Телевизийн захирлуудтай уулзав /2007.10.21/

A- A A+
Телевизийн захирлуудтай уулзав /2007.10.21/
Авлигатай тэмцэх газрын дэд дарга Д.Сундуйсүрэн, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэд нар телевизийн захирлуудтай өнөөдөр уулзав.

Уулзалтын үеэр “Авлигатай тэмцэх үйл ажиллагааны магнайд нь олон түмнийг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэг явдаг. Олон нийт авлигын хэрэгт холбогдсон нэгнийг мөрдөн шалгах тухай л илүүтэй сонирхдог. Гэтэл олон улсын жишигт ч, хуулиар ч авлигыг үл тэвчих үзэл санааг дэлгэрүүлэх нь маш чухал гэж үздэг. Тэгэхээр авлигыг үл тэвчих үзэл санааг олон нийтэд сурталчлахад та бүхний үүрэг оролцоо хэрэгтэй байна” гэж Авлигатай тэмцэх газрын дэд дарга Д.Сундуйсүрэн хэллээ. Телевизийн захирлууд “Бидний хамтын ажиллагаа нэг нь сурталчилгаа өгөөд, нөгөө нь нэвтрүүлэх төдийгөөр хязгаарлагдахгүй. Бие биеэ ойлгох, харилцан итгэлцэх зарчим дээр тогтоно гэдэгт найдаж байна” гээд авлигын эсрэг тэмцэлд хүч нэгдэхээ мэдэгдэж, цаашид хамтран ажиллах гэрээ байгуулах шаардлагатай хэмээн тохиролцлоо.