Сүхбаатар дүүргийн шүүхийн 21 дүгээр шийтгэх тогтоол

A- A A+
Сүхбаатар дүүргийн шүүхийн 21 дүгээр шийтгэх тогтоол
ШИЙТГЭЛ ТОГТООЛ
 
 
2010 оны 01 дүгээр
сарын 13-ны өдөр                                        Дугаар 21                             Улаанбаатар хот
 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Сүхбаатар дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Р.Алтанчимэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, Н.Хандаа, Ц.Чимгээ,

Нарийн бичгийн дарга Л.Сарнай

Улсын яллагч Ё.Сагсай,

Шүүгдэгч Ж, Ц нарын өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

Шүүгдэгч Н өмгөөлөгч Г.Баяржаргал,

Шүүгдэгч Д өмгөөлөгч Т.Баярсайхан,

Шүүгдэгч Б өмгөөлөгч Ч.Амгаланбаяр

Хохирогч Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2, 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар Н-д, 268 дугаар зүйлийн 268.2, 271 дүгээр зүйлийн 271.1, 272 дугаар зүйлийн 272.2-д зааснаар Ж-д, 270 дугаар зүйлийн 270.1-д зааснаар Ц-д, 152 дугаар зүйлийн 152.1, 233 дугаар зүйлийн 233.2, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар Д-д, 254 дүгээр зүйлийн 254.2-д зааснаар Б-д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 20746015 тоот хэргийг шүүн хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, … онд … аймгийн суманд төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл …, … хамт … дүүргийн … дугаар хороо, … байрны … тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ ГИХАЭ албаны ахлах мэргэжилтэн ажилтай байсан, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  Н,

2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, … онд … аймгийн …   суманд   төрсөн,   …   настай,   эрэгтэй,   дээд   боловсролтой, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, ам бүл …, … хамт … дүүргийн …   дүгээр хороо, … байрны … тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт дэд дарга ажилтай байсан, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ж,

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, … онд Улаанбаатар хотод төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл …, хамт … дүүргийн … дугаар хороо, … дугаар байрны … тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ … дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга ажилтай байсан, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  Ц,

4. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, … онд … аймгийн суманд төрсөн, … настай, эмэгтэй, дээд боловсролтой. хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, ам бүл …, … хамт … дүүргийн … хороо, … дугаар хороолол, … дүгээр байр … тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын ГИХЗ тасагт мэргэжилтнээр ажиллаж байсан, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  Д,

5.    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, … онд Улаанбаатар хотод   төрсөн,   …   настай,   эмэгтэй,   дээд   боловсролтой,   орос   хэлний   багш мэргэжилтэй, ам бүл …, … хамт … дүүргийн … дүгээр хороо, … хотхоны … байр, … тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  Б нар нь:

-Н нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "И" ХХК-ний 129 хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, ажлын байрны төлбөр 28.270.000төгрөгийг уг компаниас 2006.09.01-нээс 2006.09.08-ны хооронд бэлнээр авсан боловч Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд мөнгийг тушаахгүйгээр Ц-ээр зуучлуулан хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Ж-д хятад ажилчдын зөвшөөрөл авч өгөхийнтулд 10.000.000 төгрөгний буюу их хэмжээний хахууль өгсөн,

- "И" ХХК-ний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, ажлын байрнытөлбөрөөс Ж-д хахуульд өгсөн 10.000.000 төгрөг, зуучилсан Ц-д шагналд өгсөн 5.500.000 төгрөгөөс бэлэн үлдсэн 12.770.000 төгрөг, 2006.10.09-ний өдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Ли" ХХК-ний 17 хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл ажлын байрны төлбөрт өгсөн 4836 ам.доллар буюу 5.643.000 төгрөгийг тус тус Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаахгүйгээр давтан үйлдлээр нийтдээ 18.413.000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувьдаа завшин бусдад их хэмжээний хохирол учруулсан,

-Ж нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт дэд даргаар ажиллаж байхдаа "И" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохын тулд уг ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн санд тушаагдах ёстой мөнгийг тушаалгахгүйгээр ГИХАЭ албаны ахлах мэргэжилтэн Н-аас … дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Ц-р зуучлуулан 2006 оны 09 сард 10.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хээл, хахууль авсан,

-"И", "Ли" ХХК-иудын хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн бичгийг хуурамчаар гарган өгч албан тушаалын байдлыг ашиглан баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн;

-"Мо" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг олгохдоо уг ажилчдын хөдөлмөр эрхлэх болон ажлын байрны төлбөр дансанд тушаагдсан эсэхийг нягтлан шалгахгүйгээр зөвшөөрлийн баримт бичигт гарын үсэг зурснаас бусдад их хэмжээний хохирол буюу хүнд хор уршиг учирсан,

-Ц нь … дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2006 оны 09 сард Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Ж нь "И" ХХК-ний хятадажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хуурамчаар гарган өгч, ажлын байрны төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаалгахгүйгээр Н-с 10.000.000 төгрөг хээл хахуульд авсан үйлдэлд зуучлан Н-с шагналд 5.500.000 төгрөг авсан,

-Д нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2006.05.03-нд "Мо" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн баримт бичиг гаргуулахын тулд уг компаниас Б, М нараар дамжуулан өгсөн 8720 ам.доллар буюу 10.368.000 төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаахгүйгээр хувьдаа завшсан,

-"Мо" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр зрхлэх зөвшөөрлийн баримт бичгийг хуурамчаар үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан,

-мөрдөн байцаалтын явцад удаа дараа гэрчээр мздүүлэг өгөхдөө "Мо" ХХК-ний зөвшөөрлийг Ж надаар шивүүлсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

-Б нь 2006 оны 5 сард "Мо" ХХК-ний 20 хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн төлбөрийн мөнгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Д-д өгч зөвшөөрөл гаргуулсан мөртлөө 2007.03.19, 2007.05.03-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Х гэж хүнд мөнгө өгч зөвшөөрөл гаргуулсан гэж бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулж худлаа мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Гадаадын хөрөнгө оруулалттай " И" " Ли" " Мо " ХХК-иудын, ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг ХХҮГ-ын дэд дарга Ж олгохдоо " И" ХХК-иас 21.6 сая төгрөг, " Ли " ХХК-иас 10.2 сая төгрөг," Мо " ХХК-иас 12.7 сая төгрөг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд орох байсныг ашигласан юм.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч авах тухай хуулийн 9.3-д " Ажлын байрны төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зориулалтын санд төвлөрүүлэх, ажлын байр бий болгох, ажилгүйдлийг бууруулах арга хэмжээнд зарцуулна гэж " заасан байдаг. Гэтэл дээрх компаниудын мөнгө ороогүй болох нь Аудитын шалгалтаар тогтоогдсон юм. Ер нь Ж нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцдаг. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хариуцдаг юм. 1 хүний 1 сард тухайн үед Засгийн газраас тогтоосон ХХДХ-г 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байдаг. Улсын томоохон төсөл, хөтөлбөр, барилга байгууламж барих, байгалийн гамшиг сүйрлийн хор хөнөөлийг арилгахад ажиллах хүч авсан бол Засгийн газрын шийдвэрээр 100% төлбөрөөс чөлөөлнө. 50% хөнгөлөх асуудлыг НХХ-ын Сайд шийднэ. Дээрх 3 компанийн ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх талаар ямар нэг асуудал манай яаманд ирээгүй гэжээ. / хх 44-46 /

 

Одоогоор нийт 39.8 сая төгрөг манай ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаагдаад байна. Нийт 44.5 сая төгрөгнөөс үлдэгдэл 4.7 сая төгрөгийг нэхэмжилж байна. Энэ болохоор миний ойлгож байгаагаар " Ли " ХХК-аас төлөх ёстой юмаа. " И " " Мо " ХХК-ийн төлөх төлбөрийг төлж барагдуулсан болно гэжээ. / хх 1082, 1324-1325 /

Гэрч Зү мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Манай компани барилгын чиглэлээр барилга барьдаг гүйцэттэгч компани юм. 2006 оны 9 сард манай хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх хугацааг сунгуулах болоод энэ ажлыг манай монгол талын албаны дарга Ба хөдөлмөр эрхлэлтийн албанаас дээрх ажилчдын хугацааг сунгуулсан. 130 гаруй хүний 28 сая орчим төгрөгийг Ба санхүүгээс баримт үйлдэж авсан юм. ГИХАЭА-ны Н гэдэг хүнтэй би таарч түүнд энэ тухайгаа ярихад Н " Би туслаад өгье " гэсэн юм. Тэгээд Н нийт 129 хүний сунгалт хийхэд тушаах мөнгийг тооцоод өгчих гэсэн. Энэ мөнгийг Н-д Ба аваачиж өгсөн. Н цааш нь хүнтэй ярьж ямар журмаар манай компанийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авч өгснийг би мэдэхгүй гзжээ. / хх 49-51/,

Гэрч Ба мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2006 оны 9 сард манай захирал Жү надад " Чи энэ мөнгийг ГИХАЭА-ны ажилтан Н-д өгөөрэй гэсний дагуу " Моннис " ХХК-ийн хажууд миний Соната-2 машин дотор 20 сая 65 мянган төгрөг 10 мянгатын дэвсгэртээр багцалсан байсныг өгсөн. Би өгөөд баримт үйлдэж авсан. Дараагийн удаа 2006.09.07 ны өдөр Н над руу утасдаад бичиг гарчихлаа. Ажлын байрны хөдөлмөр эрхлэх бичиг гарсан. Үлдэгдэл мөнгөө гээд л 8 сая 204 мянган төгрөгийг " Моннис "-ийн дэргэд би машинтайгаа очоод аваачиж өгсөн. Би баримт үйлдүүлж авсан. Уг баримтуудыг санхүүд өгсөн. Би Н-г танихгүй. Би түүнийг хахуулийн мөнгө гэж бодоогүй гэжээ. / хх 52-54 /

