Авлигатай тэмцэх газрын албан хаагчид тангараг өргөв /2007.08.06/

A- A A+
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид тангараг өргөв /2007.08.06/
Авлигатай тэмцэх газрын ажилтан, албан хаагчид тангараг өргөв. Тэд нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Сөүлийн гудамжинд орших ажлын байрандаа нүүн орсны дараа тангараг өргөх ёслолын үйл ажиллагаагаа албан ёсоор гүйцэтгэж буй нь энэ юм. Авлигатай тэмцэгчид “Авлигатай тэмцэх газрын ажилтан би хэний ч нөлөөнд үл автан, зөвхөн хуульд захирагдан үнэнч шударгаар авлигатай тэмцэхээ батлан тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Үндсэн хуульд тангараг өргөж, төрийн тугандаа мэхийн хүндэтгэл үзүүллээ.