Авлигатай тэмцэх уриалга гаргалаа /2007.06.05/

A- A A+
Авлигатай тэмцэх уриалга гаргалаа /2007.06.05/
Авлигын улмаас нийгэм тэр аяараа хүчгүйдэж, ард иргэд нь ядуурлын ирмэгт аль хэдийнэ хөл тавьчихаад буй улс бол манайх. Энэ байдлаас гарах зорилгоор Авлигатай тэмцэх газраас “Авлигагүй нийгэм-тогтвортой хөгжлийн гарц” сэдэвт үндэсний бага хурлаа хийсэн. Бага хурлаас төрийн байгууллага, албан хаагчид, иргэний нийгмийн байгууллага, нийт иргэн, хувийн хэвшлийнхэн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч сурвалжлагч зэрэг салбарынханд хандан уриалга гаргажээ.

Энэхүү уриалгад хүсэл зорилгоо нэгтгэн ажиллаж, авлигатай хамтын хүчээр тэмцэх нь улс орны тогтвортой хөгжилд хүрэх арга зам нээгдэнэ гэжээ.

“Нийгмийн толь” сонин. №131