Сүхбаатар дүүргийн шүүхийн 259 дүгээршийтгэх тогтоол

A- A A+
Сүхбаатар дүүргийн шүүхийн 259 дүгээршийтгэх тогтоол
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2009он 08 сар 24 өдөр                                          № 259                                         Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Төгсгэрэл, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч: Б.Алтанцэцэг, Н.Хандаа, Д.Баяртогтох;
Нарийн бичгийн дарга: Ч.Даваасүрэн;
Улсын яллагч: Ё.Сагсай;
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Баяржаргал, Н.Сосорбарам, Г.Оюунцэцэг, Т.Баярсайхан, Г.Амгаланбаяр оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйхийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1, 233 дугаар зүйлийн 233.2, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2, 263 дугаар зүйлийн 263.2, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.2, 270 дугаар зүйлийн 270.1, 271 дүгээр зүйлийн 271.1, 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С, Ж, Ц, В, Б нарт холбогдох 20746015 тоот хэргийг 2009 оны'06 дугаар сарын 24~ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Монгол улсын иргэн, …оны …-ны өдөр ….. аймгийн
…..суманд төрсөн, …настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч, эрх зүйч
мэргэжилтэй, ам бүл …, …… дүүргийн …дугаар хороо,...дугаар байрны …тоотод
оршин суух, хэрэгт холбогдох үедээ ГИХАЭ албаны ахлах мэржилтний албан тушаал хашиж байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С:

Монгол улсын иргэн, …. оны ..-ны өдөр ….. аймгийн
….. суманд төрсөн, …настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн эдийн
засагч мэргэжилтэй, ам бүл …эхнэр, хүүхдүүдийн хамт….. дүүргийн … дүгээр
хороо,….. байрны …тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ Хөдөлмөр,
халамж үйлчилгээний хэлтийн даргын албан тушаал хашиж байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Ж:

Монгол улсын иргэн, …. оны …дугаар сарын …ний өдөр Улаанбаатар
хотод төрсөн, …настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл …эхнэр, хүүхдүүдийн хамт …….дүүргийн...дугаар хороо,……. дугаар

байрны ……. тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаал хашиж байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай,Ц ;
4. Монгол улсын иргэн, …. оны …дүгээр сарын...-ны өдөр …….. аймгийн
…… суманд төрсөн, …настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, ам бүл …нөхөр, хүүхдүүдийн хамт ……. дүүргийн…дүгээр хороо,...дугаар хороолол,...дүгээр байр …тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын ГИХЗ тасагт мэргэжилтнээр ажиллаж байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, В ;
5. Монгол улсын иргэн, …. оны …дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод
"өрсөн, …настай, эмэгтэй, дээд боловсролтой, орос хэлний багш мэргэжилтэй, ам бүл …, …ын хамт ……. дүүргийн ..дүгээр хороо,… дугаар хороолол, …….дүгээр байр,…тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,
хэрэг хариуцах чадвартай, Б;
Яллах дүгнэлтэд дурьдсанаар:

Шүүгдэгч С нь БНХАУ-ын хөрөнгө "И ДЭ" ХХК-ний 129 хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, ажлын байрны төлбөр 28.270.000 төгрөгийг уг компаниас 2006.09.01-нээс 2006.09.08-ны хооронд бэлнээр авсан боловч Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд мөнгийг тушаахгүйгээр Ц Зуучлуулан зөвшөөрөл авч өгөхийн тулд уг мөнгөнөөс 10.000.000 төрөгийн буюу их хэмжээний хахууль өгсөн гэмт хэрэгт, мөн "И Д Э" ХХК-ний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, ажлын байрны төлбөрөөс Ж-д хахуульд өгсөн 10.000.000 төгрөг, зуучилсан Ц-д шагналд огсөн 5.500.000 төгрөгөөс бэлэн үлдсэн 12.770.000 төгрөг, 2006.10.09-ний өдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Л" ХХК-ний 17 хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл ажлын байрны төлбөрт өгсөн 4836 ам.доллар буюу 5.643.000 төгрөгийг тус тус Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаахгүйгээр давтан үйлдлээр нийтдээ 18.413.000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувьдаа завшин бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт;
Шүүгдэгч Ж нь хөдөлмөр халамж үйлчилгээний газарт дэд даргаар ажиллаж байхдаа "И Д Э" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохын тулд уг ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн санд тушаагдах ёстой мөнгийг тушаалгахгүйгээр ГИХАЭ албаны ахлах мэргэжилтэн С Чингэлтэй дүүргийн Хедөлмөр халамж үйлчилгээнй хэлтсийн дарга Ц-р зуучлуулан 2006 оны (3.9 дүгээр сард 10.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт; мөн "И Д Э", "Л" ХХК-ниудын хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн бичгийг хуурамчаар гарган өгч албан тушаалын байдлыг ашиглан баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн;

