэрлэх боломжтой байсан" гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р мэдүүлэхдээ: "2008 оны 4 дүгээр сарын сүүлээр дарга надад О-ийн өргөдөлтэй материалыг цохож өгсөн. Сэжигтэн Б урьд нь Франц улсын иргэний камер хулгайлсан хэрэг үйлдсэн байсан тул тэр хэрэгтэй нь О - ийн өргөдөлтэй хэргийг нэгтгэж Чингэлтэй дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн. 2008 оны 7 дугаар сарын 20-ны өдөр намайг Авлигатай тэмцэх газраас 1 сая төгрөг хээл хахуульд авсан гэж хэрэг үүсгэж шалгасан. Би бусдаас хээл хахууль авсан зүйл байхгүй" гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас:
Хохирогч О - ийн "...2008 оны 4 дүгээр сарын 20-ны орой 18-19 цагийн орчимд хүүхэдтэйгээ Тэнгис кинотеатр дотор кино үзэхээр очоод шатаар гараад цүнхээ үзтэл миний түрийвчтэй мөнгө, бичиг баримт алга болсон байсан. Тэр үед нэг эрэгтэй, эмэгтэй 2 хүн "чиний цүнхнээс хоёр залуу түрийвчтэй мөнгийг чинь аваад доошоо буучихлаа" гэсэн. "Надад хэлэхгүй яасан юм бэ" гэхэд "чамайг хөөе, хөөе гэж дуудахад чи сонсоогүй, чиний мөнгийг хулгай хийсэн хоёр залуугийн хар савхин куртиктэй залуу нь мөнгийг чинь шатанд дээр унагаагаад түүж аваад гүйгээд явсан" гэж хэлсэн. Ингээд би киногоо үзэж чадалгүй, Нийслэлийн Цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг дээр очиж хулгайн эд зүйлээ алдсан талаар өргөдөл бичиж өгсөн. Хэд хоногийн дараа Н гэж хүн дуудаж надаас тайлбар авч, миний эд зүйл болох түрийвч, 800.000 төгрөг, бичиг баримтын хамт хүлээлгэн өгөөд "энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлнэ, таныг дуудах байх шүү" гэсэн. Үүнээс хэд хоногийн дараа Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаагч Р гэдэг хүн намайг дуудаж хохирогчоор мэдүүлэг авахдаа миний эд зүйлийг 2 хүн бүлэглэж үйлдсэн талаар огт дурсаагүй, би үүнд гайхаж байсан. 7 дугаар сарын эхээр Ц гэдэг хүн ирж уулз гэхээр нь очиж уулзаж чадаагүй, эд зүйлээ авсан гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйлгүй" гэсэн мэдүүлэг/хэргийн 313 дугаар тал/;
Хохирогч Ба: "2008 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 14 цаг 30 минутын үед Нацагдоржийн нэрэмжит төв номын сангийн 1 дүгээр давхарт хувцсаа өлгүүлэх санаатай дугаарлан зогсож байгаад цамцныхаа урд халааснаас Нокиа-6300 маркийн гар утсаа хулгайд алдсан. Тэгээд би Нийслэлийн халаасны хулгайн тасагт хандсан. Миний гар утас 210.000 төгрөгний үнэтэй утас юм" гэсэн мэдүүлэг /хэргийн 537 дугаар тал/;
Хохирогч Х: "2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 50 минутанд МУИС-ийн 2 дугаар байрны 2 давхарт номын сангийн урд байрлах канон дээр юм канондуулах гээд хар хөх өнгийн пиджакны баруун талын халаасанд байсан Нокиа 5200 маркийн ….. дугаартай гар утсаа хулгайд алдаад сургуулийн камерийн бичлэг үзэхэд миний гар утсын хулгайлж байгаа хүний бичлэг байсан тул НЦГ-ын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт ирж тэмдэглүүлээд, цагдаа дагуулан явж камерийн бичлэг үзүүлсэн, хэд хоногийн дараа намайг дуудаж байцаалт аваад гар утас хулгайлсан залууг олсон гээд миний гар утас сим картын хамт хүлээлгэн өгсөн. Гар утас хулгайлсан залуу 25-26 орчим насны гадуур хувцсаа гар дээрээ барьсан залуу байсан. Тэр хүн ганцаараа явж байсан. Гар утсаа 2008 оны 10 дугаар сард 110.000 тегрөгөөр сим картыг 5000 төгрөгөөр худалдаж авсан. Улаан цагаан өнгийн корпустай дээшээ гүйж онгойдог утас юм. Гар утсаа буцааж авсан тул нэхэмжлэх зүйлгүй" гэсэн мэдүүлэг/хэргийн 709-өөс 712 дугаар тал/;
