Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 57 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 57 дугаар шийтгэх тогтоол
ШИЙТГЭХ ТОГТООЛ

2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр                                    Дугаар 57                                  Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэбат
Улсын яллагч С.Сувдаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн, Ц.Цогзолмаа
Шүүгдэгч Г, Б нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г, Б нарт холбогдох 210… тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

  1. Монгол улсын иргэн, халх, … оны … дугаар сарын … нд … аймгийн …суманд төрсөн, … настай, эмэгтэй, дээд боловсролтой, нябо эдийн засагч мэргэжилтэй, ам бүл …, нөхрийн хамт амьдрах, … аймгийн … сумын … дүгээр баг, … тосгоны … тоотод оршин суудаг, хэрэгт татагдах үедээ … сумын … дүгээр багийн иргэний бүртгэлийн болон халамжийн мэргэжилтэн хийж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн хэрэг хариуцах чадвартай … овогт …Г. РД: МИ…
  2. Монгол улсын иргэн, халх, … оны …дугаар сарын …нд … аймгийн …суманд төрсөн … настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, ам бүл …, … хүүхдийн хамт амьдрах, …сумын …тосгоны эмнэлэгт асрагч ажилтай… сумын … баг … тоотод оршин суух гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй … овогт Б.
Шүүгдэгч Г нь 2007 оны 12 дугаар сарын 28-нд иргэн М,Х нарын гэрлэлтийг батлахдаа Х-г оролцуулалгүй баталж улмаар хахууль болгон 100.000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдсэнд
Шүүгдэгч Б нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байсан…210… тоот хэрэгт 2010.06.30-ны өдөр мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Г-д хуурамч гэрлэлт батлуулж шинээр гэр бүл болж буй иргэдэд төрөөс олгож буй 500.000 төгрөгний тэтгэмж гаргуулж, 100.000 төгрөгийн хахууль өгсөн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г-с шүүх хуралдаанд мэдүүлэхдээ….М нь манай садангийн хүүхэд байгаа юм. Нөхөр Х нь … аймгийн хүн 7,8 сарын үед гэрлэлтээ батлуулж мөнгөө авмаар байна гэж ярьж байсан. Тэгээд он дуусахаас өмнө шилжүүлгээ хийлгээд материалаа бүрдүүлээд өгсөн. Би хуурамч гэр бүл батлаагүй, гэр бүл батлахдаа бүртгэлийн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрнө. М… набор дарс өгсөнийг ах дүү хүмүүс болохоор бие биедээ баяр ёслол болж байгаа болохоор бэлэг өгч байна л гэж бодсон. М, Г хоёрын хувьд иргэний бүртгэлийн лавлагааг авч байсан. Г-н ХААТР-15 маягт дээр би гарын үсэг зураагүй хэн зурсаныг мэдэхгүй, шинжээчийн дүгнэлтээр Г-н гарын үсэг биш гэж гарсан. Би бүртгэлээ зохих журмын дагуу хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. М-н нөхөр Г ажилд орох гэсэн юм тодорхойлолт авъя гэхээр нь би урьд хорих ял эдэлж байсан иргэний бүртгэлд байхгүй гэснээс болж Г бид хоёр маргалдсан, тэр үед намайг мөнгө авдаг гэж хэлээд түүнийг чинь хэлнэ гэж байсан. Би тухайн үед ажил ихтэй байсан болохоор юм санаа ч үгүй өнгөрсөн юм. Би М-с 100.000 төгрөг аваагүй яагаад намайг гүтгэснийг мэдэхгүй. М-с авлига 100.000 төгрөг аваагүй гэдгээ анхнаасаа би үнэн зөвөөр мэдүүлж байсан. Ийм гэмт хэрэгт холбогдсондоо гомдолтой байна гэв.

