Мөрдөн шалгах хэлтсийн 2015 оны I улирлын үйл ажиллагааны тайлан

A- A A+
Мөрдөн шалгах хэлтсийн 2015 оны I улирлын үйл ажиллагааны тайлан

Тайлангийн хугацаанд нийт 286 гомдол, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 108 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.1 хувиар өссөн байна.

Гэмт хэргийн шинжтэй 2014 оны үлдэгдэл 12 гомдол, шинээр хүлээн авсан 108 гомдол, нийт 120 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 24 гомдол, мэдээлэл буюу 20.0 хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар өссөн, 66 гомдол, мэдээлэл буюу 55.0 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.8 хувиар өссөн, 13 гомдол, мэдээлэл буюу 10.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд ажиллагаанд 17 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 85.8 хувьтай байна.

Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг агуулга, холбогдох байгууллага, салбараар нь авч үзвэл нийтийн алба, төрийн албаны үйл ажиллагаанд хамаарах 109 гомдол, мэдээллээс төрийн улс төрийн албанд хамаарах 21, төрийн захиргааны албанд хамаарах 57, төрийн тусгай албанд хамаарах 23, төрийн үйлчилгээний албанд хамаарах 8 гомдол, мэдээлэл, бусад салбарт хамаарах 11 гомдол, мэдээлэл байх бөгөөд бусад салбарт хамаарах 11 гомдол мэдээллээс хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хамаарах 3, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 2, бусад 6 гомдол, мэдээлэл хамааран шалгагдсан.

Тайлангийн хугацаанд хуульд заасан харьяаллын 146 үйлдэлтэй, 125 холбогдогчтой 101 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ба мөрдөн байцаалт явуулсан хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилвал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 38 буюу 37.6 хувь, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 11 буюу 10.9 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 11 буюу 10.9 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 5 буюу 4.9 хувь, хээл хахууль авах 15 буюу 14.9 хувь, хээл хахууль өгөх 6 буюу 5.9 хувь, хээл хахуульд зуучлах 1 буюу 0.9 хувь, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 3 буюу 2.9 хувь, бусад хэрэг 11 буюу 10.9 хувийг эзэлж байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 17 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 16.8 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 18 хэргийг буюу 17.8 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 8 хэргийг буюу 7.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх, 10 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 6 хэргийг буюу 5.9 хувийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, одоо 42 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 5-аар буюу 5.2 хувиар өссөн, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 4-өөр буюу 19.0 хувиар буурсан, хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 4-өөр буюу 28.6 хувиар, харьяаллын дагуу шилжүүлсэн хэрэг 2-оор буюу 33.3 хувиар тус тус өссөн, ажиллагаанд байгаа хэрэг 7-оор бага буюу 14.3 хувиар буурсан дүнтэй байна. 

Мөрдөн шалгасан хэргийн 49 хэргийг буюу 48.5 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 30.6 хувьтай байна. 

Гэмт хэргийн улмаас 26 тэрбум 176.4 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 393.8 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 3 тэрбум 950 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, 240.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлсэн байна.