"Б -аас түрийвч, 800.000 төгрөг, бичиг баримтыг хураан авч, хохирогч О-д хүлээлгэн өгсөн" тухай "Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Н-ийн тэмдэглэл /хэргийн 106-аас 107 дугаар тал/;
" Б-гаас Нокиа-6300 маркийн гар утас сим картын хамт хураан авч, хохирогч Ба-д хүлээлгэн өгсөн" тухай Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн 2008 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн тэмдэглэл /хэргийн 541-ээс 542 дугаар тал/; "Д -оос Нокиа-5200 маркийн гар утас сим картын хамт хураан авч, хохирогч Х-нд хүлээлгэн өгсөн" тухай Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн 2009 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 706-аас 707 дугаар тал/;
Гэрч Г: "Тэнгис кинотеатрт хулгайн гэмт хэрэг гарсан гэхээр нь камерт бичлэг байгаа эсэхийг шалгахаар очсон. Тэнгис кинотеатрын төв хаалганы дотор талын камерын бичлэгийг үзэж байтал манайд бүртгэлтэй 2 хүн гартаа цүнх, тортой эмэгтэйг дагаж шатаар дээш өгсөөд гарсан бичлэг байсан. Ингээд тус театрын менежер Ч надад дээрхи бичлэгийг Сиди дээр буулгаж өгсөн. Ингээд тэр оройгоо Б, Д нарыг хайх хэрэгтэй болсон. Энэ хэргийн өргөдөл нь Н дээр цохогдсон байсан. Ингээд Б нь хулгайн хэргийн учир Сүхбаатар дүүрэг дээр шалгагдаж байгаа мэдээллийг аваад тус дүүргийн прокурорын газар очиж Б - г дагуулан Н-нд хүлээлгэн өгсөн. Н-нд хүлээлгэж өгөхөөс өмнө хэргийн талаар асуухад хулгай хийгээгүй гээд байсан, тэгээд "Тэнгис кинотеатрын доторхи бичлэг энэ байна" гээд тэр эмэгтэйн араас чи яваад, чиний араас Д явсан байна гээд гаднаас нь харуулахад Б хэргээ хүлээж "уг мөнгөнөөс жаахан мөнгө үрсэн, бусад мөнгө Д ахад байгаа" гэж хэлсэн. Сиди-тэй бичлэг бичиг хэргийн ажилтан Ж дээр байгаа" гэсэн мэдүүлэг/хэргийн 315 дугаар тал/;
Гэрч И:2008 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 14 цагийн үед Нацагдоржийн нэрэмжит номын сангийн 1 дүгээр давхарт хувцасны өлгүүрийн хажууд зогсож байтал манай найз Ба би утсаа хулгайд алдчихлаа гээд цагдаад хандсан. Түүний утас Нокиа маркийн утас юм" гэсэн мэдүүлэг /хэргийн 535 дугаар тал/;
Гэрч С: "2008 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр иргэн Ба нь Д.Нацагдоржийн номын сан дотор гар утсаа хулгайд алдсан гэх өргөдлийг хүлээн авч, туслах төлөөлөгч Э-д,Нацагдоржийн нэрэмжит номын санд камерийн бичлэг байгаа эсэхийг шалгаад ир гэсэн үүрэг өгсөн. Шалгахад манай тасагт бүртгэлтэй Б хохирогчийн хажууд байгаа тэр хавиар явж байгаа бичлэг камерт байгаа талаар мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийн дагуу Б дуудаж мэдүүлэг авахад О гэдэг хүний гар утсын хулгайлсан талаар мэдүүлж гар утсыг нь хураан авсан" гэсэн мэдүүлэг /хэргийн 562 дугаар тал/;