Шүүгдэгч Б-с шүүх хуралдаанд мэдүүлэхдээ…2010 оны хавар … тосгоны цагдаа намайг Цагдаагийн хэлтэс дээр дуудаж байна. Г-й хамт очоорой гэхээр нь би Г-й хамт очсон. Бид хоёртой цагдаагийн хэлтсийн Эрүүгийн төлөөлөгч М уулзаад ямар хэргээр дуудагдсанаа мэдэж байгаа биз дээ гээд Ж-д 100000 төгрөг өгсөн гэхээр нь үгүй гэтэл чи өгсөн л гэсэн гээд тулгаад байсан. Тэгээд өмнө нь хэрэгт шалгагдаж хоигдож байсан болохоороо хорино гэж хэлэхээр нь айгаад 100000 төгрөг өгсөн гэж худлаа хэлсэн. Сүүлд нь … мөрдөн байцаагч Д гэж хүн ирээд байцаалт авахдаа өмнөх байцаалтанд хэлсэн зүйлээ ярь гээд, Тэгэхээр нь 100000 төгрөг өгсөн байдлаар ярьсан. Би хүн гүтгэж худлаа хэлсэндээ маш их гэмшиж байна. Өөрийн гэм буруугаа ойлгож байна хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Хохирогч Л-с /... тосгоны иргэний бүртгэлийн ажилтан/ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ… Би халамжийн асуудал хариуцсан төрийн албан хаагчийн хувьд удирдлагаас өгсөн үүргийн дагуу байцаан шийтгэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр оролцож байна.Халамжийн сангийн хөрөнгө зориулалтын дагуу зарцуулагдах ёстой өөрөөр хэлбэл албан ёсоор гэр бүл болсон хүмүүс л шинэ гэр бүлийн тэтгэмж авах ёстой. М, Г нараас халамжийн сангаас хууль бусаар авсан 500000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ./хх-71/

Гэрч Х-с мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ… 2010.10-р сарын сүүлээр бид нэг гэрт орцгоосон. М бид хоёр гэрлэлтээ батлуулна гэж ярилцаж байсан боловч М 2010 оны 12-р сард намайг эзгүй хойгуур миний иргэний үнэмлэхийг ашиглаж, гэрлэлт бүртгүүлж, шинээр гэр бүл бологсдын 500000 төгрөг авч түүнээсээ иргэний бүртгэлийн ажилтан Ж-д 100000 төгрөгийн хахууль өгсөн гэж байсан. М-й гэр бүл болоход би огт оролцоогүй, миний зөвшөөрөлгүй намайг М-й гэр бүл болгосон гэжээ./хх-72/

Гэрч О-с мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ… Би Г-н хашаанд ТҮЦ ажилуулдаг байсан М надаас хүнсний зүйл зээлж аваад 30.000 гаруй төгрөгний өртөй болсон. М надаас 2007 оны 12-р сарын сүүлээр шинэ жилийн өмнөхөн манай ТҮЦ-д орж ирээд шинэ гэр бүлийн тэтгэмжийн мөнгөө авсан гээд зээлээ төлсөн, М тухайн үед Ж эгчид асуудал хурдан шийдвэрлэж өглөө гээд мөнгө өгсөн талаар хэлж байсан гэжээ./хх-80/

Гэрч О-й 201.10.13-ны өдөр утсаар ярьсан мөрдөн байцаагч гэрчийн мэдүүлэг үнэн зөв эсэх талаар тодруулахад Би гэрчийн мэдүүлэг дээр болсон зүйлийг үнэн зөв мэдүүлсэн Ж-н хотоос авсан өмгөөлөгч нар нь Б, М нарыг түүнд хахууль өгөөгүй, айж дарамтанд орсоны улмаас Ж-д хээл хахууль өгсөн гэж худал мэдүүлэг өгсөн байдлаар хуурамч нөхцөл байдал үүсгэж байна гэж … ард иргэд ярьж байгаа, М надад Ж эгчид асуудлыг хурдан шийдвэрлэж өгсөний төлөө мөнгө өгсөн гэж байсан нь үнэн. Би үүнийг хаана ч хэлнэ, М, Ж нар хамаатан улс болохоор эрүүгийн хэрэг замхруулах гэсэн хууль бус зүйл хийж байгаа байх… Ж-н дээрх хууль бус үйлдлийг … ард иргэд мэдэж байгаа, түүний үйлдлийг хуулийн байгууллагууд үнэн зөв шударгаар шийдвэрлэх ёстой, үүнийг харж байна гэжээ./хх-165/

