Дорноговь аймаг дахь Сум дундын хоердугаар шүүхийн 42 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Дорноговь аймаг дахь Сум дундын хоердугаар шүүхийн  42 дугаар шийтгэх тогтоол
ШИЙТГЭЛ ТОГТООЛ
 
2010 оны 03 дугаар
сарын 19-ний өдөр                                  Дугаар 42                            Улаанбаатар хот
 
 

Дорноговь аймаг дахь Сум дундын хоердугаар шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Д.Цэдэнпэлжээ, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэпдэхүүнтэй

 
Улсын яллагч Г.Ганцэцэг
Шүүгдэгч Б-ын өмгөөлөгч Н.Сосорбарам, Л.Шинэн
Шүүгдэгч Ц-ын өмгөөлегм Т.Урангоо
Шүүгдэгч А-ын өмгөөлөгч Ж.Батхүү
Шүүгдэгч Б
Шүүгдэгч Ц
Шүүгдэгч А

Шүүгдэгч Б. түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр гэрч Т, Г

Иргэдийн төлөөлөгч С.Энхзул, С.Ядамсүрэн, Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймаг дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175-р зүйлийн 175.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогтой Б, А овогтой А, Л овогтой Ц нарт холбогдох эрүүгийн 20906324 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 0000 оны 10-р сарын 28-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт …….. аймаг ……. сум ..р баг …….. 0000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгзлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Ж…….. овогт А-ын А,.

РД: УУ00000000. ИҮ: УБ0000000

 

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, …….. аймгийн …….. суманд 0000 оны ……-р сарын ……нд төрсөн. 31 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 3-9 насны 2 хүүхдийн хамт ……… аймаг ………. сум ..-р баг …-р хэсэг …ийн байр 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2002 онд Эрүүгийн хуулийн 127-р зүйлийн 127.1 дзх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тэнсэгдсэн, 2007 онд Эрүүгийн хуулийн 175-р зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлогдсон, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ……….. овогт Л-ын Ц ,

РД: ЕС00000000, ИҮ: ДГ000000
 

З.Шүүгдэгч; Монгол Улсын иргэн, ………. аймгийн ………. суманд 0000 оны 04-р сарын …..-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нябо, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ …………… дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагч ажилтай байсан. ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Упаанбаатар хот …….. дүүргийн ..-р хороо ..-19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хзрэг хариуцах чадвартай гэх …… овогт О-гийн Б, РД; УС000000000, ИҮ:УБ 000000

 

