Баянгол дүүргийн шүүхийн 176 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Баянгол дүүргийн шүүхийн 176 дугаар шийтгэх тогтоол
ШИЙТГЭХ ТОГТООЛ
 
 

2010 оны 04 дүгээр                                  Дугаар 176                             Улаанбаатар хот

сарын 23-ны өдөр
                                                                                                                                          
                                                                              

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Оюунчимэг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Бурмаа хөтлөн

улсын яллагч О.Гэрэл

шүүгдэгч С-ийн  өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Э.Туул

шүүгдэгч В Р-ийн өмгөөлөгч Ц.Алтанцол, Б.Энхдалай
орчуулагч У.
гэрч Б, О, В Р буюу Г

иргэдийн төлөөлөгч Л.Дамдиндорж, Б.Пунсал, М.Норов нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар С-т,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар В-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 20947100 тоот, 9 хавтас хэргийг 2010 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч

         
ХЯНАВАЛ:
 
Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт, хэргийн холбогдол:
 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, …. оны … дугаар сарын….-нд ……..аймгийн ……. суманд төрсөн, …. настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт ерөнхий инженерээр ажиллаж байсан, ам бүл ….; эхнэрийн хамт ….дүүргийн … дугаар хороо, … дүгээр байрны …. тоотод оршин суух, …. дүүргийн …. дугаар хороо, … дугаар байр, … тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, …….. дугаарын регистртэй, ……… овогт С нь

Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт ерөнхий инженерээр ажиллаж байх хугацаандаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай … компаний ……..дүүргийн …….. дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан, 66 айлын орон сууцыг ашиглалтанд хүлээн авах техникийн комиссын даргаар ажиллаж, Барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар тус компаний барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг нь мэдсээр байж, тухайн барилга дээр техникийн комиссын ирцийг бүрэн бүрдүүлэлгүйгээр ажиллуулан, илэрсэн зөрчлийг арилгуулалгүйгээр барилгыг хүлээн авсаны төлөө өөрийн хадам ах,… настай Б-ын  нэрээр хийгдсэн "орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-ээр халхавчлан, …. ХХКомпаний ерөнхий захирал В-оос …..дүүргийн ….. дугаар хороо, …… дүгээр байрны ……. тоот, ….. м.кв талбайтай, 81592 ам.доллар буюу монгол төгрөгт хөрвүүлбэл 94.045.387 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцыг хээл хахуульд авсан,

 

2. Шүүгдэгч: …..-ын иргэн, ….оны …. дугаар сарын …….-нд …….. төрсөн, ….. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ БНХАУ-ын хөрөнгө оруулалттай …… ХХК-ний ерөнхий захирлаар ажиллаж байсан, ам бүл …….; эхнэр, хүүхдийн хамт ……. дүүргийн …. дугаар хороо, …… дүгээр байрны …… тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ……. дугаарын гадаад паспорттай, В овогт С  /……….../ нь

 

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ……….. ХХКомпанийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий инженер, барилга хүлээн авах техникийн комиссын дарга С-т түүний хадам ах, …….. настай Б-ын нэрээр хийгдсэн "орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-ээр халхавчлан, тус компанийн барьсан орон сууцны барилгаас 95.99 м.кв талбайтай, 81592 ам.доллар буюу 94.045.387 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцыг хээл хахуульд өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:
                                                    

Шүүгдэгч В : /орчуулагч У/ Би хээл хахуулиар бусдад байр өгөөгүй, би гэрээ хийдэггүй. Орон сууц худалдах, худалдан авах гэрээг манай менежер хийдэг, өөрөөр хэлбэл энэ гэрээ нь бусад гэрээний нэгэн адилаар л хийгдсэн. Учир нь би өөрөө монгол хэл, бичиг мэдэхгүйгээс гадна гэрээг анх О гэгч монгол хуульч боловсруулж, гэрээн дээр ажилласан. Энэ гэрээний дагуу хийгдэж байгаа. Барилгын чанарын хувьд манай инженер мэднэ. Манай компани бол хөрөнгө оруулагч нь, гүйцэтгэгч нь ……..компани юм. Чанарын асуудлыг энэ компанитай тооцох ёстой.

Хээл хахууль өгсөн, авсан гэх байдал нь үнэнд нийцэхгүй, С, Б, Л, Ли нарын гүтгэлгээр яллах дүгнэлт үйлдсэн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр энэ 4 хүн миний зөвшөөрөлгүйгээр манай компанийн барьсан байранд хүч түрэн амьдарч, мөн намайг гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Эдгээр хүмүүсийн гол зорилго нь өөрсдөө хөрөнгө оруулаагүй байж бүх хөрөнгийг, ялангуяа Л  нь өөртөө хөрөнгөтэй болох гэсэн санаа юм.

Орон сууцны гэрээ болон борлуулалтын талаар манай менежерүүд тодорхой ярина гэдэгт итгэж байна.

Гэрээний дагуу байрны урьдчилгаа мөнгө авах ёстой нь үнэн. Гэхдээ ….тоотоос ямар ч төлбөр аваагүй, мөн гэрээ хийхийг зөвшөөрсөн. Орон сууцаа борлуулах зах зээл нээх үүднээс төлбөр авалгүйгээр байранд оруулах асуудал байсан.

Тухайн үед хуульч О-ийн төслийн дагуу манай менежер гэрээ хийсэн. Миний хувьд журмыг зөвшөөрсөн, яагаад гэвэл манай компанид хуулийн мэдлэгтэй хүн байхгүй байсан. Үүнээс гадна ТУЗ-ийн хурлын шийдвэрээр надад ийм эрх олгосон байсан.

Б-аас гадна хэн хэн гэж хүн орон сууцны мөнгөө төлсөн талаар би нарийн сайн мэдэхгүй. Тухайлбал Б, С нарын хүмүүс хүч түрэн дээрмийн аргаар уг байранд орсон байгаа. Манай кампани …..хөрөнгө оруулагчтай гэх боловч үнэндээ ……хөрөнгө оруулагч л байгаа. Б, С нар хөрөнгөө оруулаагүй, хөрөнгө оруулагч биш. Бидний хооронд ямар нэгэн маргаан бий. ….. оны ….. сард болсон ТУЗ-ийн хурлаар хэн нэгэнд үнэгүй байр өгнө гэсэн яриа огт яригдаагүй.

