Говь-Алтай аймгийн шүүхийн 21 дүгээр Магадлал

A- A A+
Говь-Алтай аймгийн шүүхийн 21 дүгээр Магадлал
МАГАДЛАЛ
2009 оны 06 сарын 12 өдөр                                  Дугаар 21                                     Алтай хот

Х-т холбогдох эрүүгийн хэргийн тухай 
Говь-Алтай аймгийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг аймгийн шүүхийн ерөнхий шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, П.Лагчаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Янжиндулам, улсын яллагч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Х, шүүгдэгчийн емгөөлөгч Н.Болорчулуун Б.Оюунбилэг, М.Энхзаяа нарыг оролцуулан хийж, Сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж, шүүгч П.Туяа, Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Х-т холбогдох эрүүгийн хэргийг 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч П.Лагчаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, … аймгийн … сумын харьяат, … оны … дугаар сарын …нд төрсөн, … настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, одоо аймгийн Засаг даргын орлогч дарга, ам бүл …, … хамт … аймгийн сумын … багийн …дүгээр байрны … тоотод оршин суух, улсаас Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнагдаж байсан ял шийтгэл үгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Х:
Шүүгдэгч X нь … аймгийн … сумын …дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа "Бага дунд боловсролын тухай" хуулинд зааснаар захирлын эрх хэмжээнд хамаарах багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрх үүргээ хэрэгжүүлэх явцдаа тус сургуульд багшаар орж ажиллах хүсэлт гаргасан Ж, А, Н нараас хээл хахууль өгөхийг шаардаж 2007 оны 09 дүгээр сард Н-ээс 300000 төгрөг, 2007 оны 08 дугаар сарын 28-29-ний өдрийн орчим Ж-ээс 200000 төгрөг, 2007 оны 08 дугаар сарын 29-ний өдөр А-аас 100000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сум дундын шүүх хэргийг хянан хэлэлцээд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Х-ыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Сум дундын шүүх шүүгдэгч Х-д холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Учир нь:
1.Шүүгдэгч Х нь Бага, дунд боловсролын тухай хуулинд заасан захирлын эрх хэмжээнд хамаарах багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрх үүргээ хэрэгжүүлэх явцдаа багшаар орж ажиллах хүсэлт гаргасан А, Н нарыг тус сургуульд ажилд томилохдоо эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу шалгалт авч дээрх нэр бүхий хоёр хүн уг шалгалтад тэнцэж багшаар томилогдох үед нь хээл хахууль өгөхийг шаардаж Н-ээс 300000 төгрөгА-аас 100000 төгрөгийн хээл хахуультус тус үйлдсэнболох нь хэрэгтцугларсан гэрч Ц-ийн мэдүүлэг /ХХ-75-76-р хуудас/, гэрч М-ын мэдүүлэг /ХХ-ийн 80-р хуудас/, гэрч Л-ын мэдүүлэгч /ХХ-ийн 84-р хуудас/, З-ын мэдүүлэг /ХХ-ийн 85-р хуудас/,Х-ын мэдүүлэг /ХХ-ийн 87-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Х-ыг хээл хахууль авах гэмт хэргийг үйлдээгүй болохыг нотолж байгаа гэж үзсэн, цагаатгах тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтууд нь түүнийг гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотлох хангалттай баримт болж чадахгүй байгаа ба цагаатгах тогтоолын үндэслэл болгосон баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хэрэгт цуглуулагдаж, бэхжүүлэгдэж, шалгагдаагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