Гэрч Т: "2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Их сургуулийн хичээлийн 2 дугаар байранд харуулаар ажилласан. Миний бие ажил үүргийн хуваарийн дагуу сургуулийн дотор үүдэнд сууж орж гарч байгаа хүмүүсийг ажиглаж, мөн суурилуулсан камераар дотоод байдлыг ажиглан харж байдаг юм. Ингээд 4дүгээр сарын 27-ны өдрийн 13 цагийн үед 2 давхарын каноны дэргэд нэг эмэгтэй хүүхдийг бараан өнгийн хувцастай, нэг гартаа куртик тохсон эрэгтэй хүн араас нь нэлээд шахсан зогсоод байхаар нь би гайхсан. Тэгээд найзууд юм байх гээд бодоод байж байтал төд удалгүй оюутан Х гар утсаа хулгайд алдчихлаа гээд ирсэн. Яг энэ үеэр миний өмнө ажиглаж байсан залуу гадаа хаалгаар гарч байхаар нь араас гарахад зам хөндлөн гарч байхаар нь араас нь гүйсэн. Тэр залуу намайг хараад шууд техникийн их сургуулийн зүг зугтсан, би араас хөөгөөд алдчихсан. Ингээд буцаж ирээд камерийн бичлэгийг үзэхэд бараан өнгийн хувцастай залуу Х араас шахаж зогсож байгаад халааснаас нь гар утсыг нь авч байгаа бичлэг бичигдсэн байсан тул цагдаад хандахаар явсан. Өдөр 14 цагийн үед цагдаагийн хүмүүс ирээд бичлэгийг үзээд, гар утас хулгайлж байгаа хэсгийг хуулбарлаж авсан" гэх мэдүүлэг/хэргийн 713-аас714 дүгээртал/;
Гэрч Э: "2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Х гар утсаа хулгайд алдсан гэх гомдлын дагуу туслах төлөөлөгч Ө хамт Монгол Улсын их сургуулийн хяналтын камерийг үзэж шалгахад тус тасагт 90 дугаартай сэжигтэний бүртгэлтэй Д хохирогч эмэгтэйн ар талд очиж зогсоод баруун гараараа гар утсыг нь хулгайлж аваад гарч байсан бичлэг байсан" гэсэн мэдүүлэг/хэргийн 717 дугаар тал/;
Гэрч У: "2008 оны 6 дугаар сард Да хүрээ зах дээр явж байгаад Д-тэй тааралдсан "машинаа 2,0 сая төгрөгний барьцаанд тавьсан байгаа, мөнгөө төлж чадахгүй машинаа алдах гээд байна, 3,0 сая төгрөгөөр зарна" гэхээр нь түүний 51-52 УБК дугаартай Марк 2 маркийн машиныг авахаар болж, 16 дугаар хороололд байрлах С нэртэй ломбарданд очиж Д 3,0 сая төгрөг өгөөд, машиныг нь худалдаж авсан. Миний өгсөн мөнгөнөөс ломбарданд 2,0 сая гаран төгрөг төлөөд, өөрт нь 800.000 төгрөг үлдсэн байх. Ингээд би уг машиныг машины ченжид 3,0 сая төгрөгөөр зарсан..." гэсэн мэдүүлэг/хэргийн 328 дугаар тал/;
Шүүгдэгч нарын ял шалгах хуудсууд, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, хэрэг нэгтгэх тухай тоггоолууд, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Б, Д нар нь 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэнгис кинотеатр дотор хохирогч О цүнхнээс 800.000 төгрөгтэй түрийвч, бичиг баримтыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь "цүнхнээсээ түрийвчээ хулгайд алдсан, эрэгтэй эмэгтэй хоёр хүн чиний цүнхнээс хоёр залуу түрийвчтэй мөнгийг чинь аваад доошоо буучихлаа гэдгийг хэлсэн, тэгээд хэд хоногийн дараа Н дуудаж, миний эд зүйл болох түрийвч, 800.000 төгрөг, бичиг баримтын хамт хүлээлгэн өгсөн" тухай мэдүүлсэн хохирогч О мэдүүлэг, "Тэнгис кинотеатрын бичлэгийг үзэхэд манайд бүртгэлтэй Б, Д нар эмэгтэйг дагаж шатаар дээш өгсөөд гарсан бичлэг байсан" гэсэн гэрч Г мэдүүлэг, шүүгдэгч Б хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Энэ хулгайн гэмт хэргийг шүүгдэгч Б нь гардан гүйцэтгэж, шүүгдэгч Д нь Б хулгайн үйлдлийг бусдад харагдуулахгүй байх зорилгоор халхалж, хамтран оролцсон байна.
