Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзав/2008.01.17/

A- A A+
Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзав/2008.01.17/
Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Олон нийтийн зөвлөлийн гишүүд Авлигатай тэмцэх газартай цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Олон нийтийн зөвлөл нь авлигын эсрэг тэмцэхэд олон нийтийг татан оролцуулах ажлыг эрчимжүүлэх санал, санаачилга гарган ажиллах, авлигын талаар олон нийтийн санал бодолд дүн шинжлгээ хийх, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд болон Монгол улс дахь авлигын өнөөгийн нөхцөл байдалд судалгаа хийж, дүгнэлт гаргах зэргээр хамтын ажиллагааны үр нөлөө, бодит үр дүнг дээшлүүлэх чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх болов.

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа “Манай байгууллага, зөвлөл бол шинэ тутам байгуулагдсан, авлигын эсрэг тэмцэлд шинэ зам тавьж яваа хүмүүс. Та бидэнд хангалттай туршлага байхгүй ч Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн оюуны өндөр нөөц бололцоо, хүчийг зөв дайчлан ажиллавал амжилтад хүрэх боломж бий” гэж тэмдэглэв. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд 2007 оны есдүгээр сарын .. нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.