Гэрч Г мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Тэнгэр хууль зүйн товчооноос намайг " И " ХХК-д гэрээт хуулийн зөвлөхөөр 2006.12.21 нд томилсон юм. 2007.01 сарын эхээр захирапд Зү намайг дуудаад энд хүмүүс ирээд хүсэлт гаргаад байна. Та уулзаадах гэсэн. Би уулзахад 3 эрэгтэй танихгүй хүмүүс байсан. Тэгээд 28500000 төгрөг бид нар авчирч өгнө. Танайх хөдөлмөр эрхлэлтгийг дэмжих санд тушаачих гэсэн. *Ямар учраас бид нар тушаах ёстой юм бэ* гэхэд бид Н-ын хүмүүс байна гэсэн. Тэгээд тэр хүмүүстэй ярилцахад Н нь " И " ХХК-иас хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн мөнгийг завшсан байдал надад ойлгогдсон. Тэгэхээр нь би " Яаж зөвшөөрлийн мөнгийг нь төлөөгүй байж олгосон юм бэ " гэхэд зөвшөөрлийн дугаар давхардуулсан юм. Н нь Ж-ыг гуйж зөвшөөрөл гаргасан гэсэн. Би захирлаас асуухад " Би ямар ч хамаа байхгүй. Би төлөх ёстой мөнгөө төлсөн " гэсэн гэжээ. / хх 55 /

Гэрч Б-д мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Н баривчлагдаад 72 цаг ганц худагт хоригдоод гарч ирснээс хойш 2007.01 сарын дундуур би ажил дээрээ байж байтал Н манай өрөөнд үл таних 2 хүнтэй орж ирсэн. Тэр хоёрын нэг нь Ц-ын дүү, нөгөө нь Ж-ын ах гэсэн. Н *Би хятадын нэг компанийн 129 хүний ажлын байрны төлбөрийн мөнгө 28 сая төгрөгийг ХХҮГ-т тушаах байсныг аваад ашигласан юмаа. Намайг харъяатад ажилладаг болохоор надад итгээд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл гаргахад тушаах ажлын байрны төлбөрийн мөнгө гээд тэр компани өгсөн юм. Энэ мөнгийг би одоо " И" гэдэг хятадын компани дээр аваачаад өгчихвөл болох юмаа. Чи энэ 2 хүнтэй хамт яваад тушаагаад өгчих* гэсэн. Тэгэхээр нь би тэр 2 хүнтэй яваад тэр компани дээр нь очсон. Захиралтай нь уулзсан. Захирал нь надтай ярилцаад хэрэггүй. Манай хуулийн зөвлөхтэй ярилц гэсэн. Тэр компанийн хуулийн зөвлөх нь тэр Н чинь манай компанийн ажлын байрны төлбөрийн мөнгийг авч, яваад дундаас нь идсэн юм байна лээ. Та нар яах гээд байна " гээд уурласан. Тэгээд Ба 20 сая 65000 төгрөг байна. Үүнийг танай компанид өгчихье. Танайх энэ мөнгийг ХХҮГ-ын дансанд хийчих гэсэн. Тэгэхэд тэр хүн наад мөнгөө аваад яв. Үнэхээр тушаах гэж байгаа бол наадахаа цагдаагаар нь дамжуул, эсвэл Н-р өөрөөр нь манай мөнгийг эргүүлж тушааж байна гэсэн бичиг хийж ир гэсэн. Тэгээд бид гараад явсан. Авч явж байсан мөнгөө өгч чадаагүй гэжээ. / хх 56-57 /

Гэрч Ме мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би " Ли " компанийн нэр дээр ажиллах нэр бүхий 17 хятад иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах мөнгийг гаргасан. Би ямар журмаар яаж зөвшөөрөл авдгийг мэдэхгүй. Тэгээд мөнгөө орчуулагч Т-д өгсөн. Түүнийг 2006.09 сард өгсөн санагдаж байна. Би хөдөлмөр эрхлэхэд зөвшөөрөл авахад тушаах мөнгийг нь л өгсөн. Өөр ямар нэг зүйлд оролцоогүй. Би улсад тушаах мөнгө гэж өгсөн. Хахуульд өг гэж өгөөгүй. Т яаж бүтээснийг би мэдэхгүй. Зохих журмын дагуу л зөвшөөрөл авсан гэж бодож байгаа. Н, Ц нарыг мэдэхгүй гэжээ. / хх 59-60 /

Гэрч Ю мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би Монгол улсад уул уурхайн чиглэлээр алтны орд газар ашиглах гэж нэр бүхий 17 хятад иргэн авч ирсэн. 2006.08.30 нд авч ирсэн. Тэгээд тухайн үед хөдөлмөр эрхлэхэд мөнгө тушаадгийг мэддэггүй учир орчуулагч Т-с асуусан. Т миний таньдаг хүн ийм асуудлыг мэддэг. Би түүнээс асууж лавлаад ирье гэсэн. Тушаах мөнгөний тоог Ме хамт Т тооцож гаргасан. Тэгээд хятад мөнгөөр 68000 юань болсон байх. Т аваад явсан. Энэ бол 2006.09.14 ний өдөр юм шиг санагдаж байна. Тэгээд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн бичиг нь 2ОО6.1О сарын дундуур бүтсэн. Би хахуульд өгсөн гэж бодохгүй байна. Улсад тушаах мөнгийг л өгсөн гэжээ. / хх 61 /