Шүүгдэгч А, Ц, Б. нар нь бүлэглэн 2009 оны 01-р сарын 21-ий өдөр улсын хилээр оруулахыг хязгаарласан эд зүйл болох ямааны мах 9260 кг, үхрийн мах 6028 кг, хонины мах 60 кг. хориглосон эд зүйл болох хөлдөөсөн бодон гахай 1 ширхэг, чоно 79 ширхэг, зээр 1 ширхэг, хур шувуу 1510 ширхэг, үнэгний арьс 20 ширхэг, хярсны арьс 54 ширхэг зэрэг онц их хэмжээтэй буюу 38.492.000 төгрөгийн эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2008 оны 12-р сарын сүүлээр А надтай ирж уулзаад хилээргаргах эөвшөөрлийн бичигтэй хятадын ямааны махыг ачаад урагшаа гаргах аятайхан том машин байна уу үнэ хөлсийг   нь   гомдоохгүй   гэхэд   нь   би   машин   олж   өгч   болноо   гэсэн.   Ингээд А-тай уулзсан өдрөөс хойш 2-3 хоногийн дараа би урагшаа Эрээн рүү гарсан, ингэж явахдаа Эрээнд өөрийн танил Х-тай /өвөрмонгол эмэгтэй/ уулзаад танай эндхийн хятадууд экспортын бичигтэй ямааны мах оруулж ирэх гэж байна лээ гэтэл Х надад М, Т гэсэн 2 өвөрмонгол хүнтэй танилцуулсан, тэр 2 надад чи тэр ямааны махных нь доор хэдэн хөлдөөсөн чоно хийгээд гаргачих, хөлсийг нь гомдоохгүй гээд урьдчилгаа 3 мянган юань өгөөд чоныг оруулаад ирвэл чамайг гомдоохгүй гэсэн. Тухайн үед миний талийгаач аавын бие нь муу, надад мөнгө маш их хэрэгтэй байсан тул би зөвшөөрсөн. Ингээд би А-ын ямааны махыг ачиж урагшаа гаргах машин хайж байгаад өөрийн хамаатны хүн болох С-ээр дамжуулан Замын-Үүд Эрээн хоёрын хооронд том машинаар ачаа бараа зөөдөг У-тай уулзуулсан. Би түүнд зөвшөөрөлтэй ямааны мах ачиж урагшаа гарах гэсэн юм хэдээр ачих вэ гээд бид хоёр ачааны хөлсөө 500 мянган төгрөгөөр тохирч түүнд урьдчилгаа 250 мянган төгрөгийг өгсөн. Ингээд би машинаа бэлэн болгоод байж байтал А над руу яриад хэд хоногоос ямааны махаа ачина машинаа бэлэн болгоорой гэсэн, тэгэхээр нь би урагшаа М, Т нар луу ярьж удахгүй ямааны махаа ачих гэж байна, одоо чононы махнуудаа ямааны мах ачихаас өмнө доор нь ачъя гэж хэлсэн, тэгээд тэр өдрөө М, Т нар Замын-Үүдэд орж ирзэд надтай уулзсан, би тэр хоёрт харанхуй болохоор Замын-Үүдийн гэр байрны хойно чоноо ачаад аваад хүрээд ирээрэй гэсэн. Ингээд өөрийн танил Э-гийнд очиж зарах амьтны арьс байна уу гэхэд байгаа гэхээр нь зээлээр өгчих, зарчихаад өгье гээд түүнээс 20 ширхэг үнэгний арьс, 54 ширхэг хярсны арьсыг авсан. Хярсны арьсыг 1 ширхэгийг нь 35 юаниар, үнэгний арьсыг 1 ширхэгийг нь 60 юаниар бодож авсан. Тэгээд У-ынд очиход тэр байхгүй байсан тул түүний дүү Ш-т машинаа асаачих урагшаа гаргах махаа ачих гэсэн юм гэж хэлээд машиныг нь асаалгуулаад Замын-Үүдийн гэр байрны хойно очиж зогсоосон. Удалгүй Т, М хоёр ачааны жижиг машинд шуудайтай, шуудайгүй 79 чоныг ачигч нараар ачуулан авчирч ачсан. Ингээд маргааш нь билүү жолооч У-ын хажуу талын айлын Р-тэй уулзаад зарж байгаа үхрийн махнуудыг чинь урагшаа гаргаж өгье хөпсөнд нь 15 мянган юань авахаар тохирсон. Ингээд тэр өдрөө шиг санаж байна,   А намайг дуудаад ямааны   махны эзэн   ирсэн,   ирээд уулзаадах гэсэн гэхээр нь би А-ын эхнэр Ө, А бид 3 Долоон бурхан буудал очсон. Тус буудалд ямааны махны эзэн БНХАУ-ын иргэн өвөрмонгол Ү байсан. Ингээд бид 4 уулзаж яриад ямааны махыг дөчин нэгэн мянган   юаниар   урагшаа   гаргаж   өгөхөөр   тохирч   намайг   Ү   ямааны махнуудыг тоолж хүлээж авч машиндаа ач гэж надад А хэлэхээр нь би машинаа бэлдчихээд ирье гээд яваад У-нд очоод машинд мах ачих боллоо гээд машиныг асаалгуулаад өмнө нь чоно ачсан газраа аваачуулаад Р лүү яриад үхрийн махаа ачаад ир гээд 170 гаран хэсэг үхрийн өрөөл махыг машинаас машинд шилжүүлзн ачиж махны эзэн гэх Э-гээс 10 мянган юанийг авч хил гарсны дараа үлдэгдэл 5 мянган юаныг авахаар тохирсон. Ингээд би машинаа тэндээ үлдээчихээд замаас жижиг ачааны машин хөлслөөд Замын-Үүдийн 64 айлын гараж дээр явж очиход ямааны   махны эзэн Ү, мөн А, мөн ямааны махыг хадгалж байсан гаражийн эзэн надтай адилхан нэртэй А гэж залуу байсан.   Ингээд   613   ширхэг   ямааны   махыг   тоолж   ачин   2 удаа   зөөвөрлөж У-ын 00-00 УБО улсын дугаартай ачааны машинд ачсан, Ямааны махыг гаражаас ачиж байх үед А-ын эхнэр Ө ямааны махыг тоолж байсан, харин У-ын машин дээр ямааны махнуудыг 2 удаа тээвэрлэн авч очиж ачихдаа би Ү, А, Ө нарыг дагуулан очоогүй учир нь би хөлдөөсөн чоно, үхрийн мах, үнэг хярсны арьсыг ачсан талаараа А-д хэлээгүй байсан тул мэдчих байх гэж бодоод дагуулж очоогүй юм. Ингээд 2009 оны 01-р   сарын   19-ны   өдөр   ямааны   махыг   урагшаа   хилээр гаргана,   гаалийг зохицуулчихсан, чи хилээр гарч бай гэж А надад хэлсэн, тухайн үед А 00-00 УБО улсын дугаартай машины жолооч У-г мэддэг болсон, утасны дугаарыг нь мэддэг байсан. Би У луу ярихад машинтайгаа хилээр гарах гэж байна гэсэн, тухайн үед цаг өглөөний 10, 11 цагийн орчим байсан байх, Ингээд би шууд хил дээр очоод хилийн шалган нэвтрүүлэх боомтоор паспортан дээр гарах тэмдэгээ даруулаад яг хил нэвтэртэл А над руу яриад өнөөдөр гарч чадахаа байлаа, машиныг рентгенээр оруул гээд байна,   машинаа буцаалаа, өнөөдөр болохгүй нь гэсэн. Ингээд би хилээр буцаж ороод 19-ны өдрийн штамбаа хүчингүй   болгуулаад буцаад Замын Үүд рүү явахад У машинтайгаа рентгений наана хойшоо харчихсан зогсож байхаар нь би машинд нь суугаад яасан бэ гэхэд А явж бай гэнэ гэсэн. Тэгэхээр нь А руу яриад яасан бэ гэхэд хорио цээрээс рентгенээр ор гээд байна, өнөөдөр болъё машинаа аваад явчих гэсэн. Үүнээс хойш 2 хоногийн дараа А над руу яриад өнөөдөр гаргана шүү чи машин дээрээ байж бай гэсэн ингээд би машин дээрээ очоод байж байтал А над руу яриад чи нэг портер машин олоод Амондо ХХК-ны гаражид хүрээд ир; хэдэн шуудайтай юм ачъя гэсэн, тэгэхээр нь хөлсний портер машин олоод Амондогийн гараж дээр очиход хэдэн ачигч нар мөн А байсан, А-ын эхнэр Ө нар хашааны гадаа сууж байсан. Ингээд гаражаас баахан шуудайтай юмыг машинд ачсан, 40 гаран шуудай зүйл болсон, түүн дотор 3 ширхэг шуудайтай зууван юм байсан, юу юм бэ гэхэд А надад чоно гэхээр нь би их олзуурхсан, учир нь би А-гаас нууцаар хөлдөөсөн чоно ачсан байсан тул адилхан боллоо гэж бодсон.   Ингээд шуудайтай юмнуудыг ачаад У-ын 00-00 УБО улсын дугаартай машинд аваачиж ачсан, тухайн үед өдрийн 15 цаг өнгөрч байсан. Ингээд 17 цаг дөхүүлзэд Х бид 2 машинтайгаа хил руү явсан, тухайн үед хил хаах гэж байсан тул хил рүү машин оруулахгүй байж магадгүй гээд би өөрийн төрсөн ах Н луу утсаар ярьж найз О луугаа яриад өгөөч, хил хаахаас өмнө экслортын бараа хил рүү оруулах гэсэн юм гэсэн, тэгтэл ахО луу ярьж. О нь манай машиныг хилийн хаалтаар гаргаж өгч гаалийн хяналтын талбай руу оруулж өгсөн. Машиныг хил рүү оруулсан шалтгаан нь өнөөдөр гаалийн хяналтын талбайд машиныг хонуулаад маргааш өглөө эрт машиныг гаргана, гаальтайгаа ярьчихсан гэсэн юм. Машиныг. гаалийн хяналтын тапбай руу орох үед А над руу яриад чи гаалийн хяналтын талбай руу битгий ороорой, маргааш уулзая гэсэн тул би хяналтын талбайн хаалтны үүдэн дээр буугаад үлдсэн. Тухайн үед машиныг У-ын дүү Х барьж явсан А Х-тэй тухайн үед утсаар ярьж байсан, Маргааш өглөө 7 цагийн үед А над руу яриад жолоочтойгоо гаалийн хяналтын талбай руу явж очоод машинаа асаа гэсэн тул У бид хоёр 8 цаг өнгөрөөгөөд хил нээгдэнгүүт машин дээрээ очсон, У машинаа асааж чадахгүй байсан,   би хилээр штамбаа даруулчихаад иртэл У машинаа асааж чадаагүй байсан тул би У-ын төрсөн дүү Х луу яриад аккумлятор аваад хүрээд ир, машин асахгүй, аккумлятор нь царцсан байна гэж утсаар хэлсэн, Х удалгүй ирсэн, энэ үеэр А гаалийн хяналтын талбайн цогцолбор дотроос машинаа хурдан асаагаад хилээр гар гээд байн байн яриад байсан. Ингээд машинаа асааж чадахгүй байж байтал тагнуулынхан ирээд манай машиныг саатуулсан юм. А энэ байдлыг мэдээд утасдахаа больж алга болсон. Би машин олж мах ачих л үүрэгтэй байсан, хил гаалийг А л зохицуулна гэж байсан учир гаалиар яаж гарах гэж байсныг би мэдэхгүй, Б-г танихгүй, түүнтэй ярьж байгаагүй. Хийсэн хэрэггээ гэмшиж байна гэжээ.