Сургуулийн дотоод журам болон захирлын эрх хэмжээнд багш нарын хувийн хэргийн бүрдэл хангагдсан эсэх сургуулийн захирал хяналт тавина гэж заасан байна. Мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах явцдаа А, Н, Ж нарын хувийн хэрэгт үзлэг хийхэд үзлэгээр Ж-ийн хувийн хэрэгт түүнийг шалгасан шалгалтын материал байхгүй болох нь тогтоогдсон. Гэтэл шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хаанаас, хэзээ гарч ирсэн нь тодорхойгүй, тухайн үед авсан шалгалтын материал мөн эсэх нь эрс эргэлзээтэй Ж-ээс шалгалт авсан гэх материалыг шүүх үнэлсэн нь үндэслэлгүй байна.
А, Н, Ж нар нь 2007 оны хичээлийн жил эхлэхэд багшаар ажилд орох зорилгоор 3 дугаар сургуулийн захирал Х-д хээл хахууль өгсөн болохоо аймгийн удирдлага буюу төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан байдаг. Сум дундын шүүх аймгийн Засаг даргын тамгын газар тэр дундаа Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийг гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдлыг хүлээн авах, харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэх эрх бүхий байгууллага биш гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт .... Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй, "Иргэдийн төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харъяалах газар нь 3 хоногийн дотор шилжүүлнэ, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт аж ахуй нэгж байгууллага албан тушаалтан гэмт хэргийн талаарх мэдээллийг бичгээр гаргах бөгөөд түүнд холбогдох баримт материалыг хавсаргаж болно гэж дээрх хуулиудад иргэд хаана өргөдөл, гомдлоо хэрхэн, яаж гаргах, тухайн өргөдөл, гомдлыг хүлээн авсан төрийн байгууллага, албан тушаалтан ямар шийдвэр гаргаж шийдвэрлэхийг тодорхой заасан байхад А, Н, Ж нарын аймгийн Засаг даргын тамгын газарт гаргасан өргөдөл, гомдлыг эрх бүхий байгууллагад өөрөөр хэлбэл хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, прокурорт өөрийн биеэр сайн дураар амаар буюу бичгээр гаргаагүй, дээрх байдлаар илчлээгүй байгаа нь гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь буруу байна.

Энэ талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт .... Шүүхэд хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана гэж зааснаас үзэхэд шүүх зөвхөн шүүгдэгч Х-т холбогдох хэргийг хянаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
"Бага дунд боловсролын тухай" хуулинд зааснаар багш, ажилтныг авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрх нь зөвхөн захирлын эрх хэмжээнд хамаарах асуудал байхаар заасан байх бөгөөд ингэж ажилд авахдаа тухайн багш ажилтныг зөвхөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр ажилд томилохоор зааж өгсөн байна.

Гэтэл шүүгдэгч Х нь хууль болон сургуулийн дотоод журамд заасан сонгон шалгаруулалтын үндсэн дээр багш ажилтныг ажилд томилох заалтыг зөрчиж Ж-ээс шалгалт авалгүйгээр шууд томилсон болох нь Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн Намайг… дугаар сургуульд багшаар ажилд авахдаа шалгалт аваагүй шууд томилсон. Надаас ажилд ороход шалгалт аваагүй. Харин яаж ажиллах, хийж чадах эсэхийг тодруулан өргөдөл маягийн юм бичүүлж авсан. Шалгалтын талаар ямар нэг юм яриагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 148-151-р хуудас/, гэрч Р Захирал Х багшаар ажилд томилогдсон хүмүүсийн сонгон шалгаруулалтын материалыг хувийн хэрэгт нь хавсаргадаг. Дунд ангийн багшаар ажилд орох хүмүүсийн сонгон шалгаруулалтыг би авдаг. Ж-ээс сонгон шалгаруулалт авч байсан гэдгээ санахгүй байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 210-212 хуудас/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 22-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х нь хууль болон сургуулийн дотоод журамд заасан багшийг ажилд томилохдоо сонгон шалгаруулалтын үндсэн дээр авах үүргээ Ж-ийн тус сургуульд багшаар ажилд орох хүсэл зориг, ашиг сонирхлын үүднээс хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж шалгалтгүйгээр түүнийг шууд томилсон болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгчийн үйлдэл нь хээл хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байна.