Гэрч Т мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би " Ли " ХХК-д ажилладаг. Мей захирал надад хятадаас 17 хүн ороод ирсэн. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авмаар байна гэсэн. Тэгээд би Цо-с ХХҮГ-аас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл яаж авдаг юм бэ гэхэд маш их бичиг баримт шаарддаг юм гэсэн. Би туслая. Хураамж 6000 ам доллар, бичиг баримтынх нь хамт аваад ир гэсэн. Тзгээд би захирал Ме-д хэлээд 8000 ам доллар аваад Цо-д 6000 ам доллар болон бичиг баримтуудыг өгсөн. Тэгээд 7 хоногийн дараа гарчих байх гэсэн. Асуухад гарын үсэг зурах дутуу байна гэсэн. Би Цо-той ярихад Н ах хөөцөлдөж байгаа гэсэн. Түүнээс хойш 7 хоногийн дараа асуухад гарын үсэг зурах Ж ах Бээжин явсан байна гэсэн. Ингээд 20 гаруй хоногийн дараа зөвшөөрөл бэлэн болсон гэхээр нь би очиж авсан. Би Цо-д 6200 ам доллар өгсөн. Цо хэлэхдээ улсад тушаадаг хураамж гэсэн юм. Цааш нь тэр мөнгийг яаж хэрэглэснийг би мэдэхгүй гэжээ. / хх 62-64, 1334 /

Гэрч Ч мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Т надтай уулзаад гадаадын иргэдийг хөдөлмөр эрхлүүлэхэд мөнгийг бэлнээр төлөөд зөвшөөрөл авч болох уу гэж асууж байсан. Тэгэхээр нь би Н-с асуусан. Тэгэхэд Н нь 50% хөнгөлөлт үзүүлэх боломж байдаг юмаа гэсэн. Би Н-ын хэлснээр 50% хөнгөлөлттэй тооцоо гаргахад нийт 5773 ам доллар болж байсан. Т надад 5950 ам долларыг 17 хүний паслорт бичиг баримтын хамт өгсөн. Би Н-д тэр мөнгөнөөс 4836 доллар өгсөн. Үлдсэн мөнгө нь манайд хэрэглэгдсэн. Тэгээд 20-иод хоногийн дараа ХХҮГ-аас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл гарч ирсэн. Энэ зөвшөөрлийг Н хөөцөлдөж авч өгсөн. Тэгээд зөвшөөрлийн бичиг 2006.10.09 нд ирсэн гэжээ. / хх 65-66 /

Гэрч Дэ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2006 онд Монгол улсад угаасаа ороод ирсэн 20 хятад иргэдийг өөрийн компанид ажиллуулах гээд ажиллах зөвшөөрлийг Б гэдэг хүнээр хөөцөлдүүлсэн. 2006.05 сард 20 хятад иргэний ажиллах зөвшөөрлийг авах гэхэд манай компанид мөнгө байгаагүй. Тэгээд 10.000 ам долларыг хүнээс 7% хүүтэй зээлээд мөн Б-аас 10.000 ам долларыг 5% -ийн хүүтэй зээлээд Б-д 20.000 ам доллар өгсөн юм. Тэгээд 20 ажилчдын зөвшөөрлийг 6 сарын хугацаатай авч өгсөн. Би зөвшөөрлийг зохих журам ёсоор гаргаж өглөө гэж ойлгосон. Б хэнтэй уулзаж ямар зөвшөөрөл гаргуулсныг мэдэхгүй. Би бусдад хахууль өгөөгүй. Н, Ж нарыг танихгүй гэжээ. / хх 70-71 /

Гэрч На мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би " Мо " ХХК-д 2005 оны 10 сард орчуулагчаар орсон. Манай компани 20 хятад иргэнийг 6 сарын хугацаатай ажиллуулахаар зөвшөөрөл авах болсон. Тэгээд нэг хүний сарын 106.000 төгрөг, мөн үйлчилгээний хөлс 12.200 төгрөг, тэмдэгтийн хураамж 5000 төгрөгийг компаниас гаргасан. Зөвшөөрлийг Б гэдэг хүн аваад өгье гэж захирлаас 20.000 ам доллар авсан. 20 ажилчны 6 сарын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь 12.720.000 төгрөг болж байсан гэжээ. / хх 72-74 /

Б мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэхдээ: Би " Мо " ХХК-д ажиллаж байхдаа 20 хятад иргэнийг Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хөөцөлдөж авч өгсөн юм. ХХҮ газар дээр материалаа бүрдүүлээд явж байгаад хуучны танил Х гэдэг өвөр монгол хүнтэй тааралдсан. Тэр бүтээгээд өгье гээд 11500 доллар, паспортын хамт аваад нэг өрөөнд орсон. Хаягийг харахад дэд дарга Ж гэж байсан. Тэгээд 2-3 цагийн дараа 20 ажилчны зөвшөөрлийг бичүүлээд гараад ирсэн. Би Х- д 300 ам доллар өгсөн нь үнэн. Тэр харин цааш нь яаж зөвшөөрлийг авсныг мэдэхгүй. Хятад нэрийг нь мэдэхгүй. Би түүнийг хайгаад олоогүй, хятадад байгаа сурагтай, ер нь хятадад амьдардаг хүн л дээ гэжээ. / хх 75-78, 794-795 /