 

Шүүгдэгч Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, энэ хэргийг үйлдэх болсон шалтгаан нь миний эцэг хүнд өвчтэй байсан, надад мөнгөний хэрэгцээ маш их хзрэггэй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэхдээ энэ хэрэгт би зөвхөн машин олж өгч, ачуулах л байсан, хил гаалиар яг яаж гаргах байсныг үнэхээр мэдэхгүй, гаалийн байцаагч Б-тэй урьдчилан үгсэн тохиролцсон асуудал миний хувьд байхгүй, би Б-г танихгүй, энэ хэрэгт шалгагдаж байх үед л мэдэх болсон. А бүрдүулэлттэй ямааны мах гаргамаар байна, туслаач гэхээр нь нэгэнт бүрдүүлэлттэй ямааны мах гарах юм чинь дор нь өөрийн танил С гуйснаар чоныг ачаад гаргачихъя гэж бодсон, иймээс би А-д чоно болон үнэг, хярсны арьс ачиж байгаагаа хэлээгүй болно. Үхрийн махыг би өөрөө ачуулсан. Эдгээр ачсан зүйлүүдээс миний нэг ширхэг ч мах, арьс үс байхгүй гэв.

 

Шүүгдэгч А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би өөрийн танил Ү гэдэг өвөрмонгол, электрон барааны захирал гэх Г нарын 613 ширхзг ямааны махыг хилээр гаргахаар 2009 оны 01-р сарын эхээр тохиролцсон. Өөрийн танил Б-д энэ талаар санал тавихад надад бэлэн машин байгаа, би ачъя гэсэн. Би ачааны хөлсөнд Ц-д 16500 юань өгсөн. Өвөрмонгол Ү, Ц хоёр уулзаад ямааны махаа Замын-Үүдийн цагдаа Д-гийн 64 айлын гаражаас 2009 оны 01-р сарын 18-нд хүлээж авсан. Би 2009 оны 01-р сарын 18-ны орой 18 цагийн үед Замын-Үүдийн гаалийн газрын байцаагч Б.ын гэрт нь очсон. Би Б-д 613 ширхэг ямааны мах хилэзр гаргаж чадах уу гэхэд Б зөвшөөрөөд би гаргаад өгье гэж хэлсэн. Тэр үед Б.ын найз В гал тогооны өрөөнд нь хоол хийж байсан, тэгээд Б-д би 1 сая 800 зуун мянган төгрөгийг ямааны мах хилэзр гаргаж өгөх хөлсөнд өгсөн. Тэр мөнгөө аваад том өрөөний хажуу талын шкафанд хувцасанд ороож тавьсан. В энэ тухай бараг мэдсэн, учир нь түүнд сонсогдохоор ярьж байсан. Б намайг дуудсан үед машинаа бэлэн байлга гэж хэлсэн. 2009 оны 01-р сарын 21-ний өдөр гаалийн улсын байцаагч Б надруу залгаад 15 цагийн үед Амондо ХХК-ны складнаас 42 шуудай шувуу, 3 цагаан шуудайтай зүйлийг аччихаад 17 цаг өнгөрөөгөөд хил рүү ороод ир гэсэн. Амондогийн гаражид очиход (манаач өвгөн, 9915 утасны дугаартай 40 гаруй насны бор залуу байсан. Тэр залууг Б сайн мэднэ. Тэгээд Ц ачааны машинтай ирж ачиж авч явсан. 16 цагийн үед Б над руу залгаад шуудайтай юм ачсан уу гэхэд нь би ачсан гэж хариулсан. Би Б-д шувуудыг хилээр гаргахыг тохиролцоогүй гэхэд тэр дуугүй ачаад яв гэсэн заавар өгсөн. Би Ц луу ачаатайгаа 17 цаг 20 минутын үед хил рүү ор гэж хэлсэн, Ц надад гаалиас бусад бүх газрыг хариуцна гэж хэлсэн. Тэр үед би хилийн 3-н хаалтын наана зогсож байсан, Ц машинаа аваад экспортын хяналтын цаана машинаа тавьсан, 01-р сарын 22-ны өглөө Ц надруу залгаад яагаад одоо хил дээр машин чинь зогсоод байгаа юм гэхэд иь Ц руу залгаад Б машинаа гарга гээд байна гэхэд Ц хил дзэр очиж штамбаа даруулаад машинаа асаагаад гарах гзхэд машин нь асахгүй байсаар тагнуулынханд саатуулагдсан. Б-д дараа нь 500 юанийг 01-р сарыи 21-нд хилийн цогцолбор дээр өгсөн гэжээ.

