Хан-Уул дүүргийн шүүхийн 121 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Хан-Уул дүүргийн шүүхийн 121 дугаар шийтгэх тогтоол
2010 оны 05 дугаар
сарын 14-ний өдөр                            Дугаар121                               Улаанбаатар хот
                                                                                                                                        
                                 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

           Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Д.Батсуурь, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,           

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Цэрэндаваа
Улсын яллагч: Е.Сагсай
Шүүгдэгч Г-ийн өмгөөлөгч: Ж.Яринпил,
Шүүгдэгч Д-ийн өмгөөлөгч: С.Жанцан,
Шүүгдэгч С-ын өмгөөлөгч: Н.Дэмбэрэлдагва,
Шүүгдэгч М нь өөрөө өөрийгөө өмгөөлөж оролцсон,
Шүүгдэгч Е-ийн өмгөөлөгч: Ч.Наранцэцэг,
Шүүгдэгч Э, Г нарын өмгөөлөгч: Г.Энхтүвшин,
Иргэний нэхэмжлэгч Б,
Шинжээч Мө,
Иргэдийн төлөөлөгч: Х.Баатар, Л.Чимидлхам, Б.Пүрэвнинж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
 

Эрүүгийнхэргийндугаар 20723143

 

 Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д, С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е, Э, Г нарт холбогдох 20723143 тоот эрүүгийн хэргийг 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчнарынбиеийнбайцаалт
1. Г  нь … оны … дугаар сарын …-ний өдөр … аймагт төрсөн, Монгол улсын иргэн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч, эдийн засагч мэргэжилтэй, “Н” группийн ерөнхийлөгч ажилтай, гэр бүлийн байдал …, эхнэр, … хүүхдийн хамт … дүүргийн … дугаар хороо, … дүгээр хорооллын … дүгээр байрны … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.
2. Д нь … оны … дугаар сарын …-ны өдөр … аймагт төрсөн, Монгол улсын иргэн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ … аймгийн Цагдаагийн хэлтэст эдийн засгийн төлөөлөгч ажилтай байсан, гэр бүлийн байдал …, эхнэр … хүүхдийн хамт … аймгийн … сум …дүгээр баг … дугаар байр … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.
3. С нь …оны …дүгээр сарын …-ний өдөр … аймагт төрсөн, Монгол улсын иргэн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ … аймгийн Цагдаагийн хэлтэст эдийн засгийн ахлах төлөөлөгч ажилтай байсан, гэр бүлийн байдал …, нөхөр, … хүүхдийн хамт … аймаг … дугаар баг … дүгээр байр … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай
4. М нь … оны … дугаар сарын …-ний өдөр … аймагт төрсөн, Монгол улсын иргэн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал …, эхнэр … хүүхдийн хамт … аймгийн … сумын … дүгээр баг … дүгээр байр, … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.
5. Е нь … оны … дугаар сарын …-ны өдөр …аймагт төрсөн, Монгол улсын иргэн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал …, эхнэр …хүүхдийн хамт … аймгийн … сум … дүгээр баг … дүгээр байр … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай
6. Э нь … оны … дугаар сарын …-ны өдөр … аймагт төрсөн, Монгол улсын иргэн, … настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал …, …. хүүхдийн хамт … аймаг … дүгээр баг Төмөр замын … дүгээр байр … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай
7. Г нь … оны … дугаар сарын …-ны өдөр … аймагт төрсөн, Монгол улсын иргэн, … настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал …, … хамт … аймгийн … сумын …дүгээр баг … дугаар байрны … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай   
Холбогдсонхэргийнталаар
1.Шүүгдэгч Г нь … аймгийн цагдаагийн газраас “Д” трейд ХХК-нд шалгалт хийж хураан авсан 18000 ширхэг хуурамч акцыг буцаан авахын тулд … аймгийн цагдаагийн газрын төлөөлөгч С, Д нарт М-р дамжуулан 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2006 оны 04 дүгээр сарын 07-ны хооронд 10 000 000 төгрөгийн буюу их хэмжээний хээл хахууль өгсөн,
Монголын Үндэсний Арбитрын шийдвэрээр иргэн Н-т төлөх 414 000 000 төгрөгийн төлбөрийг төлөхийн тул 2006 оны 08, 09 дүгээр сард үйлдвэрлэсэн архинаас 78025 шил архийг Н-т өрөнд өгсөн боловч уг архийг 2006 оны архи, дарс, пивоны онцгой албан татварын тайланд тусгаагүй, онц их хэмжээний буюу 277 158 300 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт,