Хэргийг шударгаар шийдэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         

Шүүгдэгч С: Намайг ….. тоот орон сууцыг хээл хахууль авсан байж болзошгүй гэж үзээд ……… мөрдөн байцаагч нар ……. оны …….дүгээр сарын …….-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Шалгаж эхлэхдээ намайг ……. цаг хорино гэсэн. Би хээл хахууль аваагүй учраас өөртөө итгэлтэй байсан, одоо ч мөн адил байгаа. Мөрдөн байцаалтын явцад би тогтвортой, тууштай мэдүүлсэн. Гэтэл намайг ямар нэгэн байдлаар буруутгаж байна. Тухайн орон сууцны үнэлгээг ……. сая төгрөг гэж тогтоосон атлаа надаас илүү ихийг шаардаж, миний эд хөрөнгүүдийг битүүмжилсэн. Тэр ч байтугай миний социализмийн үед авсан байр хүртэл битүүмжлэлтэй байна. Өчигдрийн байдлаар л гэхэд манай гэр бүлийн хүний ……… банкны данс битүүмжлэлээс чөлөөлөгдөөгүй, мөнгө авах боломжгүй байна лээ.

………. намайг ажлаас халуулсан. Халсан үндэслэлийг тус газрын удаа дараагийн шаардлагыг үндэслэж гэсэн байгаа юм. Энэ хэргээс болж гэр бүл, ах дүү садангийн хоорондын харьцаа хүртэл хүндэрсэн. Би ……… компанитай гэрээ байгуулаагүй, Б гэж хүн хуулийн дагуу гэрээгээ байгуулсан. Гэтэл хадам ах Б байр савнаасаа болж намайг мөн буруутгах боллоо.

Миний хувьд нэг жилийн хугацаанд эрхэлсэн ажилгүй, мөн удаан хугацаанд цагдан хоригдсоны улмаас биеийн эрүүл мэндийн байдал эрс муудлаа. Эмч намайг босч болохгүй, харвалт өгнө гэхэд нь би Ганц худагт байхдаа босоод мөрдөн байцаагчийн ажилд саад хийлгүйгээр мэдүүлгээ өгч байтал дэндүү нэг талыг барьсан.

Прокурорын яллах дүгнэлт нь намайг Л, Б, С, Ли  нарын мэдүүлгээр буруутгаж байна. Гэтэл эдгээр хүмүүсийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, үл ойлгогдсон тухайлбал миний хашиж байсан албан тушаал, үүрэг хариуцлагын талаар хольж хутгасан буруу, зөвөөр мэдүүлжээ. Жишээ нь, улсын комиссын ахлах гэснийг хэнийг гэж ойлгох вэ?. Би нэгдүгээрт улсын комиссыг ахлаагүй, хоёрдугаарт В гэгч энэ хүнийг танихгүй. Би 2008 оны 6 сард ажил үүргийнхээ дагуу анх ….. компаний Г гэж хүнтэй уулзаад маргааш нь энэ хүнтэй уулзаж байсан. Харамсалтай нь намайг гүтгэж байгаа С, Б нар шүүх хуралдаанд ирэхгүй байна, эдгээр хүмүүсийг зохион байгуулалттай, үгсэн тохиролцсон бүлэг гэж үзэж байна.

Үүнээс гадна 2008 оны 9 дүгээр сарын 30-наас техникийн комисс нийт 43 хоног ажилласан. Би өөрөөсөө шалтгаалсан 19 төрлийн үүргийг биелүүлүүлсэн.

Тухайн компанийн ТУЗ нь хуралдааны тэмдэглэл хөтлөх ёстой байтал нэг ч тэмдэглэл байхгүй байгаа. Түүнчлэн гэрчийн мэдүүлэг дээрх цаг хугацааны хувьд маш зөрүүтэй байдаг. Түрүүнд хэлсэнчлэн эдгээр хүмүүс нь компаний эд хөрөнгөө хоорондоо булаацалдаж, эрх мэдлээ авахын төлөө ийм зүйл хийж байгаа нь илэрхий байна.

Улсын байцаагч Б барилгатай холбоотой зөвхөн дүгнэлт гаргаж ажлын түр хугацаагаар зогсоохоор заасан, түүнээс биш акт үйлдээгүй. Мөн гэрч Бу мэдүүлэхдээ Б-ын гаргасан энэ дүгнэлтийг албан ёсны дүгнэлт биш зөвлөмж гэсэн байгаа. Түүнчлэн байцаагч Б-ын гаргасан дүгнэлтийн шаардлага нь учир дутагдалтай. Барилга барих тусгай зөвшөөрөл хүчингүй болсныг мэдсээр байж техникийн комиссын үйл ажиллагаа явуулсан гэж намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар би мэдээгүй, надад мэдэх ч боломж байгаагүй. Би дүгнэлт гарсан гэх сураг сонссон. Тэгээд би шаардаж байж олж авсан. Зөвшөөрөл, акт, дүгнэлтийг холиод гэрч нар туйлын харамсалтай, хариуцлагагүй, нэг талыг барьж мэдүүлсэнийг дахин хэлмээр байна. Тусгай зөвшөөрлийг нийтэд мэдээлэх тухай нэг ч заалт байхгүй. Мөн сайдын тушаал мэдээлэгдээгүй гэдгийг баттай хэлмээр байна. Өөрөөр хэлбэл …. компаний барилга барих тусгай зөвшөөрөл хүчингүй болсонг манай байгууллагад мэдэгдээгүй, би мэдэх боломжгүй юм. Гэрч Н бас мэдээгүй тухайгаа мэдүүлсэн байдаг. Түүнчлэн сайдын тушаал гарч байх үед барилгын ажил үндсэндээ дууссан байсныг анхаарна уу.