Мөн "Монгол Х Ц" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг олгохдоо уг ажилчдын хөдөлмөр эрхлэх болон ажлын байрны төлбөр дансанд тушаагдсан эсэхийг нягтлан шалгахгүйгээр зөвшөөрлийн баримт бичигт гарын үсэг зурснаас бусдад их хэмжээний хохирол буюу хүнд хор уршиг учирсан гэмт хэрэгт;
Шүүгдэгч Ц нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2006 оны 09 дүгээр сард Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Ж нь "И Д Э" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хуурамчаар гарган өгч, ажлын байрны төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаалгахгүйгээр С-г 10.000.000 төгрөг хээл хахуульд авсан үйлдэлд зуучлан С-ээс шагналд 5.500.000 төгрөг авсан;
Шүүгдэгч В нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2006.05.03-нд "Монгол Х Ц" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн баримт бичиг гаргуулахын тулд уг компаниас Б, М нараар дамжуулан өгсөн 8720 ам.доллар буюу 10.368.000 төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаахгүйгээр хувьдаа завшсан гэмт хэрэгт;
Мөн "Монгол Х Ц" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн баримт бичгийг хуурамчаар үйлдэн бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт;

Мөн мөрдөн байцаалтын явцад удаа дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө "Монгол Х Ц" ХХК-ний зөвшөөрлийг Ж надаар шивүүлсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт;

Шүүгдэгч Б нь 2006 оны 5 дугаар сард "Монгол Х Ц" ХХК-ний 20 хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн төлбөрийн мөнгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн В-д өгч зөвшөөрөл гаргуулсан мөртлөе 2007.03.19, 2007.05.03-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Х гэж хүнд мөнгө өгч зөвшөөрөл гаргуулсан гэж бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулж худлаа мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2006 оны 08 дугаар сард "И ДЭ" компаний захирал З орчуулагчаар дамжуулж уулзая гэсэн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас түр чөлөөлүүлэх, зээлээр, тодорхой графикаар төлж болох эсэх талаар асуусан. Ж-р асуулгахад чөлөөлөх боломжгүй, харин зээлээр графикаар төлж болно гэсэн. Тэгээд 127 хүний 21.061.000 төгрөгийг өгсөн. Л компаний 17 хүний материалыг 4800 ам.долларын хамт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаасан гэв.
Шүүгдэгч Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "И ДЭ' компаний хувьд Засгийн газрын зөвшөөрлөөр чөлөөлегддөг. Графикийн дагуу хийж болно гэсэн. Тухайн үед Авлигатай тэмцэх газраас шалгалт орж мөнгө дансанд ороогүй байсан. Хугацаандаа мөнгө нь орчихсон бол ийм асуудал болохгүй байсан. "Монгол Х Ц" ХХК-ний тухайд бол ажилдаа хайнга хандсаны улмаас ийм алдаа гарсан. Би санаатайгаар гарын үсэг зураагүй. Өдөрт хэдэн зуун хүний материалд гарын үсэг зурдаг. Албан тушаалдаа хайнга хандсандаа харамсаж байна.

Шүүгдэгч Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг анх сэжигтнээр байцаахад би согтуу байсан. Гэрч Г энэ талаар тодорхой мэдүүлсэн байгаа. Тэр үед бид 4 хамт явж байсан. Мөнгө төгрөг өгөлцөж авалцсан гэдгийг мэдүүлдэггүй шүү дээ. Харин С 5.5 сая төгрөг зээлж аваад буцааж өгсөн.

Шүүгдэгч В, Б нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "..."И Д Э", "Л", "Монгол Х Ц" ХХК-уудын ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг-ХХҮГ-ын дэд дарга Ж олгохдоо "И Д Э" ХХК-иас 21.6 сая төгрөг, "Л" ХХК-иас 10.2 сая төгрөг, "'Монгол Х Ц" ХХК-иас 12.7 сая төгрөг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд орох байсныг ашигласан байна. ...одоогоор нийт 39.8 сая төгрөг манай ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаагдаад байна. нийт 44.5 сая төгрөгөөс үлдэгдэл 4.7 сая төгрөгийг нэхэмжилж байна. Энэ болохоор миний ойлгож байгаагаар "Л" ХХК-иас төлөх ёстой. юмаа. "И Д Э", Монгол Х Ц" ХХК-ний төлөх төлбөр төлж барагдуулсан болно. /хх-ийн 1082/;

