Авлигатай тэмцэх газрын шинэ дарга ажлаа хүлээж авна /2007.12.29/

A- A A+
Авлигатай тэмцэх газрын шинэ дарга ажлаа хүлээж авна /2007.12.29/
Авлигатай тэмцэх газрын даргаар хурандаа Ч.Сангарагчааг өнгөрсөн шөнө томилжээ. УИХ-ын гишүүд шөнөжин хуралдахдаа эцэслэн шийдсэн нэг ажил нь Авлигатай тэмцэх газрын даргыг томилсон явдал болжээ.

Цагдаагийн хурандаа Ч.Сангарагчаа өнөөдөр 14.00 цагаас ажлаа хүлээж авах юм байна. Ч.Сангарагчаагийн хувьд зуурдаар нас барсан Б.Дангаасүрэн агсантай өмнө нь Авлигатай тэмцэх газрын даргад өрсөлдөн, үзүүрт үлдэж байсан нэгэн аж. Өнөөдөр тэрээр энэ газрын даргаар томилогдон ирж байна. Шинэ оны босгон дээр томилогдон ирж байгаа шинэ даргыгаа хүлээж авахаар Авлигатай тэмцэх газрын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглараад байна.

“Ардын эрх” сонин.