Мөрдөн шалгах хэлтсийн 2010-2014 оны үйл ажиллагааны тоон мэдээлэл

A- A A+
Мөрдөн шалгах хэлтсийн 2010-2014 оны үйл ажиллагааны тоон мэдээлэл

Тайлангийн хугацаанд нийт 781 гомдол, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 498 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 18.0 хувиар өссөн байна. Гомдол, мэдээллийг графикаар үзүүлбэл: 

Урьд оны үлдэгдэл 19 гомдол, мэдээлэл, шинээр хүлээн авсан 498 гомдол, нийт 517 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 89 гомдол, мэдээлэл буюу 17.2 хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.7 хувиар өссөн, 323 гомдол, мэдээлэл буюу 62.5 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.3 хувиар өссөн, 90 гомдол, мэдээлэл буюу 17.4 хувийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн 3 гомдол, мэдээллийг нэгтгэн шалгасан бөгөөд ажиллагаанд 12 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 97.6 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өссөн байна. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийг графикаар үзүүлбэл:

Нийт шалгасан гомдол, мэдээллийн 322 буюу 62.3 хувь нь Улаанбаатар хотын, 195 буюу 37.7 хувь нь орон нутгийн харьяалалтай байна. Графикаар үзүүлбэл: 

Тайлангийн хугацаанд хуульд заасан харьяаллын 598 холбогдогч, 721 үйлдэлтэй 239 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 27.8 хувиар өссөн байна. Графикаар үзүүлбэл: 

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 69 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 28.9 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.0 хувиар өссөн, 48 хэргийг буюу 20.1 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар шилжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувиар буурсан, 47 хэргийг буюу 19.6 хувийг харьяаллын дагуу шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өсөж, 19 хэргийг буюу 7.9 хувийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, 14 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлж, одоо 42 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Графикаар үзүүлбэл:

Эрүүгийн хэрэгт нийт 598 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.5 хувиар өссөн, хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл төрийн улс төрийн 45 буюу 7.5 хувь, төрийн захиргааны 141 буюу 23.6 хувь, төрийн тусгай 58 буюу 9.7 хувь, төрийн үйлчилгээний 48 буюу 8.0 хувь, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын албан тушаалтан 90 буюу 15.1 хувь, гадаадын иргэн 9 буюу 1.5 хувь, бусад 207 буюу 34.6 хувийг эзэлж байна.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 176 хүнд холбогдох 33 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 61 тэрбум 145.5 сая төгрөгийн хохирол учирснаас 4 тэрбум 858 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 17 тэрбум 355.7 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан байна.

Анхан шатны шүүхээс 18.691.229.940 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарсан дүнтэй байна.