Техникийн комиссын ирц бүрэн байгаагүй гэдгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед архитектор, ус суваг, дулаан гэсэн 3 байгууллагын төлөөлөл л ирээгүй, гэхдээ ирцийг тооцож үзэхэд 78%-тай гарч байгаа юм. Мөн нийт 22 хүн оролцсоныг 100% гэж үзэж болно. Миний өгсөн 19 нэр төрлийн үүрэг бүгд хэрэгжиж, зохих хүмүүс нь гарын үсгээ зурсан байгаа. Түүнчлэн захиалагчаас чанартай холбоотой нэг ч гомдол өнөөдрийг хүртэл гаргаагүй.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн барилгын инженерийн архитектурын сургуулийн хамтарсан шинжээчийн дүгнэлтэд алдаа зөрчлийг арилгасан гэж дүгнэсэн байгаа. Гэтэл энэ дүгнэлтийг өнөөдөр яагаад дурдахгүй байна вэ.

Миний зүгээс барилгын ажлын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон сайдын тушаалыг мэдэх боломжгүй байсан, мэдэгдээгүй, техникийн комиссын ирцийн хувьд хангалттай, 19 нэр төрлийн үүрэг даалгавар бүрэн биелсэн гэж хэлэх байна.

…. дүгээр байрны … тоотын хувьд тухайн орон сууцыг эзэмшигч, өмчлөгч нь хэн бэ гэдгийг тогтоох нь чухал гэж үзэж байна. Гэрээг талууд харилцан тохиролцон сайн дурын үндсэн дээр хийсэн байдаг бөгөөд худалдан авагчийн төлбөр тооцоо нь дуусаагүй, байрны ордероо аваагүй байгаа. Ордер гарсны дараа Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдэж жинхэнэ өмчлөгч нь тогтоогдоно. Одоогоор уг орон сууц … компаний  мэдэлд байж л байгаа. Надад энэ байр хамаагүй. Намайг хилсээр яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

14 төлөөллөөс 11 хүн буюу 78%-ийн ирцтэй байсан. Ирээгүй хүмүүс нөхөж гарын үсгээ зурсан байсан. Техникийн комиссын гишүүнд нь өөр өөрсдийн хариуцах чиглэлээр гарын үсгээ зурдаг, гэхдээ заавал ч үгүй хамгийн сүүлд комиссын дарга зурна гэсэн заавар, заалт байгаагүй.

Шүүх хуралдаанд оролцож байгаа Монгол улсын иргэдийн төлөөлөл надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байхад улсын яллагч намайг яллаад байгааг ойлгохгүй байна. Техникийн комиссын гишүүдийн хэн нэгний буруутай үйл ажиллагааг би үүрэх албагүй. Гэрчээр мэдүүлэг өгч байсан Л-аас ирүүлсэн баримтыг дахин шалгуулах хүсэлтэй байна. Миний өгсөн 19 нэр төрлийн үүрэг даалгавар бүрэн хэрэгжсэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Намайг яллах нотлох баримт бүхий үндэслэл байхгүй. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүд мэдүүлэхдээ:
 

Гэрч Б.: Би орон сууц худалдан авахаар …. компанитай гэрээ хийсэн, гэхдээ цаг хугацааг нь санахгүй байна. Ер нь өөрийн өсгөсөн ганц хүүхдээ байр савтай болгох гэж 2-3 жил хөөцөлдөж, хүргэн болох С-дээ байр орон сууц захиж байсан. С  байрны талаар хэлснээр би өөрөө сураад …. компани дээр явж очсон. Очиход надаас шууд та байр авах мөнгөтэй юм уу гэж асуухад нь үнэхээр миний дургүй хүрч байлаа. Тэгээд миний уулзсан эрэгтэй нь нэг эмэгтэйтэй утсаар яриад намайг уулзуулсан. Би тэр эмэгтэйгээс нь өвөөд нь 1-2 давхарт байрлалтай байр хэрэгтэй байна гэхэд хамгийн доод тал нь 7 давхарт байна гээд надад үзүүлсэн. Байраа үзээд гэрээ хийсэн. Миний хадгаламж дахь мөнгөний хүүний хугацаа дуусах арай болоогүй байсан учраас энэ байдлаа хэлж хадгаламжийн дэвтрээ харуулсан. Гэтэл болно оо болно гэсэн. Хүний шунал юм хойно би мөнгөө хэдэн сар банкинд байлгаж хүүг нь бүтэн авья гэж бодсон юм. 10.0 сая орчим төгрөгийн хүү авах байсан санагдаж байна. Би тэтгэврийн, ядарсан хүн. Байрны ус, дулааны хөлсөө төлж дийлэхгүй болохоор С-ийг уг байранд түр оруулсан юм. Тэгээд ч тэр байраа зарья гэж бодож байсан гэв.

 

Гэрч В буюу Г: /орчуулагч У/ Би … улсад төрж өссөн, гэхдээ ……..-ын иргэн. Монгол хэлээр сайн ярьж, ойлгож, бичиж чадна. 2008 оны 1 дүгээр сараас …. компанид орчуулагчаар ажиллаж байгаа. Миний орчуулгын буюу ажил үүргийн хуваарь зөвхөн компанийн барилгын ажилтай холбоотой. 2008 оны 8 сард С-тай уулзаж орчуулга хийх явцад ажлын талаар л ярьсан, байр орон сууц өгөх талаар огт яригдаагүй.

Тэгээд ч байрны борлуулалтын асуудал надад хамаагүй. Нэг настай хүн ирээд байрны талаар асуухад нь үнэ, төлбөр тооцоог нь би мэдэхгүй гэж хэлсэн. Гэрээ хийх болон байраа сонгоход нь би байгаагүй. Миний хувьд ТУЗ-ийн хуралд оролцох шаардлага байхгүй.

Мөрдөн байцаалтанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Өмнө нь би "………." гэдэг компанид ажиллаж байгаад энэ компанид шилжин ажиллах болсон гэв.

 

Гэрч О: …. оны …… дугаар сараас … компанид менежерээр ажиллаж байгаа. Б гэгч хүнийг … оны ….. дугаар сард байх орчуулагч Г  дагуулж ирсэн. Тэгээд байр худалдан авах гэрээ хийхээр болоод даргаас утсаар асуухад хадгаламжийн дэвтрийг нь үзсэн гэсэн. Байр худалдан авах гэрээг урьдчилгаа төлбөргүйгээр хийе гэдгийг манай захирал шийдсэн. Уг байранд гэрээ хийгээгүй, төлбөр төлөөгүй орсон өөр айлууд ч байгаа гэв.