Гэрч Д /Бүртгэлийн улсын байцаагч/ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ… танай байгууллагаас ирүүлсэн мөрдөн байцаагчийн мэдэгдлийн дагуу …аймгийн … сумын … багийн бүртгэлийн ажилтан Ж иргэн Х, М, Г, Б.М нарын гэрлэлтийн бүртгэсэн байдлыг шалгаж илэрсэн зөрчлийн дагуу дээрхи гэрлэлтийг хүчингүй болгож улсын ахлах байцаагчийн дүгнэлт бичсэн. Дүгнэлтэнд илэрсэн зөрчлийг тодорхой дурьдсан. Шалгалтын явцад Ж доорхи зөрчлүүдийг гаргаж бүртгэлийн ажилтаны хийх ёсгүй үйлдлийг хийж иргэн Х, М, Г, Б нарын гэрлэлтийг хууль бусаар бүртгэсэн байна. Үүнд: 1. Гэрлэхийг хүсэгч нараар өргөдөл гаргуулаагүй, 2. Иргэн Х, Г нарыг биеэр байлцуулаагүй, гэрлэгчдээр бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулаагүй, 3. Иргэн Г-н гарын үсгийг ХААТР-15 маягт дээр дууриалган зурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Дээрхи үйлдлүүд нь Иргэний бүртгэлийн тухай хуулиудын гэрлэгчдийг биеэр байлцуулна, гэрлэхийг хүсэгчдийг биечлэн байлцуулна гэсэн заалтуудыг зөрчсөн учир хууль зөрчсөн гэж үзэн уг гэрлэлтүүдийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл бүртгэлийн ажилтан хуульд заасан нотлох баримтыг заавал бүрдүүлэн аливаа бүртгэлийг хийх ёстой байдаг, Х, М, Г, Б нарын гэрлэлтийг хууль бусаар бүртгэсэн байсан гэжээ./хх-224/

Гэрч А-с мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ… Миний дүү М, Г-й албан ёсоор гэр бүл болж нэг гэрт орж амьдарч байгаагүй. Би энэ хоёрыг гэрлэлт батлуулахад огт оролцоогүй, хамт яваагүй, …М-й хамт Г байгаагүй/хх-84/

Шинжээчийн дүгнэлтэнд: …Шинжилгээнд ирүүлсэн “ Гэрлэсэнийг бүртгэх анкет 0078 гэсэн баримтын 17 дугаарт зурагдсан шинжлэгдэж буй” “Г” гэсэн гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Г-н гэх гарын үсгийн загвартай тохирохгүй байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн 2004 он гэсэн огноо бүхий … аймгийн …сумын “Гэрлэсний бүртгэл” гэсэн дэвтрийн 21-р хуудсанд байрлах шинжлэгдэж буй “Х” гэсэн гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Х-н гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна/хх-86-88/

М-г 2010.06.30-нд сэжигтэнээр байцаасан тэмдэглэлд: …Ж тухайн үед надаар 2 анкет бөглүүлсэн би Х-н өмнөөс гарын үсэг зурсан. Ж тухайн үед Х-г өөрийн биеэр байх ёстой гэж шаардаагүй, Ж материал хүлээн авч байхдаа Гэрлэлтийн бүртгэлд олон хүн бүртгүүлсэн, очер ихтэй байгаа…би та хоёрын асуудлыг хурдан шийдвэрлэж өгнө надад 100.000 төгрөг өгөөрэй, хүн амьтанд хэлж болохгүй шүү би ажилгүй болно гэж байсан.Тэгээд 2007 оны 12-р сарын сүүлээр Худалдаа хөгжлийн банкнаас 500.000 төгрөгийг авч уг өдөртөө Ж-д гудамжинд 100.000 төгрөг өгсөн.Мөнгө өгөх үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Би Ж-с 500.000 төгрөг авах зөвшөөрлийн хуудас авсан өдрөө банкнаас мөнгөө авсан. Нөхөр Х-т Ж-д 100.000 төгрөг өгсөн талаараа хэлсэн. /хх-98/