Уг хэрэг нь 2007 оны 08 дугаар сард үйлдэгдсэн бөгөөд А, Н, Ж нар нь шүүгдэгч Х-т хээл хахууль өгсөн цаг хугацаагаа нарийвчлан сайн тодорхой мэдүүлдэггүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт гэмт хэрэг хэдийд гарсныг нотолбол зохих асуудлуудын нэг гэж заасан байгаа хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х нь 2008 оны 08 дугаар сард бусдаас давтан үйлдлээр хээл хахууль авсан болох нь тогтоогдож байна.
Сэжигтэн А "Би 2007. оны 8 дугаар сарын 29-ний 14 цагийн орчим Х захирлын өрөөнд орж 5000, 10000 дэвсгэртээс бүрдсэн 100000 төгрөгийг түүнд өгсөн. Х захирал 100000 төгрөгийг надаас гардаж авахаар нь өрөөнөөс нь гараад явсан" гэж мэдүүлдэг. Мөн түүний ээж Х-ын "А танд мөнгө байвал өгөөч, Би захирал Х-т өгөх гэсэн юм" гэж хэлэхээр нь" би нэг зуун мянган төгрөг өгөөд захиралдаа аваачиж өг гэж хэлж явуулсан. Энэ мөнгө дэвсгэртээр арван мянга, таван мянгатын дэвсгэр холимог нийт нэг зуун мянган төгрөг байсан. Дараа нь асуухад захирал Х-т мөнгөө аваачиж өгсөн гэж хэлсэн" гэж /ХХ-ийн 87-р хуудас/ А нь хэнээс хэдэн төгрөг авсан, мөнгөнүүд ямар дэвсгэртээр бүрдсэн байсан болох нь тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х нь тухайн өдөр буюу 2007 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 14 цагт аймгийн Засаг даргын тамгын газарт дарга нарын ярианд сууж байсан гэж мэдүүлж тухайн үед уг ярианд сууж байсан гэх хэн хөтөлсөн, хэдээс хэдэн цагийн хооронд суусан нь тус тус тодорхойгүй цагийн бүртгэлийг Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тоотын хамт шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн. Гэтэл шүүх дээрх баримтыг ямар үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан нотлох баримтуудыг няцаах нотлох баримт болгож нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шиитгэх хуульд зааснаар хэрэгт цуглараагүй, бэхжүүлээгүй, шалгагдаагүй нотлох баримтыг цагаатгах тогтоолын үндэслэл болгож үнэлсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн цагаатгах тогтоолд Есөнбулаг сумын засаг даргын 2009.03.03-ны өдрийн 3/60 дугаартай албан тоотыг тогтоолд 2009.02.03-ны өдрийн албан тоот гэж алдаатай бичсэн байна. Иймд шүүгдэгч Х-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт:
Сум дундын шүүхийн 12 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож Х-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.
ХЯНАВАЛ:
Сум дундын шүүхийн 2009 оны 04 сарын 09 ны өдрийн 12 дугаар цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан "Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, цагаатгах тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Анхан шатны шүүх Х-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй байх эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр давтан хээл хахууль авсан гэх үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоол гаргахдаа мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн байгааг анхаараагүй байна. Тухайлбал: Хавтаст хэргийн 150, 151, 153 дугаар хуудсанд өгсөн мэдүүлэгтээ Ж нь "надаас шалгалт авалгүй ажилд авсан" гэж мэдүүлж байсан атлаа хэрэг шүүхэд шилжсэн хойно хавтаст хэргийн 341, 343, 344 дүгээр1" хуудсанд шинээр гаргаж ирүүлсэн нотлох баримтанд Ж нь шалгалт өгч тус сургуульд багшийн ажилд орсноо хүлээн зөвшөөрч, шалгалт өгсөн материалыг хэрэгт хавсаргасан байгаа учир Ж-ийн мэдүулгийн зөрүүг арилгаж, хавтаст хэргийн 339, 340, 342, 345 дугаар хуудсанд байгаа Есөнбулаг сумын засаг даргын тамгын газрын албан бичиг, цагийн бүртгэл зэргийг мөрдөн байцаалтын явцад зайлшгүй шалгаж нотлох баримтаар үнэлж болох эсэхийг тогтоох шаардлагатай байна.
Анхан шатны шүүхэд ирүүлсэн мөрдөн байцаалтын шатанд цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй эдгээр нотлох баримтуудыг цагаатгах тогтоолын үндэслэл болгосон нь учир дутагдалтай бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасан "нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн “үндэслэл болохгүй" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Х-ыг 2007 оны 08 сарын сүүлчээр Есөнбулаг сумын … жилийн … дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа шинээр ажилд авсан нэр бүхий 11 хүнээс 2500000 төгрөгийн авлигал авсан тухай 2008 оны 07 сарын 04 ны өдөр мэдээлэл бичиж улмаар 2008 оны 11 сарын 13 ны өдөр Аймгийн засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгснийг 11 сарын 21 ны өдөр Авлигатай тэмцэх газарт харъяаллын дагуу шилжүүлсэн байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс Х-т холбогдох хэрэгт 2008 оны 11 сарын 28 ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад Ж, А, Н нараас бусад 8 багш нар Х-т авлига өгөөгүй, энэ талаар аймгийн удирдлагад хандаж мэдээлэл бичээгүй, мэдээллийг зөвхөн нэрдурьдсан 3 багш бусад багш нарын нэрийг хуурамчаар ашиглаж бичсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад Н, Ж, А нар нь бусад 8 багшийг хүнд авлига өгсөн, Х-ыг авсан гэж бусдыг гэмт хэрэгт зориуд худал мэдээлсэн гэмт хэргийн өөр бүрэлдэхүүн байж болзошгүй байхад худал мэдээлсэн сэдэлт, зорилгыг тодруулан шалгалгүй мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн байхад хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлгүй гэж үзнэ. /Хувийн, өш хонзонгийн, шунахайн, шүүгдэгчийн удаа дараа мэдүүлж байгаа улс төрийн шалтгаан байгаа эсэхийг тодруулах /