Гэрч Бат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би 2001.08.01 нд ХХҮГ-т ажиллах хүч гадаадад гаргах асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Тэгээд 2004 онд гадаадаас ажиллах хүч авах асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдоод одоо хүртэл ажиллаж байна. 2006 онд Үндэсний аудитын газраас манай байгууллагад шалгалт хийж 5/2039, 5/4518, 5/5281 тоот албан бичгийг хуурамч гэдгийг илрүүлсэн Үүний дагуу ГИХАЭА дээр би очоод манай газраас явуулсан гэх дээрх 3 тоотыг үзсэн. Тэгэхэд энэ 3 тоот ГИХАЭА-д очсон байсан. Манай дэд дарга Ж-ын гарын үсэг, тэмдэг нь 3 тоот дээр бүгдэд нь дарагдсан байсан. Энэ тоотууд нь " И ", " Ли ", " Мо " ХХК-иудын нэр бүхий БНХАУ-ын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгогдсон тоот байсан. Төлбөр нь ороогүй байсан. Зөвшөөрөл олгосон тоот дээрх иргэдийн тоогоор бол энэ 3 компанийн ажилчдын ажлын байрны төлбөр болох 48.760.000 төгрөг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд орох байсан. Дээрх тоотууд Бат надаар хянагдах ёстой байсан. Гэтэл надаар хянагдаагүй. Иймд энэ тоотууд хуурамч болж таарч байгаа юм. Эдгээр тоотууд нь Дез олон улсын энэрлийн байгууллага, Нью ХХК, Мон ХХК-иудын нэр бүхий иргэдийн гадаадажилчдын хөдөлмөр эрхлэх хугацаа дуусгавар болсон хасалт хийсэн тоотууд байсан юм гэжээ. / хх 82-83 /

Гэрч А мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би 2002 онд энэ ажилд орсон. Гадаад иргэдийн хөдөлмөр зохицуулалт хариуцсан мэргэжилтэн юм. Тухайн материалыг хүлээн авсан мэргэжилтэн өөрөө шивж бүх материалын хамт ахлах мэргэжилтэнд өгч ахлах мэргэжилтэн дэд дарга Ж өгдөг юм. Ингээд дэд дарга гарын үсэг, тамга тэмдгээ дарж ГИХАЭАлба руу явуулдаг. Би Хятад улсын хөрөнгө оруулалттай компанийг хариуцдаг. Уг 3 компанийн материал нь надаар орж тоотууд нь шивэгдэж, ахлах мэргэжилтэн Бат-р хянагдаад дэд дарга Ж дээр очих ёстой. Гэтэл энэ компаниудын материалууд надаар шивэгдээгүй. Үүнийг Д шивсэн гэж би үзэж байна. Учир нь нэг тоот нь миний дугаартай бланк байсан. Учир нь тэр надаас бланк дууссан гээд 4 бланк авсны нэг байсан. Тоотын дугаарыг материал хүлээн авч хянаж байгаа мэргэжилтэн өөрөө авдаг. Дугаарын дэвтэр гэж бид нарын дунд байдаг. Энэ 5/4518 гэсэн дугаар нь миний хянаж Нь ХХК-д ажиллаж байсан нэг хүний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хассан тоотын дугаар байсан гэжээ. / хх 87-88 /

Гэрч Ня мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би Үндэсний аудитын газрын аудитор Цэ-ийн хамт ХХҮГ-т шалгалт хийж ГИХАЭ Албанд дээрх тоотын дагуу очсон баримтанд шалгалт хийсэн. ГИХАЭ Албанаас дээрх тоотыг үндэслэн 102 хятад иргэнд оршин суух зөвшөөрөл олгосон байсан. Ингээд ГИХАЭ Албанаас оршин суух зөвшөөрөл олгосон 102 хүний оршин суух зөвшөөрлийг 102 хүнд олгосон байсан учир оршин суух зөвшөөрөл авсан хүний тоогоор актыг тогтоож 21.6 сая төгрөг дансанд ороогүй байна гэж акт тавьсан. Уг ХХҮГ-аас явуулсан тоот нь хуурамч байсан. Өөрөөр хэлбэл тоотын дугаар нь урьд * ашиглагдсан тоотын дугаар байсан. ХХҮГ-аас ГИХАЭА руу явуулсан тоот дээрх хүний тоогоор акт тавигдаагүй. Яагаад гэвэл энэ бичиг нь хуурамч байсан. Иймд бид хуурамч бичгээр акт тогтоохгүй. Харин энэ бичгийг ашиглаад Монголд оршин суух эрх олж авсан хүний тоог ГИХАЭА-аас тодруулсан. Ингэхэд “И " ХХК дээр 102, " Ли " ХХК дээр 16, " Мо " ХХК дээр 20 хүн Монголд оршин суух зөвшөөрөл авсан байсан. Энэ тоогоор акт тавьсан. Мөнгө нь ороогүй байсан тул нөхөн төлүүлэхээр акт тавьсан гэжээ. / хх 92-93 /

Иргэний нэхэмжлэгч Мө мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би " Э " ХХК-ийн хуулийн зөвлөх юм. Манай компани Нийслэл өргөө компанийн хүсэлтээр төрийн ёслолын ордны суурь хундаам болон нарийн хийцүүдийг бетоноор цутгаж хийх саналыг аваад ажиллахаар болсон. Гэтэл хугацаа дууссан хятад ажилчдын хугацааг Нийслэл өргөө компани сунгаж өгнө гэсэн боловч сунгаж өгөөгүй. Ингээд ГИХАЭА-ны ажилтан Нямжав манай захиралтай ярилцаж 129 ажилчны сунгалтыг хийж өгье гэсэн. Ингээд зөвшөөрөл гарсан. Гэтэл ЭЦГ-аас ирж шалгалт хийсэн. Гэтэл энэ мөнгийг Н, Ж нар хувааж хувьдаа ашигласан байсан. Иймд бид Н-д өгсөн мөнгөө мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилж байна гэв. / хх 782 /