 

Шүүгдэгч Д мөн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... 2009 оны 01-р сарын 20-ны өдөр М над руу яриад би ямааны махаа урагшаа гаргах гээд бүх юмаа зохицуулчихсан, зөвхөн гаалийг л аргалах хэрэгтэй байна, чамд таньж мэддэг хүн байна уу гэхээр нь би өөрийн танил Н-тай уулзаад хэдэн ямааны мах байгаа, хилээр гаргаж өгч чадах уу гэхэд Н надад чадахгүй   гэсэн.   Ингээд   би   эргэж М луу яриад гаалийн байцаагч зөвшөөрөхгүй байна гэсэн. Мөн тухайн үеэр Б  над руу яриад ямааны махаа одоо хүртэл оруулж ирэхгүй яагаад байгаа юм бэ гэж байнга ярьдаг байсан тул энэ талаар М-т хэлэхэд эохицуулчихсан гэсэн. Ингээд 2009 оны 01-р сарын 22-ны өдөр М хилээр ямааны махаа гаргах гэж байгаад баригдсан гэдгийг мэдсэн юм гэжээ.

 

Шүүгдэгч А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний таньдаг өвөрмонгол Ү, Номин элөктрониксийн захирал Г нар 613 ширхэг ямааны гулууз мах байна, бүрдүүлэлт нь байгаа гээд нээх олон тамга тэмдэг дарсан цаас үзүүлсэн, тэгээд түүнийг гаргаад өгөөч гэж надаас гуйсан, би Ц-тэй уулзаад бүрдүүлэлттэй ямааны мах байна, хилээр гаргаж чадах уу гэхэд чадна гэсэн. Тэгэхээр нь Ү-тэй уулзуулсан. Тэгээд Ц-г ачиж гаргах машин олооч гэхэд тэр болно гэсэн. Уг мах нь бүрдүүлэлттэй байсан, Ү, Г хоёр бүрдүүлэлтээ хийх гэж байтал тагнуулынхан ирээд ухаад унасан чинь Ү, Г нар алга болсон. Анх энэ хэргийг илрэнгүүт би Б-г л намайг матчихлаа гэж бодоод Б-г энэ хэрэгт хамаатуулсан мэдүүлэг өгсөн юм, тэгээд сүүлдээ Б буруугүй юм байна гэж мэдээд үнэнээ хэлсэн, Энэ хэрэгт Б огт хамааралгүй. Тэр шувууны тухайд бол надруу Ч нь ярьсан юмаа, анх бол шувуу гэж хэлээгүй, шулсан ямааны мах байгаа гэхээр нь тэртээ тэргүй бүрдүүлэлт хийгээд ямааны мах гаргах гэж байгаа юм чинь гэж бодоод ачсан юм. Ер нь тэр Ч-г ерөнхийд нь танидаг юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэх байна гэжзэ.

 

