Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн даргаар Л.Төр-Од сонгогдов

A- A A+
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн даргаар Л.Төр-Од сонгогдов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 62 дугаар зарлигаар шинэчлэн байгуулагдсан АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл анхны хурлаа 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хийжээ.

Тус хурлаар ОНЗ-ийн дотоод зохион байгуулалтын асуудал, үйл ажиллагааны зарчим болон ойрын үед хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 120 дугаар зарлигаар баталсан “Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам”-д заасны дагуу ОНЗ-ийн гишүүд нь дотроосоо даргаа сонгох бөгөөд 3 дэд зөвлөлд хуваагдан үйл ажиллагаа явуулдаг.

Зөвлөлийн даргаар Л.Төр-Од, Бодлогын дэд зөвлөлийн ахлагчаар П.Эрдэнэжаргал, Олон нийтийн харилцааны дэд зөвлөлийн ахлагчаар Д.Цэрэнжав нар тус тус сонгогдсон байна. Харин Хүний эрх-үйл ажиллагааны дэд зөвлөлийн ахлагчийг дараагийн хурлаар сонгохоор болжээ.

Олон нийтийн зөвлөл нь бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилтуудаа тодорхойлох, зөвлөлийн болон дэд зөвлөлүүдийн 2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж энэ зургаадугаар сард багтаан батлахаар тохиролцсон байна.

Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболдтой уулзаж тус хуралдааны талаар мэдээлэл өгч, Олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааг хуульд заасан дэмжлэг үзүүлэх, тодорхой асуудлаар мэдээлэл авах хүсэлтээ уламжилсан байна.

Н.Ганболд дарга Олон нийтийн зөвлөлийг ажлаа шуурхайлан эхэлж байгаад талархаад, дурдсан асуудлаар дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Олон нийтийн зөвлөлийн Бодлогын дэд зөвлөлийн ахлагч П.Эрдэнэжаргал     

Олон нийтийн харилцааны дэд зөвлөлийн ахлагч Д.Цэрэнжав