Олон нийтийн зөвлөлийн гишүүд хуралдлаа /2007.09.13/

A- A A+
Олон нийтийн зөвлөлийн гишүүд хуралдлаа /2007.09.13/
Авлигатай тэмцэх газрын дэргэд ажиллах Олон нийтийн зөвлөлийн гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдож, анхны хуралдаанаа хийлээ.

Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санаа бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж гаргах зорилготой Олон нийтийн зөвлөлийн 15 гишүүн хуулийн дагуу дөрвөн жилийн хугацаатай ажиллах юм. Зөвлөлийн даргаар Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Э.Болорчулуун сонгогдож, гишүүдээр “Монос” эрдэм шинжилгээний төвийн захирал М.Амбага, ХАС банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав, Удирдлагын академийн багш П.Доржсүрэн, улс төр судлаач Н.Дугар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Монголын урлагийн ажилтны холбооны зөвлөх Б.Зангад, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Намсрайжав, МСХ-ны гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл, “Хүний эрх, аюулгүй орчин” сангийн тэргүүн М.Сүхбаатар, “Паблик төв” төрийн бус байгууллагын захирал Б.Тогтохбаяр, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш Ч.Чойсамба, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны дарга Г.Эрдэнэбат, Монголын Скаутын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нар ажиллахаар болов.