М-г 2010.07.02-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэлд: … Би Ж-р өөрийн нөхрийг байхгүй үед нь гэрлэлтээ бүртгүүлж, 500.000 төгрөгний тэтгэмж аваад 100000 төгрөгийн хээл хахууль өгсөн нь үнэн Ж авч богино хугацаанд тэтгэмжийн 500.000 төгрөгийг чинь аваад өгье очер ихтэй байгаа чи надад 100.000 төгрөг өгөөрэй хүн амьтанд хэлж болохгүй шүү би ажилгүй болно гэж байсан.Би тэтгэмж авсан өдрөө буюу 2007 оны 12-р сарын 28-ны өдөр захын тэр хавийн гудамжинд 100.000 төгрөг өгсөн. Мөнгө өгөх үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Гэрлэлт бүртгүүлж мөнгө авах үед би Х-н өмнөөс гарын үсэг зурсан. Та Ж-д 30.000 төгрөг дарс набор өгсөн үү? Тийм зүйл ёстой байхгүй, би Ж эгчид 100.000 төгрөг бэлнээр өгсөн./хх-100/

Б-г 2010.06.30-ны өдөр сэжигтэнээр байцаасан тэмдэглэлд:
… Би Г-й гэр бүл болсон байдлаар хуурамч гэрлэлт бүртгүүлж, шинэ гэр бүлд олгож байгаа, 500.000 төгрөгний тэтгэмж авъя гэж ярьж, тохиролцон уг 500.000 төгрөгийг авсан.Г бид хоёр хамт амьдраагүй гэр бүлийн хүмүүс биш, Шинэ гэр бүлийн 500.000 төгрөгөөс Г бид хоёр 200.000 төгрөгийг тус тус авч 100.000 төгрөгийг … иргэний бүртгэлийн ажилтан Ж-д өгсөн. Г-й ярьж тохирохоос өмнө Ж эгчээс Би хүнтэй гэр бүл болсон байдлаар материал бүрдүүлж өгөөд тэтгэмжийн 500.000 төгрөг авъя гэж зөвшөөрөл авсан юм. Ж эгч миний бүрдүүлсэн материалыг үндэслэн Г бид хоёрыг байлцуулалгүй гэрлэлт баталж, 500.000 төгрөг авах зөвшөөрөл өгсөн.Дээрхи үйлдлийнх нь төлөө түүнд би 100.000 төгрөг өгсөн. Ж эгчтэй анх ярилцаж мөнгө төгрөг өгнө гэж хэлээгүй, ажил бүтээж өгсний дараа 100.000 төгрөг өгсөн. Банкнаас мөнгөө авснаас 3-4 өдрийн дараа Ж эгчид захиргааны гадаа явж байхад нь 100.000 төгрөг өгсөн. /х-106-107/