Шүүгдэгч Б мөрдөн байцааптад мэдүүлэхдээ: Ямар хэрэгт яллагдаж байгаагаа ойлгож мэдэхгүй байна, яагаад ийм хэрэгт яллагдах болсноо мэдэхгүй байна. Надад тулгаж байгаа гэмт хэргийг огт хийгээгүй. 2008 оны намраас А.-г таних болсон, түүнийг надтай цуг ажилладаг гаалийн улсын байцаагч С нь танилцуулсан. А нь С-ны хадам ах гэсэн, 2009 оны 1-р сарын эхээр намайг өвчтэй хэвтэж байтал манай гэрт А намайг эргэхээр ирсэн, тухайн үед миний танил В манай гэрт амьдардаг байсан. А намайг эргэх гэж ирээд надад ямааны мах урагшаа гаргах гэсэн юм болох уу гэсэн, тэгэхээр нь би ямааны ганц хоёр хөл, өрөөл мах бол болно гэсэн. Ингээд А гараад явсан, үүнээс хойш хэд хоногийн дараа дахин А надтай уулзаад хятадуудын хилээр гаргах зөвшөөрөлтэй мах байна, яаж гаргах вэ гэсэн, тэгэхээр нь би мэдэхгүй, зөвшөөрөлтэй юм бол бүрдүүлэлт хийгээд гаргах байлгүй, хэр их хэмжээтэй юм бэ гэтэл А надад 30 ямааны мах байгаа гэсэн тзгэхээр нь би тийм их хэмжээний мах бол би чадахгүй, яахав бүрдүүлэлтийг чинь хууль ёсны дагуу хийхэд С бид хоёр тусалж болно гэж хэлсэн. Тэгээд миний жоохон сонирхол төрөөд ямар машинд ачих юм бэ, эзэн нь ямар хүн гэтэл А надаас нуугаад ачих машинаа хэлэхгүй ямааны махны эзэн нь Хятад хүн байгаа гэсэн, тэр Хятад хүнийхээ нэрийг ч хэлээгүй нуугаад байсан юм. 2009 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр би Замын Үүд дэх Гаалийн газрын Авто замын Шалган нэвтрүүлэх цогцолборын импортын буюу орох хэсгийн том тэрэгний ачаа барааг шалгах пост буюу 117 дэзр өглөөний 8 цагаас оройн 18 цаг хүртэлх хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ тухайн өдөр би 18 цаг хүртэл ажлаагүй учир нь тухайн өдөр миний таньдаг хүн таараад жоохон архи уугаад 17 цаг болоогүй байхад автозамын шалган нэвтрүүлэх цогцолбороос буусан байсан юм. Тухайн өдөр намайг ажлын байран дээрээ үүрэг гүйцэтгэж байтал үдээс хойш 15 цагийн үеэс эхлэн А миний утас руу ярьж, өнөөдөр нөгөө ямааны махаа гаргамаар байна, тус болооч гэсэн. Тэгэхээр нь би А-д би чадахгүй ээ, би өнөөдөр импортон дээр гарч байгаа чамд тус болж чадахгүй гэсэн. Гэтэл А над руу яриад ямааны махыг өнөөдөр гаргахад тус болооч гээд байсан. Тэгэхээр нь би А-д уурлаад чадахгүй гээд байхад, чи намайг яагаад дарамтлаад байгаа юм, үнэхээр зөвшөөрөлтэй мах юм бол чи өөрөө бүрдүүлэлтээ хийгээд гаргахгүй юу, чи ингэж их олон яриад байх юм, чи махан доороо янз бүрийн юм нуучихаад ингээд байгаа юм уу, тэгээд байвал би хүнд хэлж байгаад наад мах ачсан гээд байгаа машиныг чинь ухуулаад өгье гэтэл А намайг, чи ч их новширч байх шив дээ, юу ч байхгүй хэдэн ямааны махан дээр гээд утсаа салгасан. Ингэж намайг А-тай утсаар ярьж байх үед манай гаалийн газрын тухайн үед надтай цуг ажиллаж байсан гаалийн улсын байцаагч Т зогсож байсан. Тэгээд намайг утсаар яриад дууссаны дараа Т надаас чи хэнд уурлаад байгаа юм бэ,   хэнд юу чадахгүй гээд байгаа юм бэ гэхээр нь би түүнд манай Сыг хүргэн ах гэж балай юм балайраад ямааны мах гаргаад өгөөч гуйгаад байхаар нь чадахгүй гэж хэллээ гэж хэлсэн. Ингээд маргааш өдөр нь би мөн импортын буюу орох хэсгийн жижиг автомашин шалгах буюу 113-н постон дээр Өглөөний 08 цагаас оройн 18 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд экспортын   буюу гарах   хэсэгт чоно. мах, шувуу ачсан ачааны    машиныг урагшаа хууль бусаар гаргах гэж байхад нь Замын-Үүдийн тагнуулын газраас саатууллаа гэж сонсогдож байсан. Тус өдрөөс хойш өдрийг тодорхой санахгүй байна нэг билүү, 2 хоногийн дараа А над руу яриад ямааны махаа Тагнуулынханд хураалгаж байна, тусалж чадах уу гэхээр нь би шууд чадахгүй гээд хэрвээ би чамд итгэж тусалсан бол чи намайг алах байсан байна шүү дээ гэж хэлсэн, тэгтэл А надад ямааны мах нь минийх юмаа, бусад чоно, шувуу нь хүнийх юм гэж хэлсэн гэжээ.

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би энэ хэргийг хийгээгүй ээ, хавтаст хэрэгт намайг холбоотой гэдэг нь юугаар нотлогдоод байгаа юм, А, Ө нарын мэдүүлгүүдийг үндэслэх боломжгүй юмаа, яагаад гэвэл А энэ хэрэгт баригдчихангуутаа Б намайг тагнуулынханд матчихлаа гэдэг үндэслэлээр намайг гүтгэж анхнаасаа худлаа мэдүүлсэн, үнэхээр би энэ хэрэгт холбогдолтой юм бол тэр махыг нь гаргах гээд хэн хэнтзй уулзаж, ярьж зохицуулсан юм гэдэг нь харагдаж байх ёстой, тийм юм үнэхээр энэ хэрэгт алга, А надад ямааны мах хилээр гаргамаар байна гэж манай гэрт ирж байсан нь үнэн, би тэр үед нь идэшний байдлаар ганц нэг хөл мах л гаргах бол болно, бусдаар ихээр бол чадахгүй гэдгийгээ хэлсэн, А-д би чадахгүй гэж хэпж байсныг манай гэрт байсан В гэрчилж байгаа ш дээ, мөн надтай хамт ажиллаж байсан Т гэдэг гаалийн байцаагч бид нар идэж уугаад сууж байхад А над руу ярихад нь би чадахгүй гэдгийгээ утсаар хэлснийг гэрчилж байгаа ш дээ. Мах гаргах гээд баригдсан өдөр би импортын тал дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан, импортын тал дээр ажиллаж байгаа хүн хэзээ ч экспортын тал руу орж ажиллах боломжгүй, үүнийг манай" ажилтнууд хавтаст хэрэгт батлаад нотлоод өгчихсөн байгаа ш дээ, бүр 100 хувь боломжгүй гээд У гэдэг байцаагч хэлээд өгчихсөн байгаа. Энэ хэрэгт намайг үндэслэлгүйгээр гүтгэж шалгаж байгаагаас болоод би хичнээн сар ажил төрөл, нэр хүнд, сэтгэл санаагаар хохирч байна, би одоо ажлаа хийж байгаа, намайг Гаалийн ерөнхий газраас хүртэл шалгасан, тэгээд үнэхээр энэ хэрэгт холбогдох боломжгүй юм байна гэдгийг мэдээд миний ажил албан тушаалыг түтгэлзүүлээгүй байгаа. Иймээс шүүх үнэн мөнийг олж өгч, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрч Ж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ... БНХАУ-руу ан амьтан, малын мах, түүхий эд экспортлох зөвшөөрлийн асуудал Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр. нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулиар зохицууллагддаг бөгөөд тус хуупийн 4-р зүйлд мал эмнэлгийн хорио цээрийн хяналтанд хамрагдах зүйлийн нэрсийг жагсааж өгсөн байдаг. Хөлдөөсөн зэрлэг гахай, чоно, хур шувуу, зээр нь тус хуулийн 4.1.1, ямааны мах, үхрийн мах, хонины мах, үнэг, хярсны арьс нь тус хуулийн 4.1.2-т заасан зүйлд хамаарна. Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хорио цээрийн хяналтанд хамруулахдаа тус хуулийн 9.1.2-т зааснаар мал эмнэлэгийн ариун цэврийн гэрчилгээ авч Хилийн мэргэжлийн хяналтын албаны хорио цээрийн хяналтанд оруулж байж улсын хилээр нэвтрүүпэх ёстой. 11-р зүйлийн 11.2-т заасны дагуу эрх бүхий байгууллага буюу Мэргэжлийн хяналтын газраас экспортын гэрчилгээ авсан байх ёстой. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай   хуулийн   32.1.3-т   зааснаар   экспортын   гэрчилгээгүй   амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг тул хориглосонд тооцогдох юм гэжээ. /хх-ийн 383-384/

 

Гэрч Ө мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:... 2009 оны 01-р сарын сүүлээр хэрэг болдог өдрийн өмнө дүү Ц нь А гэх залуутаи цуг надтай уулзаж А нь экспортын ямааны мах урагшаа гаргах гэсэн юм Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтын хилийн цэргийн шалгалтыг аргалаад өгчих гэхээр нь тэр 2-т тийм юм мэдэхгүй, чадахгүй гэж хэлсэн. Маргааш нь дүү Ц манайд ирээд урагшаа ямааны мах гаргах гэсэн юм Хилийн цэргиин шалгалтыг аргалаад өг ямааны мах ачсан хил дээр хонуулах гэсэн юм та тус болооч гэхээр нь Хилийн цэргийн 0108-р ангийн шалгалт хамгаалалтын орлогч О-той утсаар яриад дүү Ц экспортын ямааны мах гаргах гэж байгаа юм байна чи тус болоод хил рүү оруулаад өгөөч хил дээр хонуулна гэнэ гэж гуйтал О дүүгээ явуулчих гэсэн. Маргааш өглөө нь дүү Ц хил дээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх гэж байгаад Тагнуулын албанд баригдсан гэдгийг мэдсэн гэжээ. /хх-ийн 401-402/

 

Гэрч О мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ... 2009 оны 01-р сарын 21-ний өдөр Замын-Үүдийн 0108-р ангийн шалгалт хамгаалалтын застав дээр ажлаа хийж оройн 17 цаг өнгөрч байтал миний танил Ө надруу утсаар яриад манай дүү Ц нь урагшаа том тэрэгтэй экспортын бараа гаргах гэж байгаа юм 18 цаг болох гээд хил хаах гээд хөдөлгөөн хорьж байгаа учир 3-н хаалтыг гаргаад өгөөч гэсэн. Би дүүгээ явуулчих гэсэн. Тэгтэл Ө-ын дүү Ц гэж эмэгтэй 00-00 УБО дугаартай ачааны том машинтай хил рүү ирж явсан. Би 3-н хаалт орчим таарсан. 3-н хаалтын дарга Р-д энэ тэргийг хил хаахаас өмнө оруулчихья гэж хэлсэн. Ц нь уг тээврийн хэрэгслийг зөвхөн хил дээр хонуулаад маргааш өглөө нь гаалийн бүрдүүлэлтээ хийгээд эрт урагшаа гармаар байна гэж надад хэлсэн. Тухайн үед Ц-ын гуйлтаар өөрийн өмчлөлийн 00-00 ДГА суудлын авто машинаа бариад ардаасаа 00-00 УБО дугаартай тээврийн хэрэгслийг дагуулаад 3-н хаалтын харуул Р хэлж гуйгаад 3-ын хаалт нэвтрээд 2-ийн хаалтан дээр очоод шалгагч Я-д машинд экспортын бараа ачигдсан байгаа маргааш өглөө эрт гаалийн бүртүүлэлтээ хийх тул гаалийн хяналтын талбай руу нэвтрүүлээч гэж гуйгаад уг машиныг цогцолбор луу нэвтрүүлээд буцсан гэжээ./хх-ийн 399-400/

 

Гэрч Р мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ... 21-ний 17 цаг 30 минутын орчим хил хаах гэж байтал манай ангийн шалгалт хамгаалалтын заставын орлогч ахмад О нь өөрийн суудлын авто машинтай мөн араасаа 00-00 УБО дугаартай ПАВ маркийн хүнд даацын машинтай замын хаалтын хилийн харуул дээр ирээд энэ машин өглөө эрт хилээр гарах тул хилээр нэвтрүүлчихье гэж надад хэлээд уг машинаа дагуулаад авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор 1-ийн хаалт руу явсан гэжээ. /хх-ийн 807-808/

 

Гэрч Я мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2009 оны 01-р сарын 21-ний өдөр Авто замын шалган нэвтрүүлэх боомтын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. ... Уг машиныг дагуулж ирж хилийн хаалтаар Хилийн 0108-р ангийн шалгалт хамгаалалтын заставын орлон ахмад О дагуулж ирж надад хэлэхдээ уг машин нь экспортын бараа ачсан байгаа юм, машин нь өнөөдөр асахгүй байсаар байгаад оройтчихсон юм байна, маргааш өглөө эрт гаалийн бүрдүүлэлтээ хийгээд хилээр гарах тул энэ машиныг өнөө шөнө гаалийн хяналтын талбайд хонуулах гэсэн юм гэж хэлэхээр нь би энэ талаар Авто замын шалган нэвтрүүлэх боомтын орлогч Л-д станцаар мэдэгдэхэд оруул гэсэн тул уг тээврийн хэрэгслийг 17 цаг 40 минутын орчим 1-ийн хаалтаар авто замын шалган нэвтрүүлэх цогцолбороор нэвтрүүлсэн юм гэжээ. /хх-ийн 395/