2. Д нь … аймгийн Цагдаагийн газрын эдийн засгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа төлөөлөгч С-ын хамт “Д трейд” ХХК-нд шалгалт хийж 18 000 ширхэг архины хуурамч акц илрүүлсэн боловч уг акцыг буцаан өгч М-аар зуучлуулан Г-оос 10 000 000 төгрөгийн хээл хахуулийг С-тай бүлэглэн авсан гэмт хэрэгт,
3.С нь … аймгийн Цагдаагийн газрын эдийн засгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2006 оны 02 дугаар сард Д-той хамт “Д трейд” ХХК-нд шалгалт хийж 18 000 ширхэг архины хуурамч акц байсныг илрүүлсэн боловч уг акцыг тус компанид буцаан өгч М-аар зуучлуулан Г-оос 10 000 000 төгрөгийн хээл хахуулийг Д-той бүлэглэн авсан гэмт хэрэгт,
4. М нь “Д трейд” ХХК-нд харуул хамгаалалтын албаны даргаар ажиллаж байхдаа … аймгийн цагдаагийн газрын төлөөлөгч Д, С нар тус компанид шалгалт хийж 18 000 ширхэг хуурамч акц хураасныг буцаан авах зорилгоор Г-ийн өгсөн 10 000 000 төгрөгийг Д, С нарт өгч хээл хахууль зуучилсан гэмт хэрэгт,
5.Е нь “Д трейд” ХХК-ний архины үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа Г-ийн өгсөн үүргийн дагуу “Лю” нэртэй 78025 шил архийг үйлдвэрлэж борлуулсан боловч 2006 оны архи, дарс, пивоны онцгой албан татварын тайланд тусгахгүйгээр онц их хэмжээтэй буюу 277 158 300 төгрөгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг,
6..Э нь “Д трейд” ХХК-ний нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компанид үйлдвэрлэсэн “Лю” нэртэй 78025 шил архийг Г-ийн бусдад төлөх өрөнд өгч борлуулсан боловч 2006 оны архи, дарс, пивоны онцгой албан татварын тайланд тусгахгүйгээр онц их хэмжээтэй буюу 277 158 300 төгрөгийн албан татвараас зайлсхийсэн гэмт хэрэгт,
7.Г нь “Д” трейд ХХК-ний нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компанид үйлдвэрлэсэн “Люкс” нэртэй 78025 шил архийг Г-ийн бусдад төлөх өрөнд өгч борлуулсан боловч 2006 оны архи, дарс, пивоны онцгой албан татварын тайланд тусгахгүйгээр онц их хэмжээтэй буюу 277 158 300 төгрөгийн албан татвараас зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийнхэлэлцүүлэгтдараахнотлохбаримтуудыгшинжлэнсудлав.
Үүнд:
·          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г мэдүүлэхдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2-т заасан зүйл ангид заасан гэмт хэрэгт холбогдуулан гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.Татварын ерөнхий хуулийн 28-р зүйлийн 28.1-т зааснаар татварын улсын байцаагч акт дүгнэлтээ гардуулж өгсөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөрт тооцно гэдгийг зөрчсөн.
2.Шинжээч дүгнэлт гаргахдаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны үндсэн баримтыг үндэслэн гаргах ёстой. “Да трейд” ХХК-ны падааныг үндэслэж дүгнэлт гаргасан. Энд зөвхөн тусгай акт тавихаас биш худалдааны жирийн акт тавих ёсгүй. Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжүүлэх тухай хуулиар Монголын төр анх удаа бизнес эрхлэгч бид нарт өршөөл үзүүлж, алдаа оноог нь уучилсан. Энэ хууль 2007 оны 12 сарын 28-нд батлагдаж, 2008 оны 01 дүгээр сарын 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай үйлчлээд 2008.07-р сарын 01-ний өдөр хүчингүй болсон. Бизнес эрхлэгчид 2 тайлантай бүртгэж байсан бол энэ хуулийн хугацаанд сайн дураараа гаргаж өгвөл бүр бүх төрлийн татвараас чөлөөлнө гэж байгаа. Манай компани ч алдаа оноогоо нэгтгэж дүгнээд мэдүүлсэн. … аймгийн татварын хэлтсийн дарга Да 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 тоот албан бичгээр нөхөн татвар ногдуулах боломжгүй гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байгаа. Эрүүгийн хуулийн 269 дүгэр зүйлийн 269.1-т заасан хээл хахууль өгсөн гэмт хэргийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. С, Д нартай ямар нэг байдлаар найз, нөхөд ч юм уу холбоотой гэсэн баримт хэрэгт байдаггүй. М-ын өгсөн мэдүүлэг зөрүүтэй. Бээжингээс намайг ярьсан эсвэл өөрөө ярьсан гэж мэдүүлдэг. Цагдаагийн хоёр албан хаагчид хээл хахууль өгсөн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир цагаатгаж өгнө үү.
 