Улсын бүртгэлийн ернхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтэнд: …иргэн Г / …, …/ Б / …, …/ нарын гэрлэлтийг 2006.12.26-ны өдрийн бүртгэлийн дэвтрийн 78 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэл, мөн тус багийн иргэн Х / …, …/, М / …, …/ 2007.12.28-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн 57 дугаарт бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн эх нотлох баримтыг шалгаад …гэрлэхийг хүсэгчдээр өргөдөл гаргуулаагүй, бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулаагүй, иргэн Г-н гарын үсгийг ХААТР 15-р маягт дээр дуурайлган зуруулсан /ШШҮТ-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5-р зүйлийн 5.1, Иргэний бүртгэлийн хуулийн 8-р зүйлийн 8.3.1, 8.3.2, 13-р зүйлийн 13.2-д заасныг зөрчсөн байна. …Улсын бүртгэл нь хууль бус байх тул уг бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзнэ /хх-208-209/ гэжээ хавтас хэрэгт авагдсан нртлох баримтуудаар:
Шүүгдэгч: Ж нь … аймгийн … сумын … тосгоны Иргэний бүртгэлийн ажилтнаар ажиллаж байхдаа 2008 оны 12 дугаар сарын 28-нд … тосгоны иргэн М, Х нарын гэрлэлтийг батлахдаа иргэний бүртгэлийн болон гэр бүлийн хуулийг зөрчин батлаж шинэ гэр бүлд олгох 500.000 төгрөгний тэтгэмж авах боломжийг олгон улмаар, М-с 100.000 төгрөгийг хээл хахууль болгон авсан нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч: Б нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байсан. … 210… тоот хэрэгт 2010.06.30-ны өдөр мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Ж-д хуурамч гэрлэлт батлуулж шинээр гэр бүл болж буй иргэдэд төрөөс олгож буй 500.000 төгрөгний тэтгэмж гаргуулж, 100.000 төгрөгийн хахууль өгсөн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ж, Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б нь шинээр гэр бүл бологсдод төрөөс олгож буй тэтгэмжийн мөнгөөс авсан 300.000 төгрөгийг шүүхэд хуралдааны өмнө төлж барагдуулсан, Г нь хэрэг хянагдах шатанд 200.000 төгрөгийг төлж барагдуулсан. Б, Г нарын хувьд төлбөр барагдсан.
Хэрэг шалгагдах шатанд М, Х, Г нарын үйлдлийг хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хамруулан Прокуророос хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. /хх-185-187/.

М, Х нарын шинэ гэр бүлд олгосон 500.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч нэхэмжлээгүй, улсын байцаагчийн дүгнэлтэнд тэтгэмжийн мөнгийг төрийн санд буцаан оруулах талаар тусгаагүй, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас гэм буруутай этгээдээс хохирол гаргуулах тухай санал тавиагүй зэргээс шалтгаалан уг хохиролыг гэм буруутай этгээдээс гаргах эсэх асуудлыг шүүх нээлттэй үлдээж энэ талаар жич эрх бүхий этгээд нь иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тогтоолд тусгав.

Шүүгдэгч нарын хэн аль нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байгаа, Б нь төлбөрөө төлсөн, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа бага насны хүүхэдтэй өрх толгойлон амьдардаг зэрэг байдлыг харгалзан Б-т хорих ял оногдуулж уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Шүүгдэгч Ж-д хуульд заасан торгох ялыг оногдуулах нь зохистой байх тул.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
  1. Шүүгдэгч … овогт Ж-г хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэнд, … овогт Б-г мөрдөн байцаалтанд зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэлд тус тус гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар Ж-г Төрийн байгууллагад иргэний бүртгэлийн мэргэжилтэн хийх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн 268.1-д зааснаар Хөдөлмөрийн халсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 108000*51 5508000 /Таван сая таван зуун найман мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар Б-г 1 жилийн хугацаагаар хорьж шийтгэсүгэй .
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар ялтан Ж нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг анхааруулсугай. 
  5. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Б-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. 61.4-д зааснаар ялтан Б-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавих үүргийг … аймгийн … сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай. 
  7. М, Х нарын авсан шинэ гэр бүлд олгох тэтгэмж 500.000 төгрөгийг эрх бүхий субъект, гэм буруутай этгээдээс жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай. 
  8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ХААТР-15 буюу гэрлэснийг бүртгэх №… тоот анкет,№… тоот гэрлэлтийн гэрчилгээг шийтгэх тогтоолын хамт Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсүгэй. 
  9. Энэ хэрэгт одоогоор хэлэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
  10. Ж, Б нарыг бусдын даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
  11. Шүүхийн тогтоол нь танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаар хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол,эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн шүүхэд гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