Гэрч Ма мөрдөн байцаалтын шатанд мэдүүпэхдээ: Б бид 2 бол 10 жилээс аваад одоо хүртэл 30-аад жил үерхэж байгаа найзууд юм. Д-г ажлын шугамаар мэндийн зөрөөтэй мэддэг. 2006.05 сард Б гэрт ирээд 20 хятад ажилчны зөвшөөрөл авч өгмөөр байна гэхээр нь би Д-д хэлсэн. Тэр ажил тарахын өмнө надруу утасдаад болох юм байна. Хүнийхээ тоог 106.000 төгрөгөөр бодоод 11.500 ам доллар болох юм байна гэсэн. Маргааш нь Туул рестораны хажууд нэг кафед манай талийгаач нөхөр Д бид 3 уулзсан. Мөнгийг нь бэлнээр аваад ир. Би дансанд тушаачихна гэхээр нь өгсөн. Орой ажил тарахын өмнөхөн Д утасдаад гарчихлаа ирээд ав гэсэн. Тэгээд очиж авсан. Цагдаа дээр шалгагдаад мөнгөө тушаагаагүй юм байна гэж мэдсэн гэжээ. / хх 898-900/

Гэрч Бая-ын / хх 1326-1327 /, Га-ын / 1328-1329 /, Хи-ын / хх 1331-1332 /, Лх-ийн / хх 1333-1334 / мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгүүд.

Шинжээч Мн-д мөрдөн байцаалтанд явцад мэдүүлэхдээ: ХБГ-ын 1-р хэлтсийн хэрэг бүртэгч Х-ийн томилсон 2007.01.08 ны өдрийн тогтоолыг үндэслэн дүгнэлт гаргасан. Шинжилгээнд ирүүлсэн 2006.05.03 ний өдрийн 5/2039, 2006.08.29 ний өдрийн 5/4518, 2006.10.09-ний өдрийн 5/5281 дугаартай ХХҮГ-ын гэх 3 ширхэг албан бичгийн албан бланк болон уг албан бичгүүд дээрх зурагдсан Ж гэсэн гарын үсгүүд нь Ж-ын гарын үсэгтэй тохирч байна гэсэн дүгнэлт өгсөн гэжээ. / хх 801-803 /

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2006.10.09 ний 5/5281, 2006.05.03 ны 5/2039, 2006.08.29 ний 5/4518 тоот албан бичгүүд /хх 10-15, 306-309, 312-314 /

-Монгол улсын Үндэсний аудитын газрын ахлах аудиторч Н, аудиторч Цэ нарын тогтоосон актууд / хх 133-135 /

-ЭЦГ-т Н-ын гараар бичиж өгсөн тайлбар / хх 248-249 /

 -Мөнгө хүлээлгэж өгсөн, хүлээн авсан баримтууд / хх 329-332, 330 /

 -Ч-оос мөнгө хураан авсан тэмдэглэл / 789 /

-Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тзмдэглэл / хх 796-798 /

-Н-аас мөнгө тушаасан баримтууд /хх 965, 1043-1044, 1054, 1060 1060, 1061,1062/

-Д-аас мөнгө төлсөн баримтууд / хх 1059 /

-Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд / хх 207-239 /

-Хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1120-1132 /

-Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын 1/4749 тоот албан бичиг / хх 1155-1157/

-Шүүгдэгч нарын хохирол төлөгдсөн байдлыг харуулсан хүснэгт / хх 1209 /

-ХХЕГ-ын 2009.05.15 ны өдрийн 1-6/1569 тоот /хх 1348 /

-Гадаадын хөрөнгө оруулалтын газрын 2009.05.19 ний 210 тоот / хх 1550 /

-Шүүгдэгч Д, Б нарын хувийн байдал, хүүхдийн тодорхойлолт / хх 1359-1362 /

-Шүүгдэгч нар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан баримтууд /хх 17, 223, 237,1009, 1011 /

Шүүгдэгч Ж-ыг 2007.01.10 нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 164,167 /, 2007.01.29-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 169, 170, 175-177 /

Шүүгдэгч Н-ыг 2007.01.09-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 183, 186 /, 2007.03.14-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 188 /

Шүүгдэгч Ц-ыг 2007.01.09-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 195-198 /, 2007.04.04-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 201-202, 940 /

Шүүгдэгч Д-г 2007.12.20-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 942 /, 2007.12.21-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 948, /

Шүүгдэгч Б-г 2007.12.24-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 956, /, 2007.12.24-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 958 / зэрэг болно.

Шүүгдэгч Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн үйлдсэн хэргээ үнэнээр нь яръя. Би Н-с 10 сая төгрөг аваагүй. 6.5 сая төгрөг хахуульд авсан. Урд өмнө нь 7 сая төгрөг авсан, зээлсэн гэж мэдүүлж байсан цөм худлаа бөгөөд худлаа ярьж байсандаа хүлцэл өчиж байна. Худлаа мэдүүлэх болсон шалтгаан нь мөрдөн байцаагч тулгасан, мөн надад зөвлөсөн хүн зээлсэн гэж хэл гэсэн болохоор хурдан гарахын тулд хүлээсэн юм. Би гэр үед зээлтэй байсан учир зээлээ төлөхийн тулд 6.5 сая төгрөгийг авсан. Хохирлоо төлсөн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хорихоос өөр ял оноож өгнө үү. Дахин гэмт хэрэг хийхгүй гэв.