 

Гэрч М мөрдөн байцаалтад өгсөн мэдүулэгтээ:... Тухайн өдрийн 17 цаг 30 минутанд хилээр гарах /экспорт/ талын хөдөлгөөн хязгаарлах үед би авто машины зогсоол дээр журам сахиулаад 1-н хаалтан дээр 18 цаг болоогүй байхад буцаад иртэл хилчин шапгагч Я нь станцаар авто замын шалган нэвтрүүлэх боомтын даргын орлогч Л-д 00-00 УБО дугаартай FAW маркийн ачааны авто машиныг гаалийн хяналтын талбай руу нэвтруүлж болох эсэх талаар мэдэгдэж байсан. Л дарга оруул гэж байсан. Тухайн үед хөдөлгөөн бүрэн хаагаагүй хөдөлгөөн хорьж байсан үе юм. Уг авто машиныг хил рүү нэвтрүүлэх үед ахмад О өөрийн суудлын авто машинтай цуг байж байсан гэжээ./хх-ийн 396-397/

 

Гэрч Х мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ... 2009 оны 01-р сарын 19-ний өглөөгүүр хил нээсэн байсан үед Ц утсаар яриад машинаа асаагаад хил дээр хүрээд ир өнөөдөр хилээр гарна гэсэн. Ах У намайг цуг явья гээд 00-00 УБО дугаартай авто машинаа асаагаад хил рүү явсан. Ингээд хилийн 3-н хаалтан дээр иртэл надруу Ц утсаар яриад У-г буулгаад хил рүү оруул, паспортан дээрээ гарах штамбаа даруулаад экспортын хяналтын талбайд хүлээж бай гэж хэлсэн. Ингээд У ах 3-н хаалтан дээр үлдээд хил рүү орсон, би 3-н хаалтан дээрээ үлдээд байж байтал Ц над руу утсаар яриад одоо хил рүү ор гэсэн. Ингээд би хил руү ортол манай машиныг Хилийн мэргэжлийн хяналтын алба зогсоогоод рентгений зураг чинь хаана байна байхгүй бол гаргахгүй буц гэсэн, би Ц луу утасдаж ачааны чинь рентгений зураг хаана байгаа юм бэ гэтэл Ц рентгений зураг байхгүй, өнөөдөртөө болъё буц гэсэн тул би машинаа эргүүлээд Замын-Үүд рүү буцсан. Тухайн өдөр хилээр гарч чадаагүй тул У ах паспортан дээрээ даруулсан гарах штамбаа хүчингүй болгуулсан. Машинд махыг ачих үеэр би байгаагүй тул мэдэх зүйл байхгүй, 1-р сарын 22-ний өдөр хил дээр саатуулах үед машинд махнаас гадна чоно, шувуу ачсан байсан гэдгийг У ах бид хоёр мэдсэн          1-р сарын 21-ний орой хил хаахаас өмнө Ц, А хоёр УАЗ 469 маркийн машинтай намайг Замын-Үүдэд байсан газраас ирж аваад Ц-гийн ачаа ачсан 49-32 УБО авто машиныг бариулаад хил рүү явж гаалийн хяналтын талбайд машиныг оруулж тавиулсан гэжээ./хх-ийн 403-405/

 

