“АСУУДАЛ БА ШИЙДЭЛ: АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” сэдэвт илтгэлийн уралдааны удирдамж

A- A A+
“АСУУДАЛ БА ШИЙДЭЛ: АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” сэдэвт илтгэлийн уралдааны удирдамж

МОНГОЛ УЛСЫН
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР 

“АСУУДАЛ БА ШИЙДЭЛ: АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН 
ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

НЭГ. Зорилго

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, энэ үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын болон төрийн өмчит хуулийн этгээдийн авлигын эсрэг асуудал хариуцсан ажилтан /Эрх бүхий албан тушаалтан/-уудыг үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгах, үйл ажиллагааны туршлагыг шинээр томилогдсон Эрх бүхий албан тушаалтанд таниулах, сурталчлах зорилгоор илтгэлийн уралдаан зарлаж байна.

ХОЁР. Хамрах хүрээ

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын болон төрийн өмчит хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнуудын дунд зохион байгуулна.

ГУРАВ. Тавигдах шаардлага 

  • “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвийн хүрээг хамрах;
  • Бичиг хэргийн стандарт хангасан /үсгийн фонд: Arial, үсгийн хэмжээ: 12, цаасны хэмжээ: A4, мөр хоорондын зай: 1.15-1.5/;
  • Эх сурвалж, ишлэл зүйлт оруулсан байх;
  • Илтгэлийн үндсэн шаардлага /хураангуй, түлхүүр үг, үндсэн агуулга, дүгнэлт, ном зүй хэсгээс бүрдэнэ/ хангасан байх;
  • 5 – 8 хуудсанд багтаана; 
  • Нүүр хуудаст байгууллага, албан тушаал, овог нэр, холбоо барих утас зэргийг тэмдэглэнэ;
  • Удирдамжид заагдсан хугацаанд ирүүлнэ;

ДӨРӨВ. Хугацаа

2015 оны 11 дүгээр 27-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл хугацаанд Авлигатай тэмцэх газрын 303 тоот өрөөнд цаасан хэлбэрээр, цахим хаяг /delgerbayar@iaac.mn/-аар тус тус хүлээн авна.

ТАВ. Шалгаруулалтын зохион байгуулалт 

Илтгэлийн тэмцээнийг 2 үе шаттай шалгаруулна.

  1. Тэмцээний нэгдүгээр үе шат – Удирдамжид заагдсан хугацаанд ирүүлсэн илтгэлийг ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүлээн авч шалгаруулалт хийнэ.
  2. Тэмцээний хоёрдугаар үе шат – Нэгдүгээр шатнаас шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлж шалгаруулна. Хоёрдугаар шатанд шалгарсан 10 илтгэгчтэй холбогдон урьдчилж мэдэгдэнэ. Илтгэгч илтгэлээ пресентаци хэлбэрээр бэлтгэж болох ба илтгэх дарааллаа сугална.

Илтгэх хугацаа: 5-8 минут байна. нэмэлт 1-2 минутад шүүгч болон оролцогчдын асуултад хариулт өгч болно.

ЗУРГАА. Тэмцээн шүүх бүрэлдэхүүн, үнэлгээ:

Тэмцээнийг Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын УССГХ, ХШДШХ-ийн тус бүр нэг ажилтан, Их дээд сургуулийн багш 1, нийт 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүнэ.

Шилдэг 3 илтгэлийг шалгаруулж байр эзэлүүлэх ба дараах үзүүлэлтийг харгалзан /0 – 100 оноогоор дүгнэнэ/.

  • Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага хангасан эсэх /0-10 хүртэл оноо/
  • Зарлагдсан сэдвийн агуулгад нийцэж байгаа эсэх /0-15 хүртлэх оноо/
  • Эрдэм шинжилгээ судалгааны аргыг ашигласан эсэх /0-10 хүртэл оноо/
  • Судалгааны ажлын шинэлэг тал /0-10 хүртэл оноо/
  • Дэвшүүлсэн санаа, сэдвийн үндэслэлээ зөв тодорхойлсон байдал /0-20 хүртэл оноо/
  • Практикт хэрэглэгдэх боломжтой эсэх /0-10 хүртэл оноо/
  • Гаргасан дүгнэлт бодитой эсэх /0-10 хүртэл оноо/
  • Илтгэх ур чадвар /0-15 хүртэл оноо/.

ДОЛОО. Шагналын сан

Нэгдүгээр байр - Өргөмжлөл, 500 000 төгрөг
Хоёрдугаар байр - Өргөмжлөл, 400 000 төгрөг
Гуравдугаар байр - Өргөмжлөл, 300 000 төгрөг

Жич: Тэмцээний талаар Авлигатай тэмцэх газрын 70112467 дугаарын утсаар тодруулна уу.