“АВЛИГА БА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР: ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны удирдамж

A- A A+
“АВЛИГА БА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР: ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны удирдамж

МОНГОЛ УЛСЫН
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР 

“АВЛИГА БА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР: ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ”
сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны удирдамж

Зохион байгуулагч: Монгол Улсын Авлигатай Тэмцэх Газар 

Илтгэлийн сэдэв: “Авлига ба эрүүл мэндийн салбар: тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” 

Хамрах хүрээ: Их, дээд сургуулиудын оюутнуудад нээлттэй

Уралдааны зорилго: 

Монгол Улсын Үндсэн хуульд “... эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлнэ...” гэж заасны дагуу төр иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламжийг алагчлалгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлж эрүүл мэндтэй холбоотой зардлын улмаас санхүүгийн эрсдэлд орохоос иргэдээ хамгаалах үүрэгтэй. 

Эрүүл мэндийн салбарт авлигын эрсдлийг үүсгэж буй хүчин зүйл, тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох, тус салбарын шударга байдал, ёс зүйг сайжруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин болон зохион байгуулалтыг боловсронгуй болгоход судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг чиглүүлэх, шинэ санал санаачилгыг өрнүүлэхэд уралдааны зорилго оршино.

Илтгэлийн хугацаа, илтгэлд тавигдах шаардлага:

Илтгэлд тавигдах агуулгын шаардлага: 

  • Эрүүл мэндийн салбарт үүсэж байгаа авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах болон урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тулгамдаж байгаа асуудлыг оновчтой тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн байна; 
  • Илтгэгч нь тухайн сэдвээрээ эмпирик судалгаа хийсэн байна; 
  • Илтгэл тавьж буй сэдвээрээ олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан, дүн шинжилгээ хийсэн байх ба олон улсын туршлагыг судалсан байна; 
  • Илтгэгч өөрийн судалгаандаа шинэлэг арга зүйг баримталсан байх; 
  • Хэрэгжих боломжтой шийдэл, бодлогын хувилбар дэвшүүлсэн байна; 
  • Үндэслэлтэй, бодит тоо баримт болон жишээнд тулгуурласан байна. 

Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага: 

  • Цаасны хэмжээ: А4
  • Хуудасны тоо: 10-15
  • Yсгийн фонт: Аrial
  • Үсгийн хэмжээ: 12
  • Мөр хоорондын зай: 1.5

Бусад шаардлага:

  • Эх хэлний дүрмийн болон хэл найруулга зүй, логикийн алдаагүй байх;
  • Ашигласан ном, зохиолын эх сурвалжийг дурдсан байх;
  • Тодорхой тооны хүснэгт, график, слайд шоу бүхий илтгэлийг проектороор танилцуулахад бэлтгэж ирсэн байх;
  • Илтгэлд овог, нэр, сургууль, холбоо барих утас, и-мэйл хаягаа тодорхой бичсэн байх;
  • Илтгэлийг хугацаа хожимдуулсан тохиолдолд хүлээн авахгүй болно.

Шагналын сан: 

I байр - Өргөмжлөл, 500 000 төгрөг 
II байр - Өргөмжлөл, 400 000 төгрөг 
III байр - Өргөмжлөл, 300 000 төгрөг 

Илтгэлийг шалгаруулах журам: 

Нэгдүгээр шат: Сэдвийн хүрээнд ирүүлсэн шаардлага хангасан нийт илтгэлүүдэд оноо өгөх замаар шалгаруулалтыг хийх бөгөөд тус шатанд авсан оноо нь эцсийн шатны үнэлгээнд нөлөөлөхгүй.

Хоёрдугаар шат: Эхний шатнаас шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлэх бөгөөд хамгийн шилдэг 3 илтгэлийг шалгаруулж байр эзэлүүлнэ. Хоёрдугаар шатны шалгаруулалт 2015 оны 12 дугаар сарын 3-ний 10 цагт Авлигатай тэмцэх газрын байранд болох тус шатанд оролцох илтгэгч нарт урьдчилан мэдэгдэнэ.

Илтгэл хүлээж авах хугацаа: 2015 оны 11 дүгээр сарын 27-ны 17:30 цаг хүртэл хугацаанд цахим хаяг (tuul_b@iaac.mn)-аар болон Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст хүлээж авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70112467 дугаарын утсаар тодруулна уу.