·    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д мэдүүлэхдээ: Хэрэг урьд нь шат шатны шүүхээс хэд хэдэн удаа буцаж байсан. Тухайн үед энэ гэмт хэрэгт холбоогүй гэдгээ тухай бүрт нь хэлсэн. Удаан хугацаанд шалгагдаж асар их хохирол амсаж, их хохиролтой байна. Үнэн шүүх ялгаж салгаж цагаатгаж өгнө үү.
·   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С мэдүүлэхдээ: Удаа дараагийн шүүх хурал дээр дэлгэрэнгүй ярьж байсан учраас нэмж ярих зүйл алга. Дээд шатнаас өгсөн чиглэлийн дагуу ажиллагаа явуулж байсан. “Д трейд”-ийг шалгасан. Илтгэх хуудсаа явуулж байсан. Энэ компанитай холбоотой хууль бус юм байхгүй байсан. Намайг гүтгэж байгаад маш их гомдолтой. Төрийн албаны хуульд заасан үүргээ биелүүлж байсан. Цагаатгаж өгнө үү.
· Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М мэдүүлэхдээ: Бодит үнэнийг хэлж байсан. Надад энэ хүмүүсийг гүтгэх ямар нэг шалтаг шалтгаан, өс хонзон байхгүй.
·  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Е мэдүүлэхдээ: Би үйлдвэр хариуцсан даргаар ажиллаж байсан. На, Эн нарын мэдүүлгээр, өөрөөр хэлбэл На өөрөө тоолж үйлдвэрт оруулж өгсөн гэсэн ч На энэ шүүх хуралдааны танхимд өөрөө энэ мэдүүлгээсээ буцаж байсан. Гэтэл энд прокурор хамгийн анх өгсөн мэдүүлгийг нь ярьж байна. Энэ Улаанбаатарт амьдардаг байсан. Надад хэзээ яаж өгсөн нь тодорхойгүй байдаг. Би энэ гэмт хэргийг хэзээ ч үйлдээгүй. Санхүүгийн гэмт хэрэгт яллагдаад зогсож байгаа нь харамсалтай байна. Гэтэл надад ямар ч санхүүгийн эрх мэдэл байхгүй. Үйлдвэрлэлийн улмаас ямар нэг хохирол гараагүй. Хэрвээ тэгсэн бол өөр. Шүүх бүрэлдэхүүн хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.
·  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл алга.
·   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э мэдүүлэхдээ: Энэ зүйл ангиар яллагдаж байгаадаа гомдолтой байна.

· Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б мэдүүлэхдээ: “Д трейд ХХК-ны захирал Г нь Н нарын хоорондын өрний асуудлаар 78025 шил архи үйлдвэрлэж борлуулсан нь нотлогдож байна. 277 158 300 төгрөгийг нөхөн төлүүлэхээр гомдол гаргаж байна. Ойрын хугацаанд төлж улсын төсвийг хохиролгүй болгож өгнө үү. “Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх” хуулийн 4-р заалт байдаг. Энийг яриад байна. Энэ дээр бол албан татвар ногдох ёстой. Дээрх үйлдлийг нь татварын алба илрүүлчхсэн байсан учраас сайн дурын үндсэн дээр гаргаж өгөөгүй гэж үзэж байна. Тиймээс энэ татварыг төлөх ёстой. Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй гэж байна. Хуулийн байгууллагад дүгнэлт гаргасан учраас заавал гарын үсэг зуруулах шаардлагагүй. Мөн шүүх хуралд … аймгаас 10 гаруй удаа ирж очсон албан томилолтын 523 000 төгрөгийн зардал гарсан. Энэ мөнгийг нэхэмжилж байна.

·  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Мө мэдүүлэхдээ:Сэ-ийн гаргасан дүгнэлт дээр дүгнэлт гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлтийг гаргасан. 78025 архийг үйлдвэрлэн борлуулсандаа татварт төлөхөөр байна гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа.
·  Мөрдөн байцаалтын шатанд гэрч Са мэдүүлэхдээ:2003 оноос хойш кассын нярав ажлыг хийж байгаад уг компани зарагдахад 2006 оны 09 дүгээр сард ажлаа өгсөн. Би өвчтэй байгаад 2007 оны 02 дугаар сард 18-ны өдөр ажилдаа орж ажлаа хүлээж авсан байгаа. 2006 оны 02 дугаар 18-наас хойш бэлэн мөнгөний гүйлгээний дэвтэр дээр байгаа тэмдэглэлүүд дээр М цагдаагийн ажилтнуудын нэрээр өөрөө аваад явдаг байсан, ямар учиртайг нь сайн мэдэхгүй. Миний бүртгэлээс гадна Э давхар бүртгэдэг, бэлэн мөнгө гаргаад орой нь Э-тэй нийлдэг байсан. 2006 онд кассаас бэлэн мөнгө гаргасан баримтуудыг устгасан байх гэж бодож байна. Уул нь Э-д баримтуудыг өгдөг юм гэжээ. /хх-113-118, 1742-1743

·  Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э-ийн өгсөн мэдүүлэгт:2006 оны 3, 4-р сард Эрүүгийн эдийн засгийн төлөөлөгч х/ч С гэдэг хүн намайг дагуулж байцаалт авсан Өмнө нь х/ч С, Д гэдэг хүнтэй манай архины үйлдвэрт ирж шалгалт хийсэн. Байцаалтын үед компанийн мөнгөний зарцуулалтыг хэн мэддэг вэ гэхэд мөнгөний зарцуулалтыг Г захирал мэддэг юм гэж хэлсэн. Тэгээд манай хуулийн талын асуудлыг компанийн хуулийн зөвлөх М гэдэг хүн шийднэ гэж хэлсэн. Үүнээс хойш намайг дуудаагүй. М-тай уулзаад байсан. М нь кассаас цувуулан мөнгө авч байсан. Хэдэн төгрөг авсныг мэдэхгүй. С, Д нарт мөнгө өгнө гэж кассаас бэлэн мөнгө авдаг байсан. С, Д нар Улаанбаатар хотоос материал татдаг зарлагын падаанууд, 18 000 ширхэг хуурамч акцууд, 2 000 орчим шил архи хураасан. С дуудаад акц, борлуулалт зэргийг үзээд 200 гаран сая төгрөгийн  татвараас зайлсхийсэн байна гэж ярьж байсан. Хураалгасан зүйлүүдийг М буцаан авч ирсэн. /хх-119, 123-126/