 
Дөрөв. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд:  
 

Гэрч С : /орчуулагч М/  ……. ХХКомпани ….. онд байгуулагдасан, 7 хүний хөрөнгө оруулалттай, бүгд ……. хүмүүс В… одоогийн ерөнхий захирал, Ва, .Ю.,Б …….. байгаа, Л манай орон сууцны …. тоотод оршин суудаг, Л  манай орон сууцны …….давхарт …… тоотод оршин суудаг, би мөн байрны …… давхрын …… тоотод оршин суудаг.

Манай компани Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтарч  ……. айлын орон сууц барих гэрээг ….. онд байгуулсан. Гэрээний агуулга нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын нэр дээр байгаа 3 мянган метр.кв газар дээл орон сууц барих, үүний барьсан орон сууцнаас Тамгын газрын ажилчдын хэрэгцээнд 4 ширхэг орон сууц хүлээлгэж өгөх гэрээ байсан.

2005 оноос уг барилгыг бариад 2007 онд барилгын ажил ерөнхийдөө дууссан. 2008 онд засал чимэглэл, дулаан, ус, цахилгааны асуудлыг шийдэж, 2009 оны 1 дүгээр сард ашиглалтанд оруулж, хүмүүс нэг сараас байранд орсон байх.

2008 оны 4-р сард байх ТУЗ хуралдахад Ж-гээс бусад нь байж байгаад хуралдсан. Уг хуралдаанаар компанийн цаашдын төлөвлөгөө санхүүгийн хяналтыг дахин томилох, барилгыг яаж ашиглалтанд өгөх, өр зээлийн асуудлыг хэрхэн ямар журмаар төлөх асуудлыг ярьсан. Мөн энэ хурлаар В барилгыг түргэн хугацаанд ашиглалтанд оруулахын тулд барилгын улсын комиссыг ахлаж байгаа хүнд байр бэлэглэх өгөх асуудлыг ярьсан.

Ингэхэд ТУЗ-ийн хурлаар зөвшөөрөөгүй. Учир нь байр ном журмынхаа дагуу баригдсан, хэрвээ дутуу зүйл байдаг юм бол уг барилгыг барьсан ……. компанийн захирал В-тэй уулзаж хийлгэх талаар хэлсэн.

Манай барилга ном ёсоороо гэрээнд заасан хугацаа 3 жилийн дотор ашиглалтанд оруулахаар болсон. Энэ барилга гэрээнд заасан хугацаандаа ашиглалтанд ороогүй учир …….. компани ажлаа хаяаад явсан.Манай компани нь уг дутуу ажилыг өөрийнхөө хөрөнгөөр гүйцэтгэсэн. 2009 оны 1-р сард уг зарцуулсан хөрөнгөө тайлагнасан. ТУЗ-ын хурал ердөө 2 удаа болсон. В дарга Нийслэлийн барилга ашиглалтанд хүлээж авах техникийн комисс ахлаж байгаа хүнд бэлэглэх юмуу, хахуулийн журмаар ч юм уу мэдэхгүй тэр хүнд өгнө гэж санал хэлж байсан. В нь барилга хүлээлгэж өгсөний дараа барилгыг түргэн хугацаанд комисст хүлээлгэн өглөө, үл хөдлөхийн гэрчилгээ гарсан байна гээд ТУЗ-ийн гишүүдэд үзүүлж байсан. Ингэж байхад ТУЗ-ийн гишүүд техникийн комиссын ахлахад байр өгсөн эсэх талаар асуухад В би өөрөө компаний захирал тул энэ асуудал та нарт хамаагүй гэж ярьж байсан.

Гэрээнд заасанаар төлбөрийн 50 хувийг төлж байж байранд оруулаад, 100 хувь төлбөрийг төлсөн тохиолдолд байрны гэрчилгээг гаргаж өгөх ёстой гэжээ. /хх-н510-511/

Гэрч Л: /орчуулагч М/ 2008 оны 7 дугаар сард ТУЗ-ийн хурал дээр нэрийг мэдэхгүй байна, ерөнхий инженерт нь байр өгнө гэж яригдаж байсан. Ерөнхий захирал В энэ асуудлыг гаргаж ирсэн. Хэлэхдээ болохоор ерөнхий инженерт нь байр өгнө гэсэн, бид зөвшөрөөгүй. ….. айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд ерөнхий инженерт байр өгөх хэрэгтэй гэж байсан. Тэгэхээр нь бид нар зөвшөөрөөгүй юм гэжээ. /хх-н513-514/

Гэрч Л : /орчуулагч М/ Компанийн үйл ажиллагааг ерөнхий захирал зохион байгуулдаг, ямар нэгэн том асуудал шийдвэрлэхэд ТУЗ хуралддаг. Миний санаж байгаагаар албан ёсоор 2 удаа хурал хийсэн. Эхний асуудал комисст байр хүлээлгэж өгөх болон байрны хоолой хөлдсөн тул хөрөнгө мөнгөний талаар хүмүүсээс мөнгө зээлсэн байсан тул байраа зарах асуудал, мөн ТУЗ-ийн даргаар намайг ажиллаж байсныг сольсон зэрэг асуудал байсан. Дараагийн ТУЗ-ийн хурал дээр эдийн засгийн хямралын үед байраа яаж зарах тухай асуудлыг ярьсан. Ямарч байсан хурлын тэмдэглэл хийдэг, харин хаана байгаа талаар мэдэх юм алга. Тэгэхдээ ямар нэгэн шийдвэрт хүргэсэн тохиолдолд гарын үсэг зурдаг, харин ямар нэгэн шийдвэрт хүрээгүй тохиолдолд тэмдэглэл протокол хөтөлдөгүй байсан.

Анхны ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирал В нь байр хүлээн авах комиссын хамгийн том хүн удирдах хүн буюу ерөнхий инженер гарын үсэг зурж байж байр хүлээж авна, байраа хурдан хүлээлгэж өгье тэр хүнд байр өгөх юм бол өө хайгаад байхгүй, хурдан хүлээж авна гэж хэлсэн, ингээд бид энэ барилгыг удаан барьсан, хүн амьтанд байр өгч чадахгүй гээд зөвшөөрөөгүй.