Шүүгдэгч Б нь дангаараа 2008 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд хохирогч Ба цамцны халааснаас 200.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа маркийн гар утас хулгайлсан нь "номын санд хувцсаа өлгүүлэх гэж дугаарлан зогсож байхдаа цамцныхаа урд халааснаас Нокиа 6300 маркийн утсаа алдсан" тухай мэдүүлсэн хохирогч Ба мэдүүлэг, "манай найз Ба номын санд гар утсаа алдсан, түүний утас Нокиа маркийн утас байсан" тухай гэрчилсэн гэрч И-ийн мэдүүлэг болон шүүгдэгч Б хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д нь дангаараа 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол Улсын Их сургуулийн хичээлийн 2 дугаар байранд хохирогч Х пиджакны халааснаас 115.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа маркийн гар утас хулгайлсан болох нь "юм канондуулахаар зогсож байгаад гар утсаа алдсан, бичлэг үзэхэд миний утсыг хулгайлж байгаа хүний бичлэг байсан" тухай мэдүүлсэн хохирогч Х "гар утсаа алдсан гээд Х ирсэн, яг энэ үеэр миний ажиглаж байсан хүн хаалгаар гараад явахаар нь араас нь хөөхөд зугатаад явсан" тухай гэрчилсэн гэрч Т нарын мэдүүлэг болон хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б, Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нар нь хулгайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.
Шүүгдэгч Д нь дээрх гэмт хэрэгт холбогдон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шилжин шалгагдах үедээ 2008 оны 4
дүгээр сарын 20-ны өдрийн О цүнхнээс Б бүлэглэн хулгайлсан үйлдлийг Б. дангаараа үйлдсэн болгох зорилгоор мөрдөн байцаагч Р 2008 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 1.0 сая төгрөгийг хээл хахуульд өгсөн болох нь нотлогдон тогтоогдож, харин шүүгдэгч Д, Б нар нь бүлэглэж, өөрсдийн хулгайн хэргийг Б ганцаараа үйлдсэн мэт болгуулах зорилгоор тухайн хэргийг хамтран үйлдсэнийг нотолсон бичлэг буюу СД-ийг хэргийн хамтаар шалгуулахаар харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шилжүүлэхгүй байх буюу хэргийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль бусаар шийдвэрлүүлэхийн тулд 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хэрэг бүртгэгч Н 200.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэх үйлдэл холбогдол нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ.
"Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэнгис кинотеатрт цүнхнээсээ түрийвчтэй 800.000 төгрөгөө алдсан" тухай иргэн О 2008 оны 4 гэмт хэрэгтэй тэнцэх тасгийн даргын цохолт /хэргийн 86, 87 дугаар тал-оор Н хүлээн авч, 2008 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өргөдөл гаргасан О тайлбараар асууж /хэргийн 88-89 дүгээр тал/, зохих ажиллагаа хийсний үндсэн дээр 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Б 800.000 төгрөг хураан авч, О хүлээлгэн өгсөн байна /хэргийн 106, 107 дугаар тал/.
Улмаар Б нь Д бүлэглэж О цүнхнээс эд зүйл хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг буюу мөрдөн байцаалтын харъяаллын хэрэг гэж тус тасгаас үзэж, Чингэлтэй дуүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 146/181 дүгээр албан бичгээр "2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэн О нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кинотеатр дотор цүнхнээсээ түрийвчтэй биет 800.000 төгрөг алдсан хэргийг Б, Д нар бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон байх тул харъяаллын дагуу шилжүүлэв" гээд 11 хуудас материалыг хүргүүлжээ /хэргийн 164-өөс 166 дугаар тал/.