·  Мөрдөн байцаалтын шатанд гэрч Сү мэдүүлэхдээ:1994 оноос хойш энэ компанид менежер хийх болсон. Би захирал нэртэй голдуу хотод байдаг. … аймгийн Цагдаагийн газраас шалгалт хийсэн талаар би мэдэхгүй, би санхүүгийн мэдэл байхгүй. /ХХ-127, 1855-1857/
·          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Сү мэдүүлэхдээ:Би 2005 оны 04 дүгээр сард “Д трейд” ХХК-д очоод 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл үйлдвэр хариуцсан гүйцэтгэх захирлаар ажилласан. Цагдаагийн газраас шалгалт хийх үед 18 000 ширхэг акц хураачихсан гэж байсан. Энэ үед би Бээжинд Г захиралтай хамт байсан. Би Г-д ийм асуудал болсон байна гэхэд Г би мэдэж байна гэсэн. Ямар учиртай юм бэ гэхэд Г захирал мэдэж байгаа гэсэн. Түүнээс хойш 7-8 хоногийн дараа М мөнгө цохиулна гэж орж ирсэн. Би ямар учиртай юм бэ гэхэд Г захирал мэдэж байгаа гэсэн. Би Г-оос асуухад би мэдэж байна өг, өг гэж байсан. Би их хэмжээний асуудлыг Г захирлаас асуудаг, цагдаагийн шалгасан асуудлыг хуулийн зөвлөх гэдгээрээ М сайн мэдэх байх. /хх-129-131/
·  Мөрдөн байцаалтын шатанд гэрч .Ү мэдүүлэхдээ: 2006 оны 8 дугаар сар хүртэл бага тойруу салбарт ажиллаж байсан. Манай банканд гуйвуулгаар ирсэн мөнгийг 10-н оронтой тоог нь асуугаад бичиг баримт буюу иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх зэргээр өгнө. Ямар нэг хүний нэр дээр ирсэн мөнгийг өөр хүн авах боломж байхгүй. 2006 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн гуйвуулган дээр … Хаан банкнаас гуйвуулсан гэдгийг бичээд овог нэр регистрийн дугаараа бичсэн байна. Энэ баримтыг харахад шаардлагатай бүх зүйлүүдийг бүгдийг үзээд өгсөн байна гэжээ. /хх-155-156, 1860-1863/
·  Мөрдөн байцаалтын шатанд гэрч От мэдүүлэхдээ: Са өвчтэй байх хугацаанд 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд нярвын ажлыг хийсэн. Нөхөр М нь захирал, нягтлан 2-оор мөнгө олгохыг зөвшөөрсөн мөнгөний зарлагын баримт үйлдэж ирээд мөнгө авч байсан байна. Чухам юунд зарцуулж байсныг би мэдэхгүй. Ажил тарахын өмнө тухайн өдөртөө олгосон мөнгөө ерөнхий нягтлан бодогчтой тулгаад ажлаасаа буудаг байсан. Ямар нэг байдлаар мөнгө ашиглаж байсан зүйл байхгүй. /хх-855-856, 1744-1745/
· Шинжээч Цэ, Эн нарын гаргасан дүгнэлтийн талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-937-940/
· Мөрдөн байцаалтын явцад гэрч Жа-ын өгсөн мэдүүлэгт:2002 оны 06 сараас 2005 оны 05 дугаар сарын 20 хүртэл “Д трейд” ХХК-д лабораторийн эрхлэгч хийж байгаад хүүхэд гаргаад 2006 оны 08 дугаар сарын 25-аас 09 дүгээр сарын 30-ыг хүртэл ажилласан. Би бол архины болон спиртийн үйлдвэрийн технологийн хяналтыг хариуцаж ажилладаг юм. Намайг 2006 оны 08 дугаар сард ажилд ороход Г захирлаас Н захиралд өгөх ёстой архийг үйлдвэрлэж байна гээд “Лю” архи үйлдвэрлэж байсан. /хх- 863-864/
·          Мөрдөн байцаалтын явцад гэрч Ою-ийн өгсөн мэдүүлэгт:2003 оны 05 дугаар сарын 01-ээс “Д трейд” ХХК-ийн спиртийн үйлдвэр байгуулахад нь орж хөрөнгөчнөөр 1 жил ажилласан юм. 2004 оноос архины үйлдвэрийн технологич байгаад 2006 оны 12 сард ажлаасаа гарсан. 2006 оны 8, 9 дүгээр сард Н-т өгнө гэж архи үйлдвэрлэсэн. “Лю” нэртэй 0.750 литрийн архийг 2008 оны 08 дугар сарын дундаас 9 дүгээр сарын дунд хүртэл 3 ээлжээр архины үйлдвэрт үйлдвэрлэсэн. Нилээн их хэмжээний архи үйлдвэрлэсэн. Яг нарийн тоог нь бол мэдэхгүй байна. Өөр нэр төрлийн архи үйлдвэрлээгүй. /хх-865-866/
·          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Эн-ын өгсөн мэдүүлэгт: Би Г-ийн төрсөн ах Нац-ийн эхнэр юм. “Го Лю” ХХК-нд менежерээр ажиллаж байсан. Оныг бол сайн санахгүй байна. 2006 онд байх Сү намайг энийг “Д трейд”-д аваачаад өгчих гээд гялгар ууттай архины акц өгч байсан. Тэрийг нь “Д трейд” ХХК-ийн архины үйлдвэрийн Е аваачиж өгч байсан. Боодолтой байсан. Нарийн тоогоор мэдэхгүй. /хх-867-868, 1858,1859/