Миний хэлсэн ерөнхий инженер нь нүдний шилтэй, туранхайвтар, бор царайтай, насаараа надтай ойролцоо хүн байсан. Мөнгө тушаалгүйгээр байранд орох ёсгүй гэжээ. /хх-н 516-517/

 

Гэрч О: ….. тоотод орсон Б гэдэг айлыг манай компанийн менежер Г 2008 оны 8 дугаар сард энэ айлын гэрээг хийчих, дараа нь мөнгийг төлнө гэсний дагуу тэр өдрөө Б гэдэг …. гаруй насны, цагаан толгойтой өвгөнтөй гэрээ хийсэн. Г  хувьд байранд хүн оруулах эрхгүй тэгэхээр захирал В-аас шийдвэр авсан байх гэж бодож байна. Б-х 2008 оны 12 дугаар сарын дундуур орсон байх. Гэхдээ одоогийн байдлаар …… тоотод техникийн комиссын дарга С-ынх байгаа.

2008 оны 12 дугаар сарын эхээр одоо нэрийг нь санахгүй байна, одоо бодоход техникийн комиссын дарга С-ын  эхнэр надаас анх 5-6 ширхэг түлхүүр авч байсан.

… 2008 оны 11 сарын үед нэг бор хүүхэн ирээд, би ……… тоотын түлхүүрийг авья гэхээр нь та ямар учиртай юм бэ гэхэд надад Б-ын охин нь байна гэх шиг болсон. Тухайн үед уг айл нь мөнгө төгрөгөө төлөөгүй байсан учраас дотроо эргэлзсэн бөгөөд нэгэнт дээрээс дарга гэрээгээ хийхийг зөвшөөрсөн учраас түлхүүрийг шууд гаргаад өгсөн гэжээ. /хх-н 544-546, 549/

 

Гэрч Б: Би …….. банкинд ….. төгрөг, …….банкинд ……. төгрөг, …….банкинд …… төгрөгийн хадгаламжтай.

……… дугаар эмийн сангийн баруун талд байрлах …… өрөө байрыг манай хүргэн С надад олж өгсөн юм. 2008 оны намар шиг санаж байна, надад уг байрыг захиалсан гэж байсан, мөнгийг нь өнөөдрийн байдлаар өгөөгүй. …. өрөө байрны худалдах, худалдан авах гэрээг өнгөрсөн жил хийсэн санаж байна гэхдээ яг хэзээ хийснээ санахгүй байна.

Миний хадгаламжинд байгаа мөнгөний эх үүсвэр нь 1951                                                 оноос хойш цуглуулсан мөнгө байгаа юм. Би ном бичдэг, 20.-иод жил ном бичсэн. Нэг номыг 4-5 сая  төгрөгөөр бичдэг.

… Надад миний нэр байдаг дээрх гурван байрнаас өөр нэг байр бий болж магадгүй.

… Би өөрийн бичсэн ном зохиол уран бүтээлийнхээ талаар болон түүнийгээ хаана, хэзээ зарж борлуулж, хичнээн төгрөгийн ашиг орлого олж байсанг хэлж мэдэхгүй байна.

… Би өөрийн нэр дээр аль аль банкинд хичнээн төгрөгийн болон долларын хадгаламжтайг өмнө нь мэдүүлсэн байгаа, одоо санахгүй байна. Дээрх банкуудад хадгалуулсан …….. төгрөгөө хаанаас, юунаас, хэзээ, хэрхэн бий болгосон талаар санахгүй байна.

… Би …….. компаниас ямар ч хүн танихгүй. Харин орон сууц зарж байгаа талаар тухайн үед зараас билүү юунаас ч билээ сонссон юм.

Дээрх …….. би өөрөө …..оны ……. дугаар сарын …..-ны өдөр ……… банкинд Г-ын хамт авчирч хийсэн мөнгө байгаа юм аа. Хаанаас яаж олсон талаар би мэдэхгүй. Би хаанаас ямар эх үүсвэрээс хэзээ, яаж олж хадгалуулснаа мэдэхгүй.

… …….. банкин дахь хадгаламжийн ……. бол миний дэрэн доор байсан, машин авч унах гэж хадгалж байсан мөнгө байгаа юм. Ямар эх үүсвэрээс олж авснаа мэдэхгүй. Би яаж мэдэх юм бэ гэжээ. /хх-н 690-692, 693, 696-697, 698-699/

 

Гэрч Г: Одоогоор амьдарч байгаа ……. дүүргийн …..дугаар хороо, ….. дүгээр байрны …… тоот, …өрөө байр ах Б- ын авах гэж байгаа байр юм.

Би Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд ахлах ажилтнаар …….. оноос одоог хүртэл, энэ салбартаа ….жил ажиллаж байна. Цалин гар дээрээ …….. төгрөг авдаг. Нөхрийн хувьд цалин нь ……… орчим төгрөг. Миний нэр дээр ……. банкны хадгаламжинд …….., мөн …… банкинд …….. төгрөг, …….. банкинд …….., …..банкинд …….. хугацаагүй хадгаламж байдаг.

С болон надад цалингаас өөр орлого байхгүй гэжээ. /хх-н 684-685, 687/ 

 

Гэрч Н: /орчуулагч Ж./ В нь 900 сая төгрөгийн татварыг 300 сая төгрөгийг хахуулиар зохицуулсан гээд бид нарыг зөвшөөрч гарын үсэг зур гэсэн. Мөн комиссын ахлагчид байр өгнө, зөвшөөрч гарын үсэг зур гэж хэлсэн. Энэ асуудал дээр бид нар бүгдээрээ болохгүй гээд хурлыг тараачихсан.

ТУЗ-ийн хурлын тэмдэглэл Ва  хөтөлж байсан. Энэ хүнд хурлын тэмдэглэл хадгалагдаж байх учиртай. Ва нь настай хүн бөгөөд бичиг бичихдээ их сайн, "…….." дүүргийн Иргэдийн хурлын дэд дарга хийдэг юм. Тухайн үед Ва нь бүгдээрээ ийм зүйл хийж болохгүй шүү, долуулаа хэлхэлдээд шоронд сууна шүү гэж хэлж байсан.

