Мөрдөн шалгах хэлтсийн 2015 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

A- A A+
Мөрдөн шалгах хэлтсийн 2015 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр

2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 603 гомдол, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 238 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.2 хувиар буурсан.
Гэмт хэргийн шинжтэй 2014 оны үлдэгдэл 12 гомдол, шинээр хүлээн авч 238 гомдол нийт 250 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 50 гомдол, мэдээлэл буюу 20.0 хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2.8 хувиар өссөн, 147 гомдол, мэдээлэл буюу 58.8 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 6.4 хувиар өссөн, 31 гомдол, мэдээлэл буюу 12.4 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 5.1 хувиар буурсан бөгөөд ажиллагаанд 22 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 91.2 хувьтай байна.

Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг агуулга, холбогдох байгууллага, салбараар нь авч үзвэл нийтийн алба, төрийн албаны үйл ажиллагаанд хамаарах 226 гомдол, мэдээллээс төрийн улс төрийн албанд хамаарах 56, төрийн захиргааны албанд хамаарах 105, төрийн тусгай албанд хамаарах 34, төрийн үйлчилгээний албанд хамаарах 31 гомдол, мэдээлэл, бусад салбарт хамаарах 24 гомдол, мэдээллээс хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хамаарах 13, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 3, улс төрийн намын үйл ажиллагаанд хамаарах 1, бусад салбарт хамаарах 7 гомдол, мэдээлэл шалгагдсан.

2014, 2015 оны эхний хагас жилд эрүүгийн хэрэгт холбогдчдын албан тушаалын байдал /харьцуулалт/:

Эдгээр гомдол, мэдээллийг хүлээн авсан хэлбэрээр нь ангилвал албан бичгээр 111, шуудангаар 62, цахим шуудангаар 6, биечлэн 63, утсаар 6, факсаар 2 гомдол, мэдээлэл тус тус иржээ.
Тайлант хугацаанд хуульд заасан харьяаллын 232 үйлдэл, 211 холбогдогчтой 156 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилвал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 101 буюу 25.4 хувь, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 37 буюу 9.3 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 26 буюу 6.6 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 14 буюу 3.5 хувь, хээл хахууль авах 74 буюу 18.6 хувь, хээл хахууль өгөх 47 буюу 11.8 хувь, хээл хахуульд зуучлах 9 буюу 2.3 хувь, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 12 буюу 3.0 хувь, мөнгө угаах 5 буюу 1.2 хувь, хууль бусаар хөрөнгөжих 7 буюу 1.7 хувь, бусад хэрэг 65 /татвараас зайлсхийх 7, бусдын эд хөрөнгийг завших 39, залилан мэхлэх 8, албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэх 1, албан үүрэгтээ хайнга хандах 1, эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй байх 1, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах 3, нотлох баримт хуурамчаар үйлдэх 3, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх 2/ буюу 16.4 хувийг эзэлж байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 32 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 20.6 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 25 хэргийг буюу 16.1 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 20 хэргийг буюу 12.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх, 13 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 16 хэргийг буюу 10.3 хувийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, одоо 49 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
Мөрдөн шалгасан нийт хэргээс 93 хэргийг буюу 60.0 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 39.7 хувьтай, 1 мөрдөн байцаагч 9.6 гомдол, мэдээлэл, 5.9 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулсан дүнтэй ажиллаа.
Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан 211 хүнийг албан тушаалын байдлаар нь ангилбал төрийн улс төрийн албан тушаалтан 26, төрийн тусгай албан тушаалтан 23, төрийн захиргааны албан тушаалтан 51, төрийн үйлчилгээний албан тушаалтан 25, бусад буюу энгийн 86 хүн шалгагджээ.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 2015 оны эхний хагас жилд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогооням, ИХШХЕГ-ын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг, Баянхонгор аймгийн Заг сумын засаг дарга Э.Мөнхбаяр, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч М.Гансүлд нарын 37 хүнд холбогдох эрүүгийн 12 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн.
Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг харьцуулбал:

Гэмт хэргийн улмаас 30 тэрбум 984.3 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 577.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 8 тэрбум 156.9 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан, 240.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлсэн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэлт: