МОНГОЛ УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг НҮБ-аас Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан бөгөөд энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний сайн туршлагыг тодруулан шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил “ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ - 2015” уралдааныг улсын хэмжээнд нийт төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд зарлаж байна.
Хүнд суртлаас ангид үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, сайн засаглалыг салбар бүртээ, байгууллагын дотооддоо нэвтрүүлж байгаа тэргүүний арга туршлага, санаачилгыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах, бусад төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад үлгэр дууриал болгоход уралдааны зорилго оршино.
Шалгуур үзүүлэлт:
1. Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх хүсэл зориг, эрмэлзэлтэй удирдлага
Шагналын зорилго, ач холбогдол:
Шалгуур:
2. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр олон нийтэд хүртээмжтэй, оролцоог хангасан шударга ёсны аян зохион байгуулсан байгууллага
3. Ил тод, нээлттэй цахим хуудастай байгууллага
4. Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх талаар шинэ санал, санаачилга гаргасан төрийн байгууллага байгууллага
5. Идэвхи, санаачилгатай Эрх бүхий албан тушаалтан
6. Хүүхэд залууст шударга ёсыг ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг зохион байгуулсан төрийн байгууллага, ТББ, хэвлэл мэдээллийн байгууллага
7. “Шударга ёс бидний тэмүүлэл” хичээлийн хөтөлбөрийг хүүхэд залууст сонирхолтой хэлбэрээр баяжуулан таниулах ажлыг зохион байгуулсан сургалтын байгууллага /төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын байгууллага/
8. Эрүүл мэндийн салбарын шударга байдлыг дэмжих аянд идэвхитэй оролцсон хамт олон, байгууллага
9. Авлигын эсрэг үйл ажиллагаанд идэвхи санаачилгатай оролцож буй иргэн, төрийн бус байгууллага
Шалгаруулах үйл явц: Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсэг нь шагналын номинаци тус бүрт хамаарах хувь хүн, иргэн, байгууллагын материалтай танилцаж, шийдвэр гаргана. Нэр дэвшүүлэх үйл ажиллагааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан Ажлын хэсэг тусгайлан зохион байгуулна.
Шагнал гардуулах үйл явц: Шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулна. Шагнал гардуулах үйл ажиллагааг Ажлын хэсэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлана.
Шагналд нэр дэвшүүлэх:
Нэр дэвшүүлэгч нь шагналд тухайн нэр дэвшигчийг дэвшүүлсэн үндэслэлээ тайлбарлаж, шагналын шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж байгаа талаар тодорхойлон дараах материалын хамт Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс 303 тоотод ирүүлнэ.
1. Хувь хүний товч намтар, анкет, байгууллагын товч танилцуулга; 2. Шагналд тодорхойлсон албан бичиг буюу өргөдөл; 3. Шагналын шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж байгаа болон нэр дэвшүүлж буй үндэслэлийг тайлбарлан бичсэн тодорхойлолт, мэдүүлэг
Шагналд нэр дэвшүүлэх материалыг хүлээн авах хугацаа:
Шударга ёсны төлөө – 2015 шагналд нэр дэвшүүлж байгаа материалыг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17.00 цаг хүртэл Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс /АТГ-ын 303 тоот/-т хүлээн авна.
Холбоо барих утас: 70112467, delgerbayar@iaac.mn хаягаар хандана уу.
Уралдааны мэдүүлгийн маягтыг ЭНД дарж үзнэ үү.