Ж, Н, Х нарын бусдад хээл хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.11 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн хэрэгсэхгүй болгосныг буруутгах аргагүй ч тухайн гэмт хэргийн онцлог шинж, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэх талаас нь ач холбогдол өгч хээл хахууль өгсөн гэх гурван этгээдийг Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлд зааснаар ял сонсгож шүүхэд шилжүүлэх шаардлагатай байсан гэж үзнэ.

А, Ж нар нь "захирал Х-т хариуцлага тооцож,
ажилтай болгож өгөхийг хүсч" Х-ыг 2500000 төгрөгийн хээл хахууль авсан
мэтээр бусдын нэрийг хуурамчаар ашиглаж аймгийн удирдлагад өгсөн мэдээллийг үйлдсэн гэмт хэргээ илчилж ирсэн гэж үзэх эсэх нь эргэлэээтэй, мөн мэдээллийг аймгийн Засаг даргын тамгын газарт хэдэн сарын хэдэнд өгсөн. Авлигатай тэмцэх газар хэдний өдөр яаж шилжүүлсэн, авлигатай тэмцэх газар хүлээн авсан тэмдэглэл,Аймгийн 3асаг даргын тамгын газрын хуулийн хэлтсээс уг мэдээллийг шилжүүлсэн 5/1240 тоот албан бичгийн огноо зөрүүтэй мэдээлэлд бичигдсэн 2008 оны 07 сарын 04 ны өдөр гэсэн огноо ямар учиртай болохыг тогтоох шаардлагатай байгааг дурьдаж Х-т холбогдох эрүүгийн 20805207 тоот хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр аймгийн прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаак шийтгэх хуулийн 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 319 дүгээр зүйлийн 319.1.2, 319.1.3 дэх хэсгүүдэд зааснаар Сум дундын шүүхийн 2009 оны 04 сарын 09 ны өдрийн 12 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр аймгийн прокурорт буцаасугай.
2 Х-т холбогдох .20805207 тоот эрүүгийн хэргийг аймгийн прокурорт хүргэгдэх хүртэл Х-т авсан хувийн батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээсүгэй.
З.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй.

ДАРГАЛАГЧ А.НАСАНДЭЛГЭР
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
П.ЛАГЧАА