Шүүгдэгч Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2006 оны 08 дугаар сард "И" компаний захиралтай орчуулагчаар нь дамжуулж уулзсан. Тэр хятад ажилчдын ажлын байрны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх боломж байна уу гэсэн. Би Ц-р дамжуулан Ж-тэй уулзсан. Тэгээд Ба гэдэг хүн 20.650.000 төгрөг авчирч өгсөн. Энэ мөнгөнөөсөө Ц-д 5.5 сая, Ж-д 6.5 сая төгрөгийг өгсөн. Үлдэх 15 сая төгрөгийг өөрөө авсан байснаа 2007 оны 2-8 сарын хугацаанд 6-7 удаа хувааж төлж дуусгасан. Энэ хүмүүст өгөхдөө зуучилсан, зөвшөөрөл гаргуулахын тулд авилгал гэж өгсөн. Би Ж-д 10 саяыг өгсөн гэж мэдүүлж байсан шалтгаан нь Ц байцаагч намайг дарамталж хүчээр хүлээлгэсэн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх 4.7 сая төгрөгийг би төлөх ёсгүй. Би хятадын талаас авсан мөнгөө бүгдийг буцаан төлсөн. " Ли " ХХК-н ажилчдын зөвшөөрөл 6 сараар гарсан боловч тэдгзэр нь 2 сар ажиллаад буцсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ 2-ыг танилцуулж өгөөгүй. Эд нар угаасаа бие. биенээ мэддэг байсан. Хоол идэж яваад тааралдсан. Тэр үед мөнгөний хэрэг байсан учир Н 5.5 сая төгрөг зээлж аваад 7 хоногийн дараа 5 саяыг, дараа нь 2007 оны 01 сард үлдэх мөнгийг буцааж өгсөн. Н бид 2 нэг ангийнх учир нэг нэгдээ тусласан гэв.

Шүүгдэгч Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2006.05 сард " Мо " компанийн хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг гаргуулахын тулд Б, Ма нараас мөнгийг бэлнээр авсан. Ингээд орой болоод гүйлгээ хаачихсан байсан тул өөртөө хадгалж байгаад маргааш нь тоолоход 8720 доллар байсан. Гүйцээж өг гээд өөртөө хадгалж байгаад 350 долларыг хувьдаа хэрэглэсэн. Тэгээд тушааж чадаагүй байтал шалгалт ирсэн. 2008.01 сард 8720 долларыг төлсөн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 8-13 насны 2 хүүхэдтэй байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзнэ үү гэв.

Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би " Мо " ХХК-д ажиллаж байхдаа 20 хятад иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг гаргуулахаар найз Ма-р дамжуулан Д-д мөнгөө өгсөн. Тэгээд хүнээр гуйж ажлаа бүтээлгэчихээд хэрэгт хийгээд яахав гэж бодоод Х гэдэг өвөр монгол хүнд өгсөн гэж худлаа мздүүлсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "И", "Ли", "Мо" ХХК-уудын ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг ХХҮГ-ын дэд дарга Ж олгохдоо "И" ХХК-иас 21.6 сая төгрөг, "Ли" ХХК-иас 10.2 сая төгрөг, "Мо" ХХК-иас 12.7 сая төгрөг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд орох байсныг ашигласан байсан. Одоогоор нийт 39.8 сая төгрөг манай ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаагдаад байна. Нийт 44.5 сая төгрөгөөс үлдэгдэл 4.7 сая төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь тухайн компани нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд ажиллах хугацааны хүсэлтээ гаргаад ажлын байрныхаа төлбөрийг бүрэн төлсөний дараа зөвшөөрөл олгох ёстой. Гэтэл эдгээр хүмүүсийн хууль бус ажиллагаанаас болоод дутуу төлөгдсөн байгаа. Хэрвээ зөвшөөрөлд заасан хугацаанаасаа өмнө буцах болсон тохиолдолд албан ёсны хүсэлтээ гаргаад илүү төлөгдсөн мөнгөө буцааж авах ёстой. Иймээс бид энэ мөнгийг нэхэмжилж байна. Төлбөр төлөгдсөн гэсэн бичгийг хийж өгсөн нь үнэн бөгөөд дахин актуудыг няггалж үзээд 2009.02.17 ны 6/367 тоотоор залруулга хийж 4.7 сая төгрөг төлөгдөх ёстой гэсэн бичиг хийж өгсөн. Иймд 4.7 сая төгрөгийг буруутай этгээдээр төлүүлж өгөхийг хүсэж байна гэв.