Гэрч З Ж З /хх-ийн 49-51/, Д /хх-ийн 52-54/, Г /хх-ийн 55/, -Л хх-ийн 56, 57/, Ж М /хх-ийн 59, 60/, В Ю хх-ийн 61/, Т 'хх-ийн 62-64/, Э.Ц /Ц/ хх-ийн 65, 66/, Д Ж /хх-ийн 70, 71/, Н /хх-ийн 72, 74/, Б /хх-ийн 75, 77, 78, 794, 795/, А /хх-ийн 87, 88/, О /хх-ийн 92, 93/, М /хх-ийн 898-900/, / Ю /хх-н/ шинжээч Ө /хх-ийн 80-803/ нарын мэдүүлэг дээрх баримтууд Гюлон Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 5/5281, 5/2039, 5/4518 тоот албан бичгүүд /хх-ийн 10-15, 306-309, 312-314/, Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийн шинжээчийн 2007.01.17-ны өдрийн 270/2 тоот дүгнэлт /хх-ийн 98-116/, Үндэсний аудитын газрын 2006.12.20-ны 13 тоот акт/хх-ийн 282/, шүүгдэгч нараас хохирлын мөнгө хураан авсан баримт, шүүгдэгч С /хх-ийн 92, 93/, Ж /хх-ийн 92, 93/, Ц /хх-ийн 92, 93/, В /хх-ийн 92, 93/, Б /хх-ийн 92, 93/ нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1, В мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дах хэсэгт заасан үндэслэл буюу эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц нь 2006 оны 9 сард Ж-д 10 сая төгрөг зуучилсан гэмт хэрэг үйлдсэн. бөгөед түүнийг 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр анх яллагдагчаар, шүүгдэгч В нь 2006 оны 05 дугаар сарын 03-нд 10.368.000 төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийн санд тушаахгүйгээр хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүнийг 2007 оны 12 дугаар сарын 21-нд яллагдагчаар тус тус татсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байх тул улсын яллагчийн уг саналыг хүлээн авах зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгч С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн хэдий ч шүүгдэгч С нь уг хэргийг давтан үйлдлээр үйлдсэн гэх нотлох баримтгүйн гадна урьд хээл хахуулийн гэмт хэрэгт ял шийтгүүлээгүй байх тул зүйлчлэлийг зөвтгөж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлэх боломжтой гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх журмыг үндэслэн түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн энэ хуулийн тусгай ангийн 268 дугаар үйлийн 268.1 болгон өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Энэ талаар шүүгдэгч нарын өмгөөлөгч болон улсын яллагчийн гаргасан санал үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С нь БНХАУ-ын хөрөнгө "И Д Э" ХХК-ний 129 хятадажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, ажлын байрны төлбөр 28.270.000 төгрөгийг уг компаниас 2006.09.01-нээс 2006.09.08-ны хооронд бэлнээр авсан боловч Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд мөнгийг тушаахгүйгээр
Ц-р зуучлуулан зөвшөөрел авч өгөхийн тулд уг мөнгөнөөс 10.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хахууль өгсөн гэмт хэргийг, мөн "И Д Э" ХХК-ний хөдөлмөр. эрхлэх зөвшөөрөл, ажлын байрны төлбөрөөс Ж-д хахуульд өгсөн 10.000.000 төгрөг, зуучилсан Ц-д шагналд өгсөн 5.500.000 төгрөгөөс бэлэн улдсэн 12.770.000 төгрөг, 2006.10.09-ний өдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Л" ХХК-ний 17 хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл ажлын байрны төлбөрт өгсөн 4836 ам.доллар буюу 5.643.000 төгрөгийг тус тус Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаахгүйгээр давтан үйлдлээр нийтдээ 18.413.000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувьдаа завшин бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг;

Шүүгдэгч Ж нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт дэд даргаар ажиллаж байхдаа "И Д Э" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохын тулд уг ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн санд тушаагдах ёстой мөнгийг тушаалгахгүйгээр Гадаадын иргэн харъяатын иргэдийн асуудал эрхлэх албаны ахлах мэргэжилтэн С Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээнй хэлтсийн дарга Ц-р зуучлуулан 2006 оны 09 дүгээр сард 10.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг;
Мөн "И Д Э", "Л" ХХК-ниудын хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн бичгийг хуурамчаар гарган өгч албан тушаалын байдлыг ашиглан баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг;
Мөн "Монгол Х Ц" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг олгохдоо уг ажилчдын хөдөлмөр эрхлэх болон ажлын байрны төлбөр дансанд тушаагдсан эсэхийг нягтлан шалгахгүйгээр зөвшөөрлийн баримт бичигт гарын үсэг зурснаас бусдад их хэмжээний хохирол буюу хүнд хор уршиг учирсан гэмт хэргийг,
Шүүгдэгч В "Монгол Х Ц" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн баримт бичгийг хуурамчаар үйлдэн бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг;

