“ШУДАРГА ЁС ЯМАР ӨНГӨТЭЙ ВЭ?” зурагт хуудас бүтээх уралдааны удирдамж

A- A A+
“ШУДАРГА ЁС ЯМАР ӨНГӨТЭЙ ВЭ?” зурагт хуудас бүтээх уралдааны удирдамж

МОНГОЛ УЛСЫН
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

 

“ШУДАРГА ЁС ЯМАР ӨНГӨТЭЙ ВЭ?” зурагт хуудас бүтээх уралдааны удирдамж 

Авлигын эсрэг олон улсын өдөр буюу 12 дугаар сарын 9-ийг угтан “Шударга ёс ямар өнгөтэй вэ” зурагт хуудас бүтээх сэдэвчилсэн уралдаан зарлаж байна. 

Нэг. Зорилго

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хор хөнөөлийг таниулах, шударга ёсыг төлөвшүүлэх, олон нийтийг авлигаас ангид нийгэмд уриалан дуудах үзэл санааг урлагийн бүтээлээр оновчтой, сонирхолтой байдлаар илэрхийлж, авлигын эсрэг үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг уралдааныг уран бүтээлчид, фото зураг сонирхогчдын дунд зохион байгуулж байна. 

Хоёр. Зохион байгуулалт

Бүтээлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 17.30 цаг хүртэл хугацаанд Авлигатай тэмцэх газрын байранд, болон цахим хаяг /baldandorj@iaac.mn/-аар тус тус хүлээн авах ба шалгаруулалтыг Авлигатай тэмцэх газар болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хамтран зохион байгуулна.

Гурав. Хамрах хүрээ

Уралдаанд оролцохыг хүссэн иргэн, байгууллага бүхэнд нээлттэй

Дөрөв. Тавигдах шаардлага

A3 хэмжээтэй, JPG өргөтгөлтэй, сэдэвт тохирсон, шинэлэг бүтээлч, хуулбарлаагүй байх.

Тав. Шагналын сан

Нэгдүгээр байр - Өргөмжлөл, 500 000 төгрөг
Хоёрдугаар байр - Өргөмжлөл, 400 000 төгрөг
Гуравдугаар байр - Өргөмжлөл, 300 000 төгрөг

Зургаа. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг

  • www.iaac.mn (www.атг.мон), xамтдаа.mn фэйсбүүк хуудаст байршуулж, олон нийтэд сурталчилна.
  • Уралдаанд ирүүлсэн бүтээлийг цаашид Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд ашиглана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70112467 дугаарын утсаар тодруулна уу.