В нь шалгалтын комиссын дарга С-т байр өгчихсөн байгааг болон уг байранд амьдарч байгааг би сүүлд мэдсэн. Уг байрны төлбөр мөнгийг одоогийн байдлаар тушаагаагүй байсан. Бид нар энэ асуудлаар сая хурлаа хийхэд ……. компанийн менежер О "Г намайг удирдаж гэрээ хийгээд өгчих гэж хэлсэн", харин Г нь "би Ва-ыг …….оны ….дүгээр сард дагуулж очиж С-ын өрөөнд байрны асуудал ярьсан, тэгээд ……. оны ….. сард гурвуулаа буюу С, Г, В нар энэ байрыг шийдсэн" гэж хуралд дээр ярьсан. Тэгээд чи дахиад юу гэсэн юм бэ гэхэд "намайг Авлигатай тэмцэх газарт дуудаж шалгасан, би юу ч мэдэхгүй гэж гүрийсэн" гэж хэлсэн гэжээ. /хх-н 521-522/

 

Гэрч В буюу Г: /орчуулагч М/ …….оны …. дугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын ажил буруу хийгдсэн байна, стандартын липт буюу зурганд хийгдсэн липтийг авчирч тавь гэж акт тавигдсан. Мөн барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн зүгээс барилга барих зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Нийслэлийн засаг даргын тамгын газрын барилга хариуцсан ерөнхий инженер С гэх хүнтэй манай захирал В 2008 оны 6 дугаар сард уулзаж байсан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Засаг даргын тамгын газарт албан бичиг ирсэн, танай гүйцэтгэгч …… компани …… айлын орон сууцны липтийг зургын дагуу хийгээгүй болохоор барилга барих зөвшөөрлийг түдгэлзүүлэх буюу хүчингүй болгох санал тавьсан бичиг ирсэн байна гэж .С хэлж байсан.

Мөн барилгыг хэзээ ашиглалтанд оруулах юм бэ, танайх энэ ажлыг хийх юмуу, үгүй юм уу гэсэн асуулт тавьж байсан. Мөн Со гэдэг хүн чинь яагаад ирж уулзахгүй байгаа юм бэ, хурдан хугацаанд барилгын ажилыг дуусгах амлалт авсан.

2008 оны 10 дугаар сард ерөнхий захирал дахин С-тай уулзаж бид нар ямар ажлыг нэмж гүйцэтгэх вэ гэсэн зөвлөгөө авсан. С манай барилгын инженер Э-д ажлын үүрэг өгсөн. Тэр үлдсэн ажлыг дуусгаж 2008 оны 11 дүгээр сарын эхээр техникийн комиссын бүрэлдэхүүн бас жаахан ажил хийх талаар үүрэг өгч, тэрний дагуу өгөгдсөн үүргийн дагуу хийгдэх ажлыг хийж гарын үсэг зуруулсан. 2008 оны 12 дугаар сараас улсын комисс оруулах хүсэлт тавиад мөн баахан ажил гаргаж ирсэн. Ялангуяа липтэн дээр 1 сар гаруй явж гарын үсэг зуруулсан.

…Энэ байрыг ашиглалтанд орохоос өмнө захирал В нь надад С-ын аав байр худалдаж авах гэж байгаа юм байна, 960 ам.долларыг 850 ам.доллар болгож гэрээг нь хийлгэчихээрэй гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар байрны менежер О-т хэлсэн, үүнээс өөр зүйл мэдэхгүй.  Тиймээ, би энэ асуудлын талаар өмнө нь хэлээгүй, надаас өмнө нь асуухдаа В С-т байр өгсөн үү гэж асуухад нь би мэдэхгүй гэж хэлсэн. Миний сая хэлсэн асуудлыг хэн нэгэн хүн гуйсан, дарамталсан асуудал байхгүй гэжээ. /хх-н 529-532/

 

Гэрч Л: 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс  ……… ХХКомпанид нягтлан бодогчоор ажилд орсон. Орон сууц борлуулалтын ажлыг компанийн борлуулалтын менежер Су гэж хүн хариуцаж байсан. Борлуулалтын хувьд хийгдсэн бүх гэрээг би өөрөө бүртгэн санхүүгийн тайланд тусгасан. Одоо санаж байгаагаар 37,38 орчим гэрээ хийгдсэн байгаа.

Манай компанийн хувьд урьдчилгаа мөнгөө төлж байж оруулдаг, урьдчилгааны доод хэмжээ 10% байдаг. Ер нь байр захиалагчийн төлбөрийн чадварыг харгалзан үзэж, төлөх хугацаа, мөнгөний хэмжээг харилцан тохиролцон байгуулдаг. Байранд оруулахдаа 50% хүртэлх хувийг төлсөн хүмүүсийг оруулсан. 50 %-даа хүрээгүй хүмүүс банкны зээлэнд хамрагдаж гэрээ хийсэн. Огт байрны төлбөр төлөөгүй 4 айл байгаа. Энэ нь ТУЗ-ын гишүүд юм.

…….. тоотын гэрээг байгуулаагүй болохоор би мэдэхгүй байна. Би ямар ч байсан гэрээнүүдийг үзэж байхад ……. тоотын оршин суугчаас урьдчилгаа мөнгө төгрөг нэхээгүй байсан. Ингээд би утсаар ярихад нэг настай хүн уг байрыг гадаадад байдаг хүүхдүүддээ авсан, мөнгө төгрөгийг тэд нараас ирүүлэхээр нь төлнө гэсэн. Тэгэхээр нь би мөнгөө төлөхгүй бол энэ байр таны өмч болохгүй шүү, их удаан хугацаагаар явах бол гэрээ чинь цуцлагдах болно нэж хэлсэн гэжээ./хх-н 535-536, 538-540/

 

Гэрч С:Би 2007 оны 11 дүгээр сарын 01 нээс эхлэн ……… ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байна. Миний хувьд ашиглалтанд орсон байрыг хүмүүс үзүүлж танилцуулж байх үүрэгтэй. Гэрээг 2 нөхцөлтөйгөөр байгуулж байсан. Хүмүүс байрны урьдчилгаа болох 20-30 хувийг банкинд тушаагаад бид нартай гэрээ байгуулж үлдэгдэл мөнгийг тодорхой нөхцөлтөйгөөр харилцан тохиролцох, захирал В  энэ хүнтэй гэрээ байгуул гэж зөвшөөрсөн тохиолдолд.