Мөн мөрдөн байцаалтын явцад удаа дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө "Монгол Х Ц" ХХК-ний зөвшөөрлийг Ж надаар шивүүлсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг,
Шүүгдэгч Б нь 2006 оны- 5 дугаар сард "Монгол Х Ц" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн төлбөрийн мөнгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн В-д өгч зөвшөөрөл гаргуулсан мөртлөө 2007.03.19, 2007.05.03-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө "Х" гэж хүнд мөнгө өгч зөвшөөрөл гаргуулсан гэж бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулж худлаа мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч С, Ж, Ц, В, Б нар нь анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэ үйлдсэн, энэ хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
2. Энэ хэргийн улмаас учруулсан гэм хорын асуудлын хувьд шүүгдэгч С 4.7 сая төгрөг гаргуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаахаар санал оруулсныг хүлээн авах боломжгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:
Үндэсний аудитын газрын 2006.12.20-ны өдрийн 13 тоот актад: "...2 сар ажлын байрны төлбөрт 21.6-сая төгрөг төлүүлэх..." талаар дурьдсан ба уг 2 сарын хугацаанд "Л" ХХК-нд ажиллах хятад ажилчид ажиллаагүй талаар Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх албаны 2008.08.12-ны өдрийн 4/390 тоот албан бичгийн
3. Шүүгдэгч С хээл хахууль өгсөн, Ж хээл хахууль авсан,
В бичиг барим хуурамчаар үйлдэн бусдад үлэмж хэмжээний
хохирол учруулсан, мөрдөн байцаалтын шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн, Б хүнд гэмт хэрэгт холбогдуулж худал мэдүүлэг өгсөн гэмт
хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг журамлан
шүүгдэгч С-д мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт
зааснаар 3 /гурав/ жил хорих ялаар, Эрүүгийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2
дах хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар,
Шүүгдэгч Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаалд ажиллах эрхийг 2 /хоёр/ жил хасч. 4 /дөрөв/ жил хорих ялаар, 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сар баривчлах ялаар, 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заанаар албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар,
Шүүгдэгч В Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар баривчлах ялаар, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 /жил/ хорих ялаар,
Шүүгдэгч Б Эрүүгийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 53000 төгрөгийг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2650000 /хоёр сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 263 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн зарим болох 1 /нэг/ жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар,
Шүүгдэгч Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр 272 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийг нэмж нэгтгэн 5 /тав/ жилийн хорих ялаар, уг хүнд ялд 271 дүгээр зүйлийн 271 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар,
6. Шүүгдэгч В Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох 1 жилийн хорих ялд 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 6 сарын баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С, Ж нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй, шүүгдэгч В, Б нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С 78 хоногийг, Ж 41 хоногийг, Ц, В нар 3 хоног цагдан хоригдсон болон саатуулагдсан хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Б нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
Шүүгдэгч С, Ж, Ц, В, Б. нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тэмдэглэсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж гэмт хэрэг үйлдэж олсон орлого 10.000.000 /арван сая/ төгрөг, Ц 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн С-ийн Е…….Ц-ийн Е……., Ж-ийн Е…. В-ийн Е……. тоот гадаад паспортуудыг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар энэхэрэгтхураагдаж ирсэн 210000 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Ж-ийн 2 өрөө орон сууц, Ц-ийн 3 өрөө орон сууц, В-ийн 3 өрөө орон сууц, С-ийн Тоёота Дуэт маркийн машин зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
12. Өршөөл үзүүлэх тухай 2009.07.09-ний өдрийн Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар ялтан С, Ж нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдзл ялыг, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар ялтан . В, Б нарт оногдуулсан хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.
13. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд С, Ж нарт эд хөрөнге барьцаалахаар авсан, Ц,В, Б нарт бусдын батлан даалтад байлгахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
14. Эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээнд авагдсан С-ийн 1.000.000 /нэгсая/ төгрөг, Ж-ийн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг Төрийн сан банкны 900096189 тоот данснаас гаргуулж, тэдэнд буцаан олгосугай.
15. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл Нйслэлийн шүүхэд 14 хоногт давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧМ.АЛДАР
ШҮҮГЧИД Ш.ТӨГСГЭРЭЛ
Э.ЗОЛЗАЯА