Гэрч У мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:... 2009 оны 01-р сарын 19-ны өдрийн өглөө байх цагийг нь тодорхой санахгүй байна, Ц над руу яриад өнөөдөр хилээр гарна. машинаа асаагаад хил дээр оч гэсэн юм, ингээд би өөрийн төрсөн дүү Х-ийн хамт 00-00 УБО улсын дугаартай машинаа асаагаад хил дээр очоод хилийн 3-н хаалтан дээр очиж зогссон, энэ үед манай дүү Х руу Ц утсаар яриад намайг машинаа орхиод гаалийн хяналтын талбай руу явган орж паспортандаа гаргах штамбаа даруулаад экспортын хяналтын талбайд байж бай гэж хэлүүлсэн, Ингээд би машинаа дүүдээ орхиод явган яваад паспортан дээрээ штамб даруулаад экспортын хяналтын талбайд хүлээгээд байж байтал ардаас дүү Х машиныг бариад экспортын хяналтын талбайд орж ирж зогссон, гэтэл Хилийн мэргэжлийн хяналтын апбаны ажилчид машинаа рентгенээр оруул гээд байсан. Тэгтэл Х А-тай утсаар ярих шиг болсон, тэгээд Х машинаа бариад хилээр гаралгүй шууд Замын-Үүд рүү гэрлүүгээ буцсан. Би хил дээр үлдэж штамбаа хүчингүй болгуулсан юм, энэ үеэр мөн Ц хилээр гарах гээд мөн паспортан дээр надтай адилхан гарах штамбаа даруулсан байсан тул штамбаа хүчингүй болгуулж Замын-Үүд рүү буцсан. ...1-р сарын сүүлээр Ц надтай ирж уулзаад тусгай зөвшөөрөл, бичиг баримттай ямаа, үхрийн мах ачаад урагшаа гарах гэсэн юм хэдээр ачих вэ гээд бид 2 ачааны хөлсөө 400.000 төгрөгөөр тохирсон. Ингээд хөлсөө тохирсноос хойш Ц нэг орой манай гэрт ирээд машинаа асаачих үхрийн махаа ачина гээд Замын-Үүдийн гэр байрны хойно машиныг аваачуулаад миний машинтай адилхан ачааны том машин ирээд их хэмжээний үхрийн махыг шилжүүлэн ачсан. Үхрийн махны эзэн гэж Ланд Круизер маркийн машинтай хүн байсан. Үхрийн мах ачсаны маргааш Ц мөн нилээн орой гадаа харанхуй болсон үеэр манай гэрт ирээд машинаа асаачих ямааны махаа ачина гэсэн. Ингээд үхрийн мах ачсан, гэр байрны хойно хүний нүднээс далд газар аваачиж эогсоолгож байгаад ачааны жижиг машинтай махыг нилээн хэд зөөлгөн авчирч миний машинд ачсан. Тухайн үедээ миний машинд үхэр ямааны мах ачсан гэж бодсон чинь ямааны мах ачдаг өдөр Ц жижиг ачааны машинаар хэд хэдэн удаа хүүдийтэй ам нь боолттой ямааны мах гэх зүйлииг ачуулсан гэтэл хил дээр миний машин саатуулагдсны дараа үзэхэд хүүдийтэй ам нь боолттой зүйлс нь чоно, шувуу, гахай, зээр, үнэг хярсны арьс байсан гэдгииг мэдсэн 21-ний өглөө урагшаа гарах болоод Ц намайг байхгүй хойгуур чиний машиныг хөдөлгөж магадгүй гэхээр нь түлхүүрээ орхисон. Орой гэртээ ирсэн гэтэл миний машин байхгүй байсан тул Ц-нээс асуутал машиныг чинь танай дүү Х-гээр бариулаад хил дээр аваачсан байгаа маргааш өглөө эрт цаашаа гарна өглөө эрт хил нээгдэхээр машин дээрээ очоорой гэсэн. 22-ны өглөө машин дээрээ очтол гаалийн хяналтын талбай дээр байсан. Гадаа хүйтэн байсан тул машин шөнө царцаад өглөө асахгүй байсан, тухайн үед Ц гааль дээр байсан ба миний дэргэд ирэхгүй утсаар машины бичиг баримт бүх юм нь болсон, машинаа хурдан асаагаад хурдан хил нэвтэр, гарга гээд байн байн яриад байсан. Би машинаа асааж чадахгүй 11 цаг хүргэсэн. 2009 оны 01-р сарын 19-нд Ц хилээр гарах гээд паспортан дээрээ надтай адилхан гарах штамб даруулсан байсан гэжээ. 22-ны өдөр гааль дээр машин асахгүй байсан учир би өөрийн дүү Х-г дуудаж аккумлятор авчруулсан гэжээ. /хх-ийн 406-411/

 

Гэрч Г.Ц мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ... 2008 оны 12-р сарын 27, 28-нд Замын-Үүдийн вокзал дээр Өвөрмонгол Ү-тэй тааралдсан надад хэдэн ямааны мах зарах гэсэн юм хадгалах газар байна уу, 100.000 төгрөг өгнө гэсэн. 2008 оны 12-р сарын 30-ны орой портер машинаар 4 зөөж ямааны махаа гражид авчирч хадгалсан. 2009 оны 01-р сарын 18-ны өдөр Ү, Ц, А, А-ын эхнэр гэх эмэгтэй, 2-3 ачигч нар ирээд надаас ямааны махаа тоолж ачиж аваад явсан, 617 ширхэг ямааны мах байсан гэжээ. /хх-ийн 414-416/

 

Гэрч Э мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2009 оны 01-р сарын 13, 14-ны үед Замын-Үүдийн ногооны дэлгүүрүүдээр явж байгаад хуучны танил Ц-тэй таарсан, үхрийн мах байгаа, манай найз зарах гэж ирсэн гэхэд би авья гэж хэлсэн, Н уулзуулсан. Ц, Н хоёр тохиролцсон байх, Ц юу гэж Н-ээс худалдаж авсан талаар мэдэхгүй байна. 2009 оны 01-р сарын 18,19-ний хавьцаа шөнө Замын-Үүдийн гэр байрны хойно Н-ийн FAW загварын ачааны машинаас 49-32 УБО ачааны машинд шилжүүлэн ачсан. Н, Ц, 2-3 ачигч нар байсан. Би өөрийн ланд круйзер 80 машинаасаа бараг гараагүй гэжээ. /хх-ийн 417/

 

Гэрч Н мөрдөн байцаалтэд өгсөн мэдүүлэгтээ: ... Увс аймгийн Тэс сумаас хадмуудаас 160 гаруй үхрийн хэсэгчилсэн мах ирсэн. Р-ийг зараад өг гэхэд Ц-гийн дагуулж ирсэн. Ц надад бэлэн мөнгө байхгүй, миний ачаа дутаад байна чамд Эрээн хот руу гаргаж зараад өгье шовгорт нь 10.000 юань өгчих гэсэн. Би бодож үзэж байгаад ашигтай байхаар нь зөвшөөрсөн. 1,2 хоногын дараа Замын-Үүдийн гэр байрны хойно өөрийн үхрийн махаа Ц-гийн 00-00 УБО ачааны машинд шилжүүлэн ачуулсан. Ачаа ачиж дууссаны дараа Ц Эрээнд зарсны дараа мөнгө аваарай гэсэн би зөвшөврсөн. Ц мах БНХАУ-руу гаргах зөвшөөрөлтэй гээд байсан, манай Увс аймагт зөвшөөрөлтэй мах хилээр гардаг болохоор би Замын-Үүдэд болдог юм байна гэж бодсон. Би Ц-гээс мөнгөө аваагүй, надад гомдол санал байхгүй, нэмж хэлэх зүйл байхгүй гэжээ./хх-ийн 418-424/

 

Гэрч Ю мөрдөн байцаалтад гэсэн мэдүүлэгтээ: ... 2009 оны 01-р сарын 10-ны дундуур Ц-д хярсны арьс 1 ширхэгийг нь 35 юан