·        Мөрдөн байцаалтын явцад гэрч На-ын өгсөн мэдүүлэгт:“Д трейд” ХХК-нь 2006 онд “С…”, Д…” “Лю” гэдэг нэртэй архийг өдөрт 3000-4000 ширхгийг үйлдвэрлэдэг байсан. Татварын газраас хичнээн акц авсныг мэдэхгүй. Үйлдвэрийн дарга Е надад архины акц, хаяг, бөглөө зэргийг авчирч өгдөг байсан. Компанийн агуулахад урьд оны архи хадгалагдаж байгаагүй. Үйлдвэрлэж гаргаад 2-3 хоноод архи байхгүй болдог байсан. /хх-853/
·        Мөрдөн байцаалтын шатанд гэрч Со-ийн өгсөн мэдүүлэгт:”Лю” нэртэй 0.750 литрийн савалгаатай 81557 шил архийг 1 бүрийг 1500 төгрөгөөр бодож авсан. 120 сая төгрөг болсон санагдаж байна. Өөр архи аваагүй. Хугацаа нь 2006 оны 07 сараас 10 сарын хооронд авсан /хх-915/
·        Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н мэдүүлэхдээ:2004 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Г бид 2-ын хооронд “Д трейд” ХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн худалдах тухай гэрээ байгуулсан. Тэгээд гэрээний үүрэг биелэгдээгүй тул 2005 онд би арбитрт гомдол гаргасан. Арбитраас 413 сая төгрөгийг Г-оос надад төлүүлэхээр шийдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраар дамжуулан 81500 шил 0.750 литрийн “Лю” нэртэй архийг 1500 төгрөгөөр бодож олгохоор шийдвэрлэсэн. “Д Трейд”-ийн архины үйлдвэрийн складнаас шийдвэр гүйцэтгэгч Т гэдэг залуу манайхаас Со гэдэг залуутай хамт очиж хураан авч өгч байсан. 2006 оны 9 дүгээр сараас 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл авч өгч байсан. /хх-923-924/
·        Мөрдөн байцаалтын явцад гэрч Ал-ийн өгсөн мэдүүлэгт:Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 10-р зүйлд татвар төлөгч нь дараах үүрэгтэй.
1.Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх.
2.Анхан шатны болон ня-бо бүртгэлийг үнэн зөв хөтөлж санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах татвар ногдуулалт, төлөлтөнд хяналт тавих.
Татвар хураах тухай хуулийн 8.1-т “Татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлохтой холбоотой баримтыг бүрдүүлж, аж ахуйн нэгжийн тухайд ня-бо бүртгэл хөтөлнө.
НӨАТ-ийн тухай хуулийн 5.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээнд татвар ноогдоно. ОАТтухай хуульд бүх төрлийн согтууруулах ундаа, архинд 80% оногдоно. /хх-935-936/
·          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Он-ийн өгсөн мэдүүлэгт:2005 оны 01 дүгээр сараас архины нярвын ажил хийдэг байсан. 2006 оны 10 дугаар сард ажлаас гарсан. Цагдаагийн газрын эдийн засгийн албанаас явж байна гээд нэг шар хүүхэн ахлагчтай 2-3 залуучууд орж ирээд миний ажлын ширээн дээр байсан архи гаргасан зарлагын падааныг хураан авсан. Байсан. 2006 оны 9, 10 дугаар сард Со ирээд архи ачиж авч явдаг байсан. Маркетингийн албаны дарга Чу ачуул гээд ачиж өгдөг байсан. Өглөө ирэхэд складад архи байдаг. Хүлээж аваарай гээд архины үйлдвэрийн материалын нярав На-с хүлээн авдаг. Архины үйлдвэр 24 цагаар ажиллаж байсан. Нийт тоог сайн мэдэхгүй байна. Со-д тухайн үед падаанаар өгдөг байсан. /хх-508-511/
·        Мөрдөн байцаалтын шатанд гэрч Та-н өгсөн мэдүүлэгт:2006 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Д Трейд” ХХК-наас Н-т төлөх ёстой материалыг хүлээн аваад тус компанийн эд зүйлийг битүүмжилсэн . “Д трейд”-ээс “Лю” архийг хүлээлгэн өгсөн байна. Үүнд:
1.2006.09.14-нд 3.807 шил
2.2006.09.22-нд 10.000 шил
3.2006.09.26-нд 11.000 шил
4.2006.10.02-нд 12.000 шил
5.2006.10.12-нд 26.193 шил
6.2006.10.24-нд 28557 шил “Лю” архи тус тус хураан авч хүлээлгэн өгсөн байна. Дандаа Со-ийн гарын үсэгтэй бөгөөд Г-ийг төлөөлж оролцсон. Ба хүлээлгэн өгсөн байна. Архиныхаа үйлдвэрт үйлдвэрлэдэг байхдаа. Ба утсаар яриад 10.000 болчихлоо хүлээлгэн өгмөөр байна гэдэг. Би Со рүү яриад машинтай ирээд газар дээр нь хүлээлгэн өгч акт тэмдэглэл өгдөг гэжээ. /хх-528-530/
 
