Мөрдөн шалгах хэлтсийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

A- A A+
Мөрдөн шалгах хэлтсийн 2015 оны үйл ажиллагааны тайлан

Мөрдөн шалгах хэлтэс нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2015 онд дэвшүүлсэн зорилт, жилийн болон улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ажлыг хэрэгжүүлж ажиллалаа.

Хэлтэс, албаны дарга мэргэжлийн удирдлагаар, газрын удирдлага зохион байгуулалтын болон бусад удирдлагаар хангаж, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг нэг бүрийн мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай гүйцэтгүүлэхэд чиглэсэн мөрдөн байцаагчдын ажлын хэсгээр шалгалт явуулах зохион байгуулалтын хэлбэрийг дэмжиж ажилласан. 

Тайлангийн хугацаанд нийт 1027 гомдол, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 428 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 70-аар буюу 14.0 хувиар буурсан байна. 

Гэмт хэргийн шинжтэй 2014 оны үлдэгдэл 12 гомдол, шинээр хүлээн авсан 428 гомдол нийт 440 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 92 гомдол, мэдээлэл буюу 20.9 хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.7 хувиар өссөн, 265 гомдол, мэдээлэл буюу 60.2 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 2.3 хувиар буурсан, 70 гомдол, мэдээлэл буюу 15.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 хувиар буурсан бөгөөд ажиллагаанд 13 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 97.1 хувьтай байна. 

2014, 2015 оны гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлт /харьцуулалт/ 

Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг агуулга, холбогдох байгууллага, салбараар нь авч үзвэл нийтийн алба, төрийн албаны үйл ажиллагаанд хамаарах 375 гомдол, мэдээллээс төрийн улс төрийн албанд хамаарах 88, төрийн захиргааны албанд хамаарах 169, төрийн тусгай албанд хамаарах 61, төрийн үйлчилгээний албанд хамаарах 57 гомдол, мэдээлэл, бусад салбарт хамаарах 65 гомдол, мэдээллээс хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хамаарах 33, улс төрийн намын үйл ажиллагаанд хамаарах 2, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 10, бусад 20 гомдол, мэдээлэл шалгагджээ.

Эдгээр гомдол, мэдээллийг хүлээн авсан хэлбэрээр нь ангилбал албан бичгээр 192, шуудангаар 85, цахим шуудан, вэб сайтаар 8, биечлэн 147, утсаар 6, факсаар 2 гомдол, мэдээлэл тус тус ирсэн байна.

Нийт шалгасан гомдол, мэдээллийн 277 буюу 62.9 хувь нь Улаанбаатар хотын, 163 буюу 37.1 хувь нь орон нутгийн харьяалалтай байна. 

Тайлангийн хугацаанд хуульд заасан харьяаллын 345 үйлдэл, 410 холбогдогчтой 238 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

2014, 2015 онд шалгасан эрүүгийн хэрэг /харьцуулалт/ 

Мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал:

  • төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 103 буюу 21.7 хувь,
  • төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 35 буюу 7.4 хувь,
  • төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 36 буюу 7.6 хувь,
  • төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 13 буюу 2.7 хувь, 
  • хээл хахууль авах 81 буюу 17.1 хувь,
  • хээл хахууль өгөх 65 буюу 13.7 хувь,
  • хээл хахуульд зуучлах 15 буюу 3.2 хувь,
  • төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 11 буюу 2.3 хувь,
  • хууль бусаар хөрөнгөжих 7 буюу 1.5 хувь,
  • мөнгө угаах 6 буюу 1.3 хувь, бусад хэрэг 103 буюу 21.7 хувийг эзэлж байна.

2014, 2015 оны мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилсны харьцуулалт

Албан тушаал, авлигын гэмт хэргийн төрлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 16 хэргээр буюу 18.4 хувь, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 3 хэргээр буюу 9.4 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 16 хэргээр буюу 80 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 5 хэргээр буюу 62.5 хувь, хээл хахууль авах 26 хэргээр буюу 47.3 хувь, хээл хахууль өгөх 14 хэргээр буюу 27.4 хувь, хээл хахууль зуучлах 4 хэргээр буюу 36.4 хувиар тус тус өсч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 7 хэргээр буюу 38.8 хувь, бусад хэрэг 18.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2015 онд тус хэлтсээс 55 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 23.1 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 50 хэргийг буюу 21.1 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 30 хэргийг буюу 12.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх, 13 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 28 хэргийг буюу 11.7 хувийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, 62 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдлээ. 

2014, 2015 онд мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлт /харьцуулалт/ 

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 0.8 хувиар буурсан, 1 мөрдөн байцаагчийн хянан үзсэн гомдол, мэдээлэл 1.7-оор буурч, мөрдөн байцаалт явуулсан эрүүгийн хэрэг 0.5 хувиар өссөн дүнтэй ажиллалаа. 

Хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлсэн 50 хэргээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 4 хэргийг, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр 4 хэргийг, гэмт хэрэг нь нийгэмд аюултай шинж чанараа алдсан үндэслэлээр 1 хэргийг, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1 хэргийг, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр 40 хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Эрүүгийн хэрэгт холбогдон 410 хүн шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.4 хувиар буурсан, хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл төрийн улс төрийн 42 буюу 10.2 хувь, төрийн захиргааны 79 буюу 19.3 хувь, төрийн тусгай 44 буюу 10.7 хувь, төрийн үйлчилгээний 58 буюу 14.2 хувь, төрийн бус байгууллагын албан тушаалтан 11 буюу 2.7 хувь, бусад 176 буюу 42.9 хувийг эзэлж байна. 

Хэргийн холбогдогчоос 28 сэжигтэн, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь өмнөх оны мөн үеээс 17.6 хувиар буурсан байна. 

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хүн 

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 2015 онд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогооням, ИХШХЕГ-ын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг, Увс аймгийн Өмнөговь сумын сургуулийн захирал Б.Лхамсүрэн, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч М.Гансүлд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх, Цэвэр агаар сангийн захирал Н.Хүрэлсүх, ня-бо М.Хулан нарын 68 хүнд холбогдох эрүүгийн 24 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. 

Гэмт хэргийн улмаас 46 тэрбум 478.3 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 2 тэрбум 921.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 11 тэрбум 276.9 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан, 800.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлсэн байна. 

2014, 2015 онд эрүүгийн хэрэгт учирсан хохирол, нөхөн төлүүлэлт, эд зүйлийг битүүмжилсэн байдал /харьцуулалт/ 

Шүүхээс 8.847.242.855 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарсан дүнтэй ажилласан байна.