Прокурорын яллах дүгнэлтэнд Н "бүлэглэн хулгайлсан үйлдлийг нотолсон СиДи бичлэгийг дүүргийн Цагдаагийн хэлстийн Мөрдөн байцаах тасагт хэргийн хамт хүргүүлээгүй" гэж дүгнэж бичсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт тухайн СиДи-г шинжлэн судлахад шүүгдэгч Б, Д нар нь хохирогч О цүнхнээс эд зүйл хулгайлж байгаа үйлдэл бичигдээгүй, харин хохирогчийн араас хоёулаа дагаж шатаар гарч буй дүрс бичлэг л тусгагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н "уг бичлэг нь гэмт хэргийг шууд нотолж чадахгүй байсан тул эд мөрийн баримтаар хураан авч, хэрэгт хавсаргаагүй, харин байцаалтын тактик хэрэглэн СиДи-г гартаа барьж харуулаад, Б. Д нарын хэргийг хүлээлгэсэн" гэсэн нь хэрэгт авагдсан бусад баримтуудтай тохирч байна.
Түүнчлэн шүүгдэгч Б, Д нар нь "Авлигатай тэмцэх газрын ажилтнууд нэг өрөөнд 3 хоног хоолгүй хонуулж, зодож дарамталж, шөнийн цагаар байцааж, Н, Р нарт авилгал өгсөн гэсэн худал хэрэг хүлээлгэсэн" гэж мэдүүлж байгааг дурьдах нь зүйтэй.
Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүхэд шинээр гаргаж өгсөн "Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх албаны ажилтан ажилтай Э, эрхэлсэн ажилгүй Ш нар Улсын мөрдөн байцаах газар болон Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд сэжигтнзэр байцаагдахдаа "Б ажлын шугамаар мэдэх болсон, 2008 оны 4 дүгээр сарын 20-дын үеэр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хулгайн хэргээр шалгагдаж байхдаа мөрдөн байцаагч Р хахууль өгч хэргээ шийдвэрлүүлэх гэж байна гэсэн мэдээллийг манай алба авч шалгасан" тухай, "Р уулзаад Д, Б нар нь чам дээр шалгагдаж байгаа юм байна, аятайхан зохицуулчих арга байна уу гэхэд ямарч боломж байхгүй гэхээр нь ойр зуурын юм ярьж байгаад салсан" тухайгаа тус тус мэдүүлжээ.
Мөн шүүгдэгч Б нь сэжигтнээр мэдүүлэхдээ "би 100.000 төгрөг, Д 100.000 төгрөг гаргаад Н өгөхөөр Д орсон, би гадаа үлдсэн /хэргийн 388 дугаар тал/", шүүгдэгч Д сэжигтнээр мэдүүлэхдээ "би 200.000 төгрөг өерөөсөө гаргаад Н өгсөн /хэргийн 393 дугаар тал/" гэх зэргээр зөрүүтэй мэдүүлж, шүүгдэгч Н гэм бурууд эргэлзээ төрүүлж байна.
Дээрх баримтуудаар шүүгдэгч Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх боломжгүй, хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг цуглуулах ажиллагаа хийж шалгасан боловч гэм буруутай нь нотлогдохгүй байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй.
Харин шүүгдэгч Р нь Б, Д нарт холбогдох хэргийн материалыг хүлээн авч /хэргийн 171 дүгээр тал/, Б "О цүнхнээс эд зүйл хулгайлсан" гэж 2008 оны 5 дугаар сарын 15-ны едөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 20840535 дугаар эрүүгийн хэрэг үүсгэн, 2008 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Б "Франц улсын иргэн Мишель Лавосорын камер хулгайлсан" 20735655 дугаар эрүүгийн хэргийн нэгтгэн /хэргийн 139 дүгээр тал/, дээрх давтан үйлдлээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр татсан байна /хэргийн 119 дүгээр тал/.
Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Б, Д нарын хамт 11 хуудас материалыг хүлээн авсан боловч, зөвхөн Б холбогдуулан байцаан шийтгэх ажиллагаа явуулж, Д орхигдуулсан байна. Шүүгдэгч Д нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ "мөрдөн байцаагч Р 145 дугаар зүйлийн 145.2-ыг 145 дугаар зүйлийн 145.1 болгож болно гэхээр мь машинаа У гэдэг танилдаа 3 сая төгрөгөөр зарж, ломбардны 2 сая төгрөгийг хүүгийн хамт 2.150.000 төгрөг өгөөд, эхнэр П 150.000 төгрөг аваад 1 сая болгоод Р өгсөн" гэж мэдүүлсэн /хэргийн 395 дугаар тал/ нь "2008 оны 6 дугаар сарын эхээр санаж байна, өдрийг нь санахгүй байна. Д тааралдаж, машинаа 2 сая төгрөгийн барьцаанд ломбарданд тавьсан алдах гээд байна 3 сая төгрөгөөр зарна гэхээр нь авсан" тухай мэдүүлсэн гэрч У мэдүүлэг /хэргийн 327-328 дугаар тал/, Замын Цагдаагийн газрын Тээврийн хэрэгсэл бүртгэх маягтын хуулбар /хэргийн 330 дугаар тал/, "Д эзэмшлийн 51-52УБК дугаартай автомашин нь тус компанийн барьцаат зээлийн газарт 2008 оны 5 дугаар сарын 5-наас 2008 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүртэл зээлийн барьцаанд байсан нь үнэн" гэх Т ХХК-ийн 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаар албан бичиг, Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хэргийн 326 дугаар тал/, "Р гэдэг хүн намайг дуудаж мэдүүлэг авахдаа миний эд зүйлийг 2 хүн бүлэглэж үйлдсэн талаар огт дурсаагүй, би үүнд гайхаж байсан" тухай мэдүүлсэн хохирогч О мэдүүлэг /хэргийн 537 дугаар тал/, шүүгдэгч Б сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 389-390, 408-410 дугаар тал/ зэрэг бусад нотлох баримтуудтай тохирч, шүүгдэгч Р нь шүүгдэгч Д 1.0 сая төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Р гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэсэн тул түүний хээл хахуульд авсан 1.0 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б, Д, Р нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д нь урьд шүүхээс 2 удаа ял шийтгүүлж байсан ба Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй тул ял шийтгэлгүйд тооцогдсон, мөн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 126 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2002 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 179 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 8 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсанаас хойш 2003 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үндсэн ялаа эдэлж дуусч, ял шийтгэлгүйд тооцох хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн Е-д зааснаар 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дууссаны дараа дээрх хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн тул Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуульд хамруулах үндэслэлтэй болжээ. Мөн шүүгдэгч Б нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул шүүхээс оногдуулах ял шийтгэлийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 290, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Прокуророос шүүгдэгч Н Эрүүгийн хуулийнтусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгтзааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчН цагаатгасугай.
2. Шүүгдэгч Д прокуророосЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлантусгай ангийн 269.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг мөн хуулийнтусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Б, Д. нарыг дангаараа болон бүлэглэнбусдын эд хөрөнгийг хулгайлсан, шүүгдэгч Д албан тушаалтандхээл хахууль өгсөн, шүүгдэгч ….. овогт Р бусдынашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй
байхаар урьдчилан амлаж хээл хахууль авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм
буруутайд тооцсугай.
4. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасныг баримтлан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих;
шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасныг баримтлан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасныг баримтлан 3 жилийн хугацаагаар хорих;
шүүгдэгч Р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Д. нарт оногдуулсан хорих ялыгжирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р нь торгох ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 237 хоногийг, шүүгдэгч Д 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 71 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
9. Шүүгдэгч Б, Д нар нь бусдад төлөх төлбөргүй
болохыг дурьдсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт зааснаар шүугдэгч Р 1.000.000 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.
11. Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулснаас эдлээгүй үлдсэн 3 жилийн хорих ял;
шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулснаас эдлээгүй үлдсэн 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар оногдуулснаас эдлээгүй үлдсэн 3 жилийн хугацаагаар хорих ялуудыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөдтогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыггардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд Давж заалдах гомдолгаргах, эсэргүүцэл бичихэрхтэй болохыгтайлбарласугай.
13. Гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийгтүдгэлэүүлж, шүүгдэгч Б, Д нарт урьд авсан цагдан хорих,
шүүгдэгч Н авсан батлан даалтанд егөх таслан сэргийлэх арга хэмжээг тус
тус хүчингүй болгож, шүүгдэгч Р урьд авсан батлан даалтанд өгөх
таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧИД Т.АЛТАНТУЯА
И. ГАНБАТ