·          Мөрдөн байцаалтын явцад гэрч Ба-ын өгсөн мэдүүлэгт:2006 оны 09 дүгээр сарын үед Г над руу яриад “Д трейд” ХХК дээр байгаа архинуудыг Со-д тоолоод хүлээлгээд өгчих гэж байсан. Тэр “Архи нь “Лю” нэртэй архи байсан. Хийсэн архинуудыг Та аваад Со-д өгч байсан. Нийт 91.000 шил орчим архийг хүлээлгэн өгсөн. Үйлдвэрлээд тоолоод скаладнаас гаргаад өгч байсан. /хх-531/
·          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Бо-ын өгсөн мэдүүлэгт: Дархан дахь архины үйлдвэрүүдийг шалгасан. Эдийн засгийн төлөөлөгч С, Д бас бус хүмүүс хамтран нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Д Трейд”-ээс болон бусад газраас хуурамч архи эд зүйлсүүд хураагдаж байсан. “Д Трейд” ХХК-ийн хуулийн зөвлөх М цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлье гэсэн. Тэр асуудлыг нь Ба даргад танилцуулахад зөвшөөрсөн. Тэгээд М өөрөө биеэрээ компьютер авч ирж олон нийтийн өмнө өгч байсан санагдаж байна. Одоо данс тооцоонд ороод Цагдаагийн өмч болсон байгаа. Хуурамч акц нэртэй тусгайлсан арга хэмжээ зохиогдож байсан. Архины үйлдвэрүүдийг шалгасан. Хэдэн ширхэг акц хураалгасан талаар мэдэхгүй гэжээ. 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ¹190012 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлт /ХХ-404-405/
·          Мөрдөн байцаалтын явцад гэрч Бат-ийн өгсөн мэдүүлэгт:”Д трейд” ХХК-г миний төрсөн дүү Сү нь тус компанийн эзэн Г-с 2006 оны 09 дүгээр сарын сүүлчээр шилжүүлэн авч миний бие гүйцэтгэх захирлаар нь 2006 оны 10 дугаар сараас эхэлж ажиллаж эхэлсэн. Намайг ажил авах үед хуучин ня-бо Га нь ерөнхий ня-бо-гаар томилогдон ажиллаж байсан. Компанийн ажлыг авах үед “Д трейд” ХХК-ийн 2006 оны санхүүгийн /кассын болон харилцахын/ анхан шатны баримтууд гэж зүйлийг бидэнд огт хүлээлгэж өгөөгүй. Манайх хүлээн авч үйл ажиллагаа явуулснаас хойшхи санхүүгийн баримтууд л одоо манай компанид байгаа юм. /хх-1866-1867/
·          Мөрдөн байцаалтын явцад гэрч Чу-ийн өгсөн мэдүүлэгт:2006 оны 02 дугаар сард би спиртийн үйлдвэрийн няраваар ажиллаж байсан…. аймгийн цагдаагийн газраас шалгалт хийгээд хуурамч акц хураалаа гэж байсан. Гэтэл үүний дараа нэг их удалгүй уг асуудлыг компанийн харуул хамгаалалтын албаны дарга М хөөцөлдөж акц хураан авсан цагдаа нарт хахууль өгч хураасан хуурамч акцуудыг буцааж авсан гэж манай компанийн архины үйлдвэрээр яригдаж байсан. /хх1853-1854/
·          Гэрч Ня, Га, Жа нарын мэдүүлэг /хх1746-1747, 1849-1852/
·          10 000 000 төгрөгийн хээл хахуультай холбоотой бичгийн нотлох баримтууд:
1.Хуурцгийг эд мөрийн баримтаар хураан авч хадгалах тогтоол тэмдэглэл /хх-43-44/
2.М цагдаагийн албан хаагчид 10.000.000 төгрөг өгөхдөө санхүүгээс авч байсан /санхүүгийн бэлэн мөнгөний гүйлгээний дэвтэр/ эд мөрийн баримаар хураан авсан тэмдэглэл /хх-49-57, 58-79/
3.М цагдаагийн газрын эдийн засгийн төлөөлөгч Д-д 2006 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод байхад нь 2.000.000 төгрөгийг “Хаан” банкаар гуйвуулан өгсөн бөгөөд “мөнгө хүлээн авах мэдүүлэг” дээр Д гарын үсэг зурж авсан материалыг шинжилгээнд хүргүүлж дүгнэлт гаргуулсан шинжээчийн дүгнэлт /хх-182-192, 2 дахь дүгнэлт /хх-202-210/ 3 дахь шинжээчийн дүгнэлт.
4.Д-ийн 2.000.000 төгрөгийг 2006 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “ХААН” банкаар гуйвуулж авахдаа банкны гүйлгээтэй холбоотой материал /хх-352-363/
5.М нь цагдаагийн эдийн засгийн төлөөлөгч С-д 5.000.000 төгрөгийг хээл хахуульд өгөхдөө хуурцаганд бичлэг хийсэн бөгөөд “Хуурцаганд үзлэг хийсэн тэмдэглэл” /хх-751-754/
6.М нь цагдаагийн албан хаагчид 10.000.000 төгрөг өгөхдөө “Д трейд” ХХК-ийн санхүүгээс 2008 оны 02 дугаар сарын 08-2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд санхүүгээс цувуулан авч байсан бөгөөд “бэлэн -/мөнгөний гүйлгээний дэвтэр” үзлэг хийсэн тэмдэглэл /хх-755/
7.С нь М-р байгууллагадаа “ATHENA” маркийн компьютер авахуулсан бөгөөд уг компьютер болон ширээг битүүмжилсэн тэмдэглэл /хх-619-621/
8.Г, Сү нар нь 2006.02.05-2006.02.11-ний хооронд Монгол улсад байгаагүй бөгөөд Г-ийн гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-622-631/
9.ХХЕГ-аас лавлагаа авсан /хх-632-634/
10.Сү-ын гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх132-134/
11.”ХААН” банкны онлайн салбар, тооцооны төвүүдэд мөнгөн гуйвуулга хүлээн авах, дамжуулах, тавьж олгох журам /хх-1725-1732/
12.Цагдаагийн байгууллагын ажилтантай холбоотой хууль тогтоомжууд /хх1-734-1739/
13…. аймгийн цагдаагийн газрын албан бичиг /хх-1827/
14… аймгийн Прокурорын газрын албан бичиг /хх-1828/
15.Замын цагдаагийн газрын албан бичиг /1832/
16.Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-1834/
17.Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг/хх-1836/
18.Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-1839-1847/
19.Шинжээчийн дүгнэлт ¹1663 /хх-1870-1882/
20.Шинжээч Мө-ийн мэдүүлэг /хх-1882-1883/
·          Г нарын архины онцгой албан татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийн талаарх нотлох баримтууд:
1…. аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Сэ-ийн “Д трейд” ХХК дээр шалгалтаар очоод “татварын улсын байцаагчийн дүгнэлт” ¹190012
1. Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт /татвар ногдох орлого, бусад татвар ногдох зүйлийг биетээр нуун дарагдуулах үндэслэлгүйгээр бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд шилжүүлэх, нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах…/-ыг зөрчиж онцгой албан татварын тайландаа тусгаж татварын тооцоо хийгээгүй байна.
2. “Д трейд” ХХК-д хийсэн шалгалтын дүнг үндэслэн татварын тооцоог гаргахад