-Шүүгдэгч Н нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "И" ХХК-ний 129 хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, ажлын байрны төлбөр 28.270.000 төгрөгийг уг компаниас 2006.09.01-нээс 2006.09.08-ны хооронд бэлнээр авсан боловч Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд мөнгийг тушаахгүйгээр Ц-р зуучлуулан хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Ж-д хятад ажилчдын зөвшөөрөл авч өгөхийн тулд 6.500.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хахууль өгсөн,

- "И" ХХК-ний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, ажлын байрны төлбөрөөс Ж-д хахуульд өгсөн 6.500.000 төгрөг, зуучилсан Ц-д шагналд өгсөн 5.500.000 төгрөгөөс бэлэн үлдсэн 16.270.000 төгрөг, 2006.10.09-ний өдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Ли" ХХК-ний 17 хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл ажлын байрны төлбөрт өгсөн 4836 ам.доллар буюу 5.643.000 төгрөгийг тус тус Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаахгүйгээр давтан үйлдлээр нийтдээ 21.913.000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувьдаа завшин бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,

 

-Ж нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт дэд даргаар ажиллаж байхдаа "И" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохын тулд уг ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн санд тушаагдах ёстой мөнгийг тушаалгахгүйгээр ГИХАЭ албаны ахлах мэргэжилтэн Н-с … дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Ц-р зуучлуулан 2006 оны 09 сард 6.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хахууль авсан,

-"И", "Ли" ХХК-иудын хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн бичгийг хуурамчаар гарган өгч албан тушаалын байдлыг ашиглан баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн;

-"Мо" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг олгохдоо уг ажилчдын хөдөлмөр эрхлэх болон ажлын байрны төлбөр дансанд тушаагдсан эсэхийг нягтлан шалгахгүйгээр зөвшөөрлийн баримт бичигт гарын үсэг зурснаас бусдад их хэмжээний хохирол буюу хүнд хор уршиг учирсан,

-Ц нь … дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2006 оны 09 сард Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Ж нь "И" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хуурамчаар гарган өгч, ажлын байрны төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаалгахгүйгээр С-ээс 6.500.000 төгрөг хээл хахуульд авсан үйлдэлд зуучлан Н-аас шагналд 5.500.000 төгрөг авсан,

-Д нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2006.05.03-нд "Мо" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн баримт бичиг гаргуулахын тулд уг компаниас Б, Ма нараар дамжуулан өгсөн 8720 ам.доллар буюу 10.368.000 төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаахгүйгээр хувьдаа завшсан,

-"Мо" ХХК-ний хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн баримт бичгийг хуурамчаар үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан,

-мөрдөн байцаалтын явцад удаа дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө "Мо" ХХК-ний зөвшөөрлийг Ж надаар шивүүлсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

-Б нь 2006 оны 5 сард "Мо" ХХК-ний 20 хятад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн төлбөрийн мөнгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Д-д өгч зөвшөөрөл гаргуулсан мөртлөө 2007.03.19, 2007.05.03-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Х гэж хүнд мөнгө өгч зөвшөөрөл гаргуулсан гэж бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулж худлаа мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Гэрч Зү /хх-ийн 49-51/, Ба /хх-ийн 52-54/, Мө /хх-ийн 55/, Бт /хх-ийн 56, 57/, Жо /хх-ийн 59, 60/, Ва /хх-ийн 61/, Т /хх-ийн 62-64/, Цо /Цойжилдорж/ хх-ийн 65, 66/, Ди /хх-ийн 70, 71/, На/хх-ийн 72, 74/, Б /хх-ийн 75, 77, 78, 794, 795/, А /хх-ийн 87, 88/, Ня /хх-ийн 92, 93/, Ма /хх-ийн 898-900/, Цэ/хх-ийн 1140/, шинжээч Мө /хх-ийн 80-803/ нарын мэдүүлгүүд Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 5/5281, 5/2039, 5/4518 тоот албан бичгүүд /хх-ийн 10-15, 306-309, 312-314/, Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийн шинжээчийн 2007.01.17-ны өдрийн 270/2 тоот дүгнэлт /хх-ийн 98-116/, Үндэсний   аудитын газрын 2006.12.20-ны 13 тоот акт /хх-ийн 282/, шүүгдэгч нараас хохирлын мөнгө хураан авсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болно.

Прокуророос шүүгдэгч Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч 6.500.000 төгрөг авсан гэж мэдүүлснийг шүүгдэгч С хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчид ашигтай байдлаар дээрх зүйл ангиар яллахаас татгалзаж 268 дугаар зүйлийн 268.1 болгон өөрчилсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр, 272 дугаар зүйлийн 272.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч 2008.02.01 ний өдөр Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтөөр хүчингүй болгосноос өмнөх үйлдэл учир хэрэгсэхгүй болгох,

шүүгдэгч Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Н нь уг хэргийг давтан үйлдээгүй, урьд хээл хахуулийн гэмт хэрэгт ял шийтгүүлээгүй байх тул энэ зүйл ангиар яллахаас татгалзаж, 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар,

шүүгдэгч. Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1-д зааснаар, шүүгдэгч Д-д 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг тус тус гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Прокуророос Н-д давтан үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 18.413.000 төгрөгийг хувьдаа ашигласан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч щүүхийн хэлэлцүүлгээр Ж-д 6.5 сая төгрөг өгсөн гэж мэдүүлсэн тул түүний өөртөө авсан мөнгөний хэмжээ 21.913.000 төгрөг болсон ба энэ нь зүйлчлэлд нөлөөлөхгүй тул хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүхээс шүүгдэгч Ж-ыг үлэмж хэмжээний хээл хахууль авсан, Н-ыг үлэмж хэмжээний хээл хахууль өгсөн, давтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, Д-г