Нийслэл, дүүргийнхнийг нэг өдрийн сургалтад хамруулав /2007.09.21/

A- A A+
Нийслэл, дүүргийнхнийг нэг өдрийн сургалтад хамруулав /2007.09.21/
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд нийслэл, дүүргийн төр, захиргааны ажилтнуудад зориулан “Авлигаас урьдчилан сэргийлэх боломж, арга замууд” сэдэвт сургалт семинарыг зохион байгууллаа.

Хороодын Засаг дарга нараас эхлүүлсэн энэ удаагийн сургалт семинарын үеэр “Авлигын мөн чанар, шалтгаан, үр нөлөө”, “Хөрөнгө, орлогын мэдүүлэг”, “Ашиг сонирхлын зөрчил”, “Төрийн албаны ёс зүй” зэрэг сэдвээр лекц уншиж, харилцан ярилцав.