-91 557 ширхэг шил архи борлуулалтын орлогод ногдуулсан онцгой албан татвараар 206003.2*80%=164802.6 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдохоор

-нэмэгдсэн өртгийн албан татвараар 91557 ш *2250 төг = 206003.2 мянган төгрөгийн борлуулатын орлогыг 15 хувиар бодоход 30900.5 мянган төгрөг
-Бүгд 91 557 ширхэг архины борлуулалтын орлогод онцгой болон нэмэгдсэн өртгийн албан татвараар 195703.1 мянган төгрөгийн татварыг тайлан тэнцэлдээ тусгаагүй байгаа нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. /хх-405-406/
2.”Д трейд” ХХК-ийн 2006 онд … аймгийн татварын хэлтсийн архи, дарс, пивоны онцгой албан татварын тайланд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-722-750/
3.”Д трейд” ХХК болон Г-оос 459.203.000 төгрөгийг гаргуулж Н-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхэд “Д трейд” ХХК-аас Н-д өгсөн 81 557 шил архины зарлагын баримтыг … аймгийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ¹3/551тоот албан бичгээр ирүүлсэн 6 ширхэг зарлагын баримтыг эд мөрийн баримтаар хураасан /хх-795-803/
4.Татварын улсын байцаагч Мя, Эн, Ок нарын гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-210-222/
5.Татварын улсын байцаагч Ба, Ал, Ою нарын гаргасан шинжээчийн дүгнэлтэд:

1. Архи борлуулсан зарлагын падаанаас үзэхэд 1 шил архийг 4300 төгрөгөөр борлуулсан байна. 78025 шил архийг нэг бүрийг нь 4300 төгрөгөөр борлуулсан тул борлуулалтын орлогын нийт дүн 335,507.5/78025*4300/ мянган төгрөг болж байна.

Нэг шил архины үнэнд (4300 төгрөг) нэмэгдсэн өртгийн албан татвар /чаашид НӨАТ гэх/ шингэсэн гэж үзвэл 1 шил архины НӨАТ-гүй цэвэр үнэ нь 3,739,13 (4300 төг/115x100) төгрөг болж байна. 78025 шил архины НӨАТ-гүй борлуулалтын орлогын нийт дүн нь 291,745,7/78025*3,739,13/ мянган төгрөг болж байгаа бөгөөд Монгол Улсын Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлд:”1…бараанд дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:…Архи…80 хувь …” гэж заасны дагуу 233,396.5/291,745.7*80%/ мянган төгрөгийн онцгой албан татвар ногдоно.

