Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцүүлж байна /2007.12.06/

A- A A+
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцүүлж байна /2007.12.06/
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг орон нутгийн засаг захиргааны төвшинд хэлэлцэж байна.

2002 онд батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас төрийн болон төрийн бус байгууллагууд, түүнчлэн орон нутгийн засаг захиргааны төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд буюу өчигдөр орон нутаг дахь төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд авлигатай тэмцэх үндэсний хэмжээний баримт бичгийг хэлэлцлээ.