Авлигатай тэмцэх газрын албан хаагчид орон нутагт ажиллаж байна/2008.01.21/

A- A A+
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид орон нутагт ажиллаж байна/2008.01.21/
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид хөдөө орон нутагт ажиллахаар өнөөдөр замдаа гарлаа.

Орон нутгийн төрийн байгууллагын удирдлага, ажилтнуудад Авлигын эсрэг хууль тогтоомж болон Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, үйл ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл хийх, авлигаас урьдчилан сэргийлэх, хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах талаар сургалт зохион байгуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаатай танилцах, иргэд, олон нийтийн санал бодлыг сонсох, судалгаа авах, авлигын гэмт хэрэгтэй холбоотой мэдээ, мэдээлэл, өргөдөл гомдол хүлээн авах, Авлигын эсрэг Үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Энэ арга хэмжээг зохион байгуулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй Үндэсний шудрага ёсны тогтолцоог сайжруулах төсөл дэмжлэг үзүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Өмнөговь, Дундговь аймагт 2007 оны 1 дүгээр сарын 21-нээс 5 хоногийн хугцаатай ажиллана.