Анх 2008 оны намар байх нэлээн настай, …… хүрчихсэн буурал толгойтой хүн манай барилга дээр ирээд байр үзье гэж байсан. Би байр үзье гэж сонирхсон хүн болгонд үзүүлдэг журмаараа үзүүлсэн. Тухайн үед хамгийн намхан давхар нь хэдэн давхарт байна гэхээр 7 давхарт байна гэсэн. Гэрийнхэнтэйгээ яриад эргэн холбоо барьяа гэсэн. Ингээд нилээд хэд хоногийн дараа нөгөө настай хүн Б гэдэг нэрээр гэрээ байгуулсан. Харин байрны урьдчилгаа мөнгө төгрөгийг захиралтай чинь яриад тохирсон гэж О менежертэй ярьж байхыг сонссон. Миний хувьд гэрээний нөхцлүүдийг бичиж өгч байсан. БХБТГ-ын ерөнхий менежер С гэх хүнийг танихгүй, харин техникийн комиссын хүмүүс гээд 2-3 удаа ирж үзэж байсан. Тэр үед Г  дагуулж ирж байсан. Тэгэхэд юун хүмүүс вэ гэхэд техникийн комиссын хүмүүс гэж байсан. /хх-н 551/

 

Гэрч  Э: Би …….-д хяналтын инженерээр 2006 оны 5 дугаар сараас хойш ажиллаж байна. Би ажил үүргийн дагуу төрийн байгууллагуудын орон сууцны асуудлыг хариуцдаг, хяналтын инженер техникийн бүх нөхцлүүдийг холбогдох газараас авч тендер зарлан гүйцэтгэгч тодорвол тэгээс эхлэн барилга угсралтын ажилд хяналт тавина. Ингээд манайх бүх барилгыг техникийн комисс болон улсын комисст хүлээлгэн өгдөг. Мөн гүйцэтгэлийг хянаж баталгаажуулна.

……….  компанийн барилгатай бол 2007 оны 6 дугаар сараас барилгыг гүйцээж дуусгуулахаар санал болгосон. Намайг ирэхэд …….. ХХК-ны барилга бүх угсралт хийгдсэн инженерийн шугам сүлжээ шалан доогуураа хийгдсэн, дулааны шугам сүлжээ бойлерын асуудлыг хойд талын барилгатай холбож шийдвэрлэсэн үнэндээ заслын ажил хийлгэх хэмжээнд ажил нь үлдсэн байсан. Ингээд ажлаа хийлгэж эхэлхэд УМХГ-аас өгсөн шаардлагыг үзүүлж, энэ дагуу арга хэмжээ авч ажлаа гүйцэтгэ гэсэн. Тэгээд судлаад үзэхэд үндсэн даацын хэсгүүд, төмөр болон бетон ялуунуудад арматурт шинжилгээ хийлгэсэн байсан. Үүний дагуу ТИС-ийн …………д аваачиж өгч газар дээр нь үзүүлж хариуг авч үүний дагуу ажилаа эхлүүлсэн. Эхлэх явцад липтны ажил маш их удсан. Тэгээд дотор замаск эхлүүлсэн. Ажлын явцад халаалт авах болсон, халаалт авахад гадна дулаанд эвдрэл үүссэн. Халаалтаа өгөхөд болохгүй байсан ингэхэд дотор талын босоо яндангуудын зарим газар гагнаас хийгээгүй басан. Ингээд бүх шалыг хуулж дулааны шугамыг янзалсан. 2008 оны 11 дүгээр сарын 20 ноос хойш техникийн комисс ажилуулсан. Тэр үед комиссоор 10 гаруй хүн ирж үзэж, ямар ямар зүйл хийж дуусгах талаар саналаа өгч өгсөн саналын дагуу ажилаа гүйцэтгэн үзүүлээд 2008 оны 12 дугаар сарын 20-ны үеэр улсын комисс ажиллуулж хүлээлгэн өгсөн.

……… ХХК-ны тусгай зөвшөөрлийн хугацаа 2008 оны 8 дугаар сарын 29-ны өдөр дуусах байсан. Бид нар ажлаа амжаагүй учир 2008 оны 12 дугаар сард хүлээлгэн өгсөн.

Д тэгж явж гарын үсэг зуруулж байсныг би мэдэхгүй, тэр хүн ингэж явах шаардлага ч байхгүй 2008 онд ……. ХХК дээр ийм зөрчил байна гээд Мэргэжлийн хяналтын газраас торгууль тавьж байсан гэжээ./хх-н556-559/  

 

Гэрч Н:  С нь байгууллагын ерөнхий инженер учраас удирдах албан тушаалтан гэж явдаг. Инженерийн гол ажил бол барилга хүлээж авах техникийн комиссыг ахладаг. Энэ комисс нь улсын болон хувийн хөрөнгө, оруулалтаар хийгдсэн барилга байгууламжийг ашиглалтанд хүлээж авах урьдчилсан дүгнэлтийг гаргадаг. Комисс 7 хоногт 2 удаа ажиллах хуваарьтай. Барилгын ачааллаас болоод зун, намар комисс ажиллах болдог. Техникийн комиссыг ажилласны дараа улсын комисс ажиллаж барилга хүлээж авах акт гардаг юм. Ерөнхий инженер нь тухайн барилгын бичиг баримтын бүрдэл, барилга барих зөвшөөрлийг үзэж шалгана. Комиссын даргын гол үүрэг нь комиссын гишүүдийн шаардлага гүйцсэний дараа гарын үсэг зурж тэр акт баталгааждаг. Зарим тохиолдолд техникийн комиссын актан дээр Улсын комисс ажиллахгүй хүлээж авах тохиолдол байдаг гэжээ./хх-н 570-573/

 

 Гэрч Б: Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу …… ХХКомпанид 2008 оны 3 дугаар сарын 10-дын үеэр барилга техникийн хяналтын ахлах байцаагч Г, Ё болон тус компанийн орчуулагч О-ийг байлцуулан шалгалт хийсэн.