2. НӨАТ-гүй борлуулалтын орлогын дүн 291,745.7 мянган төгрөгт Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд: “6.1. Нэмэгдсэн өртгийн албан татварыг бараа, ажил үйлчилгээг импортлосон болон борлуулсан тухай бүрт ногдуулна. 6.2. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импорлосон болон борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил үзүүлсэн үйлчилгээний татвар тооцох үнэлгээний 15 хувиар ногдуулна…” гэж заасны дагуу 43,761.8 /291,745.7*15%/ мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдоно. /хх-944-951/

6.Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчооны шинжээч Мө-ийн гаргасан шинжээчийн ¹126 тоот дүгнэлтэд:
… аймгийн татварын улсын байцаагч Сэ-ийн 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ¹190012 дугаартай дүгнэлт нь бүрэн үндэслэлгүй байна. Сэ нь … аймгийн СХЗТ-ийн экспеотийн “Физик химийн үзүүлэлтээрээ стандартын шаардлага хангахгүй” 2007 оны 2 дугаар сарын 13-ны өдөр устгасан 10 000 шил архи, складад бэлнээр тоологдсон 6 498 шил архийг борлуулсан гэж тооцон тооцооллын алдаа гаргасан байна. Шинжээчээр томилогдсон татварын улсын ахлах байцаагч Мя, Эн, улсын байцаагч Ок нарын гаргасан дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.
            Шинжээчээр томилогдсон татварын улсын ахлах байцаагч Ба, улсын байцаагч Ал, Ою нарын “Д трейд” ХХК-ны борлуулсан 78025 шил архинд ногдуулах татварын тооцооллыг зөв хийсэн байна. “Д трейд” ХХК-нь 78 025 шил архи борлуулж 335507.5 мянган төгрөг /НӨТ/ 291745.06 төгрөгт /НӨТ/-гүй ногдох 233396.5 мянган төгрөгийн онцгой албан татвар, НӨАТ-т 43761.8 мянган төгрөг төлөхөөр байна.
“Д трейд” ХХК-ний захирал Г нь ААНБОАТ-ын тухай хууль НӨАТ-ын хууль, Онцгой албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.
“Д трейд” ХХК- нь 9,10 дугаар сард үйлдвэрлэсэн 78 025 шил архины борлуулалтын орлого болох 335507.5 мянган төгрөгөө тайлан баланс даа тусгаагүй, татвар тооцож төлөөгүй байна.
“Д трейд” ХХК-нь 78 025 шил архи борлуулж 335507.5 мянган төгрөг /НӨАТ/ тай 2917456000 төгрөг ногдох /НӨАТ/ гүй дүнгээс тооцох 233396.5 мянган төгрөгийн онцгой албан татвар НӨАТ-т 43761.8000 төгрөг төлөхөөр байна гэх дүгнэлт /хх-983-999/
 7. … аймгийн татварын хэлтсээс 2007 оны 09 дүгээр 18-ны ¹06/528 албан бичгээр авсан лавлагаа. /хх-1250-1283/
8.2008 оны 09 сарын 18-ны ¹06/523 албан бичгээр Үндэсний арбитрын 2006 оны 04 сарын 12-ны өдрийн ¹19 дугаартай шийдвэр /хх-1201-1215/
9.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой материал /хх-532-559/ зэрэг болно.
 Шүүгдэгч Г нь … аймгийн цагдаагийн газраас “Д” трейд ХХК-нд шалгалт хийж хураан авсан 18 000 ширхэг хуурамч акцыг буцаан авахын тулд … аймгийн цагдаагийн газрын ахлах төлөөлөгч С, төлөөлөгч Д нарт М-р дамжуулан 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2006 оны 04 дүгээр сарын 07-ны хооронд 10 000 000 төгрөгийн буюу их хэмжээний хээл хахууль өгсөн,
Монголын Үндэсний Арбитрын шийдвэрээр иргэн Н-д төлөх 414 000 000 төгрөгийн төлбөрийг төлөхийн тул 2006 оны 08, 09 дүгээр сард үйлдвэрлэсэн архинаас 78025 шил архийг Н-д өрөнд өгсөн боловч уг архийг 2006 оны архи, дарс, пивоны онцгой албан татвар татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь,
Шүүгдэгч:Д нь … аймгийн Цагдаагийн газрын эдийн засгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа ахлах төлөөлөгч С-ын хамт “Д трейд” ХХК-нд шалгалт хийж 18 000 ширхэг архины хуурамч акц илрүүлсэн боловч уг акцыг буцаан өгч М-р зуучлуулан Г-с 5 000 000 төгрөгийн хээл хахуулийг авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь,
Шүүгдэгч С нь … аймгийн Цагдаагийн газрын эдийн засгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2006 оны 02 дугаар сард Д-той хамт “Д трейд” ХХК-нд шалгалт хийж 18 000 ширхэг архины хуурамч акц байсныг илрүүлсэн боловч уг акцыг тус компанид буцаан өгч М-аар зуучлуулан Г-с 5 000 000 төгрөгийн хээл хахуулийг авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь,
Шүүгдэгч М нь “Д трейд” ХХК-