Уг шалгалтаар барилгын ажлын цахилгаан шатнаас бусад ажил дууссан байсан. Доорх зөрчлүүд илэрсэн. 1-рт, Зураг төсөлд суурийн хийцлэлийн схем, ажиллах зарчмын талаар тодорхой тайлбар өгөөгүй суурийн зангилгаа хэсэг буюу ажиллах зарчмын талаар тодорхой зурж өгөөгүй. 2-рт, Барилгын гадна ханы хооронд нь бэхлэх бэхэлгээг зургаар тодорхой зааж үзүүлээгүй, 3-рт Хийц бүтээцийн ажлын зургийн хувьд гадна шугам сүлжээний техникийн нөхцлийн дагуу сууринд оролт гаралтын нүх хучилт ханын гарах салхижуулалтын нүхнүүдийг гаргаагүй. 4-рт, Бүх төрлийн инженерийн шугам сүлжээний зургууд байхгүй байсан. 5-рт, Цахилгаан шатны хонгилын ханын хэсгийн тэнхлэг 3 ба 7 дагуу хийгдсэн цутгамал төмөр бетонон дам нуруутай хамт цутгагдахаар зураг төсөл төлөвлөж угсралтын ажлыг хийж дуусгасан. 6-рт, Цутгамал хучилтын дээд ба доод үеийн шахалт суналтын зоонд тавих арматурыг зурагт тодорхой зааж өгөөгүй хэмжээ тавилгүй зөрүүлэлгүй тулгаж угсрахаар зурагт зааж өгсөн нь БНБД 22-01-01 2006-ийн 3.44 заалтыг зөрчсөн. 7-рт, Барилгын тэнхлэг 2 ба- Б”В-ийн байрлал тэнхлэг хоёрын дагуу дам нуруу хучилтын уулзвар хэсэгт 300*3000 хэмжээтэй нүх гаргасан хучилтын элементийн ажиллах зарчмыг алдагдуулсан, 3 талаараа суухаар төлөвлөгдсөн нь БНБД-2201-01/2006-гийн 3.2 заалтыг зөрчсөн  гэжээ. /хх-н 579-582, 1968/

 

Гэрч Ц: Би барилга дээр очиж амжаагүй учраас Д гуай барилгыг үзүүлье гээд над дээр ирсэн. Тэр үед би очиж амжихгүй нь ээ, дараа очиж үзүүлье гээд яваагүй, өөрт байгаа материалуудаа надад үзүүлээч гэсэн . Ингээд холбогдох бичиг баримтыг үзээд нарийн бичигт байдаг саналын хуудсан дээр аваад зарим нэг бичиг баримт байхгүй байгааг бичээд нэг хувийг Д инженерт, нөгөө хувийг өөртөө авч үлдсэн. Би Засаг даргын Тамгын газрын захиалгатай байр учраас өөрсдөө хяналтаа сайн тавьсан байх гэж найдсан учраас үзээгүй.

Уг барилга нь техникийн комиссын шаардлага хангаагүй байсан, гадна тохижилтыг дараа нь гүйцээж хийнэ гэж Д гуай надаас гуйгаад байсан болохоор би зөвшөөрч гарын үсгээ зурсан гэжээ. /??-? 595-596/

 

Гэрч Д: …… дүүрэг хариуцсан архитектор Ц-аар ………. компанийн барилга дээр дутуу зүйл байхад техникийн комиссын актанд зөвшөөрүүлж гарын үсэг зуруулсан эсэхийг би санахгүй байна. Ц нь барилгын комисс дээр очиж чадаагүй байж магадгүй, дараа нь нөхөж зурсан байх.

Ерөнхий инженер С уг барилга дээр 2-3 удаа очиж байсан. Тэгэхэд С ямар учиртай дутагдал гаргаад байна гээд Со-той уулзаж байсан гэжээ. /хх-н 574-575/

 

Гэрч Ня: Д нь улсын комиссоос өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг бүрдүүлж өгнө гэсэн боловч надад өнөөдрийг хүртэл албан ёсоор бүрдүүлж өгөөгүй. Гарын үсэг зурсан нь миний буруу гэжээ. /хх-н 617/

 
Тав. Хавтаст хэрэгт авагдсан бусад:
 

Шүүгдэгч С, В нарын хувийн байдалтай холбоотой тэдгээрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 1805, 1802/,

С-ыг Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт ерөнхий инженерээр ажилд авсан /хх-н 1507/, ажлаас халах тухай /хх-н 1522/ Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын тушаал,

"Компаний ерөнхий захирал В-д бүрэн эрх олгох тухай “ ……..ХХК-ийн Зөвлөлийн хурлын 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 08/31 дугаартай шийдвэр /хх-н 56/,

…….. ХХКомпанид олгогдсон БУ16-00107 дугаартай Тусгай зөвшөөрөл /хх-н 34/,  

.С-ын ажлын байранд нэгжлэг хийх тухай тогтоол /хх-н 70/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-н 71/,

     ………дүүргийн ……… дугаар хороо, ……… дүгээр байр, …….. тоотод нэгжлэг хийх тухай тогтоол /хх-н 73, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-н 74-75/, Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 76-78/,

     …….. дүүргийн ……..дугаар хороо, ………… дугаар байр, …….. тоотын …..өрөө орон сууцыг битүүмжлэх тухай 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол" /хх-н 336/,

     …….. дүүргийн ……. дугаар хороо, ……. дүгээр байр, …….. тоот орон сууцыг битүүмжлэх тухай 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол" /хх-н 337/,

………дүүргийн ……. дугаар хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ….. айлын орон сууц буюу ….. дүгээр байр, ……. тоотын ……. өрөө орон сууцыг битүүмжлэх тухай 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол" /хх-н 340/,

Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх-н 789-791/,

Техникийн комисс томилох тухай Нийслэлийн Засаг даргын 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаартай захирамж /хх-н 959/,

     Орчуулагч томилох тухай тогтоолууд /хх-н 289, 509, 512, 515, 518, 520, 528, 661/,

     Хууль зүй, дотоод хэргийн яамны Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл /хх-н 563, 662, 885, 896/,

Барилгын ажилд магадлал хийсэ